Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

 

 2021             01             21                                     2021/ШЦТ/85

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч С.А,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200802928049 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл-3, охин, зээгийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денвер гудамж, 12А байрны 96 тоотод оршин суух, урьд Архангай аймгийн хэсгийн 2 дугаар эрүүгийн шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б-д зааснаар 6 жил хорих ял, 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жил хорих ял, 67 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ял, хөнгөн ялыг хүндэд багтаан 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Магсаржавын Батбаатар (РД:.....).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч М.Батбаатар нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 48 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Толгойтын эцсийн замд өөрийн эзэмшлийн “Тоёота Ист” маркийн 85-34УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Анхбаярын жолоодож явсан “Ямаха Серов” маркийн 66-51УБ улсын дугаартай мотоциклийг мөргөж, жолооч С.Анхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэг, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч М.Батбаатар Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Толгойтын Цэнхэр дэлгүүрээс зүүн урагш явж байхад зам дээр хүн гар өргөхөд зогсож авсан. Зам дээр явж байхад мотоциклтой хүн хурдтай орж ирсэн. Тухайн үед хохирогч миний машины урд дугуйг мотоциклоороо мөргөж унасан. Босож ирээд цаашаа явсан. Тухайн үед надтай хамт Анхбаярыг гуйваад байна согтуу юм шиг байна гэж хэлж байсан. Анхбаяр урагш явж нэг цэнхэр өнгийн машин мөргөсөн гэв.

Хохирогч С.Анхбаяр Тухайн үед би хүүгээ сургуульд нь хүргэж өгчхөөд мотоциклоо грашид тавих гэж явж байсан. Би шороон замаас засмал зам руу орох гэж хүлээж байхад 1 машин удаан хурдтай явж байсан учраас урдуур нь орсон. Эргэлт дээр машинууд хурдаа сааруулж хөдөлж, би араас нь  дагаж хөдөлтөл намайг араас мөргөсөн. Энэ хооронд эсрэг талын мөргөсөн цэнхэр машины жолооч та зүгээр үү гэж хэлээд намайг түшиж замын эсрэг талд гаргасан. Би каскаа тайлж байх хооронд намайг замын хажууд гаргасан цэнхэр машины жолооч нөгөө машин зугтчихлаа гэж хэлээд араас нь хөөж буцаж ирсэн. Зургийг нь дарчихлаа гэж хэлсэн. Би хэргийн газрын зургийг авчих гэж хэлж авхуулсан. Энэ үед цагдаа ирж үзлэг хийгээд явсан. Ингээд манай эхнэр ирж намайг авч явж гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл гар хугарсан байсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас),

 

- Хохирогч С.Анхбаярын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... мотоцикл жолоодон ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад Толгойтын эцсийн шинэ замд мотоциклийн араас автомашинтай хүчтэй мөргөсөн. Тэгээд мөргөлтийн улмаас би эсрэг урсгал руу мотоциклтойгоо орж өөдөөс явж байсан цэнхэр өнгийн автомашиныг мөргөж, би мотоциклоо давж унасан...тэр үед араас мөргөсөн автомашины жолооч ослын газраас явсан, мөргөсөн автомашины жолооч 50 гаруй настай буурал үстэй эрэгтэй хүн байсан. Би түгжрэл дунд зогсож байгаад дөнгөж хөдлөх гэхэд миний мотоциклийн араас мөргөсөн. Мотоциклыг 2020 оны 03 дугаар сард 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа...Арвайхээр суманд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө очоод тэнд зүүн гараа гипсдүүлж, гипсээ 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэмтлийн эмнэлэгт очиж авхуулсан. Би эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг зарцуулсан. Би сардаа 4.000.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. 1 сарын цалингаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 12-13, 20-21 дүгээр хуудас),

 

  • Гэрч Э.Чулуунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тоёота Ист маркийн маркийн автомашинтай настай эрэгтэй жолоочтой хүн мотоциклийн араас гэнэт хаазалж хөдлөөд автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн чинь мотоцикл нь автомашинд мөргүүлсэн эрчдээ миний автомашины зүүн урд хэсгийг мөргөөд ... миний автомашины урд гупер дээр унаад зам дээр унасан. Тоёота Ист маркийн автомашины жолооч ойролцоогоор 3-4 минут хэргийн газар зогсож байхад араас нь автомашинууд чагнаалдаад байхаар нь автомашинтайгаа хөдлөхөөр нь хашааны буланд зогсох байх гэж бодсон чинь тэр чигээрээ явчихсан. Би араас нь гүйгээд автомашиных нь зургийг гар утсаараа дарж авсан. Ослоос болж “Ниссан Эйди” маркийн 75-95 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

 

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 онь 10 дугаар сарын 07-ны өдрийн 11399 дугаар: “Хэсэг газрын үзлэгт Зүүн гарын шуу, сарвуунд гөлтгөнөн аравч боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

1. С.Анхбаярын биед зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

 

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 888124 дугаартай:

“... Тоёота Ист” маркийн 85-34 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд буфер, зүүн урд тал, зүүн гар талын хаалга, крило болон багажийн бариул зэвэрсэн, сэвтсэн, өнгө үзэмж муу, баруун зүүн талын оврын гэрэл асдаггүй, Зүүн баруун талуудын их гэрлийн тусгалын чадал хол ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй, Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй, Тоормосны систем бүрэн ажиллагаатай хэвийн байна. Автомашин тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ. Уг тээврийн  хэрэгслийн спидометрийн ажиллагаа хэвийн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас),

 

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бямбабатын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 213 дугаартай:

“ ... “Тоёота Ист” маркийн 85-34 УНТ улсын дугаартай тээврийн автомашины жолооч Магсаржав овогтой Батбаатар нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэх заалтуудыг зөрчсөн нь үндэслэлтэй байна. Мотоциклийн жолооч Сэргэлэн овогтой Анхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...”  гэсэн мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

 

- “Вендо” ХХКомпанийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33056 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),

 

  • Шүүгдэгч М.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...толгойтын эцэс орох гээд явж байтал араас улаан өнгийн мотоциклтой хүн миний автомашины зүүн урд талын гупер хэсгийг шүргээд хурдтай явсан. Эсрэг урсгалаас ирж явсан цэнхэр өнгийн Тоёота Приус маркийн автомашинтай урд, урдаасаа мөргөлдөөд улаан өнгийн мотоциклийн жолооч замынхаа баруун талд уначаад босож байгаа харагдсан. Миний автомашинд эвдрэл, гэмтэл байхгүй байсан тул хэргийн газарт зогсолгүйгээр таксигаар явж байсан хүнээ хүргэж өгөх гээд явчихсан. Би осол гаргаагүй. Хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Батбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Батбаатар нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 48 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Толгойтын эцсийн замд өөрийн эзэмшлийн “Тоёота Ист” маркийн 85-34 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заалт, мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ-“а, б, г” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Анхбаярын жолоодож явсан “Ямаха Серов” маркийн 66-51 УБ улсын дугаартай мотоциклийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх5-11),

- хохирогч С.Анхбаярын “...мотоциклоо жолоодон ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад Толгойтын эцсийн шинэ замд мотоциклийн араас автомашинтай хүчтэй мөргөсөн. Тэгээд мөргөлтийн улмаас би эсрэг урсгал руу мотоциклтойгоо орж өөдөөс явж байсан цэнхэр өнгийн автомашиныг мөргөж, мотоциклоо давж унасан...тэр үед араас мөргөсөн автомашины жолооч ослын газраас явсан, мөргөсөн автомашины жолооч 50 гаруй настай буурал үстэй эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг (хх12-13,20-21),

- гэрч Э.Чулуунболдын “...Тоёота Ист маркийн маркийн автомашинтай настай эрэгтэй жолооч мотоциклийн араас гэнэт хаазалж хөдлөөд автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн чинь мотоцикл нь автомашинд мөргүүлсэн эрчдээ миний автомашины зүүн урд хэсгийг мөргөөд миний автомашины урд гупер дээр унаад зам дээр унасан. ...автомашинтайгаа хөдлөхөөр нь хашааны буланд зогсох байх гэж бодсон чинь автомашины жолооч тэр чигээрээ явчихсан. Би араас нь гүйгээд автомашиных нь зургийг гар утсаараа дарж авсан...” гэх мэдүүлэг  (хх 23),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 онь 10 дугаар сарын 07-ны өдрийн 11399 дугаартай “ С.Анхбаярын биед зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх29-30),

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 888124 дугаартай “... Тоёота Ист” маркийн 85-34УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд буфер, зүүн урд тал, зүүн гар талын хаалга, крило болон багажийн бариул зэвэрсэн, сэвтсэн, өнгө үзэмж муу, баруун зүүн талын оврын гэрэл асдаггүй, Зүүн баруун талуудын их гэрлийн тусгалын чадал хол ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй...” гэсэн дүгнэлт (хх39-42),

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бямбабатын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 213 дугаартай “ ... “Тоёота Ист” маркийн 85-34УНТ улсын дугаартай тээврийн автомашины жолооч М.Батбаатар нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэх заалтуудыг зөрчсөн нь үндэслэлтэй байна.

Мотоциклийн жолооч С.Анхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...”  гэх мөрдөгчийн магадалгаа (хх54-55) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Батбаатар нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 3.5 /а, б,г/-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бямбабатын 213 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 888124 дугаартай дүгнэлтээр, С.Анхбаярын жолоодож явсан “Ямаха Серов” маркийн 66-51УБ улсын дугаартай мотоциклийг мөргөж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11399 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

Түүнчлэн шүүгдэгч М.Батбаатар нь зам тээврийн осол болсон цаг хугацаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг газрын зориуд зугтаасан талаар гэрч Э.Чулуунболд, хохирогч С.Анхбаяр нарын мэдүүлгээр тогтоогдсон ба Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь заалтын а, б, г заасан заалтуудыг тус тус зөрчсөн нь үндэслэлтэй байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч М.Батбаатарыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Анхбаяр эзэмшлийн 66-51 УБ улсын дугаартай “Yamaha XT250” загварын мотоциклд “Вендо” ХХКомпанийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33056 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан (хх48-50)-гаар “...1.015.400 төгрөг...” тогтоосон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батбаатараас гаргуулж, хохирогч С.Анхбаярт олгож, хохирогчоос эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1.365.000 төгрөг, нэг сарын цалин 4.000.000 төгрөг, нийт 5.365.000 төгрөг нэхэмжилснийг шүүх тодорхой тооцоо гаргах бололцоогүй, нотлох баримтгүй учир уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж, тус гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч М.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450.000 төгрөгөөр  торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгчээс хүлээн зөвшөөрч, мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч М.Батбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал /61 настай, тэтгэвэрт, тодорхой орлогогүй/, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал /анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Батбаатарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч М.Батбаатарт Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, эдлэх торгох ялын хэмжээг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр тогтоож, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрвээ шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч М.Батбаатарт оногдуулсан үндсэн ял дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ял оногдуулах” дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Батбаатарын хувьд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн зүйл, хэсгийн сонгох санкцад уг эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар тусгагдаагүй.  

Шүүх нэмж эрх хасах ялыг оногдуулах эрх хэмжээг хуулиар олгосон боловч учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж эрх хасах ялыг үндсэн ял дээр нэмж оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.   

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 200802928049 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч М.Батбаатарын “В” ангиллын 124196 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тогтоолд дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Магсаржавын Батбаатарыг

- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

- Авто тээврийн гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч М.Батбаатарт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Батбаатарт оногдуулсан торгох ялыг (900.000 төгрөг) шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 (арван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Батбаатараас 1.015.400 (нэг сая арван таван мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч С.Анхбаярт олгож, хохирогч С.Анхбаяраас эмчилгээний зардалд 1.365.000 төгрөг, нэг сарын цалин 4.000.000 төгрөг, нийт 5.365.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тус гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн М.Батбаатарын “В” ангиллын 1241926 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн 200802928049 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батбаатарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР