| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч Т.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2136000000013 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 01 дүгээр гудамжны 01 тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын -ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 1- тоотод 2020 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж баруун гарны шуу хэсгийг шилээр зүсэж шарх үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн өөр мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Эрүүгийн 2136000000013 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэрч П.ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2-4-р хуудас/,
2. Хохирогч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,
3. Гэрч Х.Бямбазаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14-р хуудас/,
4. Яллагдагч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35-р хуудас/,
5. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн -р хуудас/,
6. Яллагдагч Т.*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 1- тоотод байрлах иргэн С.Анхбаярын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж баруун гарны шуу хэсгийг шилээр зүсэж шарх үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр ******* надруу залгаад найз Анхбаярын гэрт хөзөр тоглож байна хүрээд ир гэхээр нь би 20 цагийн үед очсон. Намайг очих үед манай нөхрийн найз Анхбаяр, эхнэртэйгээ гурвуулаа байхаар нь ороод би ууж байгаа архиа дуусгахаар нь явъя гэж хэлээд Анхбаярын эхнэртэй юм ярьж байтал манай нөхөр чи ямар олон юм ярьдаг юм бэ гэж хэлээд архи ууж байсан аягаа надруу шидтэл гал дээр унаад аяга хагарсан. Гэтэл аяганы хагархайг аваад надруу ирэхээр нь би босоод эргэх хооронд миний гар зүсэгдсэн байсан. Тэгээд би цус гарч байсан учраас 3 дуудаж үзүүлээд цагдаа дуудсан. ...Миний хувьд баруун гартаа 4 оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэл алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-р хуудас/,
Гэрч С.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэтэл удалгүй эхнэр нь ирээд бид нар хамт сууж байгаад ******* бид хоёр дэлгүүр орж 2 том пиво авч ирээд манайд уусан. Тэгээд хэсэг хугацааны дараа би согтоод унтаад өгсөн байсан бөгөөд тэрнээс хойш яг юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Гэтэл маргааш нь манай эхнэр надад ******* согтоод эхнэртэйгээ маргалдаад гар хөл нь зүсэгдээд цус гараад эмч нар ирээд аваад явсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн -11-р хуудас/,
Гэрч Х.Бямбазаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд хэсэг тоглож байтал манай нөхөр согтоод унаад өгсөн. Би гэрийн эд зүйлээ янзалж байтал ******* эхнэртэйгээ маргаад эхэлсэн. Тэгээд босоод зууралдаад байх шиг болтол гэнэт цус гарсан. Гэтэл ийн гар зүсэгдсэн байсан. Тэгээд эмч, цагдаа болоод яваад өгсөн. ...Эхнэрийнх нь гар хагарсан аяганы шилэнд зүсэгдсэн байх гэж би бодож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай “1. П.ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. П.ийн баруун гарын шууны доод 1/3 хэсгийн дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 3. П.ийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 4. П.ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5. П.ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журма/-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-р хуудас/,
Хохирогч П.ийн / оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт оршин суудаг, Пүрэвийн / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхөр Т.*******тай эвлэрсэн учраас надад одоо ямар нэгэн нэмж өгөх мэдүүлэг алга. Одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Бие хэвийн байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,
Яллагдагч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би урд өмнө болсон зүйлийг үнэн хэлсэн. Өөр ямар нэгэн нэмж хэлэх зүйл алга. Архи ууж асуудал гаргасан нь үнэн.” гэх мэдүүлэг
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэгдэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2136000000013 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,
Яллагдагч Т.******* түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ Миний бие Т.******* нь эхнэртэйгээ таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хөнгөн гэмтэл учруулсан хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд эхнэртэйгээ эвлэрсэн, эхнэр гомдолгүйгээ илэрхийлсэн, гэм буруугаа бүрэн ойлгож байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө” гэх хүсэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Т.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ны орой найз С.Анхбаярын гэрт түүнтэй хамт шимийн архи, пиво ууж хөзөр тоглож байгаад эхнэр П.ийг дуудсанаар эхнэр нь ирсэн, улмаар тэрээр эхнэртээ хандан “чи ямар олон юм ярьдаг юм вэ” гэж маргалдаж архи ууж байсан аягаа шидэж, хагарсан аяганы хагархайг авч эхнэр П.ийн гарыг зүссэн, хохирогч баруун гарын шууны доод хэсэгт 4 оёдол тавиулж, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоодож байна.
Хохирогч П.ийн биед учирсан баруун гарын шууны доод 1/3 хэсгийн дотор хэсэгт шарх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эхнэр, нөхөрийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Т.******* хохирогч П.тэй гэр бүл болж 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамруулахаар заажээ.
Иймээс шүүгдэгч Т.*******ын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр П.тэй маргалдах явцад архи ууж байсан аягаа шидэж, хагарсан аяганы хагархайгаар гарыг нь зүсэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бий болгосон байна.
Иймд шүүгдэгч Т.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь эхнэртэйгээ маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдан аяганы хагархайгаар гарыг нь зүссэж бие махбодын хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн гэж үзэх ба хэрэг учрал болох үед түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь, гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Мөн шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаа шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн хүсэлт гаргасан байх тул /хавтаст хэргийн 26, 58-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Т.******* нь урьд ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын -ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 41, 43-45-р хуудас/ нотлогдож байгаа боловч гэр бүлийн таарамжгүй харилцаа, маргааны улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Т.******* эхнэр 3 хүүхдийн хамт ******* багт оршин сууж байгаа. ...Манай найзын хувьд хүнд тусархуу сайн залуу байгаа. Зун барилга дээр ажиллаж, өвөл зах дээр хүний бараа зөөж амьдралаа авч яваа хүн” гэх мэдүүлэг, гэрч Н.Шоовдорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн төвд амьдарч байгаа. Ажил гэвэл зун бид нар хамт барилга дээр ажилладаг бөгөөд өвлийн цагт ажил гарвал хийгээд гэр зуур байдаг юм.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 15-16-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Т.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Мөн ялтан нийтэд тустай ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайт шүүгдэгчид тайлбарлаж, түүнд оногдуулсан ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2136000000013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.*******т тайлбарласугай.
4.Эрүүгийн 2136000000013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК