Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж,

          шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа

          улсын яллагч Т.Өсөхболд,

          шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******ад холбогдох эрүүгийн 213600000016 дугаартай, 178/2021/0024/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,02 сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 04 сарын 17- ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ард казак, бүрэн дунд боловсролтой, жолооч, мужааны мэргэжилтэй, ам бүл-5 эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 06 дугаар гудамж 09 тоотод оршин суух, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 350000 төгрөг, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ы *******ад

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 01 сарын 06 - наас 01 сарын 07- нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20-84 ******* улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai accent verna маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Т.*******ы биед зүүн гарын бугалга ясны төгсгөл хэсгийн ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн гарын бугалганы ард хагалгааны шарх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн...Уг осол гарсан гэх газар нь  Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт болсон байв. Зам тээврийн осол нь шороон зам дээр болсон байх бөгөөд 20-84 ******* улсын дугаартай цагаан өнгийн верна маркын тээврийн хэрэгсэл 15 дугаар гудамжнаас дээшээ доошоо чиглэлтэй явж байгаа засмал замын хажуу талаар тавьсан ус дамжуулах шуудууны 2 талд босгосон цементний урд талын цементийг тээврийн хэрэгсэлийн урд гол хэсгээр мөргөсөн байсныг А үсгээр тэмдэглэж, үл хөдлөх цэгээр РН-15-10 тоот хашааны доод талын хойд өнцөгийг авч, В үсгээр тэмдэглэж, үл хөдлөх В цэгээс машин байх А цэг хүртэл 14,5 см, замын хажуу талаар босгосон 2 ширхэг цементийн хоорондох зай 5.20 см машины урд талын зүүн дугуйнаас зүүн талын цемент хүртэл 4.10 см машины зүүн талын дугуйнаас зүүн талд байрлах цемент хүртэл 3.80 см байлаа. Хэргийн газар ямар нэгэн тормозны мөр илрээгүй ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 2-4 дүгээр хуудас /

Осол гарсан замын байдлын талаархи ... 2021 оны 01 сарын 07-ны шөнө 00 цаг 50 минутын үед Ховд аймгийн ******* сумын , *******  багийн нутаг дэвсгэрт гурван замын уулзвар шороон зам дээр 20-84 ******* улсын дугаартай авто машин жолоодож  явсан жолооч Т.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7-д заасан... согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно..., ЗХД-ийн 12,3-т заасан... жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг зөрчсөнөөс 20-84 ******* улсын дугаартай авто машин замын хашлага буюу ус зайлуулах хоолойны бетонон хашлага мөргөж жолооч Т.******* нь зам тээврийн осол гаргасан байна... гэх дүгнэлт / хэргийн 04-05 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Уг тээврийн хэрэгсэл нь 20-84 ******* улсын дугаартай, цагаан өнгийн Верна маркын тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгсэлийн урд талын салхины шил хоёр талдаа хагарсан, урд талын гупер болон баруун талын хол ойрын гэрлүүд салж хагарч унасан, машины радиатор цоорсон, зүүн хойд талын хаалга цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, 4 дугуй хагараагүй бүрэн бүтэн, тээврийн хэрэгсэлийн дотор хэсэгт урд болон хойд талын суудлууд мөн цус мэт хүрэн өнгөөр бохирлогдсон, руль хэсэгт мөн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 7- 9 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* суманд 1996 оны 01 сарын 14- ний өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, газрын даамалын мэргэжилтэй, ам бүл-6, эцэг, эх дүү нарын хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн ******* сумын багийн 12-01 тоотод оршин суух, дугаарын регистртэй/ овогт ийн *******ы өгсөн... 2021 оны 01 сарын 07- ны өдөр гэдэг айлын хүүхдийн төрсөн өдөрт Т.*******, К.Жандербек, Б.Эрбол, Т.Кадирхан, Нурсауле бид нар очоод хоол идээд 3 шил  архи хувааж уусан. ий гэрээс шөнө 00 цагийн үед гараад эхлээд К.Жандарбек машин барьж явж байгаад Онцгой байдлын хойд талын гудамнаас К.Жандарбекийг буулгаад Т.******* ******* 20-84 дугаартай машиныг барьсан. Нурсаулег гэрт нь буулгаад гудамжнаас доошоо явж байгаад Т.******* ус зайлуулах хоолойны босоо цементийг мөргөсөн. Бид нар машинаас буугаад би Нарсуалегийн гэрт очоод болсон явдлыг хэлсэн. Т.******* согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний зүүн талын гар тохойн дээд хэсгээр хугарч хадуулсан. Гудмаар доошоо явж байгаад хурд нэмсэн чинь цементийг очиж мөргөсөн. Надад  гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 12 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч К.Жандарбекийн өгсөн... 2021 оны 01 сарын 06-ны өдөр ий хүүхдийн төрсөн өдөр болоод  Т.*******, Б.Эрбол, Т.Кадирхан, Нурсауле  бид нар очсон. Тэднийд 3 шил архи уусан. Бид нар Т.Кадирханы ******* 20-84 дугаартай Верна маркын машинтай явсан. Тухайн машиныг айлаас хөдлөхөд би унаж явж байгаад Т.Кадирхан нь намайг машин барьж чадахгүй байна гээд Т.*******ыг барьчих гэхэд  Т.*******  машиныг бариад Нурсаулег гэрт нь хүргэж өгөөд тэдний гудамнаас доошоо засмал зам орох гэж яваад замын хажуу талын ус зайлуулах цементийг машинаараа мөргөсөн. Тэгээд нэг мэдсэн эмч нар ирээд бид нарыг эмнэлэгт хүргэсэн. Т.******* согтуу байсан тул хурдтай яваад зам тээврийн осол гаргасан. Т.******* нь B.C.D ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Миний зүүн хацар зүсэгдсэн өөр ямар нэгэн гэмтэл учраагүй ... гэх мэдүүлэг / хэргийн 18 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Кадирханы өгсөн..  2021 оны 01 сарын 06-ны өдөр ий хүүхдийн төрсөн өдөр болоод Т.*******, Б.Эрбол, К.Жандарбек,  Нурсауле  бид нар  очсон. Тэднийд 3 шил архи уусан. Тэндээс шөнийн 00 цагийн үед  К.Жандарбек миний машиныг унаад бид зургаа  хөдөлсөн. К.Жандарбек машиныг ухалзуулаад явж чадахгүй байхаар нь би Т.*******ыг барьчих гээд Т.******* машиныг бариад Нурсаулег гэрт нь хүргэж өгөөд тэдний гудамнаас доошоогоо засмал зам орох гэж яваад замын хажуу талын ус зайлуулах цемент мөргөсөн. Би машинаас буугаад гэртээ харьж амарсан. Т.******* согтуу байсан тул зам тээврийн осол гаргасан байх. Нэлээн согтуу байсан. Т.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Миний толгой жаахан өвдөж байсан. Одоо ямар нэгэн гэмтэл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 19 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрболын өгсөн... 2021 оны 01 сарын 06-ны өдөр ий хүүхдийн төрсөн өдөр болоод Т.*******, Т.Кадирхан, К.Жандарбек , Нурсауле  бид нар  очсон. Тэднийд 3 шил архи ууж байхад манай хүүхэд уйлаад манай эхнэр түрүүлээд явсан. Бид нар сууж байгаад шөнийн 00 цагийн үед ыхаас гараад 20-84 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг К.Жандарбек бариад Нурсауле, Т.*******, Т.*******, Т.Кадирхан бид нар суугаад явж байсан чинь Т.Кадирхан машин барьж чадахгүй байсан тул Т.*******аар машинаа бариулаад эхлээд Нурсаулег гэрт нь буулгасан. Тэндээсээ доошоо хөдлөөд засмал зам руу орох гэж яваад замын хажуу талын засмал замын хажуу талаар тавьсан ус зайлуулах босоо цементийг очиж мөргөсөн. Би тухайн үед урд сууж явсан тул  урд шил мөргөөд ухаан алдсан байсан. Зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэлийг Т.******* жолоодож явсан. Надад гомдол  санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 21 дүгээр хуудас/

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 62 дугаартай ... Т.*******ы биед гэмтэл учирсан байна. Т.*******ы биед зүүн гарын бугалга ясны төгсгөл хэсгийн ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн талын гарын бугалганы ард хагалгааны шарх, зөөлөн эдийн далд хугарал, зүүн гарын бугалганы ард хагалгааны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Т.*******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Т.*******ы биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Т.*******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийг зэрэг тогтоох журам- ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 29 дүгээр хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2021  оны 01 сарын 06-наас 07-нд шилжих шөнө ы хүүхдийн төрсөн өдөрт очсон. Төрсөн өдөрт К.Жандарбек, Т.Нурсалтан, Б.Эрбол, Т.Кадирхан, Нурсауле бид нар очсон. Бид нар 3 шил архи уусан. Бид нар явахаар болоод шөнийн 00 цагийн ыхаас гараад Т.Жандарбек машин бариад бид нар суугаад явсан. Т.Жандарбек машин сайн барьж чадахгүй байсан чинь Т.Кадирхан намайг барьчих гэхээр нь би машиныг  бариад Нурсаулег гэрт нь хүргэж өгсөн. Тэднийхээс хөдлөөд уруудаад явж байгаад засмал зам руу орох гээд хаазалтал ус зайлуулах хоолойн босоо цементийг  машины урд хэсгээр мөргөөд ухаан алдсан байсан. Би тухайн үед архи уусан байсан. Тухайн үед машин жолоодох хүн байхгүй болоод л машин жолоодсон. Осол болоход Т.*******ы гар хугараад хадуулсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох B.C.D  ангилалын үнэмлэхтэй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж  байна  ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 01 сарын 06-наас 01 сарын 07-нд шилжих шөнө 00 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20-84 ******* улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai accent verna маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ  засмал замын хажуу талын ус зайлуулах цементийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан  хохирогч  Т.*******ы биед зүүн гарын бугалга ясны төгсгөл хэсгийн ташуу зөрүүтэй далд хугарал,  зүүн гарын бугалганы ард хагалгааны шарх зөөлөн эдийн няцрал  бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь тухайн хэрэг учралын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь жолоочийн согтуурлыг “ALCOTEST7510” багажаар шалгасан... *******ы *******ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 3,50 хувийн согтолттой... гэх  тэмдэглэл / хэргийн 73-р хуудас/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь ... Т.*******ын  тээврийн хэрэгсэл жолоодох В. C. D ангиллын 915298 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар  / хэргийн 74-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7-д заасан... согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно..., ЗХД-ийн 12,3-т заасан... жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын байдал дээр хийсэн дүгнэлтээр тогтоогдсон. 

Мөн тухайн тээврийн хэрэгсэлээр зорчиж байсан иргэн  Т.*******ы биед зүүн гарын бугалга ясны төгсгөл хэсгийн ташуу зөрүүтэй далд хугарал бүхий  хүндэвтэр хохирол учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шийнжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 62 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн  үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

Шүүгдэгч Т.*******ын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Т.******* нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3,7-д заасан... согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно..., ЗХД-ийн 12,3-т заасан... жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэх заалтуудыг  зөрчиж,  зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Т.*******ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д  заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.******* хохирол нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн боловч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг харгалзан цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх  эрхийг нээлттэй үлдээв.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 60-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Т.*******ын хувийн байдлын талаар гэрч Х.*******ы өгсөн...  Миний хүү Т.******* нь 1995 оны 04 сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, дээрээ гурван эгчтэй, 2 дүүтэй, эцэг, эх болон дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын *******  багийн  06-09 тоотод оршин суудаг, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Ховд аймгийн 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургууль, Ховд аймгийн Политехник коллежид суралцаж төгссөн. Мужааны мэргэжилтэй.  Цэргийн алба хаагаагүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Т.******* нь өөрийн 20-84 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг Т.Кадирхан гэдэг залууд зарсан байсан ... гэх мэдүүлэг, гэрч Х.Алайханы өгсөн... Манай авга дүү Т.******* нь Ховд  аймгийн ******* суманд 1995 оны 04 сарын 17- ны өдөр төрсөн, эцэг, эх  дүү нарын хамт Ховд  аймгийн ******* сумын ******* багт амьдардаг,  12 жилийн сургууль, Ховд аймгийн Политехник коллежид суралцаж төгссөн. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг цугларсан байна.   

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар  шүүгдэгч  Т.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 8 сарын хугацагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх... цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж  дүгнэлт гаргав.   

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.******* нь  өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг  зөвшөөрч байна  гэх дүгнэлт гаргав. 

Шүүгдэгч Т.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид гэмт хэрэг гарсан даруй эмнэлэгийн тусламж үзүүлсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан ...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн...  гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.******* нь  анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчимд үндэслэн улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жодоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж,  1 / нэг/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх , зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Т.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, хорих ялыг тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180, 186 дугаар зүйлүүдэд зааснаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 Эрүүгийн 213600000016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдав.

Шүүгдэгч Т.*******ад оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.*******ын  тээврийн хэрэгсэл жодоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж,  1 / нэг/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн 213600000016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах хохирол , хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.*******ад  оногдуулсан 1 жилийн хорих ялыг 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.*******ад  ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх , зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180, 186 дугаар зүйлүүдэд зааснаар  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Т.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form