Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 106

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Ц.Цэрэнноровт холбогдох “197.899  төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                              Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

          Нэхэмжлэлийн үндэслэл:

           ... Ц.Цэрэнноров нь  манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дараа төлбөрт “postpaid nice” үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91021019 дугаарын эзэмшигч болсон.

                Гэтэл Ц.Цэрэнноров нь гэрээний үүргээ үл биелүүлж 91021019 дугаарын 2015 оны 09 дүгээр сарын байдлаарх төлбөр 194.399 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ц.Цэрэнноровт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

                 Иймд Ц.Цэрэнноровоос төлбөрийн үлдэгдэл болох 194.399 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг нийт 197.899 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

            Хариуцагч Ц.Цэрэнноров 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд  гаргасан тайлбартаа:

          ...“Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Ц.Цэрэнноров надад холбогдуулан 197.899 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны  04 дүгээр  сарын 01-ний дотор төлж барагдуулна. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлгов гэжээ.

                                                                Үндэслэх нь:

                “Скайтел” ХХК нь Ц.Цэрэнноровт холбогдуулан “197.899 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

                 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ц.Цэрэнноров нь 197.899 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар  хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

                Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Ц.Цэрэнноровт холбогдох “197.899 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6587 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 6587 төгрөгний тал  хувь болох 32935 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 32935 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

                                                ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6587 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 6587 төгрөгний тал  хувь болох 32935 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 32935 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.