Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Б.Дашпүрэв,

            улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

           амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюунчимэг,

            шүүгдэгч Г.Л түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-т холбогдох эрүүгийн 2034000000092 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г.Л/ /, Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт хэрэгт холбогдохын өмнө Төв аймаг Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 08-10 тоотод оршин суух хаягтай, хэрэг учрал гарах үед хамтран амьдрагч болон түүний хүүхэд, бага насны амь хохирогч нарын хамт амьдарч байсан,

урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 сарын 2-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас суллагдаж мөн хугацаагаар хяналт тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай гэв. 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоосон хугацаандаа гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Г.Гэрэлцэцэгийн хүү болох бага насны буюу 3 настай Г.Гансүхийн эсрэг байнга буюу 2019 оны 1 сарын 15, 2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 01 дүгээр сарын 29, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг, 39-3910 тоотод байх гэртээ Г.Гансүхийг “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн тэнсэн хянан харгалзсан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 39-3910 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Г.Гэрэлцэцэгийн хүү болох 3 нас 11 сар 21 хоногтой Г.Гансүхийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа цохиж зодож алсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай дүү талийгаач Гансүх бууз идэж байсан, би хоолоо идчихээд гарч тамхилаад орж иртэл буузаа идэхгүй байна гэж хэлсэн буузаа идэхгүй байхаар нь эхлээд нэг алгадаад санамсаргүйгээр савсан. Жоохон байж байгаад түргэний 103 дугаар утас руу залгатал утсаа авахгүй байсан 3 удаа залгасан. Удалгүй эгч ирсэн, ингэлээ тэглээ гээд хэлтэл аав ирсэн. Дүү маань амьсгалж байсан. Өмнө нь цохиж зодож байсан зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюунчимэг мэдүүлэхдээ: “Г.Л нь биеэ хамгаалах чадваргүй 3 настай хүүхдийг үл ялих зүйлээр шалтаглан удаа дараа зодож, амь насыг хохироосонд үнэхээр их харамсаж байна. Яагаад хүчирхийлэл үйлдсэн нь мэдэгдэхгүй байсаар байгаад хүүхдийг ийм байдалд оруулчихваа гэдэгт харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Хуульд заасан эрх нь ноцтойгоор зөрчигдөж, хүүхдийн амь хохирсон асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-09 тал/, нас тоолсон тухай тэмдэглэл/хх-10 тал/, 410100007 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар/хх-12 тал/, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар/хх-14-20 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюунчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24 тал/, гэрч Э.Мягмарсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-25-26, 87-88 тал/, гэрч Ж.Ганхуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-27-28, 89 тал/, гэрч Н.Отгонсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-29 тал/, гэрч Ш.Цэндсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-30 тал/, гэрч О.Отгончимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-31 тал/, гэрч З.Түвшинсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-32-33 тал/, Г.Лын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-49 тал/, Г.Гэрэлцэцэг нь оюуны хөнгөн хомсдолтой гэх тодорхойлолт /хх-62 тал/, Г.Гансүхийн эмчийн үзлэгийн хуудас/хх-67 тал/, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын хуудас/хх-70 тал/, Төв аймгийн засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж/хх-74 тал/, №0000234118 дугаартай нас барсны гэрчилгээ/хх-75 тал/, Г.Гэрэлцэцэгийг 70% хөдөлмөрийн чадвар алдалттайг тогтоосон Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр/хх-76 тал/, гэрч Н.Отгончимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-86 тал/, Төв аймгийн Зуунмод сумын “хамтарсан баг”-ийн “ярилцлагын тэмдэглэл/хх-91-92, 96 тал/, эцэг, эх, асран хамгаалагчтай байгуулах “харилцан тохиролцох” гэрээ /хх-93-94 тал/, Төв аймгийн Зуунмод сумын “хамтарсан баг”-ийн “хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт хөтөлсөн тухай тэмдэглэл/хх-97-102 тал/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №24 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-104-107 тал/,  цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл/хх-108-109 тал/, Биологийн шинжилгээний хариу/хх-111 тал/, Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар багийн 39-10 тоотод Гэрэлцэцэг овогтой Гансүх 4 настай эрэгтэй нь уушигны хатгаа өвчнөөр нас барсан гэх хэргийн магадлан шинжилгээний дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-112-114 тал/, Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар багийн 39-10 тоотод Гэрэлцэцэг овогтой Гансүх 4 настай эрэгтэй нь уушигны хатгаа өвчнөөр нас барсан гэх хэргийн цогцосны гадна үзлэгийн тэмдэглэлд зургийн үзүүлэлт/хх-115-118 тал/, шинжээч И.Ганболороос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-121-123 тал/, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт/хх-125-126 тал/, шинжээч Б.Түвшинбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-129 тал/, Г.Лын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-131-154 тал/, мөрдөгчийн тэмдэглэл/хх-155 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоол/хх-156 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Л нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоосон хугацаандаа гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Г.Гэрэлцэцэгийн хүү болох бага насны буюу 3 настай Г.Гансүхийн эсрэг байнга буюу 2019 оны 1 сарын 15, 2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 01 дүгээр сарын 29, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг, 39-3910 тоотод байх гэртээ Г.Гансүхийг “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоосон хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 39-3910 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Г.Гэрэлцэцэгийн хүү болох 3 нас 11 сар 21 хоногтой Г.Гансүхийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа цохиж зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Э.Мягмарсүрэнгийн: “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад Гансүхийг хоолоо ид гэж дуудсан. Тэгээд Гансүх 1 бүтэн бууз, 1 тал бууз идсэн. Тэгээд нөхөр Л зодсон чинь Гансүх ухаан алдаад уначихсан. Тэгэхээр нь эмнэлэг рүү залгаад манай нөхөр аав Ганхуяг, эгч Оюун-Эрдэнэ нарыг дуудсан. Тэгээд байж байтал түргэн тусламжийн эмч ирж үзээд үхчихсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-25 тал/,  ...Талийгаачийг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Л толгойгоор нь газар шидсэн, гэдэс нь дээр хөлөөрөө 1 удаа дэвссэн, баруун хацар руу нь 2 удаа алгадаж, хоолойноос нь багалзуурдаж зодсон. Л талийгаачийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гар утасны цагаан цэнэглэгчний залгуураар баруун хөл, нуруу руу нь ороолгоод байсан. Хэд ороолгосныг бол мэдэхгүй байна. Талийгаачийн духан дээрх хөхрөлт, хүзүүн дээрх улайлт 2020 оны 02 дугаар сарын 8-ны өдөр учруулсан, баруун гуя нь дээрх хөхрөлтүүд нь талийгаачийн нас барахаас 7 хоногийн өмнө л үүссэн байх, дээрх гэмтлүүдийг хөлөөрөө өшиглөж учруулж байсан. Харин баруун гуяных нь ойролцоо гарсан зуйван дугуй  оромтой мөр нь цэнэглэгчээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ороолгосон мөр нь байна. Өөр бусад ороолгосон мөрнүүдийг нь хэзээ учруулсаныг мэдэхгүй. Бас хоёр гарнаас нь атгаж өргөөд сэгсрээд байдаг. Би Лаас айгаад байсан. Яагаад гэвэл Л нь ял эдлээд гараад ирснээсээ хойш их цочмог ууртай болчихсон. Тэгээд намайг бас зодчих болов уу гэж айгаад болиулж чаддаггүй байсан юм. Лыг дахиад шоронд  орчих байх гэж айгаад цагдаад хэлдэггүй байсан. Миний санаж байгаагаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хоёр гарнаас нь атгаад дээш өргөж сэгсрээд, залгуураар нуруу хэсэг рүү нь ороолгоод баруун хөл, баруун гар руу өшиглөж зодсон. Бас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр томоотой суу гэсэн чинь тоглоод яваад байсан чинь Л уурлаад гар, хөл рүү нь гар хөлөөрөө 5-6 удаа цохьсон. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр талийгаачийг Л тоглоомоо хураа, хоолоо ид гэсэн чинь тоглоод хоол идэхгүй гэсэн чинь Л гэнэт уурлаад гар утас цэнэглэгчний залгуураар гар нуруу руу ороолгоод бас хөл рүү нь өшиглөж зодсон. Төв аймгийн Зуунмод сум 3 дугаар баг 39-3910 тоот гэрт талийгаачийг Л нь зоддог байсан. Ямар нэгэн юм хэлдэггүй, уурлахаараа л зодоод байдаг байсан. Талийгаач зодуулахаараа уйлаад зугатаагаад байдаг байсан. Талийгаач хэл муутай байсан болохоор ямар нэгэн үг хэлдэггүй байсан. Талийгаачийг Л 7 хоногт 3 удаа зоддог байсан. Талийгаачийн хөл, гар, гэдэс, цээж, нуруу, толгойн хэсэгт олон тооны жижиг хөхрөлт, няцралтууд үүсдэг байсан” гэх мэдүүлэг  /хх-88 тал/,

Гэрч Ж.Ганхуягийн: “...2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Мягмарсүрэн над руу залгаад Гансүх ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа асаагаад очтол гэрийн авдарны урд газар дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би ор нь дээр өргөж тавьсан. Намайг ор нь дээр өргөж тавихад амьсгалахгүй байсан. Би юу болсон талаар нь Мягмаржав, Л хоёроос асуусан чинь юм дуугарахгүй байсан. Талийгаач Мягмарсүрэн, Л хоёртой хамт амьдраад бараг 4 жил болж байна. Гансүх нь манай охины хүүхэд байгаа юм. Гансүхийн ээж нь 70 хувийн сэтгэцийн өөрчлөлттэй хүн байдаг юм. Талийгаач зан байдлын хувьд сэргэлэн цовоо, ой тогтоолт сайтай, хүний үгэнд сайн ордог байсан. Талийгаач биеийн байдлын хувьд тархины даралттай тэрнээс бусдаар бол зүгээр хүүхэд байсан” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

Гэрч З.Түвшинсайханы: “ ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20 цаг 30 минутанд Мягмарсүрэн гэдэг хүн хүүхэд ухаан алдсан гэж дуудлага өгсөн. Тэгээд манайх дуудлага аваад 20 цаг 42 минутанд Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 39-10 тоотод очсон. Тэгээд гэрт ороход 4 настай эрэгтэй хүүхэд ор нь дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэрийнхэнээс нь юу болсон талаар асуутал дуудлага өгөхөөс 10 минутын өмнө гэнэт гар хөл нь татаад сонин дуугараад ухаан алдсан. Өргөхөд толгой хөл нь сул байсан, саяханаас уруул нь хөхөрсөн. Гэрээр хэрэглэсэн эм байхгүй, 30 минутын өмнө бууз идсэн гэж Мягмарсүрэн нь хэлсэн. Тэгээд би үзлэг хийхэд арьс цонхигор, уруул нь хөхөрсөн, гар хөлийн үзүүр  хүйтэн, баруун гар, хөлөөр хөхөрсөн оромтой, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, гэрлийн урвалгүй, чагнахад амьсгал болон зүрхний цохилт сонсогдохгүй, тэмтрэлтээр гүрээний артерийн судасны цохиолт тодорхойлогдохгүй, амны хөндийд гадны биет байхгүй байсан. Зүрхэнд массаж хийж, ам буугаар 5 минут амьсгал удирдсан боловч үр дүнгүй байсан. Тэгээд би хүүхдийн хувцасыг тайлаад даавуунд өлгийдөөд 102 руу залгаж мэдээлэл өгсөн. Гэр бүлийн хүмүүс нь тухайн үед байнга хардаг эгч нь гэж эмэгтэй уйлаад байсан. Тэгээд би хүүхэд ухаан алдах үед хэн хэн байсан гэж асуухад Мягмарсүрэн нь “би хүүхэдтэйгээ хамт гурвуулаа байсан” гэж хэлсэн. Харин хамт амьдардаг эрэгтэй хүн нь нэг эсвэл унтаж байсан гэж яриад эсвэл гадаа байсан гэж хоёр өөрөөр тодорхойгүй юм яриад байсан. Яг шинээр үүссэн шарх гэмтэл анзаарагдаагүй, тэгээд баруун гарын бугалга, шуу, гуя, шилбэ хэсгээр хурууны ором шиг хөхрөлтүүд байсан. Тэгэхээр нь би яагаад хөхөрчихсөн юм бэ гэж асуухад өөрөө гадаа тоглож байгаад ийм болгочихсон гэж Мягмарсүрэн хэлж байсан. Би бас хүүхэд толгойгоороо юманд цохьсон уу гэж асуухад Мягмарсүрэн үгүй гэж хариулсан” гэх мэдүүлэг/хх-32 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюунчимэгийн: “ ...Олон удаа зоддог байсан байна. Лт хийсэн хэрэгт нь тохирох ялыг нь оногдуулах нь зүйтэй. Миний хувьд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-85 тал/,

Гэрч Н.Отгончимэгийн: “ ... 2016 оны 10 сарын 16-ны өдрөөс 10 сарын 25-ны өдрийг хүртэл суулгалт уушигны хатгалгаа, хордлого, цус багадалт, сульдаа гэсэн өвчнөөр оношлогдож хэвтэн эмчлүүлж байсан. Түүнээс хойш манай нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаар эмчлүүлээгүй. Манайд 2019, 2020 онд үзүүлж байгаагүй. Г.Гансүхийн эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрнээс үзэхэд ямар нэгэн тархины даралт, толгой нь өвддөг гэсэн баримт бичиг байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-86тал/,

Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №24 дугаартай шинжээчийндүгнэлтэд:

 1.Г.Гансүхийн биед тархины аалзан хальсан доорхи цус харвалт, цусан бүлэн, хуйханд цус хуралт, духанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт, баруун ташаан толгой, баруун дунд чөмөгний толгойд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун шилбэ, баруун шилбэнд цус хуралт, баруун хөлөнд цус хуралт, баруун өвдөгөнд цус хуралт, нурууны зүүн талд цус хуралт, зүүн ташаан толгойнд цус хуралт, зүүн өгзөгөнд цус хуралт, зүүн гуянд зүүн шилбэний гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 3.Г.Гансүх нь тархины аалзан хальсан доорх цусан хурааны улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 4.Г.Гансүхийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 6.Дээрх биед илэрсэн цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-104-107 тал/,

цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэлд “ цогцос нь 99 см-ийн урттай, толгойдоо 20 см-ийн урттай хар өнгийн үстэй, хүүхэн хараа 2 талд өргөссөн, хамар яс бүтэн, үзэгдэх шүд бүтэн, духны баруун хэсэгт 2.5см*1.8см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдартай, хүзүүний урд хэсэгт оочноос доош 54 см-т 1*0.7 см-ийн улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун ташаан толгойд 5.5 см*3см, 2.5см*1см баруун дунд чөмөгний толгой хэсэгт 7*3см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, цус хуралтыг тойроод 17*0.3см-ийн зуйван урт дүрс бүхий оромтой, баруун гуяны  гадна доод хэсэгт 1*0.5см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун шилбэний гадна дээпд хэсэгт1*0.3 см, 1.5 см*0.6см, баруун шилбэний гаднадунд хэсэгт 2*1.7см, 4*1см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай баруун хөлнийгадна хэсэгт 2*0.5см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун өвдөгний дотор хэсэгт 1.4см*0.8 см-ийн хөхөлөр өнгийн цус хуралттай,нурууны зүүн талын дунд хэсэгт 1*0.5см, доод хэсэгт 4*3см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай зүүн ташаан толгойд 1.8см/0.8см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн өгзөгөнд 2.5*1см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн гуяны хэсэгт 1.5*1.8см, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 4*2.5см-ийн хөхөлбөр өнгийн шинэ цус хуралтуудтай,

баруун чамархайд 1.8*0.2см, 1.4*1.5см-ийн тав тогтсон хуучин зулгаралттай, баруун мөрний доод хэсэгт 2.4*1.5см, баруун бугалганы дотор доод хэсэгт 2*1.8см, баруун бугалганы дотор доод хэсэгт 1.5*1.8, аруун бугалганы гадна хэсэгт 1.8*1.4 см, баруун шууны гадна дээд хэсэгт 1.2*1.8см-ийн хуучин цус хуралтуудтай, цээжний зүүн хэсэг 3*0.7 см-ийн улаан тав тогтсон хуучинг зулгаралттай, нурууны баруун доод хэсэгт 1.8*0.5 см-ийн хуучин зулгаралттай буруун шилбэний гадна доод хэсэгт 4*25 см-ийн хуучин зулгаралттай, зүүн нурууны дото дээд хэсэгт 6*1 см, 6.5*1.5 см, зүүн мөрөнд 5*0.4см, 2.5*0.8 см соривжилттой баруун өвдөгөнд 1*0.2 см, баруун шилбэний гадна дээд хэсэгт 4*4.2, 4*5.7 см-ийн тав тогтсон нөхжилттэй, булчингийн хөгжил эрүү болон дээд доод мөчдөд сул илэрнэ......нас бараад 1-3 цаг болсон байна.” гэжээ. /хх-108-109 тал/,

Шинжээч И.Ганболорын: “...Талийгаач Г.Гансүхийн бие дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байсан. Талийгаачийн бие дээрх шинэ гэмтлүүд нь нас барахаас өмнө 7-14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, харин хуучин гэмтлүүд нь 14-өөс дээш хоногт үүссэн байх боломжтой, цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Тархины аалзан хальсан доорх цус харвалт үүссэнээр цусан бүлэн үүсч тархиын үйл ажиллагааг саатуулснаар амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барж байгаа юм. Гэмтэл авснаас хойш тархины цус харвалт болон бүлэн үүсэх хугацааг нарийн тогтоох боломжгүй тийм учраас гэмтэл авснаас хойш 20-40 минутын орчимд нас барсан байх боломжтой. Гадны хатуу мохоо зүйл, хүчтэй доргилтын улмаас үүссэн байх боломжтой. Хүүхэд тоглож байгаад өөрөө дээрх гэмтлүүдийг авах боломжгүй. Тархины гэмтлийг авснаас хойш толгой эргэх, дотор муухайрах, нүд бүрэлзэх гэсэн шинж тэмдгүүд илрэх боломжтой. Дээрх гэмтэл нь түргэн хугацаанд толгойн компьютер томографф болон мэс заслын эмчилгээний үр дүнд эдгэх боломжтой. Талийгаачийн хувьд бол шууд үхэлд хүргэх гэмтэл юм. Духанд үүссэн хөхрөлт нь шинэ, нас барахаас өмнө үүссэн, тархины гэмтэлтэй хамааралтай гэмтэл байгаа юм” гэх мэдүүлэг /хх-123 тал/,

Үзлэгийн явцад бэхжүүлэгдсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-115-118 тал/,

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-09 тал/,

 нас тоолсон тухай тэмдэглэлд” Г.Гансүх нь 2016 оны 2 сарын 18-ны өдөр төржээ.

Хэрэг учрал гарах үед 3 нас 11 сар 21 хоногтой байжээ.” гэснээр/хх-10 тал/,

 410100007 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт “Гэрэлцэцэгийн Гансүх Төв аймгийн Зуунмод суманд 2016 оны 2 сарын 18-нд төрснийг 2016 оны 3 сарын 1-нд бүртгэв.” гэжээ./хх-12 тал/,

эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар/хх-14-20 тал/,

Г.Лын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 сарын 2-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас суллагдаж мөн хугацаагаар хяналт тогтоогдсон.” гэжээ /хх-49 тал/, Г.Гансүхийн эмчийн үзлэгийн хуудас/хх-67 тал/, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын хуудас/хх-70 тал/, №0000234118 дугаартай нас барсны гэрчилгээ /хх-75 тал/  зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 2 сарын 27-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтэд: “Г.Л нь оюуны хөнгөн хомсдолтой... төрөлхийн өвчин...хэрэг хариуцах чадвартай.” гэсэн боловч шинжээчийн дүгнэлт гаргасан Б.Түвшинбаяр тайбарлан мэдүүлэхдээ “ Г.Л нь өөрийн сэтгэцийн байдалд тохирсон мэдүүлэг өгөх чадвартай” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Лын мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон болно.

 

Шүүгдэгч Г.Лын 2020 оны 2 сарын 18-ны орой Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг, 39-3910 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Г.Гэрэлцэцэгийн хүү 3 нас 11 сар 21 хоногтой Г.Гансүхийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж түүний эсрэг чиглэсэн санаатай үйлдэл буюу Г.Гансүхийн толгойн тус газарт нь гараараа цохиж хохирогчид “тархины аалзан хальсан доорхи цус хурааны улмаас амьсгал зүрх судасны дутагдалд” оруулж амь насыг хохироосон үйлдэл, эс үйлдэхүй амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалгаант холбоотой байна.

Амь хохирогч Г.Гансүх нь хэрэг учрал гарах үед 3 нас 11 сар 21 хоногтой байсан нь хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан нас тоолсон тухай тэмдэглэл, мөн 12 дугаар хуудсанд авагдсан амь хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”  гэсэн хүндрүүлэх шинжийг,

Мөн амь хохирогч Г.Ганхуяг нь шүүгдэгч Г.Лтай гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь №04/000090 дугаартай Г.Ганхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа, №04/000091 дугаартай Г.Гэрэлцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, №4101000072 дугаартай амь хохирогч Г.Гансүхийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Э.Мягмарсүрэнгийн мэдүүлэг, гэрч Ж.Ганхуягийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “ гэр бүлийн гишүүн” гэж гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг, 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “ гэр бүлийн гишүүн гэж гэрлэгсэд, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1-д “ ... “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, мөн хуулийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” гэж тус тус ойлгохоор хуульчлагдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг,

 

Түүнчлэн Г.Л нь бага насны хохирогчийн бие учирсан “цогцос нь 99 см-ийн урттай, толгойдоо 20 см-ийн урттай хар өнгийн үстэй, хүүхэн хараа 2 талд өргөссөн, хамар яс бүтэн, үзэгдэх шүд бүтэн, духны баруун хэсэгт 2.5см*1.8см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдартай, хүзүүний урд хэсэгт оочноос доош 54 см-т 1*0.7 см-ийн улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун ташаан толгойд 5.5 см*3см, 2.5см*1см баруун дунд чөмөгний толгой хэсэгт 7*3см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, цус хуралтыг тойроод 17*0.3см-ийн зуйван урт дүрс бүхий оромтой, баруун гуяны  гадна доод хэсэгт 1*0.5см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун шилбэний гадна дээпд хэсэгт1*0.3 см, 1.5 см*0.6см, баруун шилбэний гаднадунд хэсэгт 2*1.7см, 4*1см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай баруун хөлнийгадна хэсэгт 2*0.5см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун өвдөгний дотор хэсэгт 1.4см*0.8 см-ийн хөхөлөр өнгийн цус хуралттай,нурууны зүүн талын дунд хэсэгт 1*0.5см, доод хэсэгт 4*3см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай зүүн ташаан толгойд 1.8см/0.8см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн өгзөгөнд 2.5*1см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн гуяны хэсэгт 1.5*1.8см, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 4*2.5см-ийн хөхөлбөр өнгийн шинэ цус хуралтуудтай,

баруун чамархайд 1.8*0.2см, 1.4*1.5см-ийн тав тогтсон хуучин зулгаралттай, баруун мөрний доод хэсэгт 2.4*1.5см, баруун бугалганы дотор доод хэсэгт 2*1.8см, баруун бугалганы дотор доод хэсэгт 1.5*1.8, аруун бугалганы гадна хэсэгт 1.8*1.4 см, баруун шууны гадна дээд хэсэгт 1.2*1.8см-ийн хуучин цус хуралтуудтаЙ, ЦЭЭЖНИЙ ЗҮҮН ХЭСЭГ 3*0.7 см-ийн улаан тав тогтсон хуучинг зулгаралттай, нурууны баруун доод хэсэгт 1.8*0.5 см-ийн хуучин зулгаралттай буруун шилбэний гадна доод хэсэгт 4*25 см-ийн хуучин зулгаралттай, зүүн нурууны дото дээд хэсэгт 6*1 см, 6.5*1.5 см, зүүн мөрөнд 5*0.4см, 2.5*0.8 см соривжилттой баруун өвдөгөнд 1*0.2 см, баруун шилбэний гадна дээд хэсэгт 4*4.2, 4*5.7 см-ийн тав тогтсон гэмтлүүдийг гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Гэрэлцэцэгийн 3 настай хүүхэд Гансүхийг гэрт нь амьдарч байх явцад зодсон гэх үйлдэл нь байнга буюу 2019 оны 1 сарын 15, 2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 01 дүгээр сарын 29, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд үйлдэгдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан,

түүнд Төв аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        

         Гэмт хэрэг үйлдсэн Г.Лд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь  тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан  

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар Г.Лыг бүх насаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсгийн 2.7, 2.8-д зааснаар оногдуулсан бүх насаар хорих ялд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг,

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялыг тус тус нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

      

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Шүүхэд шүүгдэгч Г.Л-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Г.Л нь 2020 оны 2 сарын 11-ний өдрөөс 2020 оны 5 сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 98 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Б овгийн Г Л-ыг гэр бүлийн хамаарал бүхий хүүхдийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг,

         Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 , 2.8 дахь хэсэгт зааснаар Г.Л-ыг бүх насаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

        Мөн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 18 /арван найман/ хоногийн хорих ялыг тус тус нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Л-ыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, бүх насаар хорих ялыг эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Л-ын 2020 оны 2 сарын 11-ний өдрөөс 2020 оны 5 сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Г.Л-ын ял эдлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Шүүгдэгч Г.Л-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурьдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

         9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г.Л-т авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОТГОНЖАРГАЛ

    ШҮҮГЧИД                                      Ю.ЭНХМАА

                                                              Ш.ГАН