Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 367

 

                                                                     

 

 

 

 

 

                                                       

Б.Нид холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Булганчимэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Нид холбогдох эрүүгийн 1711000000373 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Даян овогт Батновын Н, 1979 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Орчлон” сургуульд фитнессийн багш ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт тоотод түр оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ЧК79021611/,

 

Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10а байрны 12 давхарт хохирогч Б.Аийг түлхэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Даян овгийн Батновын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Ноос 498.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ат олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 4.502.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхээс хэргийн бодит үнэнийг тогтоох, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулаагүй талаар миний бие гомдолтой байна. Учир нь хэргийг дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэн бодит үнэнийг тогтооход хуулиар хүлээсэн ямар ч ажиллагаа хийгээгүй, нэг талын баримтыг давуу үнэлж, миний үг, тайлбар болон холбогдох баримтыг дутуу үнэллээ гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч эмэгтэйн үйлдэл, бусдын тав тухыг алдагдуулан орой үдэш айл гэрт орж ирээд учир утгагүй хэрүүл, доромжлол хийснээс эхтэй билээ. Асуудал байвал зорьж ирсэн хүнтэйгээ уулзаж ярилцаад бусдын тав тухыг алдуулалгүйгээр ярилцах ямар ч бололцоо олгохгүйгээр өсвөр насны хүүхдийн хажууд үгээр хэлэхийн аргагүй араншин гаргаж байхад би хараад зогсож байж чадалгүй гаргасан нь ийм байдалд хүргэсэн юм.

2. Хохирогч хууль бусаар гэрт дайран орж ирээд хэрүүл хийгээгүй бол би тэр хүнийг өргөж гаргах шаардлага үүсэхгүй л байсан. Гэвч харамсалтай нь уг хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болж би хэрэгт холбогдсонд харамсаж байна. Нэгэнт болсон явдлын араас хохирогчийг буруутгах гэсэн хүсэл надад байхгүй. Харин оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсч байна.

3. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа илэрхийлэхийн ялдамд цаашид өөрийн зан байдалд дүгнэлт хийж, дахин гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргахгүйн төлөө хичээх болно. Төрийн хууль цаазын энэрэнгүй ёсыг миний үйлдсэн гэмт хэрэгт бодитой үнэлгээ өгөх замаар хэрэглэж, ял шийтгэлийг өөрчилж өгөхийг хүсч байна.

4. Би өөрийн эзэмшсэн мэргэжлээр ажил эрхлэхээс гадна залуучуудад бие бялдарын зөв зохистой хүмүүжил олгох чиглэлээр ажилладаг, мөн олон улсын болон дотоодын тэмцээн уралдаанд тамирчин бэлдэх, байнга тэдэнтэй хичээллэх шаардлага тавигддаг. Одоогийн байдлаар дотоодын улсын чанартай тэмцээнд шавь нараа бэлдэж байгаа бөгөөд тэдний амжилтыг ахиулах чиглэлээр шахуу программаар ажиллах төлөвлөгөө тавин ажиллаж байна. Ийм хэрэгцээ шаардлага байгаагийн зэрэгцээ үйлдсэн гэмт хэрэг миний амьдралд маш том сургамж болсон.

Иймд миний бие тогтмол ажлын байранд ажил эрхэлдэг, уг эх үүсвэрээр гэр бүлээ тэжээн тэтгэдэг, мөн өсвөр насны хүүхдийнхээ сургууль, сургуулийн гадуур өөр төрлийн секц дугуйланд түүнийг хүргэж өгөх, авахад цаг зарцуулдаг, цаг үе өсвөр насны охин хүүхдийг хараа хяналтгүй явуулах боломжгүй байна. Мөн ээж нь урлагийн хүн болохоор заримдаа сар, жилээр киноны зураг авалт, туслах найруулагчаар ажиллах нь бий. Энэ байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгөхийг хүсье...” гэжээ.

 

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10а байрны 12 давхарт хохирогч Б.Аийг түлхэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10а байрны 12 давхарт хохирогч Б.Аийг түлхэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Аийн “...Энэ хүний хамтран амьдрагч Гантөгс гэх эмэгтэй 25.000.000 төгрөг залилаад явчихсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаагч “давхар та өөрөө очиж байгаарай” гэж хэлэхээр нь очсон юм. Таньдаг хүнээс нь гэрийнх нь хаягийг аваад очиход энэ хүмүүс үүдээ хааж зогсоод “тийм хүн байхгүй” гээд байсан. Эгч нь хаалгаа нээгээд миний бэрсүүтэй хөх рүү түлхэхэд Б.Н гэх залуу намайг зуураад тохойлдсон. Мөрдөн байцаалтын шатанд Гантөгс, Б.Н хоёр намайг их доромжилсон. 25.000.000 төгрөг авчихаад шүүхийн шийдвэрээр 500.000 төгрөг гуйлгуулж өгсөн. Одоо миний толгой байнга өвддөг, үүнээсээ болж ээрч, муурч, гацдаг. Эмч “амбулториор эмчилгээ хийлгэх нь чамд хангалтгүй, ар дагзанд мэдрэлийн төвүүд байдаг, их гэмтсэн байна, хэвтэж эмчлүүл” гэж хэлсэн юм. Цаашид би эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. Эмчлүүлсэн эмчилгээний зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилж байна...”, /хх-ийн 14-15/,

 

гэрч Н.Гантөгсийн “...Н, Аийг лифт рүү түлхсэн. Гэхдээ би өөрөөр хараагүй дотор байсан. Н надад хэлсэн. Нийн хэлснээр цахилгаан шат руу түлхээд л оруулсан гэсэн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” /хх-ийн 16/,

 

гэрч Н.Амаржаргалын “...2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр өөрийн төрсөн дүү Гантөгсөөс “гоёлын даашинз авъя” гэж утсаар ярьж байгаад “Нийн гэрт хүрээд ир” гэхээр нь яваад очсон. Тэгтэл 19 цагийн үед гэрт  нь очоод байж байтал гэрийнх нь хаалга дуугарсан. Гантөгс очоод “хэн бэ” гэхэд цаанаас нь “өөртэй чинь уулзъя” гээд хэлсэн. Тэгэхэд Гантөгс зугтаагаад “уулзмааргүй байна” гээд жижиг өрөө рүү гүйгээд орчихоор нь би очоод “хэнтэй уулзах юм” гээд асуутал “Гантөгстэй уулзмаар байна” гээд нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд тэр эмэгтэй намайг харчихаад “та ээж нь байна” гэхээр нь “биш” гэхэд нөгөө эмэгтэй Гантөгсийн хүүг сургуулиа тараад явж байгааг нь гар утсан дээрээ бичлэг хийснээ харуулаад “энэ танай ач чинь байна” гээд хаалга алдалж зогсчихоод байхаар нь би “айлд байна холдоодох хаалга хаамаар байна” гээд цээж рүү нь түлхсэн. Тэгэхэд эмэгтэй “ёо ёо” гэж орилоод “хөхний хорт хавдартай хүн” гээд өөрийгөө хэлээд байсан. Тэгээд би шууд “болъё” гээд Гантөгсөөс авсан даашинзаа уутанд хийгээд гадуур хувцсаа өмсөөд цахилгаан шат дуудаад зогсож байхад том өрөөнд байсан Н хүрээд ирсэн. Тэгээд Н тэр хоёр маргалдаад тэр эмэгтэйг “цаашаа” гээд цээж рүү нь түлхээд холдохгүй байхаар нь хоёр гарын шуунаас нь бариад өргөөд цахилгаан шат руу оруулсан. Хоёр хөл нь газраас хөндий байсан болохоор хоёр хөлөө савчаад байсан. Тэгээд Н цахилгаан шат руу оруулаад ханыг нь налуулчихаад гэр лүүгээ орчихсон. Намайг цахилгаан шат руу орох гэтэл нөгөө эмэгтэй мөлхөөд орц руу буцаж яваад би гараад явсан...” /хх-ийн 21/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Б.Аийн биед “тархи доргилт, хоёр шуу, баруун гуя, хоёр өвдөгт цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болохыг тогтоосон шинжээчийн 15124 дүгээр дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Нийн “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгөхийг хүсье...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөх боломжгүй байна.

 

Учир нь, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нид оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл шүүгдэгч Б.Нийн давж заалдах гомдолд дурдсан “...өсвөр насны хүүхэдтэй, өсвөр насны охин хүүхдийг хараа хяналтгүй явуулах боломжгүй, мөн ээж нь урлагийн хүн болохоор сар, жилээр киноны зураг авалт, туслах найруулагчаар ажиллах нь бий...” гэсэн хэдий ч гэрч Н.Гантөгсийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Б.Н нь Н.Гантөгсийн гэрт ирэн очин 2 жил болж байгаа гэр бүлийн харааралтайгаас өөр баримт алга, түүнчлэн өсвөр насны хүүхэдтэй зэрэг байдал нь тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгчийн давж заалдах гомдол уг хуулийн заалтад хамаарахгүй юм.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хуулийг зөв сонгож хэрэглэсэн атлаа 497, 505 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар гэж хуулийн заалтийг ерөнхий байдлаар бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Нийн гаргасан давж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: