Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 98

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй П.Идэрпүрэвт холбогдох “Зээл, алданги, нотариатын хөлс  бүгд 4101.032 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                                        Тодорхойлох  нь:

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Нэхэмжлэлийн үндэслэл: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьтын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 189 тоотод оршин суугч Пүрэв овогтой Идэрпүрэв нь  2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Сүүний чиглэлийн үхэрийн аж ахуйн бизнес төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлэхээр 4600.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан.

           Иргэн П.Идэрпүрэвийн зээлийн хугацаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

 Иймд иргэн П.Идэрпүрэвээс үндсэн зээл болох 3997.592 төгрөг, алданги 99.940 төгрөг, нотариатын үнэ 3500 төгрөг, нийт 4101.032 төгрөгийг гаргуулан манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү!  гэжээ.

 

           Хариуцагч: П.Идэрпүрэв 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Тамгын газрын нэхэмжлэлтэй П.Идэрпүрэв надад холбогдуулан 4101.032  төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг  2017 оны 01 дүгээр сарын 24-ний дотор бүрэн төлж дуусгана. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо. Шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар тайлбарласныг ойлгосон... гэжээ.

 

                                                          Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар  нь П.Идэрпүрэвт холбогдуулан “Зээл, алданги, нотариатын үнэ   бүгд  холбогдуулан

 

 

         4101.032  төгрөг   гаргуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч П.Идэрпүрэв нь нэхэмжлэлийн шаардлага болох  4101.032  төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний дотор бүрэн хэмжээгээр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.   

          Хариуцагчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 80566  төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.Идэрпүрэвээс 4101.032 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 80.566 төгрөгний тал хувь буюу 40283 төгрөгийг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй П.Идэрпүрэвт холбогдох “Зээл, алданги, нотариатын хөлс бүгд 4101.032 төгрөг  гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 80566  төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.Идэрпүрэвээс 4101.032 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 80.566 төгрөгний тал хувь буюу 40283 төгрөгийг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-тзааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                           ШҮҮГЧ                             Д.МӨНХЦЭЦЭГ