Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 86

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй С.Энхбаярт холбогдох “Утасны төлбөр 160.885 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                           Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... С.Энхбаяр нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 05 дугаар сарын 09-ний  өдөр дараа төлбөрт “Postpaid ВС-20К” үйлчилгээний  хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90080601 дугаарын эзэмшигч болсон.

             Гэтэл С.Энхбаяр нь гэрээний үүргээ үл биелүүлж 90080601 дугаарын 2015 оны 06 сарын байдлаарх төлбөр 206.885  төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д  заасны дагуу үйлчилгээг хаасан. С.Энхбаярт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өндөөрийг хүртэл төлөөгүй байна.

             Иймд С.Энхбаяраас төлбөрийн үлдэгдэл 206.885 төгрөг, үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 156.885 төгрөг,  нотариатын зардал 4000 төгрөг, нийт 160.885 төгрөгийг гаргуулж  өгнө үү! гэжээ.

                          

Хариуцагч: С.Энхбаяр 2017 оны 01 дүгээр сарын 20-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

           “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй С.Энхбаяр надад холбогдуулан гаргасан 160.885 төгрөгний нэхэмжлэлийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны дотор бүрэн төлнө. Тэмдэгтийн хураамжийг төлнө  ... гэжээ.

                                                        

                                                           Үндэслэх нь:

 Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-наас хариуцагч С.Энхбаярт холбогдуулан  “Утасны төлбөр  93006 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч С.Энхбаяр нь   нэхэмжлэлийн шаардлага болох 160.885 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 26-ны  дотор бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн

 

 

 

шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5476 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 5476 төгрөгний тал хувь буюу 2738 төгрөг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2378  төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус  гаргуулан  нэхэмжлэгчид буцаан олгох нь  зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Скайтел” ХХК-ий  нэхэмжлэлтэй С.Энхбаярт  холбогдох “Утасны төлбөр 160.885 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5476 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 5476 төгрөгний тал хувь буюу 2738 төгрөг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2378  төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус  гаргуулан  нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                             ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ