Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0076

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн иргэн  9-40 тоотод  оршин суух Боржигон овогт *******ийн /РД:ТГ-/ улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, гэрч Д.Оюунцэцэг, гэрч А.Оюунбилэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Миний бие нь 1984-1987 онуудад Хөтөл цемент шохойн үйлдвэрийн захиргаанд бичээчээр ажиллаж байсан. Орсон тушаал дээр Мөнгөнцэцэг гэдгийг Мөнхцэцэг гээд буруу бичсэн байсан. Хөдөлмөрийн дэвтэр маань цэргийн анги тарж байх үед үрэгдэж алга болсон гэв. Тиймээс миний 1984 оны 05-р сарын 17-ны өдрөөс 1987 оны 07-р сарын 09-ны өдөр хүртэл 03 жил 02 сар 10 хоног  ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү? гэв.

Шүүх хуралдаанд: Хавтаст хэрэгт цугларсан  Барилга, барилгийн материалын яамны харъяа Хөтөл цемент шохойн комбинатын даргын 1984 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 163 тоот ажилд түр томилох тухай тушаал, 1987 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн 672 тоот ажлаас чөлөөлөх тухай тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, 1984 оноос эхлээд цалин авсан цалингийн түүвэр, Хөтөл цемент шохой ХК-ийн захиргаа,хууль зүйн хэлтсийн 2016 оны 03-р сарын 24-ны өдрийн А/48 тоот  албан бичиг зэрэг баримтууд цугларсан байна гээд бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

            Иргэн ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн Цемент-шохойн комбинатад  бичээчээр1984 оны 05-р сарын 17-ны өдрөөс 1987 оны 07-р сарын 09-ны өдөр хүртэл  03 жил 02 сар 10 хоног   улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд зохигчийн тайлбараас үзхэд:

Иргэн ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн Цемент-шохойн комбинатад  бичээчээр1984 оны 05-р сарын 17-ны өдрөөс 1987 оны 07-р сарын 09-ны өдөр хүртэл  03 жил 02 сар 10 хоног   улсад ажилласан нь түүний Барилга, барилгын материалын яамны харъяа Хөтөл цемент шохойн комбинатын даргын 1984 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 163 тоот ажилд түр томилох тухай тушаал, 1987 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн 672 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1984 оны 05-р сараас 1987 оны 07-р сар хүртэлх хугацаанд цалин хөлс авч байсныг нотолсон цалингийн түүвэр зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Барилга, барилгын материалын яамны харъяа Хөтөл цемент шохойн комбинатын даргын 1984 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 163 тоот ажилд түр томилох тухай тушаалд,  Доржжанцангийн Мөнхцэцэг гэж  бичсэн байх ба энэ тушаал нь *******ийнх гэдэг нь гэрч Д. Оюунцэцэгийн “******* нь 1984 оноос Хөтөлийн Цемент-шохойн комбинатад бичээчээр ажиллаж байсан тэр үе би машинист операторчин хийж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Оюунбилэгийн “ *******тэй нэг  хоршоонд ажиллаж байгаад Хөтөл цемент шохойн үйлдвэрийг ашиглалтанд ороход 1984 онд  хамт ажилд орж байсан.Тухайн үед өөр Мөнхцэцэг гэдэг  хүн ажиллаж байгаагүй, Мөнгөнцэцэг бичээчээр ажиллаж байсан. Би  машинист оператор хийж байсан” гэсэн мэдүүлэг, тушаал дээрх овог нь Доржжанцан гэж Мөнгөнцэцэгийн овогтой таарч байгаа зэргээр нотлогдож байна гэж үзлээ

             Иймд иргэн *******ийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн Цемент-шохойн комбинатад  бичээчээр1984 оны 05-р сарын 17-ны өдрөөс 1987 оны 07-р сарын 09-ны өдөр хүртэл  03 жил 02 сар 10 хоног   улсад ажилласан хугацааг сэргээн тогтоож  шийдвэрлэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  Боржигон овогт *******ийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн Цемент-шохойн комбинатад  бичээчээр1984 оны 05-р сарын 17-ны өдрөөс 1987 оны 07-р сарын 09-ны өдөр хүртэл  03 жил 02 сар 10 хоног   улсад ажилласан  хугацааг сэргээн тогтоосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  ******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  ******* шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Г.САРАНТУЯА