Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 891

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           10           12                                      2020/ШЦТ/891

 

 

                            

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Н.Л түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Н.Л т   холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005007741088 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ААА ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эцэг, ахын хамт 0000 тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Л  /РД:аа000000/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Л  нь 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө 00 тоотод иргэн С.Б тай хамт байхдаа уг гэрт нь байсан монетон бөгж, ээмэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль, бусаар авч хохирогч Д.Д д 918.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н.Л мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.Л нь 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө 00тоотод иргэн С.Б тай хамт байхдаа уг гэрт нь байсан монетон бөгж, ээмэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль, бусаар авч хохирогч Д.Д д 918.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.Д гийн “2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн аав, ээжийн гэр болох Төв аймгийн Өндөр ширээт сум руу өөрийн хүүхдээ аваад явсан. Тухайн үед манай гэрт манай нөхөр С.Б  үлдсэн юм. Би хөдөө очиж 3  хоночихоод 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо 17 дугаар байрны 85 тоотод гэртээ 18 цагийн үед ирэхэд манай гэр хүнгүй, нөхөр ажилдаа явсан юм шиг байсан. Тэгээд манай нөхөр С.Б  20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд би зурагтны тавиур дотор талд байсан өөрийн ээмэг бөгжөө харсан чинь байхгүй алга болчихсон байсан. Тэгэхээр нь би нөхөр С.Б аас асуусан юм. Тэгсэн манай нөхөр өөрийн найз Н.Л тай хамт гэрт архи ууссан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Н.Л  луу залгасан чинь би аваагүй, мэдэхгүй гээд утсаа таслаад байсан. Тэгэхээр нь манай нөхөр цагдаад өргөдөл өгсөн юм сүүлд манай нөхөр Н.Л ын гэрт очих үед хөдөө ажлаар явсан гэж байсан юм. Би хамгийн сүүлд хөдөө явахаасаа өмнө зурагтны тавиур дээр байж байсан юм. Харин 02 дугаар сарын 09-ний өдөр харах үед байхгүй байсан. 2018 онд ээмэгээ 600.000 гаран мянган төгрөгөөр худалдан авч байсан. Харин бөгжөө 2019 онд 300.000 төгрөгөөр худалдан авч байсан.

... Би Н.Л аас алдагдсан эд зүйлийнхээ хохирол мөнгийг барагдуулан авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

“Ашид билгүүн” ХХК-ны Үнэлгээний ТХҮ-720/121 дугаартай “Монетон бөгж, ээмгийг нийт 918.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт. /хэргийн 15-18 дугаар хуудас/

 

Гэрч С.Б ын “...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гараад өөрийн найз Н.Л ыг дуудаад Бичил хороололд уулзах үед өөрийн ах  Баадайгаа хамт ирсэн. Би бас ажлынхаа хүнтэй хамт байсан. Бид нар гадаа 4 шил архи хувааж уугаад манай ажлын ах гэрлүүгээ явсан. Харин бид гурав манай гэр лүү ороод ахиад 1 шил архи хувааж уусан. Тэгээд гараад орой 19 цагийн үед бид 3 Н.Л  гэр лүүгээ яваад бид хоёр 25 дугаар эмийн сангаар уруудад Богд-Ар хороололд ирээд өөрийн найз Мэндээтэй уулзах гэсэн боловч байхгүй байсан. Тэгэхээр нь буцаад Бичил хороололд ирээд, бид 2 салаад би тамхи авчихаад ирсэн чинь Н.Л  манай гэрийн гадна 1 шил архи авч ирсэн байсан. Тэгээд манай гэр лүү ороод уг архийг уусан. Би тасарчихаад босоод ирсэн чинь Н.Л  байхгүй байсан. Би өглөө ажилдаа явчихаад орой ирсэн чинь манай эхнэр Дагийсүрэн гэртээ ирсэн. Шүүгээн дотор байсан ээмэг, бөгж хоёр нь алга болсон байна гэж надад хэлсэн. Манай эхнэр хамгийн сүүлд ээмэг, бөгжөө явахаасаа өмнө харахад байсан гэсэн. Манай эхнэр 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг явсан.  Тэр өдрөөс хойш манай гэрт Н.Л , ах Баадайтайгаа орж ирсэн. Өөр хүн ороогүй. Би тэр хоёрыг авсан байх гэж бодож байна. 2018 онд би эхнэртээ уг бөгжийг 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. 2018 онд манай эхнэр өөрөө уг ээмгээ 600.000 гаран төгрөгөөр худалдан авч байсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Д.О ын “...Би 2020 оны 02 сарын эхээр би facebook хаягт У.О гэсэн хаягнаас  алт монетон эдлэл худалдаж авна гэж өөрийн 00000000 дугаарыг байршуулан зар тавьдаг байсан. Тэгсэн над руу нэг  хүн залгаад монетон бөгж худалдаж  авах уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би худалдаж авна гэж хэлээд хаягийг нь асуусан чинь Бичил хороололд ломбарданд байна гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би явж очоод уулзсан чинь халамцуу залуу ломбарданд тавьсан байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь ломбардны 80.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 100.000 орчим мянган төгрөг өгсөн санагдаж байна. Би тухайн залууд мөнгөө бэлэн өгсөн. Тэгээд яваад өгсөн юм. Тухайн залуу надад 1 ширхэг 2-3 грамм орчим бөгж зарсан. Өөр надад эд зүйл зараагүй юм. Өндөр туранхай биетэй, халимаг үстэй залуу байсан юм. Би уг хүнийг харвал таних байх гэж бодож байна. /Нийн Н.Л  00000000 зургийг Цагдаагийн Ерөнхий Газрын хайлт лавлагааны сангаас үзүүлэхэд/ уг хүнийг мөн байна гэж заасан болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Н.Н.Л ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн орчимд манай багын  найз С.Б  над руу утсаар яриад  хаана байгаа юм гэхээр нь би байрныхаа гадаа ахтайгаа тамхи татаад сууж байна гэхэд хүрээд ир шарыг чинь тайлаад өгье гэж хэлсэн. Би тухайн үед урд өдөр нь архи уучихсан байсан юм. Тэгээд би хаана очих юм бэ гэхэд Энхбаярын замын хажууд авто угаалга байдаг юм, тэнд хүрээд ир гэсэн. Би ажлынхаа ахтай хамт явж байна гээд очсон. Тэгээд угаалгын газар очсон чинь С.Б  байхгүй болохоор нь утсаар залгасан чинь 5а байрны үзүүр дээр хүрээд ир гэсэн. Тэгээд очиход С.Б  бас ажлынхаа нэг ахтай байсан ба бид нар 5а байрны орц руу дөрвүүлээ  хамт орсон. Орцонд бас миний танихгүй 2 хүн байсан. Тэгээд бид нар архиа ууж дуусахад С.Б  намайг архи авчих гэхэд надад мөнгө байхгүй байсан учраас архи авч чадаагүй. Тэгсэн чинь С.Б  манайд нэг тал юм байгаа гээд гэртээ ганцаараа тал шил виски гаргаж ирсэн. Тэгээд орцных нь үүдэнд ууж дуусгаад нөгөө хэдээсээ салаад С.Б ын гэрт хоёулаа хамт очиж уухаар явсан. Тэгээд С.Б  надад картаа өгөөд архинд явуулсан. Тэгээд би дэлгүүрээс том шилтэй 1 литрийн Соёрхол нэртэй архи аваад орж байхад С.Б ын гэрийн үүдэнд Баатархүү ахтай таараад С.Б ын гэрт орж гурвуулаа архи хувааж уухад Баатархүү ах 2, 3 татсанаа тасраад гэр лүүгээ харилаа гээд гараад явчихсан.

... С.Б  ариун цэврийн өрөө орох гээд явсан. Тэгээд сууж байхад гэрийнх нь хойд талд шилэн нүүртэй шүүгээнд монетон ээмэг, бөгж байхаар нь авчихсан юм. Тэгээд С.Б  ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхээр нь үлдсэн архиа хувааж уучихаад би явлаа гээд гараад явсан.

... Би facebook дээр монетон эдлэл авна гэсэн бүлгэмээс харж байгаад одоо тэр дугаарыг санахгүй байна, нэг дугаарт залгахад тэр хүмүүс Бичил хороололд ирээд бөгжийг нь 125.000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Ээмгийг нь яаснаа санахгүй байна. 500.000 төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл 418.000 төгрөгийг төлж барагдуулах болно. Одоо 150.000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь цалингаа буухаар өгөөд С.Б ын хохирлыг бүрэн барагдуулна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Н.Н.Л ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Л гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Н.Н.Л ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар  тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх хориглохыг үүрэг хүлээлгэх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Прокуророос Н.Н.Л т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.Дагийсүрэнд эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон 918.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр /хэргийн 54-55 дугаар хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Л баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Л ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар  тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Н.Л ыг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Л тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Н.Н.Л т хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Л баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Л т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Г.ЗОЛБОО