Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/217

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,

улсын яллагч Б.Энхбат,

хохирогч Ц.Болор-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай ,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 1934008190059 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э овгийн Б С 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймаг Дашинчилэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэй, Хүмүүнлэгийн их сургуульд багш ажилтай, ам бүл 3, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 56-47 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.С нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Баянцогт Уул” гэх газар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Тоёото Хайлюкс маркийн 10-96 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг тус тус зөрчиж, Тоёото Харьер маркийн 88-29 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “2020 оны 03 сарын 24-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд зам тээврийн осол гаргаж эсрэг урсгалын харер маркийн автомашиныг мөргөсөн. Машинд сууж явсан хохирогчид цаг тухайд нь шаардлагатай эмнэлэгийн тусламжийг үзүүлсэн.  Миний бие хохирогч Болор-Эрдэнэийг осол болох өдрөөс эхлээд эмнэлэгээс гарах хүртэл хамтарч ажилласан. Тээврийн хэрэгсэл эрүүл мэндтэй холбоотой зардлыг барагдуулсан. Тээврийн хэрэгсэлд учирсан зардал 14100000 төгрөг, эрүүл мэндэд учирсан зардал 2000000 гаруй мянган төгрөг өгсөн” гэв.

 

Хохирогч Ц.Болор-Эрдэнэ: “ ... 2020 оны 03 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу 4-лээ явж байсан. Тоёота харер маркийн автомашин 11 цаг 30 минутын үед эмээлтийн замд осол гаргасан. Миний баруун талын эгэмний яс хугараад хүндэвтэр хохирол учирсан. Осол яаж болсон талаар би сайн мэдэхгүй байна нэг мэдэхэд машин дээшээ харсан байсан. Тэндээсээ түргэн тусламж дуудахад ирэхгүй боломжгүй байна гэхээр нь араас ирсэн машинд хүүхэдтэйгээ суугаад Гэмтлийн эмнэлэг рүү өөрсдөө явсан. Тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 14 200 000 төгрөг учирсан үүнийг шүүгдэгч төлсөн. Эрүүл мэндэд өөрийн дансаар 200 гаруй мянган төгрөг авсан, эмчид 100 000 төгрөг өгсөн. Эмнэлэгт хагалгаа хийлгээд хэдэн төгрөг болсныг сайн мэдэхгүй байна. Өнөөдөр шинээр өгсөн эмчилгээний зардал 1 300 000 төгрөг ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 2 400 000 төгрөг нэхэмжилж байна. Сарын 800 000 төгрөгийн цалинтай байсан ба 03 сар орлогогүй байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-05 тал/,  зам тээврийн осол дээр  тогтоосон акт/ хх-07 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-06 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-08-13 тал/, хохирогч Ц.Болор-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-15-16 тал/, иргэний нэхэмжлэгч Т.Болормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18 тал/, хууль ёсны төлөөлөгч Б.Намчиндоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-22-23 тал/, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24 тал/, хууль ёсны төлөөлөгч /хх-26-27 тал/, насанд хүрээгүй гэрч С.Нинж-Одоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-28 тал/, хууль ёсны төлөөлөгч Б.Шошвандангаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-30-31 тал/, гэрч Б.Намчиндоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-35 тал/, гэрч Г.Энхжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-36 тал/, гэрч Б.Мартаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-37 тал/, гэрч Б.Шошвандангаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-38 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №3335 дугаар дүгнэлт/хх-47-48 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №3334 дугаартай дүгнэлт/хх-52-53 тал/, 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-53 тал/, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-63-64 тал/, эд зүйл баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл/хх-86 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-88 тал/, хохирлын баримтууд/хх-89-94 тал/, Б.Сгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-97-110 тал/, Б.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-111 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.С нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Баянцогт Уул” гэх газар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Тоёото Хайлюкс маркийн 10-96 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг тус тус зөрчиж, Тоёото Харьер маркийн 88-29 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Болор-Эрдэнийн: “ ... Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Намчиндорж, ах Март манай хүү Ивээл нартай 11 цагийн үед Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орохоор 88-29 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гараад эмээлт өнгөрөөд явж байтал Төв аймгийн Аргалант сумын нутаг Баянцогт-Уул гэх газрын замд манай нөхөр 88-29 УБН улсын дугаартай харрер маркийн машин барьж ах Март жолоочийн хажуу суудалд би хүүтэйгээ арын суудалд сууж явж байсан юм. Тэгсэн гэнэт манай машины өөдөөс эсрэг талын урсгалаас машин орж ирээд мөргөөд зам тээврийн осолд орсон юм. Уг ослын улмаас миний баруун эгэмний яс хугарч хагалгаанд орж хадуулсан юм. Ослын улмаас манай машинд сууж явсан зорчигч нарын биед гэмтэл бэртэл учраагүй юм. Манай нөхөр Намчиндоржийн унаж явсан 88-29 УБН улсын дугаартай Харрер маркийн тээврийн хэрэгсэл манай эгч Болормаа гэдэг хүний нэр дээр байдаг машин байгаа юм” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Иргэний нэхэмжлэгч Т.Болормаагийн: “ ... Манай хүргэн дүү Намчиндорж 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр миний эзэмшлийн Харрер маркийн 88-29 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Өвөрхангай аймаг ороод ирэх гэсэн юм гээд гуйгаад аваад явсан юм. Тэгсэн Улаанбаатараас гарч яваад Төв аймгийн Аргалант сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон байна” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

Насанд хүрээгүй гэрч С.Нинж-Одын: “ ... Булган аймгийн Дашинчилэн сумаас Улаанбаатар хот руу аав С, ээж Энхжаргал, эгч Шошзандан, дүү Ананд нартай хамт аав Сгийн автомашинтай явж байсан. Намайг сэрсэн манай машин өөр машинтай мөргөлдчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч Б.Намчиндоржийн “ Би гэр бүлийн хамтаар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймаг орох санаатай хадам эгч Болормаагийн эзэмшлийн 88-29УБН Харрер маркийн машинтай миний эхнэр Ц.Болор-Эрдэнэ, хүү Н.Ивээлт, хадам ах Б.Март, гээд 4 хүн Улаанбаатар хотоос 10 цагийн үед гараад Аргалант сумын нутаг Хөшөөт 2 дугаар баг Баянцогт уулын замд явж байхад урсгал сөрөн өөдөөс улсын дугаар нь мэдэгдэхгүй Хайлюкс маркийн тээврийн хэрэгсэл хурдтай орж ирээд зам дээр шарваад ирж мөргөсний улмаас зам тээврийн осол гарсан юм. ЗТО-ын улмаас манай эхнэр Болор-Эрдэнийн биед гэмтэл учирч эмнэлэгт хүргэгдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

Гэрч Г.Энхжаргалын: “ .... Говь-Алтай аймгаас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өглөө гараад Булган аймгийн Дашинчилэн суманд хадмын гэрт хоноод өглөө 07 цагийн үед нөхөрийн дүү Шошвандан, хүү Ананд, охин Янжинлхам нарын хамтаар манай нөхөр С машин барьж миний охин Нинж-Од хүүхдийн зориулалтын суудал дээр сууж явж байтал Төв аймгийн зам орж ирээд би ядраад унтсан байсан. Нэг мэдсэн машин мөргөлдөх хүчтэй дуу сонсогдоод миний бие доргиод би сэрсэн чинь зам тээврийн осолд орсон байсан” гэх мэдүүлэг

Гэрч Б.Мартын: “ ... 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд 88-29 УБН улсын дугаартай Харрер маркийн машинтай явж байсан юм. Тэгтэл 11 цагийн үед Хүй долоон худгийн салдаг өнгөрөөд явж байтал автобусны хажуугаар урсгал сөрөөд хар өнгийн хайлюкс маркын улсын дугаар нь мэдэгдэхгүй тээврийн хэрэгсэл гулгаад ороод ирсэн тэгээд яах ийхийн зуургүй миний сууж явсан машины зөв талаас мөргөчихсөн” гэх мэдүүлэг

Гэрч Б.Шошвандангийн:  “ ... Манай ах С гэр бүлийн хамт би хоёр хүүхдийн хамтаар Булган аймгийн Дашинчилэн сумаас С ахын Тоёото Хайлюкс маркийн 10-96 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутагт зам тээврийн осолд орсон юм” гэх мэдүүлэг /хх-

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-05 тал/,  зам тээврийн осол дээр  тогтоосон акт/ хх-07 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-06 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-08-13 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №3335 дугаартай “ 1. Ц.Болор-Эрдэнийн биед баруун эгэмний далд хугарал, духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-47-48 тал/,

2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №32 дугаартай шинжээчийн “ 1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото Хайлюкс маркийн 10-96 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото Хайлюкс маркийн 10-96 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1. “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл , хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 3. Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 4.Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэх дүгнэлт  /хх-59 тал/, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-63-64 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Л.С нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Баянцогт Уул” гэх газар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Тоёото Хайлюкс маркийн 10-96 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг тус тус зөрчиж, Тоёото Харьер маркийн 88-29 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Б.С нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 1300000 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин 2400000 төгрөг нийт 3700000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан 826406 төгрөгийн шүүгдэгч Б.С-гаас гаргуулж хохирогчид олгож, 473594 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны цалин болох 2400000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Б.Сгийн №592791 дугаартай жолоочийн үнэмлэх, №02414249 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.С-д буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                           

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э овгийн Б.С-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э овгийн Б.С-г 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2,5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гаас 826406 төгрөгийн гаргуулж хохирогч Ц.Болор-Эрдэнэд олгож, 473594 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 14126000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохиролд 2227000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны цалин болох 2400000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн №592791 дугаартай жолоочийн үнэмлэх, №02414249 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.С-д буцаан олгосугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ