Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

 

 

 

 

  2017          02             15                                            138/ШШ2017/00216

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг

                                    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаан хуаран 5 дугаар гудамж 126 тоотод оршин суух, /ЖЭ66120817/, Сартуул овогт Жамъяансүрэнгийн Ганболдын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг, Бат-Уулын 3-20 тоотод оршин суух, Шагдаржавын Дуламжавт холбогдох

“180000 төгрөг гаргуулахыг хүссэн” нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ганболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ш.Дуламжавтай 2016 оны 4 сарын 25-ны өдрөөс түрээсийн байранд суух гэрээ хийсэн билээ. Энэ хугацаанд байр гэрлийн мөнгө, мөн түрээсийн төлбөр өгөөгүй байж байрнаас гарч явсан учраас Ш.Дуламжаваас нийт 180000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Ш.Дуламжаваас 180000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан Ш.Дуламжав нь уг мөнгийг надад төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ганболд нь хариуцагч Ш.Дуламжавт холбогдуулан “180000 төгрөг гаргуулахыг хүссэн” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хийх  явцад  тухайн хэргийн  хариуцагч Ш.Дуламжав  нь  нэхэмжлэгчийн

 

 

2017.02.15 ¹216                                                                                                                                 My document Бланк А-4-Хөтлөх хэрэгт 4/85 Б.Түмэнцэцэг

180000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Ганболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.  

Иймд нэхэмжлэгч Ж.Ганболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ж.Ганболд нь хариуцагч Ш.Дуламжавт холбогдох 180000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  6050 төгрөгийн хэмжээг тал хувиар бууруулж 3025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгож, үлдэх 3025 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ж.Ганболдод буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.ТҮМЭНЦЭЦЭГ