Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 97

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Скайтел” ХХК-ий  нэхэмжлэлтэй  Д.Энх-Амарт  холбогдох “Утасны төлбөр 61.836 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                                     Тодорхойлох  нь:

           Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Энх-Амар нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дараа төлбөрт “Postpaid NICE” үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ  байгуулж 91026092 дугаарын эзэмшигч болсон.

Гэтэл Д.Энх-Амар нь  гэрээний үүргээ үл биелүүлж 91026092 дугаарын 2015 оны 09-р сарын байдлаарх төлбөр 58366 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Энх-Амарт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

  Иймд Д.Энх-Амараас төлбөрийн үлдэгдэл болох 58336 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг, нийт 61.836 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

                                                                                               

Хариуцагч: Д.Энх-Амар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Д.Энх-Амар надад холбогдуулан гаргасан 61.836 төгрөгний нэхэмжлэлийг маргаангүй төлж барагдпуулна. Уг мөнгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлнө. Тэмдэгтийн хураамжийг төлнө... гэжээ.

                                                        

                                                        Үндэслэх нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-наас хариуцагч Д.Энх-Амарт холбогдуулан  “Утасны төлбөр 61.836 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Энх-Амар нь   нэхэмжлэлийн шаардлага болох 61.836 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Скайтел” ХХК-ий  нэхэмжлэлтэй  Д.Энх-Амарт холбогдох “Утасны төлбөр 61.836 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ