| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01045/И |
| Дугаар | 1094 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 1094
2017 оны 03 сарын 30 өдөр 101/ШШ2017/01094 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Этно, Пийс тауэр 7 давхарт 705 тоотод оршин байрлах Вишнфанд ББСБ ХХК-ийн /2823624/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24 хороо, Хоршоолол 13 гудамж, 9 тоотод оршин суух, Эрхэмийн Цэцэгжаргалд /ПВ70042906/ холбогдох,
1,213,122 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Цэцэгжаргал нь 2016 оны 01 сарын 11-ний өдөр ВишнФанд ББСБ-ын Улаанбаатар-2 салбараас 10220377 тоот зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 01 сарын 13-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Зээлдэгч Д.Баттунгалаг нь үндсэн зээл 1,170,890 төгрөг, үндсэн зээлийн хүү нь 33,723 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 509 төгрөг, нотариатын төлбөр 8,000 төгрөг, нийт 1,213,122 төгрөгийн төлбөртэй байна. Зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өнгө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1,213,122 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна.
2017 оны 03 сарын 30-ны өдөр 560,000 төгрөг, 2017 оны 04 сарын 11-ний өдөр 163,280 төгрөг, 2017 оны 05 сарын 11-ний өдөр 163,280 төгрөг, 2017 оны 06 сарын 11-ний өдөр 163,280 төгрөг, 2017 оны 07 сарын 11-ний өдөр 163,282 төгрөгийг нэхэмжлэгч Вишн фанд ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК нь хариуцагч Э.Цэцэгжаргалаас 1,213,122 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтүвшин нь 2017 оны 03 сарын 30-ны өдөр 560,000 төгрөг, 2017 оны 04 сарын 11-ний өдөр 163,280 төгрөг, 2017 оны 05 сарын 11-ний өдөр 163,280 төгрөг, 2017 оны 06 сарын 11-ний өдөр 163,280 төгрөг, 2017 оны 07 сарын 11-ний өдөр 163,282 төгрөгийг нэхэмжлэгч Вишн фанд ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Вишнфанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Цэцэгжаргалд холбогдох 1,213,122 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтүвшин нь 2017 оны 03 сарын 30-ны өдөр 560,000 төгрөг, 2017 оны 04 сарын 11-ний өдөр 163,280 төгрөг, 2017 оны 05 сарын 11-ний өдөр 163,280 төгрөг, 2017 оны 06 сарын 11-ний өдөр 163,280 төгрөг, 2017 оны 07 сарын 11-ний өдөр 163,282 төгрөгийг нэхэмжлэгч Вишн фанд ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 сарын 10-ны өдөр төлсөн 33,650 төгрөгийн тал хувь болох 16832.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Цэцэгжаргалаас 16832.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ