Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/108

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа, шүүгдэгч М- овогт Г-ын Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000000102 дугаартай, 146/2020/0101/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “Зөрүүлэг” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ___ регистрийн дугаартай, М- овогт Г-ын Б-.

                                        Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Үржүүлэх гэх газар оршин суух иргэн Г.Д-гийн хашаанд хохирогч Н.Э-г нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу, хохирогчид эмчилгээний мөнгө өгсөн, уучлалт гуйсан  гэв.

Хохирогч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байтал манай хамар хашааны н.Б- гэх залуу надад хэлэхдээ манайх идэшээ хийж байгаа юм туслалцаад өгөөч гэхээр нь би ороод идшийг нь хийлцэж өгчихөөд байж байтал н.Б-ын дүү Ч- мөн идэшнээс хийлцээд өг гээд гэрт нь орсон юм. Тэгээд идэшний үхрийг нь гаргачихаад Ч-гийн гэрт махыг нь эвдээд сууж байтал гаднаас Г.Б- согтуу орж ирээд надад хандаж “махыг ингэж эвдэггүй юм” гэх мэтээр үг хаяад байхаар нь би хариуд нь чи одоо гэртээ харь гэтэл хоёулаа гаръя гээд намайг дагуулаад гарсан. Гадаа гараад байж байтал надаас хэрүүл өдөөд байхаар нь би хэлэхдээ гэртээ харьж амар чацга минь гэж хэлээд араас нь түлхсэн чинь Г.Б- эргэж хараад шууд миний зүүн талын нүд рүү цохихоор нь би яаж байгаа юм бэ? гээд энгэрээс нь бариад автал намайг газарт унагаагаад дээр гараад суучихсан. Төд удалгүй гэрээс Ч- гарч ирээд бид хоёрыг салгаад Г.Б- бид хоёр гэр гэр рүүгээ явцгаасан. ...Миний зүүн нүд хавдаж, хөмсөг язарсан. Хөмсөгтөө 4 оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр айлын идэш хийж өгнө гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд оройн 18 цагийн үед манай нөхөр гэртээ ирсэн. Гэртээ орж ирэхдээ цустайгаа холилдсон юм ороод ирсэн. Тэгээд цусыг нь цэвэрлээд нүүрийг нь хартал зүүн талын хөмсөг нь сэтэрчихсэн мөн зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ч- гэдэг айлд идэш хийж байтал Г.Б- гэдэг залуутай муудалцаад тэгээд Г.Б- цохиод ийм болгочихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 494 дугаартай: “1.Үзүүлэгч Н.Э-гийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх б-жтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх б-жтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Үржүүлэх гэх газар оршин суух иргэн Г.Д-гийн хашаанд хохирогч Н.Э-г нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь гэрч Ж.Наранцэцэг, хохирогч Н.Э- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Б-ыг 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Үржүүлэх гэх газар оршин суух иргэн Г.Д-гийн хашаанд хохирогч Н.Э-г нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.    

Прокурорын ялын саналын хүрээнд шүүгдэгчийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Хохирогч Н.Э- нь хохирол, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. 

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.5 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М- овогт Г-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М- овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ДУЛМАА