Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч Э.Билгүүн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранцэцэг, түүний өмгөөлөгч Д.Тамир,

иргэний нэхэмжлэгч С.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

шинжээч Х.Мөнх-Эрдэнэ,

яллагдагчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

яллагдагч М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М Б-д холбогдох эрүүгийн 1934003670272 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, М овогт М Б,1960 оны 3 сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Дархан уул аймгийн Дархан сумын 10-р баг, 5-3-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 292 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 75.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.” гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт Урьхан зоогийн газрын урд талд байх асфальтан зам дээр 17-85 ДАА улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсний улмаас 00-51 УНВ улсын дугаартай Тоёото Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Юрагийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Би 1984-2019 он хүртэл дандаа хүн тээврийн жолооч хийсэн. Тэр өдөр жижиг болон том хоёр нүх байсан. Нэгийг нь тойрч яваад дараад явж байтал урдаас хурдтай том машин орж ирээд мөргөсөн. Мөргөсний дараа тэр машин хөндлөн очсон. Тэгсэн чинь нөгөө машин замын цаад талд гараад зогсчихсон. Миний мөргөсөн газар нь миний дугуйг хага авсан. Хурд багатай байсан бол тэр машины хайлшин обудыг хугалж хаях уу, тэрийг би ойлгохгүй байна. Миний машин хөндлөн зогссон. Ослын газрын “А” цэгийг гуперийн урд талаас авсан. Уг нь мөргөлдсөн газраас авах ёстой байтал мөргөлдсөн газраас авсан. Тэрэнд нь би итгэхгүй байна, тэгж авдаг юм уу, үгүй юм уу гэдгийг ойлгохгүй байна. Хэргийн газар дээр хоёр цагдаа ирсэн. Согтуу хүн байгаагүй шиг санаж байна. Тэгээд нэг энгийн ардтай гурвуулаа хэмжилт хийсэн. Тэгээд зургаа зураад, шүргэлцсэн ч гэсэн гарын үсэг зуруулдаг гэсэн. Тийм зураг дээр гарын үсэг зуруулалгүй шууд аваад явчихсан. Хэргийн газар дээр заавал хоёр жолоочоор гарын үсэг зуруулах ёстой. Тийм зүйл ерөөсөө зуруулаагүй. Дараа нь 06 дугаар сарын хэдэнд билээ тийм зүйл гаргаж ирсэн. Тэгээд хэргийн талаар мэдэхгүй учраас гарын үсэг зурсан байсан. Газар дээр огт гарын үсэг зуруулаагүй. Тэгээд осол болоход хурд багатай байсан бол хайлшин обудыг хагалах уу, тэр хайлшин обудыг голоор нь тас хугартал мөргөсөн. Миний машин хоёр дугуйгаараа мөргөсөн. Мөргөлдсөн жолооч баруун гар тал руугаа дараагүй миний тал руу дарсан. Өөрөө ч гэсэн мэдүүлэг дээрээ тэгж хэлсэн. Би насаараа хүн тээвэрлэж явсан, 60, 70-80 км цагийн хурдтай явдаг. Тэгсэн чинь намайг хурдан явсан гэж дайраад байгаа, тийм зүйл байхгүй” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранцэцэг мэдүүлэхдээ: “05 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш осол гарлаа гээд манай эгч рүү утсаар ярьсан байсан. Тэгээд хотоос такси аваад, хот руу авч ирсэн. Тухайн үед цуг явсан хүн нь нарийн хэлээгүй. Бичлэгийг үзээгүй байж байгаад н.Батхолбоогийн утаснаас үзэж байсан. Хамгийн гол нь жолооч хүн хүсэж осол хийдэггүй гэдгийг ойлгож байна. Хэдийн өндөр настай хүн ч гэсэн эмч нь хэлэхдээ залуу хүн ч ийм гэмтлийг даадаггүй юм, үнэхээр бие сайтай хүн байна гэж хэлж байсан. Ганц хөл нь л муу, би 40 настай хүн хажууд нь өвчин тусчихаад эмнэлгээр явж байхад манай ээж тэгж үзээгүй хүн. Хамгийн гомдолтой нь 2019 оны 05 дугаар сараас хойш бүтэн жил болчихлоо. Энэ хооронд эмнэлэг дээр ч гэсэн цөөн ирсэн, нялх хүүхэдтэй бэрээ явуулж байсан. Өөрөө огт ирэхгүй байж байгаад сүүлд нь Хөвсгөл аймаг руу явах гэж байхад нь ирсэн. Тэрнээс хойш ганц, нэг удаа утсаар яриад 07 дугаар сараас хойш холбоо бариагүй. Сая 04 дүгээр сард урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө холбоо барьсан. Тэрнээс хойш сэтгэл санаагаар унасан, хавдрын эмчилгээ, химийн эмчилгээ болон талийгаачийг Хөвсгөл авч яваад маш их ядарсан, эмнэлэгт хүртэл хэвтсэн. Хүн буруу зүйл хийж болно үнэн сэтгэлээсээ уучлалт одий болтол гуйгаагүй. Бүтэн хүний амь нас хохироочоод ингэж болж байгаа юм уу гэдгийг би ойлгохгүй байна” гэв.

            Иргэний нэхэмжлэгч С.Сүхбат мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед өөрийн хүргэн дүү н.Ууганбат, төрсөн дүү Б.Базар-Аюуш, Б.Чимэд-Очир, н.Ууганбатын хүү н.Батсайхан нарыг дагуулаад урьхан зоогийн газрын урд явж байсан. 15 цагийн үед хөх өнгийн приус маркийн машин эсрэг урсгалд явж байсан ба замаас гараад шороон хучилттай хэсгийг баруун гар тийш тойроод буцаж дараад жолоодлогоо алдаж, 2,3 удаа дайвалзаад миний урсгалд орж ирсэн. Осол 2 юм уу, 3 секундийн хугацаанд болсон. Тэр хугацаанд би зайлсхийж баруун гар тийш дарсан. Мэдүүлэг дээр зүүн гар тийш дарсан гэж орсон байсан. Баруун гар тийш дарсан гэдэг нь хавтаст хэргийн нотлох баримт болон бичлэгээс харагдаж байгаа. Боломжит хэмжээгээр зайлсхийж, боломжтой арга хэмжээг авч зогссон. Бүр мөсөн зогсож чадаагүй, цаашаа зайлж, замын хажуу хэсэгт орж зогссон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон цагаатгах талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-05 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06-07 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-08-09 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-09 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-10 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, Төв аймаг Борнуур сумын нутагт 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ЗТО-д орж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад 5 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгээс гарч Хөвсгөл аймаг руу явах замдаа нас барсан гэх хэргийн магадлан шинжилгээний дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-13 тал/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Нямгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18-19 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24 тал/, иргэний нэхэмжлэгч С.Сүхбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-26-27 тал/, иргэний нэхэмжлэгч С.Сүхбатын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/хх-30 тал/, гэрч С.Базар-Аюушаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-31 тал/, гэрч У.Батсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-32 тал/, гэрч Е.Ууганбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-33 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №73 дугаартай дүгнэлт /хх-35-36 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №324 дугаартай дүгнэлт/хх-38 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №58 дугаартай дүгнэлт /хх-40 тал/, “Бан хас” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-46-50 тал/, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-52-68 тал/, М.Б урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-87 тал/, М.Б хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-88-92, 146 тал/, №0000191963 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар/хх-133 тал/, хохирлын баримтууд/хх-93-131, 148-155 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл/хх-137-138 тал/, 00-51 УНВ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, №10913 дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-139 тал/, 17-85 ДАА дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, №17738 дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-140 тал/, “Нэт капитал” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн №/058 дугаартай албан бичиг/хх-147 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранцэцэгээс гаргаж өгсөн хохирлын баримтуудын хуулбар /хх-159-160, 177-182-250 тал, 2 дугаар хавтас хх-01-03 тал/, гэрч Ж.Отгонбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-05 тал/, шинжээч Х.Мөнх-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-06-07 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-08 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-09 тал/, гэрч П.Төмөрбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-41-42 тал/, гэрч Н.Амарболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-43 тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, шүүх Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт Урьхан зоогийн газрын урд талд байх асфальтан зам дээр 17-85 ДАА улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсний улмаас 00-51 УНВ улсын дугаартай Тоёото Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Юрагийн амь насыг хохироосон болох нь:

Иргэний нэхэмжлэгч С.Сүхбатын гэрчээр мэдүүлсэн: “ ...тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын урд талын асфальтан зам дээр явж байхад эсрэг урсгалд явж байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хатуу хучилттай хэсгээс баруун гар тийшээ дараад буцаад асфальтан зам дээр гарч ирээд тэгээд миний явж байсан урсгалд орж ирж миний машины зүүн урдаас мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Гэрч С.Базар-Аюушийн: “ ... Тухайн үед би ойр орчмын юм хараад сэрүүн явж байсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын урд талын асфальтан зам дээр явж байхад эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний сууж явсан машиныг мөргөсөн. Тэгээд тухайн үед хүүе хаая гэх шиг болсон. Тэгсэн жолооч замын хажуу руу зам чөлөөлөөд зогссон. Мөргөлдсөн машиныг очиж хараагүй. Тэгээд хэсэг эмнэлэг цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-31 тал/,

Гэрч У.Батсайханы: “... Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын урд талын асфальтан зам дээр явж байсан. Тэгтэл машин дотор сууж явсан хүмүүс хүүе, хүүе гэсэн тэгэхээр нь харсан чинь эсрэг урсгалаас явж байсан цэнхэр өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл манай машин явж байсан урсгал руу сөрөөд орж ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн. Тэгээд ойж буугаад замын хажуугийн хашлага даваад зогссон. Машин зогсохоор нь би машинаас буугаад харахад 2 машины эд анги эвдэрсэн байсан” гэх мэдүүлэг/хх-32 тал/,

Гэрч Е.Ууганбаатарын: “ ...Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын урд талын асфальтан зам дээр явж байсан. Тухайн үед би машины урд талын суудал дээр суугаад явж байсан. Тэгсэн чинь эсрэг урсгалд явж байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зам дээр 2 дахиж дайвалзаад тэгээд замын хөндлөн цагаан зураас даваад миний сууж явсан машины урд тал руу мөргөсөн. Тэгээд жолооч замаас буруу тийшээ дарж зугатах оролдлого хийгээд яах ч аргагүй замаас гарч зогссон. Тухайн үед жолооч 70-80 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед жолооч бид хоёр эсрэг урсгалаас ирж яваа тээврийн хэрэгслийг бараг зэрэг хараад жолооч хурдаа сааруулсан” гэх мэдүүлэг /хх-33 тал/,

Гэрч Ж.Отгонбаярын: “ ... Би уг зам тээврийн осолд хэргийн газрын үзлэгт оролцож схем зураг зурсан байгаа. Уг замын хонхорхой бол асфальтан зам бага зэрэг эвдэрч цуурсан хонхойсон байсан юм тус хонхорхой нь замын хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар саад учруулахгүйгээр жолооч хурдаа зөв тохируулаад явах юм бол ямар нэгэн байдлаар саад болохгүй бөгөөд уг хонхорхой хэсгээр тээврийн хэрэгсэл дайрч гарсан ч тээврийн хэрэгсэлд ямар нэгэн байдлаар эвдрэл гэмтэл үүсэхээргүй хонхорхой байсан төдийгүй хонхорхой дотор шороо дүүрсэн байсан учир тэгшхэн шахуу зам байгаа. Миний бодлоор бол замын хонхорхой зам тээврийн осолд нөлөөлөөгүй гэж үзэж байгаа бөгөөд жолооч хурдаа зөв тохируулж яваагүйгээс шалтгаалан эсрэг урсгалд орж зам тээврийн осол гарсан байх” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хх-05 тал/,

Шинжээч Х.Мөнх-Эрдэнийн: “ ... Уг зам тээврийн осолд замын хонхорхой хэсгийг үзлэгт тэмдэглэсэн байх бөгөөд схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтээс харахад жолооч хурдаа тохируулан гарсан тохиолдолд уг зам нь тээврийн хэрэгсэлд болон хөдөлгөөнд ямар нэгэн саад учруулахгүй байгаа болно. Мөн хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийн өмнө нь явсан тээврийн хэрэгсэл нь уг замын эвдрэлтэй хэсэг дээр хурдаа тохируулаад хэвийн хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа нь харагдаж байсан  учир уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хх-07 тал/,

Гэрч П.Төмөрбаатарын: “ ...Би 2019 оны хавар Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан юм. Уг машинд надаас гадна 4 хүн байсан. Дархан хотоос гараад Улаанбаатар луу явж байгаад “Урьхан” зоогийн газрын ойролцоо зам тээврийн осолд орсон. Жолооч ярихдаа замын хагархай тойрох гэж байгаад осол гаргачихлаа гэж байсан. Осол болох үед би унтаж явсан машин гэнэт дайвалзаад явчихаар нь сэрээд хартал манай машин эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж байсан машиныг мөргөсөн. Би машины арын суудалд жолоочийн ард сууж явсан. Би осол болсны дараа зам дээр үүссэн байсан замын хагархайг харсан уг хагархай нь жижгэвтэр хагархай байсан” гэх мэдүүлэг /хх-42 тал/,

Гэрч Н.Амарболдын: “ ... Тэр такси Дарханы Дэвшилээс нэг настай хүн авсан тухайн настай хүнийг 1 хүн суулгаж өгөөд машины урд талд суусан тэгээд явж байгаад урьхан зоогийн газарт осол болсон. Тухайн үед би унтаж явсан осол болоод сэрсэн. Би дараа нь харсан машин дайраад гарахад боломжтой заавал тойроод гарах шаардлагагүй жоохон том дотроо шороотой хагархай байсан” гэх мэдүүлэг /хх-43 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-05 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06-07 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-08-09 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-09 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-10 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, Төв аймаг Борнуур сумын нутагт 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ЗТО-д орж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад 5 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгээс гарч Хөвсгөл аймаг руу явах замдаа нас барсан гэх хэргийн магадлан шинжилгээний дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-13 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №73 дугаартай “Талийгаач Д.Юрагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11-р хавирганы  хугарал, уушги няцрал, цээжний хөндийн цус хуралдалт/200 мл орчим/, өвчүү ясны хугарал, бүсэлхийн L1, L2, L3-р нугалам, сээрний Th12-р нугалмын хугарал, зүүн дунд чөмөгт ясны хугарал, баруун зүүн шаант ясны хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд амьд үед үүссэн шинэ гэмтэл байна. 5.Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хх-35-36 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №324 дугаартай “Д.Юрагийн биед баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, уушги няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, өвчүү ясны хугарал, нурууны L1, L2, L3 Th12-р нугаламын хугарал, зүүн дунд чөмөгний хугарал, баруун, зүүн шилбэ ясны хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.10, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс шалтгаална” гэх дүгнэлт/хх-38 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №58 дугаартай “1. Хавтаст хэргийн материалтай танилцахад 00-51 УНВ улсын дугаартай Ланд круйсер-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Сүхбат нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. 2.Хавтаст хэргийн материалтай танилцахад 17-85 ДАА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 3. Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 4. Хавтаст хэргийн материалтай танилцахад зам тээврийн осолд цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 5.Хавтаст хэргийн материалтай танилцахад зам тээврийн осол нь 17-85 ДАА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Б ЗХД-ийн заалт зөрчсөн үйлдлээс болсон гэж үзэв. 6. Хавтаст хэргийн материалтай танилцахад зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл нь 17-85 ДАА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Б нь ЗХД-ийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн үйлдэл гэж үзэв. 1.Т.Ландкруйсер 200 маркийн 00-51 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтооох боломжгүй. 2. Хавтаст хэргийн материалтай танилцахад Т.Ландкруйсеэр 200 маркийн 00-51 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь зам тээврийн осол болох үед ЗХД-ийг 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг биелүүлэх боломжгүй байсан гэж үзэв” гэх дүгнэлт /хх-40 тал/, “№0000191963 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар/хх-133 тал/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “ М.Б жолоодож явсан тээврийн хэрэгсэл цагаан шугам давж, эсрэг урсгалд орсноор С.Сүхбатын жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн” гэж тэмдэглэгдсэнээр,

шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хэрэг учрал гарсан гэх үйл баримтыг бэхжүүлсэн дүрс бичлэгт “М.Б жолоодож явсан тээврийн хэрэгсэл, С.Сүхбатын явж байсан урсгалд сөрж орсон нь” бичигдсэнээр/хх-08 тал/ нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нар нь: “ осол гаргахад М.Б гэм буруугүй, осол гарахад 00-51 УНВ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Сүхбат буруутай.”

“А” цэгийг буруу авсан тул хэргийн газрын үзлэгийг нөхөн хийх, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай” гэж тус тус мэтгэлцсэн байна.

 

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан дээрх үндэслэл няцаагдаж байна.

Үүнд:

Осол гарсны дараа С.Сүхбат, М.Б нарыг байлцуулан хэрэг учралын газарт үзлэг хийж,  Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг гаргаж, үзлэг болон бүдүүвч зурагт “17-85 ДАА приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь 00-51 УНВ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Сүхбат зорчиж явсан урсгал руу орсний улмаас осол гарсан”талаар тус тус тэмдэглэгдэн, тусгагджээ. /хх-6,9,10 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэг учрал хэрхэн гарсан талаар бичигдсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “цаг хугацаа нь 2019 оны 5 сарын 13-ны өдрийн 14:55:03 минут гэсэн цагийг заах бөгөөд зүүн гар талаас цагаан өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгсэл асъфалтан зам дээгүүр өнгөрч байх бөгөөд ямар нэгэн зүг чигээ өөрчилсөн зүйлгүйгээр өнгөрч байв. Түүний араас хөх өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуугаар тоос гарган өнгөрч түүний урд талаас явж байсан хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талаас мөргөж зогссон. Хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл нь явж байгаад зогсож байгаа бичлэг байсныг” хуулбарлан авлаа. /хх-2 хавтас хх-8 тал/гэж,

Бичлэгт тусгагдсанаар /эд мөрийн баримтаар ирсэн СД дүрс бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүдэд М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсний улмаас 00-51 УНВ улсын дугаартай Тоёото Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасан тус тус бэхжүүлж, хадгалагдсан байх бөгөөд хэрэгт үзлэгээр тогтоогдсон “А” цэгийг үндэслэлтэй авсан бөгөөд хэрэгт авагдсан баримтыг тулгуурлаж ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн 2019 оны 6 сарын 7-ний өдрийн 58 дугаартай дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй юм.

 Мөн хэрэгт осол гарах үед тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэрч нарт хууль сануулан асуухад С.Сүхбат, С.Базар-Аюуш, У.Батсайхан нар үйл баримтын талаар мэдүүлэгт тодорхой, тогтвортой тусгагдсан бөгөөд хэргийн бусад нотлох баримттай тохирч байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт Урьхан зоогийн газрын урд талд байх асфальтан зам дээр 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 17-85 ДАА улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасныг зөрчсний улмаас 00-51 УНВ улсын дугаартай Тоёото Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасан үйл баримтад 00-51 УНВ улсын дугаартай Тоёото Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Сүхбатийн буруутай үйл ажиллагаа байхгүй талаар:

 

 Гэрч С.Базар-Аюушийн “ ...Урьхан зоогийн газрын уод асфальтан зам дээр явж байхад эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл миний сууж явж машиныг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-31 тал/,

Гэрч У.Батсайханы “..Тэгтэл машин дотор хүмүүс хүүе хүүе гэсэн тэгэхээр нь харсан чинь эсрэг урсгалаар явж байсан цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл манай машин явж байсанурсгал руу сөрөөд орж ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн.” Гэх мэдүүлэг /хх-32 тал/,

Гэрч Б.Ууганбаярын “.. тухайн үед машины урд талын суудал дээр сууж явсан. Тэгсэн чинь эсрэг урсгалд явж байсан приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зам дээр дайвалзаад замын хөндлөн цагаан зураас даваад миний сууж явсан машины урд тал руу мөргөсөн. Жолооч замаас замаас буруу тийшээ дарж зугатах оролдлого хийгээд яах ч аргагүй зогссон.” Гэх мэдүүлэг/хх-33 тал/,

  “зам тээврийн осол нь С.Сүхбатын тээврийн хэрэгслийн жолоодож явсан урсгалд гарсан талаар” хэрэг учралын газарт үзлэг хийх явцад хэргийн газрыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт,

2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн “Хавтаст хэргийн материалтай танилцахад 00-51 УНВ улсын дугаартай Ланд круйсер-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Сүхбат нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна” гэх дүгнэлтэд С.Сүхбатын буруутай үйлдэл, үйл ажиллагаа уг зам тээврийн ослийн гэмт хэрэг гаргахад байхгүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

 Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

М.Б МУ-ын 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг арилгахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчиж С.Сүхбатын тээврийн хэрэгсэл зорчиж явсан эсрэг урсгалд орж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг хангасан байна.

Уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон гэж хуульчилсан, шүүгдэгч М.Б нь эсрэг урсгалд орж ЗХД зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь нас хохирсон болох нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч хохирогч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул М.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйчилсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, зүйчлэл тохирсон байна.

  

Уг гэмт хэрэг нь гэмт хэргийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

          Зам тээврийн осол гаргахад М.Б нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг арилгахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохирол тооцно”, 5 дахь хэсэгт “ шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

         М.Б үйлдсэн гэмт хэргийн улмаас:

         Нэг хүний амь нас хохирсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранцэцэг нь оршуулгын болон бусад зардалд  29.559.850 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2000.000 төгрөг нийт 31.559.850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас

           шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан тээврийн зардал 3.226.860 төгрөг, эм тарианы зардалд 988.512 төгрөг, хагалгааны 2.266.824 төгрөг, буяны ажлын зардалд 5.326.154 төгрөг, буяны ажилд 289.700 төгрөг, зулын тос бусад барааны үнэ 474.300 төгрөг, эмгэнэл 353.000 төгрөг, шүүхийн шийдвэрийн санд 68.000 төгрөг, 49 хоногийн цагаалга 1.093.549 төгрөг, тээврийн зардал 211.400 төгрөг, шинээр өгсөн 314.000 төгрөг нийт 14.612.299 төгрөгийг М.Бас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранцэцэгт олгож,

        нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал гэх 2000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эгчийн эмчилгээний зардал гэх 6.000.000 төгрөг, “Чингис хаан банк” ХХК-иас зээлсэн гэх 6000.000 төгрөг, оршуулгын зардал 1097551 төгрөгийн нэхэмжлэл нийт 13.097.551 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь зам тээврийн ослын гэмт хэрэгт ямар хамааралтай эсэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч нь Д.Саранцэцэгт 1.850.000  төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

        

Мөн иргэний нэхэмжлэгч С.Сүхбатын тээврийн хэрэгсэлд учирсан гэх 27.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тээврийн хэрэгсэлд бодит байдлаар учирсан эд ангийг авсан баримтуудад /хх-93-131 тал/ 15.272.000 төгрөгийн баримт байх тул шүүгдэгч М.Бас 15.272.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч С.Сүхбатад тус тус олгохоор  шийдвэрлэлээ.

 

Харин С.Сүхбатын нэхэмжлэлийн шаардлагаас 11.728.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нар нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал гаргаж шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд завсарлуулсан.

Завсарлуулсан хугацаа дуусч шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.

 

Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Улсын яллагчаас “М.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээс дээшгүй хугацаагаар хасч, 3 жилээс дээшгүй хугацаагаар хорих ял оногдуулах” санал тус тус гаргасан болон гэмт хэрэг үйлдэгдсэн байдал учруулсан хор уршиг, /нэг хүний амь нас хохирч, хор уршиг арилаагүй/ хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул М.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны хасах ялыг нэмж оногдуулж, хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн си ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргавал зохино.

Шүүгдэгч М.Б нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овгийн М Б хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2, 5 дахь хэсэгт зааснаар М.Б-с 14.612.299 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранцэцэгт, 15.272.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Сүхбатад тус тус олгож,

          Д.Саранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал гэх 2000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

         эмчилгээний зардал гэх 6.000.000 төгрөг, “Чингис хаан банк” ХХК-иас зээлсэн гэх 6000.000 төгрөгийн, оршуулгын зардал 1097551 төгрөгийн нэхэмжлэл нийт 13.097.551 төгрөгийн шаардлага, иргэний нэхэмжлэгч С.Сүхбат нь машинд учирсан гэх 11.728.000 төгрөгийн нэхэмжлэлийн шардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,

         Д.Саранцэцэгт 1.850.000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си Ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

        

        6.Хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.М.Б-д авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2020 оны 5 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар М.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж М.Б №17738 дугаартай жолоочийн үнэмлэхийн лавлагааг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж, хэрэг гарсан байдлыг бэхжүүлсэн СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт нь хавсаргасугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

          11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Б-д урьд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ