| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0010/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/18 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Иргэдийн төлөөлөгч: Д.Цээлээ,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр ç¿éëèéí 2 дахь хэсгийн 2.4 дэх õýñýãò çààñан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Г-д холбогдох 2035000000182 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны дүгээр сарын -нд Увс аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын дугаар багийн тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Б-н Г /РД:О/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ТОЗ-8 маркийн бууг зэвсэг болгон хэрэглэж, хохирогч Л.Э-н баруун хөл рүү буудаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ТОЗ-8 маркийн буугаар хохирогч Л.Э-н баруун хөл рүү буудсан болох нь:
1. Эд мөрийн баримт /ТОЗ-8 маркийн буу/-д үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 7, 8-р тал/,
2. Хохирогч Л.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сард Ховд аймагт байхад Б.Г мобикомын дугаараас залгасан. Бид хоёр урьд өмнө нь танилын харилцаатай байсан юм. Б.Г над руу ярихдаа эхнэрээ надтай хардсан байдалтай зүйл хэлж, “хаана байна, уулзмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймагт очихоороо уулзъя Г-д хэлсэн. Үүний дараа би Увс аймаг руу явсан бөгөөд шууд Увс аймгийн Тэс сум руу явчхаад буцаад 2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой аймгийн төвд гэртээ ирээд буцаж гарахдаа Б.Г-д Улаангомд ирсэн Г-д хэлсэн. ...Удалгүй Б.Г над руу залгаад намайг хаана байгааг асуухаар нь би “хуучин нисэхийн урд талын шороон зам дээр хүлээж байгаад уулзсан. Тухайн үед Б.Г Ланд Круйзер-80 загварын автомашинтайгаа эхнэрийн хамт ирсэн. Би ч машинаас буусан. Нөгөө хоёр ч бас машинаас буусан. Тэгтэл Б.Г надтай ганц ч үг ярьж хэлэлгүй гэнэт л буун дуу гарсан. Тэгэхээр нь би түүнийг буутай байна гэж бодоод өөрийгөө хамгаалах гээд түүн рүү алхах гэтэл чадалгүй газарт унасан. Одоо санаж байгаагаар буун дуу 3 удаа гарсан. Б.Г над руу үгийн зөрүүгүй буудаж, миний хөлийг онож гэмтээсэн байсан. Би тухайн үед газар унаад хэсэг хугацаанд балмагдсан. Гэтэл цагдаа нар хаанаас нь мэдэхгүй алаг машинтай бид нар дээр ирсэн. Би цагдаа нарт “наад хоёр хүнээ аваад яв, би зүгээр” гэж хэлснээ санаж байгаа. Б.Г эхнэртэйгээ машиндаа суугаад явсан байсан, цагдаа нар ч намайг уг газарт үлдээгээд явсан. Цагдаа нарт би зүгээр гэж хэлэхээр нь намайг хэвийн гэж ойлгоод явсан байх гэж бодсон. Би яг энэ үед ямар гэмтэл авснаа мэдээгүй, надад ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй байсан. Ямартай ч миний хөл эвгүй болоод байсан. Би мөлхсөөр байж машиндаа сууж машинаа асаагаад хангамжийн хашаа руу орж Т гэх хүн дээр очсон. Тэр үед хөл нэлээн зовуурьтай байсан тул Тгаар эмнэлэгт хүргүүлж, 103-ын эмч нарт биеэ үзүүлэхэд хөл болон өмд цус болсон байсан. Б.Г буудах үед миний баруун хөлийн шилбэ хэсэг суманд оногдож гэмтсэн байсан. Эмч нар үзээд “яаж ийм хөлтэй явдаг байна, ингэж явж болохгүй” гээд 103-аас шилжүүлж, гэмтлийн тасагт хэвтүүлж, өвчин намдаах эмчилгээ хийж өгсөн. Уг тасагт 1 билүү 2 хоног хэвтсэн ба хөл муу байсан тул гэмтсэн хэсэгт мэс засал хийсэн. Тухайн үедээ би гэмтсэн хөлөө сайн хараагүй, эмч нар хараад ийм болсон, тийм болсон байна гэхээр нь түүнийг л сонсож, биеийн байдлаа мэдэж байсан. Уг мэс засалд орсон боловч гэмтсэн хөл хэвийн болж сайжрахгүй байсан тул 4 сарын дараа Улаанбаатар хотод очиж, гэмтлийн эмнэлгийн эмч нарт үзүүлсэн. Эмч нар үзээд хөл чинь болохгүй байна. Ийм хөлтэй яваад байж болохгүй гэж хэлсэн. Хөл ямар байдалтай байгааг би өөрөө сайн ойлгож мэдээгүй. Ингэж үзүүлчхээд хотоос аймагт ирсэн. Тэгээд буцаж Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт хоёр дахь мэс засалд орсон. Үүний дараа 2020 оны 7 дугаар сард дахин хотод очиж, гэмтлийн эмнэлэгт үзүүлж 3 дахь удаагаа мэс засал хийлгэсэн боловч хөл маань одоог хүртэл хэвийн болж сайжрахгүй байгаа юм. Би одоо 1 талдаа таягтай, асаргааны байдалтай байна. ...Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө би хөлдөө тэр тусмаа баруун хөлдөө гэмтэл бэртэл авч байгаагүй миний биед, хөлтэй холбогдуулан ямар нэгэн мэс ажилбар хийлгэсэн зүйл байхгүй бөгөөд эрүүл саруул хэвийн байсан. ...Би Б.Г-д буудуулсны улмаас хөлдөө гэмтэл авч эмчилгээ хийгдсэн. Уг гэмтэл нь Б.Г буудсаны улмаас учирсан. Миний бие Б.Г-тэй уулзах гээд очих үед эрүүл саруул байсан. Тухайн үед Б.Г бид хоёр нэг нэгэндээ ойртоогүй зайнаас харьцаж байтал буудчихсан. Б.Г эхнэртээ ч ойртоогүй. Тийм болохоор бид гурвын хооронд нэг нэгэнтэйгээ барьцалдаж, зодолдох, нэг нэгэндээ хүрэх ямар нэгэн зүйл болоогүй. Тухайн үед буудуулсны дараа ямар нэгэн зүйл хөлд хальт хүрээд өнгөрөх шиг мэдрэмж төрсөн. Тэр үед урагшаа гишгэх гэхэд чадалгүй газарт унасан. Уг хүмүүс явсны дараагаар ганцаараа үлдсэн ба машиндаа суух гээд мөлхөх үедээ миний баруун хөлөө гэмтсэнийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 17-22, 23-25, 27-р тал/,
3. Гэрч О.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхрөөсөө уучлалт гуйгаад байж нөхөр бид хоёрын харилцаа бага зэрэг гайгүй болж тайвширсан. Нөхөр маань ч намайг уучилж эвлэрсэн. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой бид хоёр халуун усанд ороод биеэ угааж эхэлж байтал нөхрийн гар утас дугарч Л.Э залгасан бөгөөд нөхөр чанга яригч дээр нь тавьж ярьсан ба Л.Э “би ороод ирж байна, хуучин нисэхийн тэнд байна, хүрээд ир” гэж хэлсэн. Нөхөр уг яриаг сонсонгуутаа уурлаж, “2 пизда, та хоёр намайг доромжиллоо, янхан, пизда” гэж хэлээд маш их уурласан. Тэгээд нөхөр биеэ гүйцэд угаахгүйгээр бараг саван, хөөстэй чигтээ халуун уснаас гарч машиндаа суусан. Би ч бас нөхрийн араас гарч машинд суусан. Тухайн үед манайх 61-68 УВХ улсын дугаартай Ланд Круйзер-80 загварын автомашинтай байсан. Мөн нөхөр маань уг машины багаажанд хүнээс худалдаж авсан буугаа байнгын авч явдаг байсан. Учир нь манайх бага насны 3 хүүхэдтэй тул аюулгүй байдлыг хангаж, манай нөхөр буугаа машины ард авч явдаг байсан. Тэр өдөр тухайн буу ч гэсэн машины ард явж байсан. Нөхөр бид хоёр халуун усны газраас Л.Э-н байгаа газар буюу хуучин нисэхийн шороон зам дээр очсон. Л.Э машин дотроо сууж байсан бөгөөд бид хоёр машинаасаа буугаад уулзаж эхэлж байтал нөхөр маань Л.Э-д “чи намайг их доромжиллоо” гэсэн чинь Л.Э “доромжилсон юм байхгүй, бид хоёрын дунд юу ч болоогүй ш дээ” гэсэн зүйлийг хэлсэн. Би тэр үед нөхрөө “тайвшраач” гэж аргадаж байтал нөхөр намайг түлхээд “Л.Э руугаа зайл, тэрэнтэйгээ амьдар” гэж орилж байсан. ...Тэгж байтал нөхөр Б.Г машины ард байсан бууг аваад Л.Э-н машины дугуй хэсэг рүү чиглүүлээд 2 удаа буудах шиг болж машины дугуйны хэсэгт шороо манарч харагдсан. Тэр үед Л.Э “би яагаач гүй ш дээ” гээд байхаар нь би “чи дуугүй бай л даа, битгий залгаж ярь гэж хэлсэн биз дээ” гэж хэлсэн. Тэр хооронд буун дуу гарч би айж сандарсандаа ухаан санаа орон гаран болж, юу болж байгааг мэдэхээ больсон. Нэг ухаан ороод сэргэхэд би чихээ гараараа дараад явган сууж байсан. Бид нарын хажууд албаны алаг машинтай цагдаа нар ирж байсан. Босоод хартал танихгүй 2 бил үү, 3 цагдаа ирчихсэн байсан. Нөхөр маань машинд суугаад намайг орхиод явчихсан. Л.Эыг харахад газарт хэвтэж байх шиг харагдсан ба цагдаа нар түүнтэй уулзах гээд очихоор нь би нөхрийнхөө араас явсан. Би нисэхийн тэнд байдаг шатахуун түгээх станцын цаад талаар гүйгээд зам дээр гарч байтал нөхөр буцаж ирээд намайг аваад явсан. Гэртээ очсоны дараа нөхөр маань уйлаад байхаар нь “чи Л.Э-г буудсан юм уу” гэхэд “би хий буудсан, Л.Э руу буудаагүй, бууны сум Л.Э-г оносон оноогүйг мэдэхгүй байна” гэж хэлчхээд айж сандарсан байдалтай байгаад байхаар нь нөхрийгөө гэрт үлдээгээд “чи гэртээ байж бай, би очоод хараад ирье” гэж хэлээд машинаа унаад хуучин нисэхийн урд хэрэг болсон газар руу явахаар болсон. Нөхөр маань ч гэсэн “чи буцаж очоод Л.Э-д ямар нэгэн зүйл болсон байвал туслаад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд нөгөө газраа очиход Л.Э ч байгаагүй, машин нь ч байхгүй болохоор түүнийг хайж эмнэлэг дээр буюу 103 дээр очиход мөн л байхгүй байсан. Тэгэхээр нь нөхөртөө “байхгүй байна, чи оноогүй юм байна” гэж тайвшруулаад гэр рүүгээ очих замдаа Хангамжийн хашаа руу очсон. Учир нь Л.Э урьд надтай ярьдаг байхдаа “эхнэртэйгээ муудалцчихаад Хангамжийн хашаанд машиндаа хонож байна” гэж хэлдэг байсан болохоор тэнд байж магадгүй гэж бодсон. Намайг Хангамжийн хашаанд явж очиход мөн л байгаагүй. Тэгэхээр нь тэдний гэр байранд байдаг бөгөөд байрных нь гадуур явж өнгөрөхөд Л.Э-н жижиг машин нь байрных нь гадна байхаар нь гайгүй юм байна гэж бодоод шууд гэр рүүгээ харьсан. Гэрт ороход манай нөхөр тамхи татаад сууж байсан бөгөөд би Л.Э-г хайгаад олсонгүй Г-дгээ хэлсэн. Тухайн шөнө манай нөхөр Б.Г унтаж чадаагүй ба хэвтэж байгаад босоод л тамхи татаад байсан. ...Үдээс хойш ажил дээрээ байтал нөхөр над руу залгаад “Л.Э-н хөл нь хугарсан байдалтай эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлсэн. Тэр өдрийн орой нь би гэрт ирээд байж байтал нөхөр эмнэлэг орж ирчихээд надад “би Л.Э-н хөл рүү буудчихсан байна, хөл нь гэмтсэн байна” гэж хэлсэн. Үүндээ нөхөр маань шаналаад эхэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Л.Э-г Гэмтлийн тасагт хэвтэж байхад нь эргэж очиход тодорхой зүйл яриагүй. Нөхөр тэр өдрөөс хойш “хүн буудсандаа ял авна” гэж сэтгэлээр унаж, их шаналсан байдалтай өдийг хүрсэн. Нөхөр маань Л.Э-тэй уулзаж уучлалт гуйсан байсан. Уг явдал нөхөр болон Л.Э-с болоогүй миний өөрийн буруутай үйлдлээс болсон... Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой гадуур Л.Э-г хайж явж байгаад буцаад гэртээ ирээд машины ард байсан бууг аваад байшингийн дээвэрт оруулж орхиод гялгар уутаар хучиж нуусан. ...Үүнээс хойш Л.Э нөхөр бид хоёроос “буу өг” гээд нэхээд байхаар нь би айгаад байшингийн дээвэрт нууж орхисон бууг аваад ах Сүхээгийн гэрт ганцаараа очиж хүргэж өгөөд “манайд энэ буу таарахгүй байна, нөхөрт маань бууг өгсөн” гэж битгий хэлээрэй” гэж хэлээд явсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 32-34, 35-р тал/,
4. Гэрч З.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Тэс сумаас аймгийн төв рүү ороод найз Л.Э-тэй хамт түүний Бенз маркийн автомашинаар хоёулаа Ховд аймгийн Буянт сум руу явж ногоо аваад Улаангом суманд ирж хоноод маргааш нь Увс аймгийн Тэс сум руу хоёулаа гараад манай гэрт очиж ногоогоо буулгачихаад 2019 оны 11 дүгээр сарын эхээр байх яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Л.Э бид хоёр түүний Бенз маркийн автомашинаар аймгийн төв рүү оройхон 18-19 цагийн хооронд орсон байх. Цагийг нь сайн санахгүй байна. Аймгийн төв ороод Л.Э-н гэрийн гадна очоод би тэднийд бууж хоцроод Л.Э ганцаараа хангамжийн хашаанаас чиргүүл авахаар явсан. Би тэднийд цай уучихаад 10-15 минутын дараа Л.Э-н Тоёота Приус маркийн автомашиныг унаад Хангамжийн хашаа руу ороход Л.Э ирээгүй байсан. ...тэгээд би Л.Э дээр яваад очиход Л.Э хөл эвгүй болчихлоо жижиг машинаа аваад ир гэхээр нь би машинаа дөхүүлж авч очиход нэг хөлөөрөө өвдөглөөд шатаар бууж ирээд нэг хөлөөрөө догонцоод баруун хөлөөрөө гишгэж чадалгүй машинд суусан. Тэгээд эмнэлэг явъя хөл эвгүй болчихлоо гэхээр нь би машин бариад шууд 103 дээр очиход Л.Э бууж чадаагүй учир дамнуурга дээр Л.Э-г хэвтүүлээд 103 руу авч ороод зураг авхуулах гээд Л.Э-н өмдийг нь хайчилж хөлийг нь гаргахад баруун талынх нь хөлийн урд хэсгээр хугарсан байдалтай цус болчихсон миний харснаар хөлийнх нь яс хугараад гараад ирчихсэн юм шиг харагдсан. Тэгээд шууд гэмтлийн тасагт хэвтүүлэхээр болсон. ...Л.Э надтай Увс аймгийн Тэс сумаас ирж байх үед хөл нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 36-37-р тал/,
5. Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэгтэл хуучин нисэхийн онгоц буудаг байсан шороон замын хажууд том оврын ачааны машин болон Ланд Круйзер 80 загварын автомашинууд зогсож байсан ба шалгахаар очиход том оврын машины жолооч Л.Э өөрийн машины хойд хэсэгт газарт хажуулдчихсан сууж ч байгаа юм шиг, хэвтэж ч байгаа юм шиг байдалтай, хажууд нь Б.Г болон түүний эхнэр нь бололтой эмэгтэй хүн цуг зогсож байсан. Уг хүмүүс хоорондоо маргалдсан байдалтай байсан ба ярианы байдал нь Б.Г-ийн эхнэртэй Л.Э явалдаж байгаад нөхөртөө баригдсан талаар байсан ба тэр эмэгтэй Б.Г-д “тийм зүйл болоогүй” гэж хэлээд байсан. Тухайн Л.Э-г газарт хажуулдсан байдалтай хэвтээд байхаар нь юу болсон талаар асуухад Л.Э “онцын зүйл болоогүй” гэхээр нь “бие чинь зүгээр юм уу” гэж асуусан чинь “зүгээр, ямар нэгэн асуудалгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг хх-ийн I хавтасны 40-42-р тал/,
6. Гэрч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Э-г газарт хэвтээд байхаар нь дөхөж очоод “яагаад хэвтээд байгаа юм” гэж асуухад “хөл жаахан эвгүй болчихсон байна, жоохон байж байгаад босно” гэж хэлсэн. Б Л.Э-с ойртож асуулт асуугаагүй зайнаас асуусан байх. Л.Э-н биеийг нэг бүрчлэн үзэж хараагүй. Уг 3 хүний хувьд гурвуулаа зүгээр хэвийн харагдаж байсан. Гэмтэж бэртсэн цус нөж гарсан эсэхийг нь анзаарч хараагүй. ...Л.Э-с “зүгээр үү” гэж асуухад “зүгээр, зүгээр” гэхээр нь нэг бүрчлэн үзэж шалгаагүй. Хэвийн байна л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 43-44-р тал/,
7. Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Э-г үзэхэд баруун шилбэний яс хугарсан, эмгэг үе үүссэн, хавирч дугарч байсан ба арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан, баруун шилбэндээ шархтай байсан. Л.Э өөрөө халтирч унаж гэмтээсэн гэж хэлж байсан. ...Уг гэмтэл нь буудалтын улмаас үүссэн байх боломжтой боловч хугарсан яс арьсыг цоолж шарх үүсгэх нөхцөл бас байж болно. ...арьс цоорсон, яс хугарсан байхаар нь гаднын нөлөөтэй гэж би үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 52-54-р тал/,
8. Гэрч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед нөхрийгөө эмнэлэгт хөл нь хугарсан байдалтай хүргэгдсэн гэдгийг Т-аас сонсоод очих гэтэл нялх хүүхэдтэйгээ байсан тул очиж чадаагүй. Маргааш нь Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт очиход нөхөр маань коридорт түрдэг орон дээр хэвтэж байсан бөгөөд “юу болсон талаар”, яагаад гэмтсэнийг нь асуухад нөхөр маань гэмтлийнхээ талаар юу ч хэлээгүй ба хөл нь ил байхаар нь харахад баруун хөлийн шилбэ хэсэг нь хавдаж хөхөрсөн, шилбэний ар хэсэгт нүх мэт шалбарсан байдалтай, уг нүх мэт шалбархайнаас нь цус гарч байсан. Удалгүй гэмтлийн тасгийн эмч Батсүхтэй уулзаж нөхрийн биеийн байдлын талаар асуухад “гадны нөлөөтэй гэмтсэн байна, буудуулсан юм шиг байна, гэмтсэн хэсэгт мэс засал хийх шаардлагатай” гэж хэлсэн. ...Тухайн үед нөхрөөсөө юу болсон талаар олон удаа асуусан боловч надад хэлэхгүй нуугаад байсан. Би нөхрийн биед гэмтэл учруулсан хүнийг манайд ирж уулзах байх гэж бодсон боловч хэн ч ирж уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 55-57-р тал/,
9. Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Г буугаа надад зараач, холын замд өөрийгөө хамгаалж авч явж баймаар байна гэхээр нь би уг бууг хэрэглээд байдаггүй болохоор 800.000 төгрөгөөр зарна, авах уу гэхэд Б.Г зөвшөөрч, 2019 оны 7 дугаар сарын үед манайд ганцаараа ирж бууг авсан санагдаж байна. Тэгэхэд би бууны үнэ өртгийг хувааж өгч болно гэдгийг хэлээд явуулсны дагуу 3 хувааж төлсөн. ...2019 оны 12 дугаар сард Б.Г-ийн эхнэр О.П манайд ганцаараа Б.Г-ийн худалдаж авсан бууг барьж ирээд “уг буу манайд тохирохгүй байна, буцаамаар байна” гэж хэлж ирсэн ба би зөвшөөрч буугаа хүлээж авсан. О.П бууны үнэ өртгийг буцааж авах талаар зүйл хэлээгүй ба би ч нарийн зүйл асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 58-61-р тал/,
10. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны 22 цаг 40 минутад нээсэн №373/9000132 тоот хохирогч Л.Э-н өвчний “Баруун шилбэний шаант яс, тахилзуур ясны чөмөгт хэсгийн зөрүүтэй, бутарсан, ил /нээлттэй/ хугарал” түүх /хх-ийн I хавтасны 135-154-р тал/,
11. Шүүгдэгч Б.Г-ийн ìºðäºí áàéöààëòын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сард өөрийн эхнэр О.Пыг жолооч залуу болох Л.Этой холбоотой болсныг мэдсэн. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эхнэртэйгээ “777” гэх нэртэй халуун усны газар усанд орж байтал Л.Э миний утас руу залгаад “би хуучин нисэхийн зурвас дээр байна, хүрээд ир уулзъя” гэж хэлсний дагуу би эхнэрийн хамт хуучин нисэхийн талбай орсон чинь шороон замын тэнд Л.Э ачааны том машинтай байсан. Уг машин дээр явж очоод эхнэр бид хоёр машинаас буухад Л.Э машинаасаа буугаад гараад ирчихсэн зогсож байсан. Би Л.Э-д эхнэртэй маань харилцаа үүсгэж миний амьдралыг доромжилчихоод одоо юу ярих гэсэн юм бэ” Г-дгийг асуусан чинь Л.Э “танай эхнэртэй ямар ч харилцаа үүсгээгүй” гээд болсон зүйлийг үгүйсгээд эхэлсэн. Би тухайн үед Л.Эыг надаас уучлалт гуйх байх гэж бодож очсон боловч Л.Э болсон зүйлийг үгүйсгээд байсанд миний уур хүрч миний машины ард байсан калибрь бууг аваад эхлээд 2 удаа Л.Э-н байсан газрын наад талд газар руу 2 удаа буудсан. Дараа нь нэг удаа тэнгэр рүү дээшээ чиглүүлээд буудсан. 3 удаа буудлага хийчхээд буугаа машины багаж руу буцааж хийсэн. Уг үйл явдал богино хугацаанд болж өнгөрсөн. Тэр үед цагдаа бид нар дээр ирж юу хийж байгаа талаар асууж шалгаахаар нь “бид нар зүгээр маргалдаад байж байна” гэж хэлсэн. Тэр үед Л.Э руу харахад газарт уначихсан хэвтэж байсан. Цагдаа Л.Э руу очоод “юу болсон бэ” гэж асуусан чинь “зүгээр зүгээр эвгүй гишгээд уначихлаа” гэж хэлэх нь сонсогдсон. Тэгээд би машиндаа суугаад тэдгээр хүмүүсийг орхиод доошоо эргээд явсан. ...Тухайн үед би Л.Э-г айлгая гэж бодоод л газар руу буудсан, Тэрнээс биш Л.Э-д гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй юм. Би тухайн үед буудалт хийхдээ Л.Э-г оноогүй гэж бодсон юм. Тийм ч болохоор тэр орой юу ч мэдэлгүй, цагдаа ирэхээр нь явчихсан. Маргааш өглөө нь Л.Э-н хөл гэмтсэнийг мэдсэн...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 705 дугаартай “Үзүүлэгч Л.Э-н баруун шилбэний шаант яс, тахилзуур ясны чөмөгт хэсгийн зөрүүтэй, бутарсан, ил /нээлттэй/ хугарал, баруун шилбэнд шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь чухам ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн бичиг баримтад буудагдсан шархны талаар бичигдээгүй байна. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн №373/9000132 тоот өвчний түүхийн хуулбарт өвчний түүхийг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны 22 цаг 40 минутад нээсэн байна. Баруун шилбэний шаант яс, тахилзуур ясны чөмөгт хэсгийн зөрүүтэй, бутарсан, ил /нээлттэй/ хугарал, баруун шилбэнд шарх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Л.Э-н биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Баруун шилбэний урд дотно дунд хэсэгт байрласан 3 ширхэг шархны суваг нь эмчилгээ болон идээт үрэвслийн улмаас үүсэх боломжтой. Л.Э-н рентген зургуудад болон дүрс оношилгооны эмч Ж.Наранхүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт баруун шилбэнд гадны биет илэрсэн байна. Чухам ямар гадны биет болохыг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 83-84-р тал/-ээр шүүгдэгч Б.Гийн үйлдлийн улмаас хохирогч Л.Э-н биед учирсан гэмтэл нь хүнд гэмтэлд хамаарах гэмтэл болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.5-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан бөгөөд энэ зүйлийн 2.4-д: “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилсан байна.
Энэ зүйлийн тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэжээ.
Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “галт зэвсэг” гэж дарийн шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг” ойлгоно гэж тодорхойлжээ.
Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 20-96 дугаартай “АБN15107 дугаарын гол төмөртэй, замагны дугаар нь арилж бүдгэрсний улмаас харагдах боломжгүй болсон буу нь ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8-01 маркийн иргэний зориулалттай, буудлага үйлдэх боломжтой галт зэвсэг байна” гэх дүгнэлтээр шүүгдэгч Б.Гийн энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан ТОЗ-08 маркийн буу нь галт зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Б.Гийг зэвсэг хэрэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Л.Э-н баруун шилбэний хэсэг рүү ТОЗ-8 загварын галт зэвсгээр буудсан үйлдэл нь хууль бус бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирол учирч болохыг мэдсээр байж зориуд буудсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Г-ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Э-н шүүхэд ирүүлсэн “Б.Г-ээс өөрт учирсан эмчилгээний төлбөртөө 1 сая төгрөг авсан нь үнэн болно. Цаашид нэхэмжлэх ямар нэгэн өр төлбөр болон гомдол тэмцэл байхгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хохирогч Л.Э-н бие махбодод учирсан гэмтэл нь бүрэн эдгэрч хэвийн байдалд ороогүй байгаа болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан өвчний түүхээр тогтоогдож байгаа тул шүүх шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнээд, хохирогч Л.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.
Б.Г нь урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн I хавтасны 195-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г-н хувийн байдлын талаарх гэрч Ц.Ө-н өгсөн: “Б.Г нь манай байгууллагад 2017 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд автоцистерний жолооч ажилтай. Уг хүн нийтэч, эелдэг зөөлөн зантай, бусадтай байнгын инээж хөөрсөн ярилцаж байдаг. Бусдад тусархуу сайн зан чанартай, архи дарс хэрэглэдэггүй, хамт олны дунд ялангуяа жолооч нарын дунд нэр хүнд сайтай. Өөрийн хариуцсан машин, унаагаа сайн арчилж унаж хэрэглэдэг. Албаны зүйлийг хувьдаа ашиглая Г-дэг санаа зорилго агуулдаггүй. Бусад хүний машин тэрэг эвдэрсэн үед нь байнгын очиж тусалж, заавар зөвлөгөө өгдөг. Бусад жолооч нартай харьцуулбал туршлагаар илүү. Уг хүн урьд нь архи уудаг байсан юм шиг надад мэдэгддэг. Манай байгууллагад ажилд орсноос хойш огт архи дарс хэрэглээгүй. Б.Г нь барагтаа уурлаж мэдэгддэггүй. Байнгын инээж хөөрч явдаг. Байгууллагын баяр ёслол, зугаалгын үеэр ч архи дарс уудаггүй, бусад согтсон жолооч нарыг гэр гэрт нь хүргэж өгдөг сайн талтай. Ажиллаж байх хугацаандаа 2018 оны байгууллагын аварга жолоочоор шалгарч байсан. Мөн тээвэрчдийн холбооны шагналаар шагнуулж байсан...”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 70-р тал/, гэрч Ж.М /Увс аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч/-ын өгсөн: “Б.Г нь Увс аймгийн 7 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ундарга-Увс ХХК-д ШТС-ын жолооч ажилтай хүн байдаг. Уг хүн нь нийтэч, яриасаг, бодсон санасан зүйлээ шууд хэлж илэрхийлдэг шударга хүн байдаг. Б.Г нь сум хооронд шатахуун тээвэрлэж явдаг болохоор гэртээ байхаасаа байхгүй нь их. ...Уг хүний харилцаа хандлагыг гайгүй, зөв боловсон гэж дүгнэсэн. Гэр орондоо ямар харилцаатай байдгийг нүдээр үзээгүй болохоор мэдэхгүй. Хүмүүс болон ажлын газрын ажилтнуудын ярианаас ам сайтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 71-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Г-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн”, гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т “Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан эрх бүхий албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сумыг хурааж, ажлын арван таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ТОЗ-8 загварын бууг, замагны хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-д хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Г-д 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Л.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 загварын бууг, замагны хамт улсын орлого болгохоор Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
ШҮҮГЧИД Б.МӨНХЗАЯА
А.МӨНХСАЙХАН