Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-н М-д холбогдох эрүүгийн 2035000000139 äóãààðòàé хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Увс аймгийн  суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн  багт оршин суух М овогт Б-н М /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 029 тоотод байрлах иргэн Б.Ш-гийн ажлын байрнаас Самсунг Эс-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 029 тоотод байрлах иргэн Б.Ш-ийн ажлын байрнаас Самсунг Эс-8 загварын гар утсыг мотоциклыг авсан болох нь:

  1. Гар утсыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4, 5, 6-7-р тал/,

2. Хохирогч Б.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 029 тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Манайх хашаандаа өөрөө амьдардаг орон сууц бариулж байгаа ба би хашаандаа мужааны ажил хийдэг. 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлын байрандаа мужааны ажил хийж байгаад байрны тавиур дээр өөрийн Самсунг Эс-8 загварын гар утсаа тавьсан байсан юм. Тухайн үед би ажлын байрандаа ганцаараа байсан бөгөөд манай хашаанд бариулж байсан орон сууцыг барьж байсан О.О, О.Х, Б.М миний өрөөгөөр орж гарч хэрэгтэй зүйлээ авдаг байсан. Өөр ямар нэгэн хүн миний ажлын байран дээр ирээгүй. ...Тэгээд хэсэг ажиллаж байгаад манай эхнэр Б.А ажлын байр руу орж ирээд “дансанд чинь мөнгө орсон байх ёстой, шалгаарай” гэхэд гар утсаа тавьсан тавиур руу харахад байхгүй байсан. Би ажлын байр дээрээ утсаа хайсан боловч олоогүй. Тэгээд О.О. О.Х, Б.М нарыг тоглоод авчихсан байх гэж бодоод асуухад бид нар аваагүй гэж хэлсэн ба гаргаад өгчих биз гэж дахин асуухад “та нар цагдаад өг, бид нар нэрээ цэвэрлүүлж авна” гэж байсан. Тэгээд бид нар Цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Би ажлын байрнаасаа гарч орж явдаг, мөн ажлын байрны хажуугийн саравчинд хийсэн эдлэлээ гаргаж тавьдаг. Мөн гэр рүүгээ орж цай хоол иддэг. Тийм болохоор зарим үед ажлын байр эзгүй байдаг. Утас алга болох үед би ганц нэг орж гарсан юм. Тэр хооронд миний гар утсыг хулгайлсан байсан. Би уг гар утсыг Увс аймгийн Улаангом сумын гар утас худалдааны төвөөс найз А гэх залуугаас хямдруулаад 350.000 төгрөгөөр авсан бөгөөд энэ гар утсыг аваад удаан ашиглаагүй 2 сар болж байсан юм. Миний гар утас нь Самсунг Галакси Эс-8 загварын хар өнгөтэй, доргилтын хамгаалалттай ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Ард хэсэгтээ Самсунг Эс-8 гэсэн бичигтэй өөр ямар нэгэн содон шинж гээд байх зүйлгүй утас байсан. Хувийн сууц барж байсан О.Оыг би сайн танина. Бид нар найз нөхдийн холбоотой хүмүүс. Харин Б.М, О.Х нарыг сайн танихгүй. Тэдгээр залуучуудаас утас алга болох үед хэн хэн орж ирснийг сайн мэдэхгүй байна. Б.М нэг орж ирээд гарч байсан юм. ....Миний хулгайд алдсан гар утсыг манайд барилгын ажил хийж байсан Б.М хулгайлсан гэдгээ өнөөдөр надад хэлж, надаас уучлалт гуйсан бөгөөд би хулгайд алдсан гар утсаа хүлээн авсан тул надад ямар нэгэн санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13-р тал/,

3. гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад манай хашаанд О, Х, Б.М нар байшин барьж байсан юм. Харин манай нөхөр гадаа ажлын байрандаа ганцаараа ажиллаж байсан. Тухайн өдөр 12 цаг өнгөрч байсан байх манай нөхрийн гар утас дугарахаар нь би аваад түүнд хүргэж өгсөн юм. Манай нөхөр гар утсаараа ярьж дуусаад ажлын өрөөнийхөө тавиур дээр тавьж байсан юм. Би тэр хооронд нөхрийн хажууд байж байгаад гэр рүүгээ орсон. Тэр хооронд манай хашаанд байшин барьж байсан Б.М гадна явж байсан. Чи энд юу хайж байгаа юм гэж асуухад тор хайж байна гэж хэлсэн. Би өөр зүйл асуулгүй, гэртээ ороод байж байтал миний гар утас дугарч, манай хадам ээж Баярмаа гэх хүн миний утас руу залгаад Б.Ш та хоёрын нэг нь дансаа өгчих, ээж нь мөнгө хийх юм гэхээр нь Б.Ш-ийн данс өгсөн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр гэртээ орж ирсэн юм. Тэгэхээр нь би нөхөртэйгөө хэсэг юм ярьж байгаад “ээж чиний данс руу мөнгө хийсэн, чиний гар утсанд мессеж ирсэн байх ёстой. Гар утас чинь хаана байна гэж асуухад манай нөхөр би гар утсаа ажлын байранд орхисон. Ороод аваад ирье гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд гэрийн гадна миний гар утсыг хулгай авсан байна, байхгүй байна гэж чанга дугараад байхаар нь би гараад хайлцсан чинь олдоогүй. Тэгээд манай хашаанд байшин барьж байсан О, Х, М нараас асуухад бид нар аваагүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг ажиглаж байгаад дахиад асуухад бид нар аваагүй гэж хэлсэн. Тэгээд бид цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

4. гэрч О.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд бид нар Б.Ш-ийн гараж дотор түүний гар утсыг хайгаад олоогүй бөгөөд түүний гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгтэл Б.Ш-ийн эхнэр нь Б.М-т хандаж, чи гар утас авсан, чи л өнөөдөр гараж руу орсон биз дээ, өөр хүн гараж руу ороогүй гэж дайраад байхаар нь би А-д “тэгвэл чи одоо бид нарыг нэгжээд үз” гэж хэлэхэд Амгалан нь Б.М, Х бид гурвын өмсөж байсан хувцас болон барилгын ажил хийж байсан газар, багаж хэрэгслийг бүгдийг нь нэгжээд гар утас гарч ирээгүй юм. Тухайн үед Б.Ш-ийн гар утсыг хэн авсныг нь мэдээгүй бөгөөд Б.М аваагүй гэж хэлж байсан. Тэгээд үдээс хойш цагдаагийн газраас Х, Б.М бид гурвыг дуудахад Б.М тухайн өдөр Б.Ш-ийн гар утсыг авсан гэдгээ хэлж, түүний гар утсыг мөрдөгчид гаргаж өгсөн юм. Тухайн өдөр би Б.М-ыг Б.Ш-ийн гаражаас уран хөрөө аваад ир, буцаагаад өг, сүүлд хаалганы амалгаа хийдэг тор аваад ир гэж нийтдээ 3 удаа явуулсан бөгөөд Б.Ш-ийн гар утас алга болохоос өмнө О.Х бид хоёр тус гараж руу огт ороогүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

5. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... бид нар барилгын ажил хийж байхдаа Б.Ш-ийн ажлын байр руу орон хөрөө авах, замаск зуурагч авах, цонхны амалгаа хийх тор авахаар гурван удаа орсон юм. Би хамгийн сүүлд орохдоо 12-13 цагийн үед тавиур дээр байсан Б.Ш-ийн Самсунг Эс-8 загварын гар утсыг авч унтраагаад гаражийн дотно талын зүүн талын хэсэгт модны хажуугаар шургуулаад нуучихсан юм. Би тухайн гар утсыг авсан талаараа хамт ажиллаж байсан О.О, О.Х нарт хэлээгүй юм. ...тэр өдөр Б.Ш ахад гар утсыг нь гаргаж өгөх гэж байгаад санаа зовоод, аргаа олохгүй байсан учраас нуусан газраасаа огт авалгүй тэнд нь байлгаж байсан ба Б.Ш ах гар утсаа хулгайд алдсан талаар цагдаад өргөдөл гаргасан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би Б.Ш ахын гар утсыг мөрдөгчид хүлээлгэн өгсөн юм...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Б.Ш-ийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг  шүүгдэгч Б.М нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.М-ын хохирогч Б.Ш-ийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг  хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М-ын нууц далд аргаар авсан хохирогч Б.Ш-ийн “Самсунг Эс-8” загварын гар утас нь 320.000 төгрөгийн үнэтэй болох нь Гэрэгэ Эстимейт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 20/41 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26-р тал/-оор тогтоогдсон тул  энэ гэмт хэргийн улмаас нийт 320.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Ш-ийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй бөгөөд, “Самсунг Эс-8” загварын гар утас нь 320.000 төгрөг буюу “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.М нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 41-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Н.М-ийн өгсөн “Б.М нь миний хоёр дахь хүү бөгөөд одоогоор тусдаа гараагүй, бидэнтэй хамт амьдарч байгаа юм. ...Б.М 9 дүгээр анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш хөдөө мал дээр мал маллаж байгаад 2018 онд хугацаат цэргийн албанд татагдаж Увс аймгийн Б сумын 0311-р ангид цэргийн алба хааж 2019 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдсан юм. ...Б.М-ын хувьд зан аашны хувьд даруу төлөв, архи дарс уудаггүй, тамхи татдаггүй, элдэв хорт муу зуршилгүй, суурь хүмүүжил сайтай хүн юм. Мөн спортлог, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, хар бор ажилдаа сайн, хөдөлмөрч хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/, гэрч С.Б-ийн өгсөн “Б.М нь Увс аймгийн суманд ээж аав, ах дүү нарын хамтаар мал маллаж амьдардаг юм. Зан аашны хувьд даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, элдэв янзын ааш араншин байхгүй, хүний хэлсэн зүйлийг хийчихдэг, ажилсаг, хүний өмнөөс ямар нэгэн тайлбар тавиад байдаггүй, хүн чанар сайтай хүүхэд юм. ...Б.М нь цэргээс халагдаж ирснээс хойш хөдөө мал маллаж, хааяа барилгын ажил хийдэг болсон юм. Урьд өмнө нь зөрчил, хэрэгт шалгагдаж байгаагүй, хар бор ажилд сайн, эвдэв муу зангүй сайн хүүхэд юм. Одоогоор гэр бүл зохиож тусдаа гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/ хэрэгт авагдсан байна.

Хохирогч Б.Ш “мөрдөн байцаалтын шатанд “...би хулгайд алдсан гар утсаа хүлээн авсан тул надад ямар нэгэн санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 13-р талд/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-ыг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж, гэмт зан үйлээ засаж, нийгэмшүүлэх зорилгоор түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй..

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ГАНСҮХ