| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01474/И |
| Дугаар | 1121 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 1121
| 2017 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2017/01121 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж 47-д оршин байрлах Мобиком корпораци ХХК-ийн /2072572/-ийн нэхэмжлэлжтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 35 гудамж, 11 тоотод оршин суух, Төмөр-Очирын Шийлэгпагмад /ЙЮ90052501/ холбогдох,
1,202,651.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Шийлэгпагма 2016 оны 04 сарын 27-ны өдөр Мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40132558 тоот гэрээ байгуулан 99066918 дугаарыг ашиглаж эхэлсэн.
Хэрэглэгч нь гэрээний 6.1-д заасан үүргээ үл биелүүлэн уг дугаарын 2016 оны 11, 12 сарын төлбөрийг төлөөгүй учир гэрээний 7.1-д зааснаар үйлчилгээг зогсоосон.
Мөн Т.Шийлэгпагма нь 2016 оны 04 сарын 27-ны өдөр 1,785,000 төгрөгийг үнэтэй Самсунг галакси си 7 загварын гар утсыг урьдчилгаа 388,000 төгрөг төлж 24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 1,145,743.16 төгрөгийг төлөлгүй үүргээ зөрчсөн.
Иймд Т.Шийлэгпагмаас 99066918 дугаарын төлбөрийн үлдэгдэл 56,908.1 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийн үлдэгдэл 1,145,743.16 төгрөг, нийт 1,202,651.26 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнпүрэв шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Т.Шийлэгпагма нь 1,202,651.26 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Т.Шийлэгпагмаас 1,202,651.26 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Шийлэгпагма нь 1,202,651.26 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнпүрэвийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т.Шийлэгпагмад холбогдох 1,202,651.26 төгрөг гаргуулах тухай Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,414 төгрөгийн тал хувь болох 16,707 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Мобиком корпораци ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ