Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан  шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Цэцэгмаа  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******туяа

улсын яллагч  Э.Ууганзаяа

шүүгдэгч  А.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат,

шүүгдэгч Ж. түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг,  орчуулагч Эрболат  нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* харажан овогт *******ын *******, овогт гийн нарт  холбогдох 213600000015  дугаартай  178/2021/ 0025/Э/ индекстэй 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

                                                Шүүгдэгч нарын  биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, ******* аймгийн  ******* суманд 1984 оны 01 сарын 17- ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, ард казак, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа мал малладаг, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт  ******* аймгийн ******* сумын ******* ******* баг оршин суух хаягтай боловч ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн 10 дугаар гудамж 18 тоотод  түр оршин  суух, аминдаа хашаа нэг, 4 өрөө хувийн орон сууц, 800 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1 сая төгрөг, урьд ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр  шүүхийн  2011 оны 01 сарын 05- ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ******* дугаарын регистртэй, ******* харажан овогт *******ын *******

2. Монгол улсын иргэн, *******- аймгийн суманд 1986 оны 11 сарын 02 - ны өдөр төрсөн, эрэгтэй, ард казак, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй,хөлсний мал малладаг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт *******- аймгийн сумын , 6 дугаар багт оршин суух, хаягтай боловч ******* аймгийн ******* сумын ******* ******* багт түр оршин суух,  ял шийтгэлгүй,  аминдаа гэр нэг, мотоцикль нэг, морь нэгийн хөрөнгөтэй,  сарын өрхийн орлого 500000 төгрөг, дугаарын регистртэй, овогт гийн

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

              Шүүгдэгч А.*******, Ж. нар нь бүлэглэн ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн  нутаг “Замын хүрэн” гэх газар өөрийн малд  нь 2020 оны 11 сарын сүүлээс 2020 оны 12 сарын эхээр байсан хохирогч К.гийн алдсан  гэх 7 тооны ямааг бусдын өмчлөлийнх  гэдгийг мэдсээр байж завшиж хохирогч К.нд 660000 төгргийн хохирол учруулж, алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс  дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.ийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн “Замын хүрэн” гэх газар оршин суух, 1974 оны 09 сарын 15- ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, ард казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, дугаарын регистртэй/ овогт  гийн гийн өгсөн... Би 2020 оны 11 сарын сүүлээр 11 тооны ямаа алдсан. Тэгээд ямаагаа хайж байгаад цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл 7 тооны ямаа нь А.*******ын малд орсон байсан. Би сүүлд Ж.ээс асуухад өөрийн хариулж байсан малд манай 7 тооны мал нийлсэн талаар хэлсэн. Энэ хоёр залуу өөрийн бурууг хүлээж , миний 7 тооны ямааг бүрэн төлж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 55-56 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.ы өгсөн... Намайг хүр дүү Ж. ******* сумаас мал ачиж өгөөч гэхэд 2020 оны 12 сарын эхээр мөс ачиж хүргээд өөрийн эзэмшлийн 40-51 удсын дугаартай пронтер маркын машинаар ******* аймгийн ******* сумын Замыг худаг гэх газраас А.*******ын  хотноос Ж.ийн 10 шүдлэн, 3 ямаа, 4 хонь, А.*******ын ямааг аймгийн төвд ачиж ирсэн. Би мал ачиж байх үед гэрт байсан. А.******* болон түүний малчин Ж. нар малыг зүсэлж ачсан. А.*******ын ямаа гээд аймагт Малчны хороололд 4-5 ямаа буулгасан ... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.ийн өгсөн... Би нөхөр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* ******* багт мал маллаж амьдардаг. Манай малд 7 тооны ямаа ирж нийлсэн талаар хэлсэн. Манай малын эзэн А.******* нь 2020 оны 12 сарын  эхээр мөс ачаад ирэхдээ 4 тооны ямааг мөс ачсан Мухан гэдэг хүнд өгөөд, өөрөө 2 ямааг нь аваад явсан. Нэг ямааг нь бид нарт гаргаж ав гэж үлдээсэн.  Бид нарын гаргаж авсан ямаа нь хар зүсмийн ямаа байсан. Муханд өгсөн 4 ямааны хоёр нь ишиг байсан. Нөгөө хоёр нь хар хөлтэй, нэг нь хар ямаа байсан. Долоон ямааны хоёр нь  хар ишиг,  нэг халзан ямаа, хоёр хар ямаа байсан. Ямаануудын эвэрт хөх, шар будагтай, сүүжинд улаан будагтай байсан. Манай нөхөр А.*******д 7 тооны ямаа нийлсэн талаар хэлсэн боловч А.******* хүнд битгий хэлээрэй гээд гадаа гарч манай нөхөрт хэлээд аваад явсан байсан. Манайд үлдээсэн хар ямааг Ж. өөрөө гаргасан... гэх мэдүүлэг / хэргийн 09-10 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.ийг өгсөн... Би өөрөө ******* аймгийн Буянт суманд байдаг. Манай 50 тооны ямаа ******* суманд А.Асыболын малд байдаг. Би 2020 оны 12 сарын эхээр өөрийн хүргэн ах З.ы хамт түүний портер машинаар мөс ачаад А.*******ын мал байсан ******* аймгийн ******* сумын Замын худаг гэх  газарт   хүргэсэн. Тэгээд өөрийн идэшиний болон тэжээх малыг авчирсан. А.*******ын ялгасан 2 сэрх, гурван хонь, нэг ямааг нь ачаад ******* аймгийн төвд Малчны хороололд буулгасан. Би өөрийн ямаануудыг танина. Би эвэртээ цэнхэр өнгийн будагтай хоёр ямааг идшиндээ гаргасан. Мөн өөрийн 4 хонь гаргасан. Бид нарын хамт нэг оюутан явсан ... гэх мэдүүлэг / хэргийн 11-12 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч  А.******* хэргээ хүлээн мэдүүлсэн...  Би ******* аймгийн ******* сумын ******* ******* багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би зунд нь өөрийн мал дээрээ гарч өвөлд нь аймгийн төвд байдаг. Манайх 800 толгой малтай. Манай малыг *******-   аймгийн А. гэдэг  залуу малладаг. Манай өвөлжөө ******* сумын ******* ******* багийн Заман худаг гэдэг газар байдаг. 2020 оны 12 сарын эхээр өөрийн малчинд мөс буулгаж өгөхөөр манай малд 40 гариу тооны мал байдаг Ж. / Мухан / гэх залуугийн хамт, түүний хүргэн ах Далелын пронтер маркын машинтай очсон. Би өөрийн машинтай очсон.  Тэгээд идшинийхээ мал авахаар очсон. Ж. / Мухан/- ийн 10 шүдлэн, идэшиний 4 ямаа, 4-5 хонь, миний нэг хуц зэрэг 20 гаруй мал авч явахаар болсон. Би мөн идэшний 4 ямаа, тэжээхээр 4 шүдлэн, хоёр эм хар ямаа, нэг харь хонь зэрэг нийт 10 бог мал ачсан. Манай туслах малчин Ж.   нь  манай малд 7 ямаа байгаа 2 ямаагий нь аваад яв. Би нэгийг нь гаргаад  авсан. Хоёр шүдлэнг Ж.ийн шүдлэнтэй хамт өгч явууллаа гэсэн. Тэгээд би аваад явсан. Би тэр өдөр аймгаас ирээд мал тоолох үед энэ будагтай ямаанууд хэний ямаанууд бэ гэхэд малаа усанд оруулаад явж байхад манай малд нийлсэн ямаанууд гэж байсан. Миний аваад явсан хоёр ямаа нь шүүжиндээ улаан будагтай байсан. Муханд өгч явуулсан хоёр шүдлэн мөн ижил будагтай байсан. Үлдсэн ямааг нь ямар ямаа байсныг мэдэхгүй. Бид өөрийн малд хүний мал нийлсэн талаар Цагдаагийн байгууллагад хандсан асуудал байхгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна ...  гэх мэдүүлэг / 13-14 , 79-80 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ж.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би *******- аймгийн сумын уугуул. 2018 оноос ******* аймгийн ******* сумын ******* ******* багт туслах малчнаар ажиллаж байна. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. ******* аймгийн ******* сумын ******* ******* баг А.******* гэдэг хүний малыг жил гаран хариулж байна. 2020 оны 12 сарын эхээр малаа усанд оруулаад явж байхад гэдэг хүний 7 тооны ямаа манай малд нийлсэн. Тэгээд гэртээ очоод А.*******д хэлэхэд эзэн нь таниад ирвэл өгөөд явуул, тэнээс биш байж байг гэж хэлсэн. А.******* нь *******- аймгийн нэг оюутан дагуулсан, Мухан гэдэг хүний хамт хоёр машинтай ирсэн. Манайд мөс буулгаж өгсөн. Тэгээд аймаг явах үед нь 7 тооны ямааны дотор ирсэн 2 бүдүүн ямаа, нэг шүдлэнг Ж. /Муханд/ өгч явуулаад, А.******* өөрийн унаж явсан машинд хоёр ямааг авч явсан. Үлдсэн нэг ямааг нь надад идшиндээ гаргаж хэрэглээрэй гэхэд нь идшиндээ хэрэглэсэн. Уг долоон ямааны 5 бүдүүн ямаа, 2 шүдлэн байсан. Зөв талын эвэрт хөх өнгийн будагтай, буруу талын эвэрт шар будагтай, хоёр ямааных нь сүүжин дээр нь улаан өнгийн будагтай байсан. Өөрийн малд эзэнгүй мал ирсэн талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /  хэргийн 44-45, 68-69 дугаар хуудас/

Малд үзлэг хийсэн... Уг үзлэгээр иргэн Ш.ийн хашаанд 10 тооны ямаа байв. Уг ямаанууд нь зүсээрээ 3 тооны улаан шүдлэн, 6 тооны хар шүдлэн, нэг тоны халзан  сэрх байв.  К.н заасан 2 тооны хар зүсмийн шүдлэнд үзлэг хийв. Уг 2 тооны хар шүдлэн нь хамрандаа хөндлөн дарсан тамгатай, зөв талын чихэндээ ухам имтэй, буруу талын чихэндээ догол имтэй. 2 шүдлэнгийн шүүжин тус газар улаан хүрэн өнгийн будаг мэт зүйл түрхсэн байв ... гэх үзлэгийн  тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 32-33 дугаар хуудас/

Мал үнэлсэн тухай шинжээчийн ... эм ямаа- 120000 төгрөг, ишиг – 30000 төгрөг ... гэх дүгнэлт / хэргийн 47 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Х.Маратын өгсөн... А.*******ын хувьд бид нар багаасаа нэгнийгээ мэднэ. Манай найз А.******* нь эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Даруу төлөв зантай. Өөрийн гэсэн хашаа, мал хөрөнгөтэй ... гэх мэдүүлэг / хэргийн 24-25 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Алипламын өгсөн... Манай найз А.******* нь ******* аймгийн ******* суманд малладаг, өвөл аймгийн төвд  байдаг. Хүний хувьд даруу төлөв зантай. Өөрийн гэсэн  хашаа байшин малтай. Малчин Ж. нь ******* – аймгийн хүн тул ямар болохыг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг/ хэргийн 28-29 дүгээр хуудас/  зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, хэрэгт авагдсан  дээрхи нотлох баримтыг үнэлж үзэхэд:

            Шүүгдэгч Ж. нь ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг “Замын хүрэн” гэх газар  шүүгдэгч А.*******ын  малыг хөлсөөр маллаж хариулдаг ба 2020 оны 12 сарын эхээр  малаа усанд  оруулж явах үед нь түүний малд  бусдын 7 тооны ямаа  нийлсэн.

            Ж. нь өөрийн малд бусдын 7 тооны ямаа нийлсэн талаар малынхаа эзэн А.*******д мэдэгдсэн.   

            Шүүгдэгч А.******* нь  2020 оны 12 сарын эхээр өөрийн малыг хариулж байсан малчин Ж.ийнд мөс ачиж очоод малаа тоолж үзэхдээ бусдын 7 тооны ямаа өөрийн малд нийлсэн байхыг мэдсээр байж   өөрийнхөө хүнсэнд хэрэглэхээр  2 тооны ямааг ачиж явсан,  мөн   хамт мөс ачиж ирсэн Ж.т 2 тооны ямаа, хоёр шүдлэнг өгч явуулсан. Хөлсөөр мал малладаг Ж.ийг  нэг ямааг  идшинд нь хэрэглүүлэхээр өгсөн ба хохирогч К. нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А., А.******* нар нь 2020 оны 12 сарын эхээр өөрийн малд нь нийлсэн 7 тооны ямааг бусдынх   гэдгийг мэдсээр байж  завшиж хохирогчид 660000 төгрөгний хохирол учруулсан  гэх хэргийн үйл баримт   нь шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Хуульд  алдуул мал завших гэдгийг ... гэм буруутай этгээдийн ямар нэгэн оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ салж байнга  идээшсэн нутаг дэвсгэрээсээ  холдож өөр нутагт бэлчээрт шилжин байршиж өмчлөгч эзэмшигч хэн болох нь мэдэгдэхгүй байгаа мал байж болох  бөгөөд гэм буруутай этгээд нь тухайн малыг эзэмшигч  нь хэн болохыг мэдэхгүйгээр авч завшсан ... байхыг хэлнэ гэж тодорхойлсон ба шүүгдэгч Ж., А.******* нар нь 2020 оны 12 сарын эхээр  өөрийн малд нийлсэн 7 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  өөрийн хүнсэндээ хэрэглэж, бусдад өгч завшиж, хохирогчид 660000 төгрөгний хохирол учруулжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол эрүүгийн хариулага хүлээлгэхээр заасан ба мал үнэлсэн тайлангаар хохирогч К.д 660000 төгрөгний хохирол учирсан нь тогтоогдсон.

             Гэмт хэргийн улмаас “бага хэмжээний хохирол” учирсан гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 4.3-т ... гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван зуун мянган төгрөг, түүнээс доош хэмжээг ...   гэж тодорхойлсон ба шүүгдэгч А.*******, Ж. нарын дээрхи гэмт үйлдлийн улмаас  хохирогчид 660000 төгрөгний хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байна. 

            Иймд шүүгдэгч А.*******, Ж. нарын  бүлэглэн бусдын  660000 төгрөгний үнэ бүхий  7 тооны ямааг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д  заасан... алдуул малыг  бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч  А.*******, Ж. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д  заасан... бүлэглэн алдуул малыг  бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. 

2.Хохирол хор уршийг талаар:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч К. нь хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж гэж үзнэ.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч А. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 88 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “ , шүүгдэгч А.******* нь  урьд  мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял  шийтгүүлж байсан нь хэргийн 87 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” ,  хэргийн 90- 94 дүгээр хуудас дахь ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 01 сарын 05- ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар  тус тус тогтоогдож байна.

          ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 заасан гэмт хэрэгт  шүүгдэгч А.*******, Ж.  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 –д зааснаар шүүгдэгч А.*******д 550  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000  төгрөгөөр торгох ял , шүүгдэгч Ж.эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******, Ж. нарын  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч К. нь  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарт  прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.  

           Шүүгдэгч А.*******, Ж.  нарын  үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын  гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч А.*******, Ж. нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 –д  заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч А.*******, Ж. нарын  үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын  хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, өмгөөлөгч нарын дүгнэлт  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 –д зааснаар шүүгдэгч А.*******д 550  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000  төгрөгөөр торгох ял , шүүгдэгч Ж.эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн  хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч  А.эд оногдуулсан 450000 төгрөгний торгох ял, шүүгдэгч А.*******д оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт  сануулж, шүүгдэгч нарын торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 213600000015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төглөдөр болтол шүүгдэгч  А.*******, Ж. нарт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36,1, 36,2 дугаар зүйлийн 1.2.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. ******* харажан ургийн овогт *******ын *******, ургийн овогт гийн нарыг бүлэглэн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн1, 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Ж.эд  дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.*******д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял  тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.эд оногдуулсан  450000 төгрөгний торгох ял, шүүгдэгч А.*******д оногдуулсан 550000 төгрөгний торгохыг ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

  4. Эрүүгийн 213600000015 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 –д зааснаар  ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч А.*******, Ж. нарт тайлбарлаж, шүүгдэгч нарын торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******, Ж. нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА