Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00372

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1961 онд  төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин, гануурчин мэргэжилтэй, “Хөвсгөл геологи” хувьцаат компанид гагнуурчин ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 10-16а тоотод оршин суух, РЭ61013036 дугаар регистртэй, Боржигон овогт Чанцалмаагийн Эрдэнэцогтын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2017/00292/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нэхэмжлэгч Ч.Эрдэнэцогт нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэцогт шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 08 сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн “Баян-Эрхэт” хоршоололд гагнуурчнаар ажилд орж байсан бөгөөд 1984 оны 03 сар хүртэл ажилласан. Тус хоршооллыг олон байгууллага нийлж байгуулж байсан юм. Тэгээд хоршоолол татан буугдаж, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1984 оны 03 сарын 07-ны өдрөөс 1985 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл шохойчин, гагнуурчнаар ажиллаж байсан. Шохойчин, гагнуурчнаар ажиллаж байсан нөхцөл хоёулаа хүнд хортой нөхцөлд тооцогддог юм. Дараа нь Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонины хэвлэх үйлдвэрт 1985 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 10 сарын 19-ний өдөр хүртэл нярав, жижүүрээр ажиллаж байгаад, мэргэжлийн ажлаа хийхээр Зөвлөлтийн барилгын хайгуулын экспедицийн Бүрэнхааны салбарт 1987 оны 10 сарын 20-ны өдрөөс 1988 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл гагнуурчнаар ажиллаж байгаад тус байгууллага татан буугдсан учир Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн шувууны аж ахуйд 1988 оны 05 сарын 27-ны өдрөөс 1990 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан. Би хүнд нөхцөлд ажиллаж байсан учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан үеийн зарим нэг тушаал олдохгүй, байгаа тушаалд нь эцэг Жүгдэрнамжил гэсэн овог бичигдсэн, хөдөлмөрийн дэвтэр усанд норсон учир шаардлага хангахгүй байна. Би эх Чанцалмаагаар овоглодог бөгөөд Жүгдэрнамжил гэдэг нь миний хойд эцэг бөгөөд миний ээжтэй сүүлд гэр бүл болсон хүн юм. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Эрдэнэцогт нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэцогт “Ж.Эрдэнэцогт” нэрээр ажиллаж амьдарч байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “рэ61013036, эхийн овог нэр: Даш Чанцалмаа гэр бүлд 1961/01/30-нд төрөхөд төрүүлсэн хүү Чанцалмаагийн Эрдэнэцогтыг 1961/03/06-нд Хөвсгөл аймаг, Рашаант сумын 20-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Чанцалмаа овогтой Эрдэнэцогт /рэ61013036/ нь Рашаант сумын 1961 оны төрсний бүртгэлд Чанцалмаа овогтой Эрдэнэцогт гэж бүртгэгдсэн байх ба Жүгдэрнамжил овогтой Эрдэнэцогт /рэ61013036/ гэсэн бүртгэл манай мэдээллийн санд байхгүй байна” гэх бичилттэй 1/303 дугаартай тодорхойлолт, гэрч Ж.Эрдэнэбаатарын “...Чанцалмаагийн Эрдэнэцогт гэдэг юм. Жүгдэрнамжил гэсэн талаар мэдэхгүй юм байна... тухайн үед яг Эрдэнэцогт нэртэй хүн Нэгдэл дундын үйлдвэрт байгаагүй. Ялангуяа засварчин, гагнуурчин дотор байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Пүрэвжавын “...Чанцалмаагийн Эрдэнэцогт гэдэг юм. Овог нь яагаад тэгж бичигдсэн талаар мэдэхгүй юм. Өөр учиртай юм байлгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд “Жүгдэрнамжилийн Эрдэнэцогт” нэрээр гарсан Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Ажилд томилох тухай” №27 дугаартай, 1984 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Ажилчдыг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №99 дугаартай, 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 94 дугаартай, “Эрх чөлөө” сонины хариуцлагатай эрхлэгч, үйлдвэрийн даргын 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд авах тухай” №59 дугаартай, 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” №64 дугаартай тушаалуудын архивын хуулбарыг нотлох баримтад үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэцогт Хөвсгөл аймгийн “Баян-Эрхэт” хоршоололд 1983 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд гагнуурчин, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1984 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд шохойчин, гагнуурчин, Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонины хэвлэх үйлдвэрт 1985 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд нярав, жижүүр, Зөвлөлтийн барилгын хайгуулын экспедицийн Бүрэнхаан салбарт 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд гагнуурчин, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн шувууны аж ахуйд 1988 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цахилгаанчнаар  тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, “Баян-Эрхэт” хоршооллоос 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чанцалмаагийн Эрдэнэцогт нэрээр олгосон “01. 1983 оны 8 сарын 22. Хоршоололд гагнуурчнаар авч ажиллуулав. Даргын 1983-08-31-ний өдрийн 40 тоот тушаал, 02. 1984 оны 3 сарын 07. Байгууллага татан буугдсан учир гагнуурчны ажлаас чөлөөлж НДҮ-ийн мэдэлд шилжүүлэв. Хоршооллын даргын 1984-03-07-ны 10 тоот тушаалаар, 03. 1984 оны 3 сарын 07. Байгууллага татан буугдаж НДҮ-т шилжин ирсэн тул шохойн ажилчнаар авч ажиллуулав. НДҮ-ийн даргын 1984-03-15-ны өдрийн 27 тоот тушаал. 04. 1984 оны 8 сарын 27. Өөр ажилд шилжиж байгаа тул шохойн ажлаас чөлөөлж засварын газар гагнуурчнаар томилон ажиллуулав. Үйлдвэрийн даргын 1984-08-29-ний өдрийн 99 тоот тушаал, 05. 1985 оны 10 сарын 20. Өөр байгууллагад шилжих тул гагнуурчны ажлаас чөлөөлөв. Үйлдвэрийн даргын 1985-10-23-ны өдрийн 94 тоот тушаал. 06. 1985 оны 10 сарын 24. Хэвлэх үйлдвэрт няраваар түр авч ажиллуулав. Үйлдвэрийн даргын 1985 оны 10 сарын 25-ны 59-р шийдвэр, 07. 1987 оны 01 сарын 06. Няраваас чөлөөлж, жижүүрээр томилов. Үйлдвэрийн даргын 1987 оны 01 сарын 06-ны 21 тоот шийдвэр, 08. 1987 оны 10 сарын 19. Мэргэжлийн ажилд шилжихийг хүссэн учир ажлаас чөлөөлөв. Үйлдвэрийн даргын 1987 оны 10-р сарын 17-ны 64-р тушаал. 09. 1987 оны 10 сарын 20. Зөвлөлтийн барилгын хайгуулын экспедицийн Бүрэнхааны салбарт гагнуурчнаар ажиллуулав. Монгол ажилчдын захиргааны даргын 1987 оны 10-р сарын 21-ний өдрийн 327-р тушаалаар. 10. 1988 оны 5 сарын 21. Байгууллага татан буугдсан учир Хөдөлмөрийн хуулийн 33-р зүйлийн а-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөв. Дархан хотын Монгол ажилчдын захиргааны даргын 1988-05-23-ны өдрийн 159-р тушаал. 11. 1988 оны 5 сарын 27. Нэгдэл дундын шувууны аж ахуйд цахилгаанчнаар ажиллуулав. НД-ын шувууны аж ахуйн даргын 1988-5-27-ны өдрийн 10-р тушаалаар. 12. 1990 оны 4 сарын 25. Байгууллага татан буугдсан учир Хөдөлмөрийн хуулийн 33-р зүйлийн а-д заасны дагуу ажлаас чөлөөлөв. 1990 оны 4-р сарын 25-ны өдрийн 15-р тушаалаар. 2004 оны 01 сарын 30. Ажилласан хугацааг цэргийн 3 жилийг оруулан 19 жил 8 сараар тооцов” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “1. Шохойн бригадын ажилчдаар доорхи хүмүүсийг баталсугай... 6. Жүгдэрнамжилын Эрдэнэцогт... 3-р сарын 15-аас эхлэн томилсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №27 дугаартай тушаалын хуулбар, 1984 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “...2. Ж.Эрдэнэцогтыг 8-р сарын 28-ны өдрөөс эхлэн гагнуурчнаар... томилсугай” гэх бичилттэй “Ажилчдыг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №99 дугаартай тушаалын хуулбар, 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “1. Слессарь Ж.Эрдэнэцогт өөр байгууллагад ажиллах болсон тул ... 10-р сарын 20-оор тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” №94 дугаартай тушаалын хуулбар, “Эрх чөлөө” Хөвсгөл аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны сонины хариуцлагатай эрхлэгч, үйлдвэрийн даргын 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...гурав. Мөрөн 5-р хорооны Ж.Эрдэнэцогтыг 10 сарын 24-нөөс няравын орон тоонд түр авч ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилд авах тухай” №59 дугаартай шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонины хариуцлагатай эрхлэгч, хэвлэх үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Нэг. ...жижүүр Ж.Эрдэнэцогтыг 10-р сарын 19-нөөс тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай” 64 дугаартай тушаалын хуулбар, гэрч С.Уртнасангийн “...Ч.Эрдэнэцогт 1983 оны намар 7, 8 сарын үеэс 1984 оны 3 сар хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн “Баян-Эрхэт” хоршоололд гагнуурчнаар ажиллаж байсан. Хоршооны дарга Сандаг, нягтлан нь Даваажав гэж хүн байсан. Би бичээч хийдэг байсан. Цэргээс халагдаж ирсэн байсан. Тэгээд ажиллаж байх хугацаанд “Баян-Эрхэт” хоршоолол нь 1984 оны 3 сард Нэгдэл дундын үйлдвэртэй нийлээд татан буугдсан юм. Тэгээд ажилчдыг Нэгдэл дундын үйлдвэрт шилжүүлж байсан. Бид Нэгдэл дундын үйлдвэрт 1984 оны 3 сард шилжин ажилласан. Ч.Эрдэнэцогт нь Нэгдэл дундын үйлдвэрт шилжин орж Сүхийн амны шохойн үйлдвэрт шохойн ажилчин, авто засварт гагнуурчин зэрэг ажил хийж байсан... Би “Баян-Эрхэт” хоршоололт 1983 оноос 1984 оны 3 сард татан буугдах хүртэл хугацаанд бичээч, 1984 оны 3 сараас 1990 он хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт амралтын газрын сувилагч, асрагчаар ажиллаж байсан. Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Эрдэнэбаатарын “...Ч.Эрдэнэцогт 1984 оны 3 сард “Баян-Эрхэт” хоршооллын ажилчид шилжин ирж Нэгдэл дундын үйлдвэртэй нэгдэхэд ирсэн юм. Түүнээс хойш бид Нэгдэл дундын үйлдвэрт хамт ажилласан. Ч.Эрдэнэцогт нь гагнуурчин, би засварчин байсан. Бид 1985 оны 11 сар хүртэл хамт ажилласан. Тэгээд манай байгууллагаас гарсан. Би Нэгдэл дундын үйлдвэр татан буугдах хүртэл ажиллаж байгаад, аймгийн Хэмжил зүйн хэлтэст засварчнаар ажилласан... Нэгдэл дундын үйлдвэрт тасралтгүй ажиллаж байсан. Манай авто засварын газарт 2 гагнуурчин байсан. Нэг нь суурин, нэг нь явуулын үйлчилгээний гагнуурчин байсан. Хөдөө гадаа ч явж ажилладаг байсан. Сумын станц очиж янзалдаг байсан... 1984 онд “Баян-Эрхэт” хоршооны ажилчид манай байгууллагад шилжин ирсэн ба тэр ажилчидтай хамт ирж байсан юм... Би Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны намар 10 сараас грушик хийж, 1984 оны 01 сараас жинхэлж засварчнаар ажилласан. 1990 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Пүрэвжавын “...Ч.Эрдэнэцогт нь Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонины хэвлэх үйлдвэрт 1985 оны  11 сараас /оны өмнө/ 1987 оны 10 сар хүртэл хугацаанд нярав, жижүүрээр ажиллаж байсан. Би энэ үед үйлдвэрт дэвтэрлэгч хийдэг байсан... Манай хэвлэх үйлдвэрт 1985-1987 онд тасрахгүй л ажилласан. ...Манайд орж ирэхдээ Нэгдэл дундын үйлдвэрээс ирсэн, манайхаас гараад Жилчигийн уурхайд ажилласан. Уурхайд ажиллаж байна гээд манай үйлдвэрээр орж гардаг л байсан.  Тэнд гагнуур хийдэг байсан. 1990-д оны үед бол Нэгдэл дундын үйлдвэрийн Туяа бригадад ажиллаж байсан... Би “Эрх чөлөө” сонины хэвлэх үйлдвэр болон “Мөнгөн үсэг” ХХК-д 1985 оноос 2003 он хүртэл ажилласан... “Эрх чөлөө” сонины хэвлэх үйлдвэр нь 1990 оны үед сонингийн газар /Эрх чөлөө сонин/ хэвлэлийн газар /Мөнгөн Үсэг ХХК/ ХКХболж хуваагдсан юм. Тэгж хуваагдах үеэр л архив нь үрэгдэж алга болсон юм билээ. Алдаг оног хэдэн баримт аймгийн архивт байдаг байх...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Ч.Эрдэнэцогтын ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017  оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Тус аймгийн “Баян-Эрхэт” хоршоо, Зөвлөлтийн барилгын хайгуулын экспедици, Шувууны аж ахуйн даргын тушаал тус тус манай архивт байхгүй тул Ч.Эрдэнэцогтод холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 10/137 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Чанцалмаагийн Эрдэнэцогтын Хөвсгөл аймгийн “Баян-Эрхэт” хоршоололд 1983 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд гагнуурчин, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1984 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд шохойчин, гагнуурчин, Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонины хэвлэх үйлдвэрт 1985 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд нярав, жижүүр, Зөвлөлтийн барилгын хайгуулын экспедициийн Бүрэнхаан салбарт 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд гагнуурчин, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн шувууны аж ахуйд 1988 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цахилгаанчнаар  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА