| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч Э.Ууганзаяа,
Шүүгдэгч Д.*******, хохирогч Ж.******* түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт гийн *******д холбогдох эрүүгийн 2*******6000000011 дугаартай, 178/2021/0021/Э индекстэй хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, -ийн ажилчин, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-р айлын ******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2.6-т зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-р айлын орон сууцны ******* тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.*******тай маргалдаж, түүнийг шүүрний иш болон сандлаар зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн...Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-р айлын ******* тоотод ороход 3 зочны өрөөтэй, 1 гал тогооны өрөөтэй, 00-н өрөө нэг байх ба хаалгаар нь ороход коридорын шал нэлэнхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Уг турбо мэт төмөр зүйл дээр 6х3 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. 00-н өрөөнд ороход суултуур болон шал нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хогийн саванд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур болон сэтгүүл байв.Зочны өрөөгөөр дамжин цаад өрөөнд ороход нүүр ам нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр блхирлогдсон хүн байх ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-7-р хуудас/
Согтолт тодорхойлсон...Д.*******гийн согтолт 0.00 хувьтай, эрүүл... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-9-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-12-р хуудас/
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / *******-14-р хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай хөрш айлын казак хүн манай хаалгыг цохиод “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлчихээд буцаад гэр лүүгээ орсон.Тэр хүн манай хаалгыг цохихдоо нүүр ам нь цус болчихсон байсан. Тэр хүний талаар сайн мэдэхгүй Д.*******гийнд өнгөрсөн жилээс эхлэн амьдарч байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн ...Ж.*******ы биед толгойн зулай, баруун хэсгийн хуйханд шарх, дагзны баруун дээд хэсгийн хуйханд шарх, дагзны дунд дээд хэсгийн хуйханд шарх, дагзны зүүн дээд хэсгийн хуйханд шарх, зүүн чамархай хэсгийн хуйханд шарх, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэгт шарх, зүүн хөмсөгний зүүн дээд хэсэгт зулгаралт, зүүн хацар хэсэгт зулгаралт, 2 чихний дэлбэнд олон тооны жижиг зулгаралтууд, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, хүзүүний баруун болон ар хэсгийг хамарсан зулгаралт, зүүн гарын бугалганы гадна ар хэсгийг хамарсан цус хуралт, 2 гарын сарвууны ар хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, 2 гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохой хэсэгт зулгаралт, баруун тохой хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны хэсэгт цус хуралт, зүүн өвдөг хэсэгт цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоодлоо.Ж.*******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэжээ. / хэргийн 27-28-р хуудас/
Хохирогч овогт ын *******ы / 1957 оны 02 сарын 08-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,өндөр насны тэтгэвэрт байдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.******* намайг “чи хулгайч” энэ тэр гээд бид хоёр зодолдсон.Намайг Д.******* гартаа тааралдсан зүйлээрээ цохисон. Яг юугаар цохисныг санахгүй байна. Д.******* байнга амандаа үглэдэг, худлаа хэлдэг хүн... гэх мэдүүлэг / хэргийн 65-66-р хуудас/
Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр14-15 цагийн үед гэртээ цайгаа уугаад сууж байсан. Тэгээд босохдоо коридорт байсан цаасан хайрцгийг санамсаргүй өшиглөсөн чинь Ж.******* намайг “ чи яагаад өшиглөөд байгаа юм бэ” гээд уурлаад намайг өрөө рүүгээ орох гэтэл шүүрний ишээр цохисон.Би эргүүлээд нүүр лүү нь гараараа цохиод хүч хүрэгдэхгүй болохоор нь сандалны модоор гар луу нь цохисон.Ж.******* тухайн үед гараараа толгойгоо хамгаалаад байсан. Миний гарт бас түлхүүр байсан. Ж.******* бид хоёр зодолдож байгаад “одоо больё” гээд би Ж.*******ыг “ наад цусаа арч” гээд бид хоёр больцгоосон. Ж.******* 2019 оны 10 дугаар сараас эхлээд манай гэрт амьдарч байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 39-40-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Ж.*******ы биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Д.******* нь нэг гэрт амьдарч байсан Ж.*******тай маргалдаж зодолдон түүнийг шүүрний иш болон сандлаар цохисноос биед нь толгойн зулай, баруун хэсгийн хуйханд шарх, дагзны баруун дээд хэсгийн хуйханд шарх, дагзны дунд дээд хэсгийн хуйханд шарх, дагзны зүүн дээд хэсгийн хуйханд шарх, зүүн чамархай хэсгийн хуйханд шарх, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэгт шарх, зүүн хөмсөгний зүүн дээд хэсэгт зулгаралт, зүүн хацар хэсэгт зулгаралт, 2 чихний дэлбэнд олон тооны жижиг зулгаралтууд, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, хүзүүний баруун болон ар хэсгийг хамарсан зулгаралт, зүүн гарын бугалганы гадна ар хэсгийг хамарсан цус хуралт, 2 гарын сарвууны ар хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, 2 гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохой хэсэгт зулгаралт, баруун тохой хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны хэсэгт цус хуралт, зүүн өвдөг хэсэгт цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт цус хуралт гэмтлүүд учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба Ж.*******ыг цохисноос бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ж.*******ы “...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр /хэргийн 65-66р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2.6-т зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-48/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч ийн өгсөн... Д.******* нь хүнийхээ хувьд төлөв даруу зантай, хүмүүст уруу татагдах гээд байдаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, албан ёсоор гэрлэж байгаагүй,1998-2000 онд хамтран амьдрагчтай, нэг охинтой байж байгаад салаад 20-иод жил болж байна.Одоо ганцаараа амьдардаг. Гагнуурчин мэргэжилтэй, 1989-1996 онд барилгын ажил хийж байгаад 1997-2000 онуудад зах дээр малын худалдаа эрхэлж байсан...гэх мэдүүлэг /хэргийн 58-59-р хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2017 оны 06 дугаар сараас хойш Д.*******г -ийн үйлчлэгчээр ажиллуулж байгаа. Эхний 2 жил ажилдаа маш сайн байсан, сүүлийн үед хайнга ханддаг болсон.Архи согтууруулах ундаа хэрэглэж байхыг нь хараагүй, амандаа байнга үглээд явж байхыг нь харсан.. гэх мэдүүлэг / хэргийн 77-78-р хуудас/, Д.*******гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай Шүүх сэтгэцийн... Д.******* нь бие хүний ба төрх үйлийн эмгэг, зан төрхийн өөрчлөлт, зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай... гэх дүгнэлт зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Аринудалайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар эвдэрсэн сандлын 16 жижиг хэсэг, цагаан саарал өнгийн дугуй зүйлтэй, гол хэсэгтээ цагаан өнгийн тогтоогчтой нумарсан хуванцар шүүрний иш-1 ширхэг хураагдаж ирсэн, Д.*******гийн ХААН банкны 5866207*******1 тоот дансанд 200000 төгрөг битүүмжилснийг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч Д.*******гаас шүүх хуралдаанд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дансанд төлбөрийн мөнгө хадгалаатай байгаа гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 5/01 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгууль төлөгдөх хүртэл хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрсэн сандлын 16 жижиг хэсэг, цагаан саарал өнгийн дугуй зүйлтэй, гол хэсэгтээ цагаан өнгийн тогтоогчтой нумарсан хуванцар шүүрний иш-1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, .2, .6-.8, .10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт гийн *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 / таван зуун мянган / төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрсэн сандлын 16 жижиг хэсэг, цагаан саарал өнгийн дугуй зүйлтэй, гол хэсэгтээ цагаан өнгийн тогтоогчтой нумарсан хуванцар шүүрний иш-1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС