| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00129/И |
| Дугаар | 170 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 170
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, 9016001017 улсын бүртгэлийн дугаартай, 2556375 регистрийн дугаартай, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 8-3 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОМ74021718, Шаавай овогт Охиндойгийн Чимэддэлгэр,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 8-3 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ76103101, Борлууд овогт Ядамсүрэнгийн Сувдаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.004.661,51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь О.Чимэдцэлгэр болон Я.Сувдаа нартай 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр №2030000505 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30,0 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг, 8 дугаар гудамж 3 тоотод байрлах ГД:0067689, Ү:1520001332 дугаар бүхий 2 өрөө хувийн сууц 6*9 м.кв үл хөдлөх хөрөнгө, Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг, 8 дугаар гудамж 3 тоотод байрлах ГД:000462225, ТД:8516002518 дугаар бүхий 840,3 м.кв эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалсан. Зээлдэгч О.Чимэдцэлгэр, Я.Сувдаа нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба зээлийн хугацаа 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусахад гэрээнээс үндсэн зээл 2.397.905,85 төгрөг, зээлийн хүү 2.145.459,59 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1.602.094,15 төгрөгийн үндсэн зээл, 335.472,80 төгрөгийн хүү, 67.094,56 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 2.004.661,51 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн О.Чимэддэлгэр болон Я.Сувдаа нараас үндсэн зээл 1.602.094,15 төгрөг, зээлийн үндсэн хүү 335.472,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.094,56 төгрөг, нийт 2.004.661,51 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Чимэддэлгэр, Я.Сувдаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Капитал банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ банкнаас авсан 2.004.661,51 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн болно. Уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөө өгнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч О.Чимэддэлгэр, Я.Сувдаа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.004.661,51 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Чимэддэлгэр, Я.Сувдаа нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.004.661,51 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч О.Чимэддэлгэр, Я.Сувдаа нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.309.988 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.025 төгрөгийн тал хувь болох 23.512,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 23.512,5 төгрөг, хариуцагч О.Чимэддэлгэр, Я.Сувдаа нараас 23.512,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Капитал банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 2.004.661,51 /хоёр сая дөрвөн мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Чимэддэлгэр, Я.Сувдаа нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 23.512,5 /хорин гурван мянга таван зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч О.Чимэддэлгэр, Я.Сувдаа нараас 23.512,5 /хорин гурван мянга таван зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, 23.512,5 /хорин гурван мянга таван зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Чимэддэлгэр, Я.Сувдаа нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ