Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2017/00088

 

                                Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

              Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Мойлтын 15-11 тоотод оршин суух, ЙР69120766 регистрийн дугаартай, Боржигон овогт Намхайгийн Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн 6 хороо, 10 тоотод оршин суух, ЙР88020705  регистрийн дугаартай,  Халх овогт Өлзийбаярын Отгончимэгт холбогдох 180000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Н.Сарантуяа миний бие нь 2015 оны 06 сард жуулчин цайны газарт 18 хоног ажилласан үнэн. Тухайн үеийн 18 хоногийн цалин 180000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

          2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариуцагчийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь 180000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 80000 төгрөгийн шаардагаасаа татгалзаж 100000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч миний бие 100000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

            Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Н.Сарантуяа би Ө.Отгончимэгээс 180000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 80000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж үлдсэн 100000 төгрөг Ө.Отгончимэг төлнө гэсэн тул хариуцагчтай эвлэрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь хариуцагч Ө.Отгончимэгээс 180000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч Н.Сарантуяа хариуцагч Ө.Отгончимэгээс 180000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Эвлэрлийн гэрээнд  нэхэмжлэгч Н.Сарантуяа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 80000 төгрөгнөөс татгалзаж, 100000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

            Зохигчдын эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6050 төгрөгний 50 хувь буюу 3025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3025 төгрөгийг улсын орлогоос, 2275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байна.

         Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

               1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Сарантуяа нь 180000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 100000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ө.Отгончимэг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6050 төгрөгний 50 хувь буюу 3025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3025 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ө.Отгончимэгээс 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Сарантуяад олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА

 

                                                       

.