| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0206/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/235 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Т.Төмөртулга,
хохирогч Б.Мөнгөн-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
шүүгдэгч ....., түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .....д холбогдох эрүүгийн 1934001660186 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт ....гийн .... , 1965 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймаг Зуунмод сум 1-р баг 16-р байр 1-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д..... нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эйч макс констракшн” ХХК-ийн захирал Х.Эрдэнэтэй өөрийн эзэмшлийн тус аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Цахилгаан эрчим хүчний хашааны ард байрлах 37096 метр квадрат 3 ширхэг агуулахын байр бүхий 2425 метр квадрат газрыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж, эд хөрөнгийн ашиглах эрхийг хязгаарласныг мэдсээр байж түүнийг хуурч, хууль бус худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрийн урьдчилгаа болгож 30000000 төгрөгийг залилан авах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д..... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... Бодит байдал дээр “Төв ус” битүүмжилсэн байсан, надад битүүмжилснээ хэлээгүй, мартах санах юм байсан байх гэм буруу дээрээ маргахгүй байна. Барагдуулна одоо 7500000 төгрөг төлсөн байгаа. 30 саяыг хүлээн зөвшөөрч байна. Бид нар 4 хоногын дотор гэрээг цуцалсан учир гэм бурууг хүлээх ёсгүй гэж үзэж байна” гэв.
хохирогч Б.Мөнгөн-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Төв аймагт бүтээн байгуулалт ховор байдаг. Аймагтаа бүтээн байгуулалт хийе гээд хөрөнгө оруулалт олоод .... гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээн дээр иргэн .... нь гэрээг цуцлавал гэрээнд гаргасан бүх зардлыг төлнө гээд гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед бид барилгын архитекторийн зураг зуруулна гээд 34 сая 200 мянган төгрөг, геологи 200 мянган төгрөг, шилжүүлсэн мөнгө 30 сая төгрөг, геодиз 12 сая төгрөг, мөн барилгын ажил явуулах гэж мөнгө зарцуулсан. Одоогийн байдлаар бид нийт 110 сая 400000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 7 сая 500 мянган төгрөгийг өгсөн. Тухайн үед газрын маргаан гараагүй бол ингэж олон компанитай гэрээ хэлцэл хийж хохирол амсахгүй байх байсан. 102900000 төгрөг одоо нэхэмжилж байна. Үнэлгээний компанийн үнэлгээгээр гарсан байгаа. Ар араасаа маш их хохирол амссан байдаг. Газрын маргаан гарсан учир хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа татсан байдаг. Барилга дээр оруулсан бүх хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан тохиолдолд иргэн .... төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Хэрэг нээгдээд шалгагдаж байхад барилга хот байгуулалтын ямар зураг дээр төслөө хянуулаад явж байсан ийм байхад би төлөх үндэслэлгүй. Бидний ярьсан зүйл бүгд бичлэгээр байгаа. Бид нараас 500 сая төгрөг шаардсан, авбал ав авж чадахгүй бол больцгоо гэж хэлж байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
“Эйч Макс Констракшн” ХХК-аас гаргасан өргөдөл/1-р хавтас хх-03 тал/, “Эйч макс констракшн” ХХК-ны Улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас хх-06 тал/, 2019 оны 02 сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь /1-р хавтас хх-07-09 тал/, кассын зарлагын баримт /1-р хавтас хх-10 тал/, Хасбанкны төлбөрийн баримт /1-р хавтас хх-11-13 тал/, 2019 оны 02 сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь /1-р хавтас хх-14 тал/, Д.....ийн Төв аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт/1-р хавтас хх-15 тал/, 2019 оны 02 сарын 14-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хавтас хх-16-18 тал/, Барилгын инженер, геологийн судалгааны ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ /1-р хавтас хх-19-20 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/1-р хавтас хх-21 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай/1-р хавтас хх-22 тал/, Д.....ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/1-р хавтас хх-23-32 тал/, Д.....ийн дансны хуулга /1-р хавтас хх-33 тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 05 сарын 07-ны өдрийн прокурорын тогтоол /1-р хавтас хх-35-36 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл/1-р хавтас хх-37-38 тал/, хохирогч Х.Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-43-44 тал/, хохирогч Б.Мөнгөн-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-47-48 тал/, гэрч Н.Энхболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-50-51 тал/, хохирогч Б.Мөнгөн-Эрдэнээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-52-54 тал/, шүүгдэгч Д.....ийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтас хх-55-58 тал/, гэрч Г.Болормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-60 тал/, гэрч Г.Амарсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-61 тал/, шүүгдэгч Д.....ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-72 тал/, Д.....ийн Хасбанкны дансны хуулга /1-р хавтас хх-77-78 тал/, Д.....ийн Хаан банкны харилцагчийн дансны хуулга /1-р хавтас хх-82-83 тал/, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 03 дугаар сарын 07/197 дугаартай албан бичиг/1-р хавтас хх-85 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 07-ны 1/287 албан бичиг/1-р хавтас хх-87 тал/, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансны хуулга/1-р хавтас хх-88 тал/, Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгө битүүмжлэх, хураасан акт /1-р хавтас хх-92-93 тал/, Төв аймгийн Зуунмод хотын засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамж/1 хавтас хх-95 тал/, Төв аймгийн засаг даргын 2016 оны 07 сарын 18-ны өдрийн А/425 дугаар “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамж /1-р хавтас хх-96 тал/, №000027815 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хуулбар хувь /1-р хавтас хх-97 тал/, №000641291 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/1-р хавтас хх-98-99 тал/, Төв аймгийн улсын бүртгэлийн газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаартай албан бичиг/1-р хавтас хх-101 тал/, Д.....ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/1-р хавтас хх-104-105 тал/, №000641291 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг/1-р хавтас хх-107-108 тал/, Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 853 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж/1-р хавтас хх-110-111 тал/, Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 829 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж/1-р хавтас хх-112 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Энхболдоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл/1-р хавтас хх-120 тал/, гэрч З.Батсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-122 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/822 дугаартай албан бичиг/1-р хавтас хх-123 тал/, Д.....ийн эзэмшиж байгаа газрын байршилын кадастрын зураг/1-р хавтас хх-124 тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хавтас хх-125-126 тал/, гэрч Д.Амарсайханаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-127 тал/, гэрч Б.Халиунаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-128-129 тал/, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07/419 дугаартай албан бичиг, хавсралт/1-р хавтас хх-133-135 тал/, Төв аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 637 дугаартай албан бичиг/1-р хавтас хх-139 тал/, Д.....ийн эзэмшилд байгаа гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-220-228 тал/, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/12 дугаар тушаал/1-р хавтас хх-229-230 тал/, №00000444 дугаартай төлбөрийн даалгаварын баримтын хуулбар/1-р хавтас хх-231 тал/, №00000443 дугаартай төлбөрийн даалгаварын баримтын хуулбар/1-р хавтас хх-232 тал/, №00000445 дугаартай төлбөрийн даалгаварын баримтын хуулбар/1-р хавтас хх-233 тал/, №00000442 дугаартай төлбөрийн даалгаварын баримтын хуулбар/1-р хавтас хх-234 тал/, гэрч Ц.Булгантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-235 тал/, №145/000291 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ/1-р хавтас хх-237 тал/, Төв аймаг дахь газрын харилцаа барилга байгуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07/659 дугаартай албан бичиг, хавсралт/1-р хавтас хх-240-241 тал/, гэрч Ш.Жаргалсайханаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл/1-р хавтас хх-246 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол/1-р хавтас хх-247 тал/, 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн архивын баримтын хуулбарууд /1-р хавтас хх-248-250 тал, 2-р хавтас хх-01 тал/, Төв аймгийн засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамж /2-р хавтас хх-03 тал/, 4110010650 дугаартай нэгж талбарын кадастрын зураг/2-р хавтас хх-4-5 тал/, №000027815 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/2-р хавтас хх-06 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/2-р хавтас хх-07-08 тал/, Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээний хуулбар/2-р хавтас хх-09 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/2-р хавтас хх-07-08 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/2-р хавтас хх-11-13 тал/, №0176000 дугаартай аж ажуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ/2-р хавтас хх-14 тал/, Төв аймгийн засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/425 дугаар захирамж/2-р хавтас хх-15 тал/, №000166639 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/2-р хавтас хх-18 тал/, Д.....ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /2-р хавтас хх-19 тал/, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 411 дугаартай тодорхойлолт/2-р хавтас хх-22 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар/2-р хавтас хх-23-24 тал/, “Хас” банкны 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээний баримт/2-р хавтас хх-27-28 тал/, 2016 оны 07 дугаар 19-ний өдрийн “Хаан” банкны мөнгөн шилжүүлэгийн баримт/2-р хавтас хх-29 тал/, “Хас” банкны 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээний баримт/2-р хавтас хх-29 тал/, “Төрийн банк”-ны 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гүйлгээний баримт/2-р хавтас хх-30-31 тал/, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /2-р хавтас хх-32-33 тал/, Д.....ийн эзэмшиж байгаа газрын байршилийн кадастрын зураг /2-р хавтас хх-36 тал/, 4110010650 дугаартай нэгж талбарын кадастрын зураг/2-р хавтас хх-37 тал/, 18646287329394 дугаартай нэгж талбарын кадастрын зураг/2-р хавтас хх-40 тал/, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №39 дугаартай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар/2-р хавтас хх-41-45 тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /2-р хавтас хх-45 тал/, 000027814 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/2-р хавтас хх-47 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2019 оны 10 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-53-59 тал/, гэрч М.Ширбазараас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-64 тал/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/2-р хавтас хх-73 тал/, гэрч Г.Амарсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-74 тал/, гэрч Д.Наранчимэг/2-р хавтас хх-75 тал/, гэрч Д.Дашдуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-76 тал/, гэрч Х.Жамбаацэрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-7 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Д..... нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эйч макс констракшн” ХХК-ийн захирал Х.Эрдэнэтэй өөрийн эзэмшлийн тус аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Цахилгаан эрчим хүчний хашааны ард байрлах 37096 метр квадрат 3 ширхэг агуулахын байр бүхий 2425 метр квадрат газрыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж, эд хөрөнгийн ашиглах эрхийг хязгаарласныг мэдсээр байж түүнийг хуурч, хууль бус худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрийн урьдчилгаа болгож 30000000 төгрөгийг залилан авах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
“Эйч Макс Констракшн” ХХК-аас гаргасан өргөдөл/1-р хавтас хх-03 тал/, “Эйч макс констракшн” ХХК-ны Улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас хх-06 тал/, 2019 оны 02 сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь /1-р хавтас хх-07-09 тал/, кассын зарлагын баримт /1-р хавтас хх-10 тал/, гэрээний төлбөр шилжүүлсэн “Хас” банкны төлбөрийн баримт /1-р хавтас хх-11 тал/, 2019 оны 02 сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь /1-р хавтас хх-14 тал/, Д.....ийн Төв аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт/1-р хавтас хх-15 тал/, 2019 оны 02 сарын 14-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хавтас хх-16-18 тал/, Барилгын инженер, геологийн судалгааны ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ /1-р хавтас хх-19-20 тал/, Д.....ийн “Хас” банкны дансны хуулга/1-р хавтас хх-78 тал/, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 03 дугаар сарын 07/197 дугаартай албан бичиг/1-р хавтас хх-85 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 07-ны 1/287 албан бичиг/1-р хавтас хх-87 тал/, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансны хуулга/1-р хавтас хх-88 тал/, Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгө битүүмжлэх, хураасан акт /1-р хавтас хх-92-93 тал/, Төв аймгийн Зуунмод хотын засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамж/1 хавтас хх-95 тал/, Төв аймгийн засаг даргын 2016 оны 07 сарын 18-ны өдрийн А/425 дугаар “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамж /1-р хавтас хх-96 тал/, №000027815 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хуулбар хувь /1-р хавтас хх-97 тал/, №000641291 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг/1-р хавтас хх-98-99 тал/, Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 853 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж/1-р хавтас хх-110-111 тал/, Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 829 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж/1-р хавтас хх-112 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/822 дугаартай албан бичиг/1-р хавтас хх-123 тал/, Д.....ийн эзэмшиж байгаа газрын байршилын кадастрын зураг/1-р хавтас хх-124 тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хавтас хх-125-126 тал/, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07/419 дугаартай албан бичиг, хавсралт/1-р хавтас хх-133-135 тал/, Төв аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 637 дугаартай албан бичиг/1-р хавтас хх-139 тал/, Д.....ийн эзэмшилд байгаа гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-220-228 тал/, Төв аймаг дахь газрын харилцаа барилга байгуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07/659 дугаартай албан бичиг, хавсралт/1-р хавтас хх-240-241 тал/, Төв аймгийн засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамж /2-р хавтас хх-03 тал/, 4110010650 дугаартай нэгж талбарын кадастрын зураг/2-р хавтас хх-4-5 тал/, №000027815 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/2-р хавтас хх-06 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/2-р хавтас хх-07-08 тал/, Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээний хуулбар/2-р хавтас хх-09 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/2-р хавтас хх-07-08 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/2-р хавтас хх-11-13 тал/, №0176000 дугаартай аж ажуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ/2-р хавтас хх-14 тал/, Төв аймгийн засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/425 дугаар захирамж/2-р хавтас хх-15 тал/, №000166639 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/2-р хавтас хх-18 тал/, Д.....ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /2-р хавтас хх-19 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар/2-р хавтас хх-23-24 тал/, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /2-р хавтас хх-32-33 тал/, Д.....ийн эзэмшиж байгаа газрын байршилийн кадастрын зураг /2-р хавтас хх-36 тал/, 4110010650 дугаартай нэгж талбарын кадастрын зураг/2-р хавтас хх-37 тал/, 18646287329394 дугаартай нэгж талбарын кадастрын зураг/2-р хавтас хх-40 тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /2-р хавтас хх-45 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2019 оны 10 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-53-59 тал/,
Хохирогч Х.Эрдэнийн “...Тэгээд 2018 онд судалгаа хийж байгаад Төв аймагтаа жишиг стандарт болохуйц бизнес зэрэглэлийн 10 давхар 2 блок орон сууц барих судалгаа хийхэд эрэлт хэрэгцээ байгаа тул дараагийн ажилдаа шилжиж газар хайж эхэлсэн. Тэгээд иргэн Д..... гэх хүнтэй холбогдож уулзахад “ямар сайхан ажил вэ, эгч нь ч гэсэн хоёр хүүхдийнхээ амьдралд тусалж, дээшлүүлмээр байна. Аймаг, хотод байртай, 1 давхарт нь үйлчилгээний талбай авмаар байна гэж ярьсан. Тэгээд хоорондоо ярилцаж тохиролцоод за сайн өдөр гэрээгээ хийгээд ажил төрлөө эхлүүлэхээр тохиролцсон юм. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Бид ямар нэг дарамт шахалт үгүй, өөрсдийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулсан. Тухайн үед .... эгчийн хүүхэд нь хүртэл байлцаж байсан. Манай компани нь гэрээний үүргээ биелүүлж .... эгчийн Хас банкны 5000636624 дугаарын дансанд урьдчилгаа 30.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Тайм товер” хотхоны 218 дугаар байрны 155 тоотод байрлах 41.72 метр квадрат 2 өрөө байрыг 100.128.000 төгрөгөнд бодож 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Мөнгөн-Эрдэнэ байраа суллаад, түлхүүрийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгөх гэхэд .... эгч “түлхүүрээ өгчих, би гэхдээ гэрчилгээ болон дагалдах бичиг баримтаа одоо өгөхгүй" байрны түлхүүрийн голыг солих ажил байна өгөхгүй гэж гэрээний заалтаа зөрчиж эхэлсэн. Бид иймд гэрээний заалтын 5.1.1 заасны дагуу газар эзэмшигч нь төлбөрийг авсаны дагуу хөрөнгө оруулагчид газар эзэмших эрхээ шилжүүлэх ёстой талаар мэдэгдэхэд “би наад гэрээн дээр чинь гарын үсэг зураагүй, жинхэнэ ....ийн гарын үсэг биш, та нар шүүхдээд юу ч олж чадахгүй, эгч нь асуудалгүй гараад ирнэ, та хэд онигоо болоод дуусна” гэх зэргээр манай компаний үйл ажиллагаанд саад учруулсан. Бид тэгвэл манайх больё барилгаа барихаа цуцалъя, та газраа зарахаа ч боль одоо мөнгөө буцааж авмаар байна гэхэд “та нар шүүхдээд аваарай” гэж хэл амаар доромжилж, басамжилж эхэлсэн. ....тэй газрыг худалдах, худалдан авах талаар 2018 оны 11 дүгээр сараас ярьж эхэлсэн ба .... би өр зээлтэй, миний зээлийн хугацаа дуусах гээд, өр төлбөр нэхэгдээд байна гэж бид нар луу ярьдаг байсан... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээ хийхэд .... болон түүний хүү Амараа нар байсан гэрээг Төв аймгийн нотариат Намбар гэх хүнээр баталгаажуулсан гэрээг сайтар уншиж танилцаад гарын үсэг зурсан атлаа одоо болохоор би гарын үсэг зураагүй .... гэдэг хүний гарын үсэг биш гэж хэлээд байгаа... Манайхаас одоо 30 сая төгрөг дансаар шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/
Хохирогч Б.Мөнгөн-Эрдэнийн гэрчээр өгсөн “... Ингээд одоо барих барилгаа Төв аймагт эрэлт хэрэгцээг судалж барилга барихаар болсон. Тэгж яваад .... гэх хүнтэй холбогдож түүний эзэмшлийн 2425 метр квадрат газрыг 323.000.000 төгрөгөнд бодож авахаар тохиролцож гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сарын 13-нд 30 сая төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Тайм товер” хотхоны 218-р байрны 155 тоотод байрлах 41.72 метр квадрат 2 өрөө байрыг 100.128.000 төгрөгөнд бодож 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр түлхүүр бэлэн та авах уу гэхэд харанхуй шөнө түлхүүр аваад яахав хоёулаа маргааш гэгээ орохоор уулзъя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь .... эгчтэй утсаар ярихад “чи манай охинд түлхүүрээ өг, тэгээд өөрөө над дээр ирж газрын гэрчилгээ ав” гэж хэлсэн. Би өөрийн захирал Эрдэнэтэй утсаар ярьж танилцуулахад “.... эгч 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөнгө шилжүүлэх үед байрны түлхүүр өгөх үед газрын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж хэлсэн, өөрийнх нь өмнө нь ярьж тохирсноор бол" гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэхгүй барилгын ажилд саад болж эхэлсэн. Бид нар барилга барина гэдэгт итгээд зарим төрлийн ажлуудаа хийгээд эхэлсэн тул .... гэх хүнд өгсөн 30 сая төгрөг дээр нэмж компанид хохирол үүсээд байна. Барилга баригдсаны дараа үлдэгдэл мөнгөнд 3 өрөө байрнаас 2 байр, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 13.701.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байсан юм. Манай компаний зүгээс аль болох .... гэх хүнтэй тохиролцож ажлаа явуулах гээд гэрээний дагуу газар эзэмших эрхээ шилжүүлэх ёстой талаар мэдэгдэхэд “би наад гэрээн дээр чинь гарын үсэг зураагүй, жинхэнэ ....ийн гарын үсэг биш, та нар шүүхдээд юу ч олж чадахгүй эгч нь асуудалгүй гараад ирнэ, та хэд онигоо болоод дуусна” гэж ярьсан. ... .... гэх хүн бид нарыг анхнаасаа залилсан гэж үзэж байна. Учир нь бид нартай гэрээ байгуулахаасаа өмнө согтуу залгаж миний зээлийн хугацаа болоод байна, мөнгө өг, 500.000 төгрөг шилжүүл гэж яриад байдаг байсан. ... Манай компаниас 2019 оны 02 сарын 13-ны өдөр гэрээ байгуулан тэр өдрөө 30 сая төгрөг дансаар авсан. Гэрээний тохиролцооны дагуу барилга барина гэдэгт итгээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн, геологийн дүгнэлт гаргуулахад 12 сая төгрөг, геодизийн дүгнэлт гаргуулахад 200.000 төгрөг, барилгын үндсэн скиз зурагт урьдчилгаа тавин хувь төлбөр болох 34.200.000 төгрөг гаргаад байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/, Төв аймгийн татварын хэлтсийн даргын тушаал, хавсралт /хх-ийн 229-230-р тал/,
Хохирогч Б.Мөнгөн-Эрдэнийн гэрчээр дахин өгсөн "... Ямар ч асуудалгүй гэж хэлж байсан. Уг асуудал нь цагдаа дээр шалгагдах явцад шүүхийн захирамжаар өр төлбөр барагдуулах болж аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байсныг нь олж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,
Хохирогч Б.Мөнгөн-Эрдэнийн: “ ... .... гэдэг хүн биднийг хуурч манай компанийг хохироосонд гомдолтой байна. Би өмнө нь хэргийн талаар хоёр удаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Манай компаниас 3 сая төгрөг шилжүүлэн авсан” гэх мэдүүлэг /хх-47 тал/,
Гэрч Г.Болормаагийн: “ Манай ээж ....ийн нэр дээр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлалтай 2425 метр квадрат газар байдаг юм. Уг газрыг “Эйч макс констракшн” ХХК-тай харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өдөд байгуулсан. Газрыг 340 сая төгрөгөнд бодож хоёр талаас тав таван хувийн төлбөр төлөхөөр 323 сая төгрөг болж байгаа юм. Дээрх мөнгөн дүнгээс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 30 сая төгрөгийг аваад бартерийн дагуу Улаанбаатар хотод 100128000 төгрөгөнд нэг өрөө байр авах, барилгын ажил явагдаж эхлэхээр 2019.04.13-ны өдөр 13701000 төгрөг авах үлдэгдэл мөнгөнд аймагт газар дээр баригдах барилгаас 3 өрөө байр 1 ширхэг, 2 өрөө байр 1 ширхэгийг авахаар тохиролцсон” гэх мэдүүлэг /хх-60 тал/,
Гэрч Г.Амарсайханы “...“Эйч макс констракшин” ХХК нь анх 2018 оны 10 дугаар сард ирж уулзаж сонирхоод явсан. Тэгээд яваандаа хэдэн удаа уулзаад харилцан тохиролцож 2019 оны 02 сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээг Төв аймгийн Зуунмод сумын нэг цэгийн үйлчилгээний байранд байрлах нотариатаар орж газрыг нийт 340 сая төгрөгөнд үнэлсэн. Манай ээжид авах ашиг нь 323 сая төгрөг, дээрх мөнгөн дүнгээс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 30 сая төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,
Иргэний нэхэмжлэгч Н.Энхболдын: “ ... “Эйч макс констракшн” ХХК-ийн захирал Мөнгөн-Эрдэнэтэй өмнө нь 3-4 төсөл дээр хамтарч ажиллаж байсан. Тэгээд намайг “Эйч макс констракшн” ХХК нь Төв аймагт барилга барих болсон чи манай барилгын зураг төслийг хийгээд өгөөч гэхээр нь зах зээлийн хамгийн бага ханшаар бодоод гүйцэтгэхээр болсон. Би гэрээний дагуу урьдчилгаа 32.200.000 төгрөгийг бэлнээр авсан. Учир нь тухайн үед компани яаралтай гэж зураг захиалсан, үүний дагуу 7 хоногийн дотор барилгын скиз болон ерөнхий төлөвлөгөө, барилга архитекторын, технологийн зургийг хийж дуусгаж өгсөн. Гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө нэхэхэд компанид газар зарсан гэх .... нь залилсан, газрын гэрчилгээгээ өгөхгүй удаагаад байна, манай компани үүнээс болоод алдагдалд орж байна, барилга барих явц удааширлаа, цагдаагийн асуудал шийдэхээр иргэн ....ээс хохирлыг чинь барагдуулна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-120 тал/,
Гэрч Б.Халиуны : “ Хэзээ, хэдэн он гэдгийг нь одоо сайн санахгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар үүсгэн байгуулагчийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байсан учраас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор битүүмжилсэн юм. Битүүмжилсэн тэмдэглэлээ Д..... болон түүний нөхөр Д.Ганзориг нарт танилцуулан гарын үсэг зуруулж байсан. Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, зарж үрж болохгүй талаар танилцуулан гарын үсэг зуруулан баталгаажуулж байсан. Тэдгээр хүмүүст татвараа төлөх талаар удаа дараа мэдэгдэл, шаардлага явуулж хөрөнгийн захиран захируулах эрхийг түдгэлзүүлсэн, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, банкны харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хааж байсан боловч тэдгээр хүмүүс нь татвараа төлөхгүй байсан. ... Уг 2425 метр квадрат газар дээр нь ямар ч байсан барилга байсан улсын бүртгэлийн лавлагаагаар Д.....ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байсан учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Д.....ийн газар нь ойролцоогоор 2 айлын хашааны газар нийлүүлсэн юм шиг хэмжээтэй байсан” гэх мэдүүлэг /хх-128-129 тал/,
Гэрч Ц.Булгантуяагийн “...Уг захирамж манай архивын газарт хүлээлгэж өгөхдөө ямар нэгэн хавсралтгүй ирсэн байсан. Манай архивт захирамж хэсэг л байдаг. Тухайн үед хүлээж авахдаа дутуу байдлаар хүлээж авсан байсан... Уг архивын дансанд уг №205 дугаартай захирамж нь дангаараа байдаг өөр захирамжтай холбоотой баримт гэж байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 235-р хуудас/,
Гэрч Ш.Жаргалсайханы “...Манай Төв аймаг газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архивт байгаа хувийн хэрэгт 1999 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Агар компаний зээлийн өрөнд хураагдсан 2424 м2 хэмжээтэй газрыг...иргэн Д..... нь 2.700.000 төгрөгөөр худалдаж аваад “Бүрэн дэлгэрэх” компаний нэр дээр эзэмшсэн байна. Уг компани нь дээрх газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар гэрчилгээ гаргуулж аваад ашиглаж байсан. Тэгээд 2016 онд Төв аймгийн Засаг дарга Баярбат-д уг газрыг өмчлөлдөө авахаар өргөдөл гаргасан байна. Уг өргөдөлийг хүлээж аваад Д.....ийн нэр дээр 60 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн байна. 2016 оноос Д..... нь газартай холбоотой төлбөрийг өөрийн нэрээр төлж байсан байна” гэсэн мэдүүлэг/хх-ийн 246-р хуудас/
Гэрч Д.Наранчимэгийн “...Би оныг нь сайн санахгүй байна улсаас хувьцаа өгч эхлэхэд ах дүүсээрээ нийлээд “Бүрэн дэлгэрэх” ХХК-ыг үүсгэн байгуулж байсан. Уг компани худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уг “Бүрэн дэлгэр” ХХК-нийг манай эгч Дашдулам, ...., Д.Ганзориг, Сүхбаатар, Жамбаацэрэн нарын хамт үүсгэн байгуулж байсан. ...Анх ...., Дашдулам эгч нарын нэр дээр байсан боловч төрийн албан хаагч нэр дээрээ эд хөрөнгө болон давхар үйл ажиллагаа явуулахыг хориглодог байснаас болоод Амарсайханы нэр дээр шилжүүлсэн....... эгчийн хүү Г.Амарсайханы нэр дээр байгаа...одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 75-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Д.....ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Д..... нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эйч макс констракшн” ХХК-ийн захирал Х.Эрдэнэтэй өөрийн эзэмшлийн тус аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Цахилгаан эрчим хүчний хашааны ард байрлах 37096 метр квадрат 3 ширхэг агуулахын байр бүхий 2425 метр квадрат газрыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж, эд хөрөнгийн ашиглах эрхийг хязгаарласныг мэдсээр байж түүнийг хуурч, хууль бус худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан төлбөрийн урьдчилгаа болгож 30000000 төгрөгийг залилан авсан нь хэргийн улмаас хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:
Шүүгдэгч Д.....ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүх тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор ургийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, мөн хуулийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг дараах байдлаар тогтоов.
Үүнд:
Хохирогч Б.Мөнгөн-Эрдэнийн нэхэмжилсэн 110400000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан 30.000.000 төгрөгийн хохирлыг төлнө бусад хохирлыг төлөхгүй гэж мэтгэлцэх боловч шүүгдэгч Д..... Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Цахилгаан эрчим хүчний хашааны ард байрлах 37096 метр квадрат 3 ширхэг агуулахын байр бүхий 2425 метр квадрат газрыг хохирогч Б.Мөнгөн-Эрдэнэд зарахаар, уг газарт орон сууцны газар барихаар Б.Мөнгөн-Эрдэнэ худалдан авсан ба уг газрыг 2019 оны 2 сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 30,000,000 төгрөгийг Д.....д шилжүүлжээ.
Улмаар 2019 оны 2 сарын 13-ны өдөр “Эко гидрогео” ХХК-тай гэрээ байгуулан барилгын инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 2 сарын 14-ны өдөр барилгын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх болон хүлээлцэх гэрээг тус тус байгуулан 34,200,000 төгрөг, /хх-10,11,13/ 200,000 төгрөг, 2,900,000 төгрөгийг тус тус төлсөн байх тул гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар болох 37,300,000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцож, гэмт хэргийн улмаас шууд учирсан 30,000,000 төгрөг нийт 67,300,000 төгрөгийг шүүгдэгч Д.....ээс гаргуулж хохирогч Б.Мөнгөн-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.....ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт танилцуулах шатанд
Шүүгдэгч Д....., түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нар нь хохирол төлөх завсарлага авах хүсэлт гаргаснаар шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд хойшлуулсан.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг товлогдсон өдөр цагт эхлүүлэхэд шүүгдэч Д..... нь шүүхээс тогтоосон 22500000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улиаас үүссэн үр дагавар буюу хор уршиг 37,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Мөнгөн-Эрдэнэд олговол зохино.
Эрүүгийн хариуцлагын саналд шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял санал гаргасныг улсын яллагч хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч Д.....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгрөөр торгох ял оногдуулж,
шүүгдэгч Д..... нь 35 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 35 хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15,000 тооцоход 525,000 төгрөгтэй дүйцэж байх тул шүүгдэгч Д.....д оногдуулсан 2000,000 төгрөгөөс хасч торгох ялыг 1,475,000 төгрөгөөр тогтоолоо.
Торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж,
шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр торгох ялын 1 хоног хорих ялаар солихыг сануулав.
Мөн хэрэгт хавсаргагдсан барилгын эскиз зураг, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг хохирогч талд олгож,
2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн ....гийн ....ийг бусдыг хуурч бусдын хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн ....гийн ....ийг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 /хоёр сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.....ийн цагдан хоригдсон 35 хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15,000 тооцоход 525,000 төгрөгтэй дүйцэж байх тул шүүгдэгч Д.....д оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000,000 төгрөгөөр торгох ялаас хасч 1,475,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,
шүүгдэгч Д.....д оногдуулсан 1475 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,475,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д..... нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн барилгын эскиз зураг, барилгын ерөнхий төлөвлөгөө зэргийг шүүгдэгч Д.....д олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 43100000 төгрөгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хохирогчид 30,000,000 төгрөг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгч Д.....ээс 37,300,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнх-Эрдэнэд олгосугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.....д авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ