| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/00200/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч Б.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.П,
Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.А, Х.З, Д.А,
Шүүгдэгч М.Ж, Ж.А, А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж, Ж.А, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д нарт холбогдох 20130001290100 дугаартай нэгтгэсэн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдогч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн У сумын **дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******регистртэй, Б овогтой Ж-н А,
2. Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн У сумын **дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******регистртэй, Т овогтой М-н Ж,
3. Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн У сумын ***дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******регистртэй, Т овгийн А-ны Д,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь шүүгдэгч А.Д, М.Ж нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын сүүлээр тус аймгийн Бугат сумын 2 дугаар багийн иргэн Б.Бийн иргэн А.Дд итгэмжлэн хариуцуулсан 500 гаруй тооны бог малаас 5 ямаа, 1 хонийг завшихад хамжигчаар оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн,
М.Жтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 04-ний шөнө тус аймгийн У сумын Хар уул гэх газраас хохирогч Х.Нгийн 1 тооны азаргыг хулгайлсан,
-мөн М.Жтай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны шөнө тус аймгийн У сумын Баянзүрх буюу 5 дугаар багийн нутаг “Улаандаваа гэх газар бэлчээрт мотоциклоор очиж, тэнд байсан хохирогч Х.Нгийн хээр зүсмийн нэг талдаа “Ө” тамгатай морийг хулгайлсан гэх гэмт хэргүүдэд,
Шүүгдэгч М.Ж нь шүүгдэгч А.Д, Ж.А нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын сүүлээр тус аймгийн Бугат сумын 2 дугаар багийн иргэн Б.Бийн иргэн А.Дд итгэмжлэн хариуцуулсан 500 тооны бог малаас 5 ямаа, 1 хонийг завшихад хамжигчаар оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн,
-мөн Ж.Атэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны шөнө тус аймгийн У сумын Баянзүрх буюу 5 дугаар багийн нутаг “Улаандаваа гэх газар бэлчээрт мотоциклоор очиж, тэнд байсан хохирогч Х.Нгийн хээр зүсмийн нэг талдаа “Ө” тамгатай морийг хулгайлсан гэх гэмт хэргүүдэд,
Шүүгдэгч А.Д нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр тус аймгийн Бугат сумын 2 дугаар багийн иргэн Б.Бийн итгэмжлэн хариуцуулсан 500 тооны бог малаас 5 ямаа, 1 хонийг завшиж, бусдад зарж борлуулсан гэх гэмт хэргийг зохион байгуулж, бүлэглэн гүйцэтгэсэн гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.А, М.Ж нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлах, бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч А.Дг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэргийг зохион байгуулж, бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:
-Хохирогч Х.Нгийн адуу хулгайлагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30-33, 37-42-р х/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 36-рх/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /Шүүгдэгч М.Ж, Ж.А нарын хулгайлсан хохирогч Х.Нгийн азаргыг Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Ш.Бийн гэрт нядалсан ба уг махыг Ш.Бийн эхнэр Бовогтой А-ээс хураан авсан/ /1-р хх-ийн 55-56-р х/,
-Маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-59-рх/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Ж.Аийн М.Жтай бүлэглэн хулгайлсан адууны махыг хохирогч Х.Нд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 91-92-рх/,
Хохирогч Х.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед хүү болох Ө.Талгатбекийг Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан үе манай адуун сүрэг дотроос нэг азарга, нэг адуу хулгайд алдсан байна. Тухайн хоёр адуу хоёулаа миний нэр дээр бүртгэлтэй адуунууд байсан. Тэр үед би байгаагүй болохоор миний бэр С.Гийг хохирогчоор оролцуулсан байсан. Өнөөдөр намайг аймагт дуудаж байна гэснээр өөрийн биеэр ирээд энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа болно. Тухайн үед манай гэрт хүн байхгүй гэдгийг мэдсээр байж түүнийг далимдуулж манай хоёр адууг хулгайлсан залуучуудад маш их гомдолтой байна. Уг асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 84-85-р х/,
-Иргэний нэхэмжлэгч Х.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Миний бие 1 адуу, 1 азарга хулгайд алдсан, тухайн үед би адуугаа 1.500.000 төгрөгөөр үнэлсэн, харин хулгайд алдсан азарганы үнийг сумын үнэ тогтоох комиссоос 1.500.000 төгрөгөөр тогтоосон. Дараа нь би өөрийн биеэр аймгийн төвд ирж, 110 кг махыг хүлээж авсан, бэр Г мөн У сумын цагдаагийн хэсгээс адууны мах хүлээж авсан. Манай адууг хулгайлсан залуучууд болох М.Ж, Ж.А нар өөрсдийн буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, надад 1 сая төгрөг өгсөн. Уг хохирол нь зөвхөн адууны хохирол гэж бодсон. Өөрөөр хэлбэл 1.500.000 төгрөгөөр үнэлсэн адууны 1 сая төгрөгийг авсан. Буцааж авсан махыг 500.000 төгрөг гэж тооцож байгаа. Харин азарганы махыг авсан ба азарганд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Нэг биш хоёр удаа ирж миний адууг хулгайлсан залуучуудад хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 87-88-рх/,
Шүүгдэгч Ж.Аийн өмч, хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2995 БӨЗ улсын дугаартай, “Мустанг” маркийн, улаан өнгийн 1 мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 76-77-р х/,
Гэрч С.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой манай хээр азаргатай адуун сүрэг манай гэрээс 1 км орчим зайтай Хар уул “У сум 95 жил” гэж цагаан чулуугаар бичсэн уулын энгэрт бэлчээрт бүрэн бүтэн бэлчиж байсан ба маргааш нь очиж тоолоход адуун сүрэг дотроос хээр зүсмийн, зөв талын гуяндаа “Ө” тамгатай, 9-10 насны 2-3 жил унаагүй, тарган азарга алга байсан. Дараа нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр адуун сүрэг дотороос хээр зүсмийн, зөв талын гуяндаа “Ө” тамгатай, 6 насны, дунд зэргийн тарган морь алга болсон. Тухайн үед У сумын хэсгийн дарга адууг хулгайлж нядалсан хүмүүсийг олж, манай адууны мах болох 105 кг махыг надад хүлээлгэж өгсөн. Манай хадам ээж ганцаараа амьдардаг болохоор ихэнхдээ сумын төвд, аймгийн төвд, заримдаа Улаанбаатар хотод явдаг ба тэр хүний нэрэн дээр бүртгэлтэй бүх малыг бид нар хариулж эзэн болж явдаг. Тухайн үед хулгайд алдсан нэг азарга, нэг адуу /морь/ хоёулаа манай хадам ээж Х.Нгийн нэр дээр бүртгэлтэй адуунууд байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 90-р х/,
Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг өдөр М.Ж нь ганцаараа өглөө 08 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр багт байрлах манай гэрт хээр зүсмийн азаргыг унаж ирсэн. Тэгээд манай нөхөрт танд өгөх мөнгөний оронд энэ адууг авч ирлээ, шууд нядлаад авчих гэхээр нь манай нөхөр уг М.Жын авч ирсэн хээр зүсмийн азаргыг 850,000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Тэгээд өдрийн 12 цагийн үед манай хашаанд миний нөхөр Ш.Б, М.Ж хоёр уг адууг нядалсан бөгөөд гэдэс дотрыг би арчиж цэвэрлэж, өдрийн 15 цагийн үед дууссан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124-р х/,
Ш.Бийн мөрдөн байцаалтын шатан өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө эрт 8, 9 цагийн үед гэрт байж байхад М.Ж гэрт орж ирсэн ба надад “би нөгөө идэшний адууг авч ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би түүний авч ирсэн адуу нь ямар адуу эсэхийг үзэх гээд гадаа гарсан чинь манай малын хашааны хажууд эмээлийг нь хажууд нь авч тавьсан барагцаагаар 7-8 насны хээр зүсмийн азарга байсан. Тэгээд М.Ж бид нартай хамт өглөөний цайгаа ууж дууссаны дараа М.Ж бид хоёр нийлж уг адууг нядалсан ба манай эхнэр гэдэс дотрыг нь цэвэрлэж янзалсан. Уг адууг нядалж дууссаны дараа М.Ж надаас дахин 300,000 төгрөг асуусан боловч би ямар ч мөнгө өгөөгүй. Тэр үед М.Ж адууны арьсыг авч яваад зарах уу гэхээр нь би түүнд адууны арьсыг авч явахыг зөвшөөрсөн боловч тэр өдөр ирээгүй. Маргааш нь мотоцикльтэй хүнтэй ирээд адууны арьс болон эмээл хазаарыг нь авч явсан. Тэр үед хамт ирсэн залууг нь танихгүй. Би уг нь М.Жаас авах ёстой 1,170,000 төгрөгний оронд авсан адууны махыг дараа нь цагдаа нар ирж хурааж аваад явсан. Энэ явдлаас болж би мөнгө ч үгүй, адууны мах ч үгүй хохирсон болно.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216-р х/
Яллагдагч М.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний бие Ш.Б гэх хүнээс авсан мөнгөний оронд идэшний нэг адуу өгнө гэж амласан байсан ба тэр хүн надад өгсөн мөнгөө нэхээд байхаар нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэг адуу мал хулгайлах санаатай У суманд замын машинаар очиж, улмаар тухайн шөнө бэлчээрт байсан адуун сүрэг дотроос нэг тооны азаргыг барьж авч, аймаг руу хөтөлж, өглөө 08, 09 цагийн үед Ш.Бийн гэрт авч ирсэн. Тэгээд Ш.Бийн гэрээс өглөөний цайгаа уусаны дараа Ш.Б бид хоёр уг адууг нядалсан ба Ш.Бийн эхнэр нь гэдэс дотрыг цэвэрлэсэн болно. Би Ш.Бэд өгөх мөнгөний оронд өгөх мөнгийг амар хялбар аргаар олох зорилгоор бусдын бэлчээрт байсан нэг тооны азаргыг хулгайлан авч, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Би дээрх хоёр удаагийн малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Манай худ Ж.А мотоциклтэй ирсэн ба бид хоёр тохирсон ёсоор Билүүгийн булгийн гатлах хэсгээс уулзсан. Тэр үед би Ж.Аээс хаана ямар адуун сүрэг байгаа талаар асуухад Улаан даваагийн тал газарт адуун сүрэг байгаа талаар хэлсэн.Тэр үед би Ж.Аэд “за за чи одоо яв, чи намайг хараагүй, би чамайг хараагүй шүү, чи надтай хамт явж болохгүй шүү” гэж хэлээд түүнийг явуулсан. Харин өөрөө дүү М.Жын мориор явж байгаад замдаа тааралдсан 15-20 орчим тооны бараан зүсмийн адуун дотор 2-3 хул зүсмийн адуу байсан ба тэр адуун сүрэг дотроос хээр зүсмийн азаргыг аргамж шидэж барьж авсан. Тэгээд уг азаргыг Ш.Бэд өгөх мөнгөний оронд өгсөн” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 201-202-р х/,
Шүүгдэгч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэх болно. Миний бие М.Ж, М.Ж нарыг сайн таньдаг байсан. Миний хүргэн ах болох Билис овогтой Азатбекийн аав нь М.Ж, М.Ж нарын аав нь болох Мейримийн ах нь байгаа юм. Тэгээд бид нар худ болохоор нэг нэгнийгээ сайн таньдаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр аав маань тэтгэврээ авах гээд сумын төвд ирэх үед би өөрийн мотоциклоор хүргэж ирсэн. Тэгээд сумын төвд явж байх үед миний 95422882 дугаартай утас руу үл таних нэг юнителийн дугаартай гар утаснаас дуудлага ирсэн ба би утсаа авахад М.Ж байсан. М.Ж надтай утсаар мэндэлсний дараа “чамтай ярих яриа байна, тарган, үнэ хүрэхээр, биерхүү адуу олоод өг, хоёулаа оройн цагаар уулзъя, чи орой ажлаа дуусгаад над руу залгаарай” гэж хэлсэн. Тэгээд өдрийн 15 цаг 30 минутын үед гэрт очсон ба орой хүртэл гэрийн ажлыг хийж байгаад өөрийн гэрт байдаг утсаар М.Жын өдөр залгасан утасны дугаар руу залгаж хэзээ хаана уулзах талаар асуухад М.Ж нь дүү нь болох М.Жийн гэрээс морьтой гарах гэж байгаа талаар, мөн надад гараад ирэх талаар хэлэхээр нь би аав, ээждээ хүргэн ахын гэрт очоод ирнэ гэж худлаа хэлээд өөрийн эзэмшлийн *****БӨЗ улсын дугаартай мотоциклоор гэрээсээ гарсан. Тэгээд Билүүгийн булгийн гатлах хэсгээс уулзахаар болж тохирсон байсан ба тохирсон ёсоор тэр газарт уулзсан. Тэр үед М.Ж надаас хаана ямар адуун сүрэг байгаа талаар асуухаар нь би түүнд “Улаан даваагийн наад энгэрийн тал газарт Өкешийн адуун сүрэг байна” гэж хэлэхэд “за за чи явж бай, би өөрөө очиж үзье” гэж хэлэхээр нь би буцаад мотоциклоор явсан. Тухайн үед М.Ж нь ямар адуу барьж авсан талаар мэдээгүй, адуу барьж авах үед би байгаагүй” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 207-209-р х/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Ж.А, М.Ж нар бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 3 дугаар сарын 02-ны шөнө тус аймгийн У сумын Баянзүрх буюу 5 дугаар багийн нутаг “Улаандаваа гэх газраас хохирогч М.Нгийн хээр зүсмийн нэг талдаа “Ө” тамгатай морийг хулгайлсан болох нь:
-Хохирогч Х.Нгийн адуу хулгайлагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 37-42-р х/,
-Шүүгдэгч Ж.А, М.Ж нарын бүлэглэн хулгайлсан хохирогч Х.Нгийн 1 тооны адууны махыг шүүгдэгч М.Жагсилагаас хураан авсан тэмдэглэл, маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 49-52-р хуудас/,
-Шүүгдэгч М.Ж, М.Ж нар хулгайн гэмт хэрэг үйлдэх үед унаж явсан зөв талын гуянд “Ж’ тамгатай, 13 насны хээр моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 81-82 -р х/,
-Хохирогч М.Ж, Ж.А нарын бүлэглэн хулгайлж нядалсан 1 тооны адууны махыг эд мөрийн баримтаар тооцож, хохирогч Х.Нгийн бэр С.Гт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р хх-ийн 88-90-р х/,
-Шүүгдэгч Ж.Аийн өмч, хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2995 БӨЗ улсын дугаартай, “Мустанг” маркийн, улаан өнгийн 1 мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 76-77-рх/,
-Хохирогч Х.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед хүү болох Ө.Талгатбекийг Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан үе манай адуун сүрэг дотроос нэг азарга, нэг адуу хулгайд алдсан байна. Тухайн хоёр адуу хоёулаа миний нэр дээр бүртгэлтэй адуунууд байсан. Тэр үед би байгаагүй болохоор миний бэр С.Гийг хохирогчоор оролцуулсан байсан. Өнөөдөр намайг аймагт дуудаж байна гэснээр өөрийн биеэр ирээд энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа болно. Тухайн үед манай гэрт хүн байхгүй гэдгийг мэдсээр байж түүнийг далимдуулж манай хоёр адууг хулгайлсан залуучуудад маш их гомдолтой байна. Уг асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /хх- ийн 84-85-рх/,
- Иргэний нэхэмжлэгч Х.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”..Манай адууг хулгайлсан залуучууд болох М.Ж, Ж.А нар өөрсдийн буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, надад 1 сая төгрөг өгсөн. Уг хохирол нь зөвхөн адууны хохирол гэж бодсон. Өөрөөр хэлбэл 1.500.000 төгрөгөөр үнэлсэн адууны 1 сая төгрөгийг авсан. Буцааж авсан махыг 500.000 төгрөг гэж тооцож байгаа. Харин азарганы махыг авсан ба азарганд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Нэг биш хоёр удаа ирж миний адууг хулгайлсан залуучуудад хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 87-88-рх/,
Гэрч С.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой манай хээр азаргатай адуун сүрэг манай гэрээс 1км орчим зайтай Хар уул “У сум 95 жил” гэж цагаан чулуугаар бичсэн уулын энгэрт бэлчээрт бүрэн бүтэн бэлчиж байсан ба маргааш нь очиж тоолоход адуун сүрэг дотроос хээр зүсмийн, зөв талын гуяндаа “Ө” тамгатай, 9-насны 2-3 жил унаагүй, тарган азарга алга байсан. Дараа нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр адуун сүрэг дотроос хээр зүсмийн, зөв талын гуяндаа “Ө” тамгатай, 6 насны, дунд зэргийн тарган морь алга болсон. Тухайн үед У сумын хэсгийн дарга адууг хулгайлж нядалсан хүмүүсийг олж, манай адууны мах болох 105 кг махыг надад хүлээлгэж өгсөн. Манай хадам ээж ганцаараа амьдардаг болохоор ихэнхдээ сумын төвд, аймгийн төвд, заримдаа Улаанбаатар хотод явдаг ба тэр хүний нэрэн дээр бүртгэлтэй бүх малыг бид нар хариулж эзэн болж явдаг. Тухайн үед хулгайд алдсан нэг азарга, нэг адуу /морь/ хоёулаа манай хадам ээж Х.Нгийн нэр дээр бүртгэлтэй адуунууд байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 90-р х/,
Гэрч Б.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 03 дугаар сарын 08-ний өдөр 11-12 цагийн үед гэрт байхад дүү болох М.Ж 88423132 дугаараас миний 98321300 утас руу залгаж Л.Стэй хамт ирж морь үзээд өгөөч гэхээр нь хөрш Л.С бид хоёр Сийн мотоциклиор хоёулаа М.Жын гэрт очсон юм. М.Ж гадаа байсан ба бид хоёрыг дагуулж морь байсан хашаанд очсон. Хашаан дотор хээр зүсмийн 5-6 насны залуу морь сул зогсож байсан. Гаднаас харахад өвдсөн шинжтэй байсан. Гэхдээ уг морийг үзээд ч бид нар өвчнийх нь талаар мэдэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Харин М.Ж тэгвэл энэ морийг нядалмаар байна, та нар туслаач гэсэн. Уг морины баруун гуя орчимд тамга байсан. Ямар тамга гэдгийг харсан боловч тодорхой харагдаагүй юм. М.Ж уг морийг өвдөөд байх шиг байна, нядлахгүй бол болохгүй гэж хэлсэн учраас Л.С бид гурав уг морийг нядалсан юм. Морийг өвс хадгалдаг хашааны үүдэнд нядалсан” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 131-132-р х/,
Гэрч Л.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед гэртээ байж байтал М.Ж 88423132 дугаараас миний эхнэрийн 88842295 дугаартай утас руу залгаж, адуу үзүүлэх гэсэн юм, өвдөөд байх шиг байна гэсэн. Тэгээд гэрээс гартал манай хөрш болох Б.Ж ирээд М.Жын гэрт очих гэж байна уу, намайг ч гэсэн дуудсан гэж хэлэхээр нь хоёулаа миний мотоциклиор тэднийд очсон юм. М.Жийн гэрт очиход өвс хашааны дотор хээр зүсмийн 5-6 насны залуу морь сул зогсож байсан. Уг морины баруун гуя орчим тамга байсан. Ямар тамга эсэхийг харсан боловч тодорхой харагдаагүй юм. М.Ж уг морийг өвдөөд байх шиг байна, нядалмаар байна, туслаач гэсэн. Тэгээд Б.Ж-я, М.Ж бид гурав уг морийг нядалсан юм. Морийг өвс хадгалдаг хашааны үүдэнд нядалсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134-р х/,
Шүүгдэгч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөн л өөрийн мотоциклоор сумын төвд ирээд явж байх үед худ болох М.Жын төрсөн дүү нь болох М.Жтай тааралдсан. Тэр үед М.Ж надад “би дэлгүүрээс нэг пиво аваад ирье хоёулаа уух уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр дэлгүүрийн хойно хүнгүй газарт очиж М.Ж-ийн авч ирсэн “Брат” нэртэй 2,5 литрийн пивог хувааж уугаад сууж байтал М.Ж нь “надад нэг тарган адуу хэрэгтэй байна, хоёулаа нэг адуу хулгайлах уу” гэхээр нь би түүний саналыг зөвшөөрсөн. Тэгээд гэр лүү явж байх замдаа 5-6 адуу байгааг хараад гэрийн жимобайлын утсаар М.Жийн гар утас руу залгаж орой ирэх талаар хэлсэн ба хоёулаа орой уулзахаар болж тохиролцсон. Тэгээд аав ээж маань ахынд байсан болохоор хэнд ч мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшлийн ***** БӨЗ улсын дугаартай мотоциклоор гарч замдаа Улаан даваагаар уруудаж мобикомын сүлжээ барьдаг газраас өөрийн 95422882 дугаартай утсаар М.Жын 88423132 дугаарт залгаж хаана байгааг асуухад Билүүгийн булаг орчимд ирсэн гэж хэлэхээр нь би түүнд адуу байгаа газрыг хэлж, өөрөө түрүүлж ирээд хүлээж байсан. Удалгүй М.Ж ирж байгааг хараад мотоциклынхоо гэрлийг дохисон ба М.Ж миний хажууд ирсэн. Тэгээд би мотоциклоо тэнд үлдээгээд би явганаар, харин М.Ж морьтой хоёулаа бэлчээрт байсан 5-6 тооны адуу руу дөхөж очоод улмаар уг адууг бэлчээрт байсан газраас 500 метр зайтай газарт тууж аргамжийг аваад шидсэн ба хээр зүсмийн адууг барьж авсан. Харин М.Ж бусад адууг гаргаж явуулсан. Уг морийг барьж авсны дараа М.Ж “Нутаг” нэртэй 0.5 литрийн нэг ширхэг архи гаргаж ирж надад өгсөн ба би уг архийг нэг балгаж өөрт нь өгсөн. Тэр үед М.Ж уг адууг авч явахаар болсон ба дараа нь надад 300,000 төгрөг өгөхөөр болсон. Мөн баригдах юм бол нэг нэгнийгээ барьж өгөхгүй гэж тохироод тал тал тийшээгээ явцгаасан. Би эхний удаа М.Жт адуу байгаа газрыг зааж өгсөн, хоёр дахь удаа М.Ж-ай бүлэглэн бусдын нэг тооны адууг хулгайлж гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-209-рх/,
Шүүгдэгч М.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний бие худ болох Ж.Атэй үгсэн тохиролцож бусдын нэг тооны адуу мал хулгайлж, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сумын төвд явж байгаад Ж.Атэй тааралдсан. Тэгээд хоёулаа юм яриад зогсож байгаад би түүнд “хоёулаа пиво уух уу” гэж хэлэхэд Ж.А ч миний саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд би дэлгүүрт ороод нэг ширхэг “Брат” нэртэй 2.5 литрийн пиво худалдаж аваад дэлгүүрийн хойно очиж хүнгүй газарт очиж дэлгүүрээс худалдаж авсан нэг ширхэг “Брат” нэртэй 2,5 литрийн пивог хувааж уусан. Тэр үед би Ж.Аэд “надад нэг тарган адуу хэрэгтэй байна, нэг адуу хулгайлах гэсэн, холдуухан газраас нэг адуу олж өгч чадах уу” гэж хэлэхэд Ж.А “за за тэгье, тарган морь олдох байх, би орой утсаар ярина” гээд яваад өгсөн. Тэгээд орой гэрт байж байтал миний 88423132 дугаартай утас руу гэрийн жимобайлын сүлжээний дугаараас залгасан ба би утсаа авахад Ж.А надад “би замдаа хэдэн адуу үзлээ, чи хүрээд ир, хоёулаа Улаан даваад уулзъя” гэхээр нь би орой 20 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн “Ж" тамгатай, 13 насны хээр зүсмийн мориор Билүүгийн чиглэлд явсан. Замдаа бид хоёр нэг нэгэн рүү утасдаж ярьж байсан ба би Улаан даваа руу дөхөж ирэхэд мотоциклийн гэрлийн дохиж байхаар нь очиход Ж.А мотоциклтой ирсэн байсан. Тэр үед Ж.А надад “энд ойрхон 5-6 адуу байна, тухайн адуун дотор тарган адуу байх шиг байна” гэж мотоциклоо тэнд үлдээгээд өөрөө явган би морьтой тухайн адуу байгаа газарт дөхөж очоод уг 5-6 адууг бэлчээрт байсан газраас тууж үерийн улмаас үүссэн ангал руу оруулан би ангалын доод талд өөрийн морьтой адуунуудыг гаргахгүй хашиж байсан ба ангалын дээд талд байсан Ж.А миний авч очсон аргамжаар хээр зүсмийн морийг барьж авсан. Тэр үед би үлдсэн адуунуудыг гаргаж явуулсан. Уг морийг барьж авсны дараа миний гэрээсээ авч очсон “Нутаг” нэртэй 0,5 литрийн нэг ширхэг архи гаргаж ирж Ж.Аэд өгөхөд нэг балгаад надад өгсөн. Тухайн үед нэлээд хүйтэн байсан болохоор уг архийг дуусгахгүйгээр өөрөө аваад явсан. Би уг адууг авч явахаар болсон ба хэд хоногийн дараа Ж.Аэд 300,000 /гурван зуун мянган/ төгрөг өгөхөөр болж тохиролцсон. Тэгээд би гэрт очиход 01 цагийн үе болж байсан ба би хулгайлж авч ирсэн адууг өөрийн унаж явсан морины хамт өвсний хашаанд оруулж, өвс өгчхөөд гэртээ орж унтсан. Хулгайлсан морийг 4 хоног хашаанаас гаргаагүй ба шөнийн цагаар голын ус руу очиж усалж байсан. Уг адууг хулгайлсны дараа буюу 03 дугаар сарын 08-ны өдөр хөрш болох Б.Ж-, Л.С нарыг дуудаж авч ирээд гурвуулаа нядалсан. Анх У сумын хэсгийн дарга надаас мэдүүлэг авах үед манай хөрш нар болох Б.Ж, Л.С нар уг адуу хулгайн адуу гэдгийг мэдэж байсан гэж худлаа хэлсэн. Уг нь би тэд нарт өөрийн нэг адуу өвдсөн болохоор нядлах гэж байна гэж худлаа хэлсэн байсан. Дараа нь цагдаа нар ирээд уг адууны махыг хурааж авч явсан. Би тэр үед амар хялбар аргаар идшинд адуу нядлах зорилгоор Ж.Атэй бүлэглэн бусдын нэг тооны адууг хулгайлж гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 211-213-р х/ зэрэг нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч А.Д нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр тус аймгийн Бугат сумын 2 дугаар багийн иргэн, нагац ах Б.Бийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 500 орчим тооны бог малаас 5 ямаа, 1 хонийг завших гэмт хэргийг зохион байгуулсан, Ж.А, М.Ж нар нь уг гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцож, иргэн Б.Бийн 5 тооны ямаа, 1 тооны хонийг завшсан болох нь:
-Гэрч М.Агийн 5477 БӨТ улсын дугаартай, УАЗ-ЗЗОЗ маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 87-90-р х/,
-Гэрч Б.Ернараас гаргаж өгсөн нотлох баримт болох Ж.А, М.Жагсилаг нараас 5 тооны ямаа, 1 хонийг худалдаж авах үед үйлдсэн 1 хуудас тэмдэглэлийн хуулбар /2-р хх-ийн 98-99-р х/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Д нь миний төрсөн эгчийн хүүхэд юм. 2019 оны 10 дугаар сарын эхээр манай хаваржаанд оторлохоор зээ дүү болох А.Д эхнэрийн хамт нүүж ирж, 11 сарын 10-ны үед нүүж явсан юм. А.Д манай намаржаанд оторлохоор 300 гаруй бог малтай ирсэн ба тухайн үед би аймагт хүүхдүүдээ суралцуулахаар нүүхээр болж, өөрийн 550 гаруй бог малыг А.Дгийн малд нийлүүлж, маллуулахаар үлдээсэн юм. Төрсөн эгчийн хүүхэд болохоор нь түүнд итгэж, тоолж хүлээлгэж өгөөгүй юм.
Би эхэндээ энэ тухай юу ч мэдээгүй байсан. Гэтэл энэ тухай анх У сумын цагдаагийн хэсгийн даргаас сонсож мэдсэн. Миний бие А.Дг өөрийн зээ дүү гэж итгэж өөрийн намаржаанд байлгаж малаа тоолохгүй байж байхад миний малыг бусадтай бүлэглэж хулгайлсныг сонсоод маш их гомдсон. Би хулгайд алдагдсан 3 настай шүдлэн эм ямааг тухайн үеийн ханшаар 65000 төгрөг, 3 настай сэрхийг 90.000 төгрөг, шүдлэн эм хонийг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Миний 1 хонь, 5 ямааг хулгайлж, нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн гэмт хэргийн улмаас аймгийн төвд 3 удаа дуудагдан ирж буцсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгах явцад миний 5 ямаа, нэг хонийг хулгайлж, улмаар бусдад зарж борлуулсан дээрх 3 залуу өөрсдийн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйж, учирсан хохирол болох 475.000 төгрөгийн бэлнээр өгсөн тул би тэднийг уучилсан. Одоо миний зүгээс Ж.А, М.Ж,А.Д нартай холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 101-105-р х/,
Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2019 оны 10 сарын 20-ны үе байсан байх, өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр М.Жахсылаг, Ж.А нар манай завсрын газарт ирээд намайг хөдөө яваад ирэх үү гэсэн. Би өдрийн цагаар зав гарахгүй, орой ажлаас буух үеэр ирээрэй гээд явуулсан. Тэгээд орой нь Ж.А, М.Ж нар дахиж ирсэн ба Ж.А надад “А.Дгийн бог малд нийлүүлсэн миний хэдэн ямаа байсан, тэр ямааг аваад ирмээр байна. Чи өөрийн УАЗ машинаар хөлсөнд явж ирэх үү” гэхээр нь би түүнд 100.000 төгрөг өгөх юм бол явж болно гэж хэлсэн. Гэтэл тэд нар надад одоохондоо ямар ч мөнгө төгрөг байхгүй, Дгаас авч ирсэн ямааг сумын төвд авч ирж зарна, мөнгийг нь маргааш өгч болох уу гэж хэлэхэд би түүнд тэгвэл 35 литр бензин авч ирж өг гэж хэлсэн. Ж.А “бензин зардаг хүмүүс зээлээр бензин өгөхгүй, чи өөрөө аргалаад яваач, маргааш өглөө 100.000 төгрөг өгье” гэхээр нь би тэд нартай тохирч за за та хоёр манайд очиж байж бай, би бензин аваад очъё гэж хэлсэн. А, Ж нар Аийн мотоциклд сундалж суугаад манайх руу явсан, харин би араас нь өөрийн мотоциклоор явж замдаа бензин колонкоос 35 литр бензин аваад гэрт очсон. Тэгээд авч очсон бензинээ машиндаа хийгээд орой 20 цагийн үед У сумын төвөөс гарч 30-40 км зайтай газарт Дн гэрт 23 цагийн үед очсон. Гэрт нэг ороод гарсны дараа миний машины гэрэл бүдэг байсан болохоор нэг талын гэрлийг холбож байхад Д, А, Ж нар хоорондоо юм ярьж зогсож байсан ба хэсэг хугацааны дараа Д малын хашаанаас 5 ямаа, нэг хонийг нэг нэгээр нь гаргаж ирсэн. Харин А Дн гаргаж ирсэн бог малыг нэг нэгээр нь өргөж тээшинд гаргасан. Ж уг малыг уяагаар уясан. Тэгээд малаа ачаад сумын төвд 1 цагийн үед орж ирсэн ба уг бог малыг хаана буулгах талаар асуухад Д-ний гэрт буулгаад тэнд хононо гэж хэлсэн.Маргааш нь өдрийн 16 цагийн үед намайг засварын газартаа байж байтал Ж.А ганцаараа ирээд надад өчигдрийн хөдөө явж ирсний хөлс гээд бэлэн 100.000 төгрөг өгсөн. 2020 оны 3 сарын үед Ж.А, М.Ж нар бусдын малыг хулгайлж, цагдаагийн газарт шалгагдаж байгаа талаар сонсоод миний машинаар өмнө нь авч ирсэн мал хулгайн юм байна, дараа нь асуудал болж магадгүй гэж бодоод цагдаагийн хэсгийн даргад очиж хэлэх гэж их хичээсэн ч айгаад чадаагүй. Тэгээд сүүлд нь ингэж явж болохгүй юм байна гэж бодоод сумын цагдаад очиж хэлсэн. Тухайн хөдөө явсан өдөр би тэднийг мал хулгайлах гэж байгаа талаар юу ч мэдээгүй, зөвхөн ажлын бус цагаар хөлсөнд явж хэдэн төгрөг ольё гэж бодоод хөлс мөнгөө тохироод явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 129-130, 136-137-р х/,
Гэрч Ж.Д-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 сарын сүүлээр байх, Ж.А, М.Жагсилаг нар шөнө дунд 5 ямаа, 1 хонь авч ирж манайд хоносон. Би өглөө боссоны дараа Ж.Аээс хаанаас ямар мал авч ирсэн талаар асуухад Ж.А надад “уг бог мал нь А.Дн худалдах мал юм байна. Бид нар түүнд туслах гээд авч ирсэн. Өглөө өөрөө ирж зарахаар болсон” гэж хэлсэн. Маргааш нь эхлээд 5 ямааг авч явсан ба хэсэг хугацааны дараа Ж.А өөрөө ганцаараа манай сумын төвд машин засдаг Така гэх засварчин залууг дагуулж ирээд үлдсэн нэг хонийг өгсөн. Харин уг 5 ямааг хэнд өгснийг мэдэхгүй, харин Такад өгсөн нэг хонийг хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-135-р х/,
Гэрч Б.Ернарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би 2018 оноос эхлэн сумын иргэдээс ямаа мал худалдаж аваад нядлуулж махыг нь зарж борлуулж байгаа.Би Ж.Аийг зүс танина. Нэрийг нь сайн мэдэхгүй. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, манай сумын 5 дугаар багт оршин суух Жази гэх хүний хүүхэд нь надад 2 сэрх, 3 ямаа авч ирж зарсан. Би тухайн үед уг 5 ямааны 2 сэрхийг нэг бүрийг 90,000 төгрөгөөр, 2 ямааг 65,000 төгрөгөөр, 1 ямааг 60000 төгрөгөөр тус тус худалдаж аваад нийт 370,000 төгрөг өгсөн нь үнэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 132-133-р х/,
Гэрч К.Тилегений мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, нэг өдөр хашаандаа байдаг засварын газар машин засаж сууж байхад Ж.А гэх залуу манай хашаанд ирээд “надад нэг хонь байна, аймаг руу авч явах гэсэн чинь таксинууд явсан байна. Та бэлэн мөнгөөр 100,000 төгрөгөөр хонь авах уу” гэхээр нь очиж үзье гэж хэлээд түүнтэй хамт У сумын төвд байдаг Ж.Д-ий гэрт очиход тэр хүний малын хашаанд байсан нэг хонийг үзүүлсэн. Тэгээд уг хонийг үзэж харахад миний сэтгэлд нийцсэн тарган хонь байсан болохоор тохироод 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийг бэлэн өгч, уг хонийг худалдаж аваад нядалж, улмаар хүнсэнд хэрэглэж дуусгасан нь үнэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 138-139-р х/
Шүүгдэгч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэх болно. Миний бие өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2019 оны 10 дугаар сарын сүүлээр миний сайн харилцаатай найз болох А.Д 98421591 дугаартай утсаар миний 95422882 дугаарын утас руу залгасан ба утсаа авахад А.Д “надад мөнгөний хэрэгцээ гараад байна, нагац ах болох Б.Бийн бог малаас хэдэн ямаа хулгайлж зарж мөнгө олмоор байна. Тэд нар өөрсдөө аймгийн төвд байшин барьж байгаа, малаа тоолоогүй учраас юу ч мэдэхгүй. Би энэ тухай М.Жт хэлсэн байгаа. Чи манайд ирэх замыг сайн мэднэ шүү дээ. М.Ж та хоёр эхлээд А-д ярьж үз болохгүй юм бол нэг машин хөлсөлж манайд ирээрэй” гэхээр нь би түүний ярьсныг дэмжиж зөвшөөрсөн. Тэгээд би өөрийн *****БӨЗ улсын дугаартай мотоциклоор орой 18 цагийн үед сумын төвд орж ирсэн. Тэр үед М.Ж ч сумын төвд ирсэн байсан. Тэгээд бид хоёр уулзаж ярилцаад сумын төвд мотоцикл засварын газар ажиллуулдаг бас л манай найз болох А гэгч хоч нэртэй залуугийн засварын газарт очиж найз болох Ад “А.Дгийн бог малд нийлүүлсэн миний хэдэн ямаа байгаа, тэр ямааг аваад ирмээр байна. Чи өөрийн УАЗ маркийн машинаар хөлсөнд явж ирэх үү” гэж хэлэхэд тэр миний саналыг зөвшөөрсөн ба 100,000 /нэг зуун мянган/ төгрөг өгөх юм бол явна гэхээр нь би түүнд “Авч ирэх малаа сумын төвд авч ирж зарна, одоохондоо ямар ч мөнгө төгрөг байхгүй байна, өглөө малаа зарсны дараа чамд 100.000 төгрөг өгье” гэж хэлэхэд тэр надад “тэгээд бензин аваад хийж өг” гэсэн. Харин би түүнд “надад бензин өгөх хүмүүс зээлээр бензин өгөхгүй, чи өөрөө аргалаад бензинээ аваач, би маргааш өглөө 100.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Хэсэг бодож байснаа А М.Ж бид хоёрт “за за та хоёр манайд очиж бай, би бензин аваад араас чинь очно” гэхээр нь М.Ж бид хоёр миний мотоциклоор А-гийн гэрт ирээд мотоциклоо үлдээсэн. Харин А өөрийн мотоциклоор бензиний саванд хийсэн бензин авч ирсэн. Тэгээд М.Ж, А бид гурав Аийн УАЗ маркийн тээврийн хэрэгслээр орой 20 цагийн үед У сумын төвөөс гарч 30-40 км-ийн зайтай газарт нагац ахынхаа өвөлжөөнд мал оторлуулж байсан А.Дн гэрт 23 цагийн үед очсон. Тэгээд гэрт нь нэг ороод гарсан ба гарч ирээд А машины нэг юмыг янзална гэж янзалж байх хугацаанд А.Д хашаанаас 5 ямаа, нэг хонийг нэг нэгээр нь чирж гаргаж ирсэн. Харин би түүний гаргаж ирсэн бог малыг нэг нэгээр нь өргөж машинд ачсан. М.Ж уг ямаануудыг уягаар уясан. Тухайн шөнө 01 цагийн үед сумын төвд орж ирсэн ба сумын төвд амьдардаг манай хамаатан ах болох Ж овогтой Д гэх хүний гэрт ирж, А.Дн хотноос авч ирсэн 5 ямаа, 1 хонийг тэдний хашаанд оруулсан. Тэгээд цаг орой болсон болохоор М.Ж бид хоёр Ж.Д ахынд хоносон. Харин жолооч болох А малаа буулгаж өгөөд яваад өгсөн. Гишгүү буюу Бахыт гэх хүний хүүхэд нь манай сумын төвд ямаа худалдаж авч байсныг мэддэг байсан ба М.Ж бид хоёр маргааш өглөө нь Ж.Дий гэрээс 5 ямааг гаргаж тууж явж байх замдаа М.Ж надад “би Гишгүүгийн гэрт очихгүй, хэд хоногийн өмнө би түүнтэй муудалцсан байгаа, чи очоод зарчих” гэхээр нь би ганцаараа Гишгүүгийн гэрт очиж уг 5 ямааны 2 сэрхийн нэгийг нь 80,000 төгрөгөөр үнэлж 160,000 төгрөгөөр, харин 3 ямааны нэгийг нь 50000 төгрөгөөр үнэлж 150,000 төгрөг, нийт 310,000 /гурван зуун арван мянган/ төгрөг авсан. Дараа нь буцаж явж байх замдаа машин засдаг Така гэх залуугийн засварын газарт очиж бэлэн мөнгөөр хонь авах уу гэж асуухад Така очиж үзье гэхээр нь түүний мотоциклоор Ж.Дий гэрт очиж хонио үзүүлсэн ба тэр хонийг Такад бэлэн 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөөр зарж борлуулсан ба нийт 410,000 төгрөг авсан. Тэгээд уг мөнгөнөөс 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийг анх мал ачиж ирсэн машины жолооч болох Ад өмнө тохирсноор зардлын мөнгө гэж өгсөн. Харин үлдсэн мөнгөнөөс 100.000 төгрөгийг М.Жт, 100.000 төгрөгийг А.Дд өгсөн ба үлдсэн 110.000 төгрөгийг өөрөө авч хэрэгцээндээ зарцуулсан. Би тухайн үед А.Дн үгэнд орж бусдын малын хулгайлж зарсандаа маш их гэмшиж байна. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.А.Д өөр хүний малыг худалдах гэж байгааг мэдэж байсан. Бид нар очихоос өмнө А.Д утсаар ярихдаа ахынхаа малыг зарах талаар хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 188-190-рх,4-р хх-ийн 21-22-р х/,
Шүүгдэгч М.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Миний бие өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2019 оны 10 дугаар сарын сүүлээр миний сайн таньдаг ах болох А.Д өөрийн жи мобайлын дугаартай утсаар миний 80429309 дугаартай утас руу залгаж “манай бог мал дотор өөр хүний хэдэн ямаа байгаа, чи нэг машин олоод манайд хүрээд ирэх үү, хоёулаа тэр ямааг заръя, надад мөнгөний хэрэгцээ гарч байна, би чамд ч гэсэн мөнгө өгөх болно” гэхээр нь би түүнд “та нарын одоо байгаа газрыг чинь мэдэхгүй шүү дээ” гэж хэлэхэд А.Д надад “манай гэрийг Ж.А сайн мэдэж байгаа, би Ж.Атэй ч бас ярина, өнөө шөнө манайд ирээрэй” гэж хэлсэн. Дараа нь нэг их удахгүй би түүнтэй дахин утсаар ярихад “орой сумын төвд очоорой, Ж.А ч очихоор болсон шүү” гэж хэлсэн. Тэгээд манай сумын машин засварын газарт ажилладаг Агаас хөлсөнд явах эсэхийг асуухад ажлаас буухаар ирээрэй гэсэн учраас орой Аг ажлаас буух үед Ж.А бид хоёр очсон ба Ж.А Ад “А.Дгийн бог малд нийлүүлсэн миний хэдэн ямаа байгаа, тэр ямааг аваад ирмээр байна. Чи өөрийн УАЗ маркийн машинаар хөлсөнд явж ирэх үү” гэж хэлэхэд, А бид нарт “за за та хоёр манайд очиж бай, би бензин аваад араас чинь очно” гэж хэлсэн. ...Ж.А, А бид гурав Агийн УАЗ маркийн тээврийн хэрэгслээр орой 20 цагийн үед У сумын төвөөс гарч, шөнийн 23 цагийн үед А.Дн гэрт очсон. Тэгээд Аг машины нэг юмыг янзалж байх хооронд А.Д Ж.А бид гурав ярилцаж байгаад А.Д малын хашаа руу орж 5 ямаа, нэг хонийг нэг нэгээр нь чирч гаргаж ирээд машин ачсан. Тухайн шөнө 01 цагийн үед сумын төвд орж ирээд Ж.Аийн хамаатан нь болох Ж.Д гэх хүний гэрт ирж, А.Дн хотноос авч ирсэн 5 ямаа, 1 хонийг тухайн хүний хашаанд буулгаад Ж.А би хоёр тэр айлд хоносон. Манай сумын төвд Гишгүү гэх Бахыт гэх хүний хүүхэд нь ямаа худалдаж авч байсныг мэддэг байсан ба Ж.А би хоёр маргааш өглөө нь Ж.Дий гэрээс 5 ямааг гаргаж тууж явж байгаад замдаа би салаад яваад өгсөн. Учир нь би жилийн өмнө Гишгүүтэй муудалцсан болохоор Ж.Аэд тэднийд очихгүй гэж хэлсэн. А.Дгийн хотноос авч ирсэн 5 ямаа, нэг хонийг Ж.А өөрөө ганцаараа зарж борлуулсан. Ж.А малаа зарсан өдрийн орой надад 100,000 /нэг зуун мянган/ төгрөг өгсөн. Харин жолоочид тохирсон хөлсөнд 100,000 төгрөг өгсөн гэсэн. Мөн А.Дд 100,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Харин Ж.А тэр мөнгийг өгсөн эсэхийг мэдэхгүй, би тэр үед Ж.Атэй хамт байгаагүй. Би тухайн үед А.Дн үгэнд орж бусдын малын хулгайлж зарсандаа маш их гэмшиж байна. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Ж.А бид хоёр А.Дн гэрт очихоос өмнө нагац ахынх нь малыг авна гэдгийг мэдэж байсан. Тэр үед А.Д бид нарт нагац ах нь малаа тоолж хүлээлгэж өгөөгүй талаар, мөн тэр хүн аймагт байшин барьж байгаа талаар хэлсэн. Дээрээс нь нагац ах нь мэдэх юм бол чоно идсэн гэж хэлэхээр тохирсон. Өөрөөр хэлбэл тэр өдөр А.Д өөрийн нагац ахын бог малыг заруулахаар бидэнд өгснийг би сайн мэдэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 183- 185-р х/,4-р хх-ийн 18-19-р х/,
Шүүгдэгч А.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие У сумын нутаг дэвсгэрт өвөлжөөтэй байсан ба энэ 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Бугат сумын иргэн миний нагац ах болох Б.Бийн өвөлжөөнд өөрийн 300-гаад малаар оторлож очсон. Тэр үед Б.Б аймгийн төвд байшин барих гээд явсан байсан ба нүүж явахдаа өөрийн 500-гаад малаа тоолохгүйгээр надад хариуцуулж үлдээгээд явсан. Би өөрийн 300-гаад малд нагац ах болох Б.Бийн 500-гаад малыг нийлүүлж хариулдаг байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр мөнгөний хэрэгцээ гарахаар нь нагац ах болох Б.Бийн хэдэн ямааг мэдэгдэхгүйгээр зарж борлуулаад амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа төрсөн. Тэгээд өөрийн сайн таньдаг М.Ж, Ж.А нар руу тус тусад нь утасдаж, ямаа хулгайлах талаар санал тавихад тэд нар ч зөвшөөрөөд орой манайд ирэхээр болсон. Тэгээд тэд орой манайд ирээд А машиныхаа нэг юмыг засна гээд янзалж байх хооронд Ж.А, М.Ж бид гурав хоорондоо ярилцаж тохиролцсон. Тэгээд би хашаанд байсан бог малаас нагац ахын 5 ямаа, 1 хонийг нь нэг нэгээр нь барьж аваад хашаанаас гаргасан ба Ж.А өргөж машины тээшинд гаргасан. Харин М.Ж уяагаар уясан. Ж.А, М.Ж бид нар ярилцахдаа “хэрэв хэн нэгэн хүн мэдчих юм бол чоно идсэн гэж худлаа хэлнэ” гэж тохиролцсон. Харин Ж.А сумын төвд аваачиж зарж борлуулаад мөнгийг нь хувааж өгөхөөр болсон. Тэгээд Ж.А, М.Ж нар Агийн машинаар 5 ямаа, 1 хонийг аваад явчихсан. Маргааш нь би Ж.А рүү залгахад бүх малаа зарсан талаар, мөн надад 100,000 /нэг зуун мянган/ төгрөг өгөхөөр болж тохиролцсон. Хэд хоногийн дараа сумын төвд ирээд Ж.Атэй уулзаж 100,000 /нэг зуун мянган/ төгрөг авч өөрийн хэрэгцээндээ зарцуулсан нь үнэн. Би өөрийн хариуцаж маллаж байсан нагац ахын малаас 5 ямаа, нэг хонийг завшиж нагац ахдаа хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би маш их гэмшиж байна. Би тэр өдөр Ж.А, М.Ж нарт Б.Бийн мал гэдгийг хэлж байгаад өгсөн. Тэд нар ч бүгдийг мэдэж байсан. Анхнаасаа би өөрөө энэ хэргийг санаачилж дараа нь А, Ж нараас тусламж хүссэн. Би энэ гэмт хэргийг үйлдэхэд өөр хэн нэгэн хүн нөлөөлсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16,188-189-рх/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.А, М.Ж, А.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ж.Аийг бусдын мал хулгайлах, Ж.А, М.Ж нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын мал хулгайлах, бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдэхэд хамжигч болон гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч А.Дг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэргийг зохион байгуулж, бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, үйлдэл, учруулсан хор уршиг, хэргийн зүйлчлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч маргахгүй гэдгээ илэрхийлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, Х.Зулхаш, Д.Айбек нар дэмжиж оролцсон болно.
Хууль зүйн дүгнэлт:
1.Хэргийн үйл баримтаар яллагдагч М.Ж нь 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Ж.Атэй холбогдож “Тарган, биерхүү, үнэ хүрэхээр адуу хулгайлж зармаар байна, чи надад олоод өгөөч” гэсний дагуу Ж.А нь 2020 оны 2 дугаар сарын 04-ний шөнө өөрийн эзэмшлийн ***** БӨЗ улсын дугаартай мотоциклоор У сумын нутагт байрлах Билүүгийн булгийн гатлах хэсэгт очиж М.Жтай уулзан, Хар уул гэх газарт бэлчээрт байсан иргэн Х.Нгийн адуун сүргийг зааж өгснөөр М.Ж нь Х.Нгийн 1 тооны адууг хулгайлан иргэн Ш.Балганбекийн гэрт нядалж, түүнд өгөх өр төлбөртөө өгсөн нь нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.А нь “2020 оны 2 дугаар сарын 04-ний шөнө М.Ж Х.Нгийн адууг хулгайлах үед би хамт байгаагүй” гэж мэдүүлсэн боловч, М.Ж, Ж.А нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар өдөр нь урьдчилан үгсэн тохиролцож, Билүүгийн булгийн гатлах хэсэгт уулзсан, мөн Ж.А нь Х.Нгийн хүү Ө.Талгатбектэй хөрш зэргэлдээ амьдардаг тул тухайн цаг хугацаанд хохирогч Х.Н болон түүний хүү Ө.Талгатбек нарыг Улаанбаатар хотод эмчилгээнд явсны улмаас ар гэрт нь малыг нь харж хандах хүнгүй гэдэг нөхцөл байдлыг сайн мэдэж, хохирогчийн адуун сүргийг М.Жт зааж өгч, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.А, М.Ж нарын бүлэглэн хулгайлсан хохирогч Х.Нгийн 1 тооны адууны махыг гэрч Ш.Балганбекийн эхнэр Б.Аээс хураан авч, тэмдэглэл үйлдэн, гэрэл зургаар бэхжүүлж, 110.8 кг адууны махыг хохирогч Х.Нд хүлээлгэн өгсөн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу 1-р хавтаст хэргийн 53-59, 92-р талд авагдсан баримтуудаар нотлогдож байна. Энэ гэмт хэргийн талаар яллагдагч М.Ж, гэрч Ш.Балганбек, гэрч Б.А нар хоорондоо зөрүүгүй мэдүүлгийг өгсөн байх ба шүүгдэгч Ж.А нь гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болно.
Үүний дараа Ж.А нь дахин 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч М.Жийн санаачлагчаар түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож, мөн хохирогч Х.Нгийн адуун сүрэг хариулгагүй, эзэнгүй байгааг далимдуулж, өөрийн эзэмшлийн ***** БӨЗ улсын дугаартай мотоциклоор М.Жтай У сумын “Улаан даваа” гэх газрын ойролцоо уулзаж, түүнтэй бүлэглэж, тухайн газарт бэлчээрт байсан хохирогч Х.Нгийн адуун сүргийг үерийн улмаас сэтэрч үүссэн газрын ангал руу тууж оруулан хашиж, улмаар Ж.А нь М.Жийн аргамжаар хээр зүсмийн морийг барьж аван, уг адууг худалдан борлуулсан ашгаас 300.000 төгрөг авахаар тохиролцож, хулгайлсан адууг М.Жт өгч явуулсан, М.Ж нь уг адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан өөрийн эзэмшлийн “Ж” тамгатай мориор тууж, хашаандаа авч ирэн, 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Ж, Л.С нарын хамт нядалж, идшинд хэрэглэхээр бэлтгэж тавьсан үйл баримт хэрэгт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд Ж.А, М.Ж нарын бүлэглэн хулгайлсан хохирогч Х.Нгийн 1 тооны адууны махыг М.Жийн гэрээс хураан авч, тэмдэглэл үйлдэн, гэрэл зургаар бэхжүүлж, хураан авсан 105 кг адууны махыг хохирогч Х.Нгийн бэр С.Гт хүлээлгэн өгсөн нь 1-р хавтаст хэргийн 49-52, 90-р талд авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Түүнчлэн гэрч Б.Ж, Л.С нар нь 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр М.Жийн дуудсанаар тэдний гэрт очиж, 1 тооны адуу нядлахад тусалсан талаараа мөрдөн байцаалтын шатанд хоорондоо зөрүүгүй мэдүүлгийг өгсөн нь 1-р хавтаст хэргийн 131-134-р талд тус тус авагдсан, шүүгдэгч Ж.А, М.Ж нар нь бүлэглэн, 2020 оны 3 дугаар сарын 02-ны шөнө хохирогч Х.Нгийн 1 тооны адууг хулгайлж, улмаар М.Ж уг адууг нядалсан талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.
Ийм байдлаар шүүгдэгч Ж.А нь М.Жтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 04-ний шөнө тус аймгийн У сумын Хар уул гэх газраас хохирогч М.Нгийн 1 тооны азаргыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Ж.А, М.Ж нар бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 3 дугаар сарын 02-ны шөнө тус аймгийн У сумын Баянзүрх буюу 5 дугаар багийн нутаг “Улаандаваа гэх газар бэлчээрт байсан хохирогч М.Нгийн хээр зүсмийн нэг талдаа “Ө” тамгатай морийг хулгайлсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь мөн тогтоогдож байна. Учир нь Ж.А, М.Ж нар нь хохирогч Х.Нгийн 2 тооны адууг амар хялбар аргаар ашиг олох зорилгоор, өмчлөгч болох Х.Н, эзэмшилд нь байсан С.Г нарт мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар эзэмшилдээ авч, уг 2 тооны адууг өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулсан нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг бүрэн хангаж байх бөгөөд өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж, хулгайлах гэмт хэргийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч Ж.А, М.Ж нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.А, М.Ж нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Ж.Аийн эзэмшлийн ***** БӨЗ улсын дугаартай “Мустанг“ маркийн мотоцикль ашигласан нь шүүгдэгч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би хэнд ч мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшлийн ***** БӨЗ улсын дугаартай “Мустанг” маркийн мотоциклоор гарч замдаа Улаандаваагаар уруудаж, мобикомын сүлжээ барьдаг газраас М.Ж руу залгаж хаана байгааг асуухад Билүүгийн булаг орчимд ирсэн талаар хэлсэн. Би түүнд адуу байгаа газрыг зааж өгөөд өөрөө түрүүлж ирээд хүлээж байтал нэг их удалгүй М.Ж ирж байгаа харагдахад би мотоциклийн гэрлээр дохиход М.Ж миний хажууд хүрч ирсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Жийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Улаандаваа руу дөхөж ирэхэд мотоциклийн гэрлээр дохиж байхаар нь очиход Ж.А мотоцикльтой ирсэн байсан” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Хэдийгээр тухайн хэргийн газарт шүүгдэгч М.Ж морь унаж очсон гэх боловч хулгайлах гэмт хэргийг санаачилж, бүлэглэн гүйцэтгэхдээ мотоциклийн гэрлийг баримжаалан хэргийн газарт ирж, тээврийн хэрэгсэл ашиглан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-д заасан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.А, М.Ж нарын дээрх хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй болон хохирогч Х.Нд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул прокуророос тэдний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн гэмт хэргийн сэдэлт зорилго хангалттай тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ж.А, М.Ж нарыг бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлаас “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан бөгөөд уг хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №7-д нийтлэгдэж, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д “Мал хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ялыг “бүлэглэж”, “машин механизм ашигласан” гэх шинжүүдээр хүндрүүлэн зүйлчилж ял шийтгэхээр тус тус тогтоожээ.
Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд шүүгдэгч Ж.А нь М.Жтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 04-ний шөнө хохирогч Х.Нгийн 1 тооны адууг хулгайлсан гэх үйлдэл нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн ба 2020 оны 3 дугаар сарын 02-ны шөнө М.Жтай бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Х.Нгийн 1 тооны адуу хулгайлсан үйлдэл нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойшхи цаг хугацаанд үйлдэгдсэн байна.
Тодруулбал: Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг 2 удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр үйлдэж, гэмт хэргүүд нь тус тусдаа төгссөн шинжтэй байх боловч үйлдэл тус бүрт нь гэм буруутайд тооцож, ял шийтгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна.
Иймд Ж.Аийн М.Жтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 04-ний шөнө хохирогч Х.Нгийн 1 тооны адууг хулгайлсан гэх хөнгөн гэмт хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны шөнө М.Жтай бүлэглэн хохирогч Х.Нгийн 1 тооны адууг хулгайлсан гэх хүнд ангиллын гэмт хэрэгт нь багтаан, түүнийг бүлэглэж, машин механизм ашиглаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар ял шийтгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч М.Жийг бүлэглэж, машин механизм ашиглаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан “бүлэглэж, машин механизм ашиглаж”, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Түүнчлэн 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн үйлдэлд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгч А.Д нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр нагац ах болох Б.Бийн 500 гаруй тооны бог малыг өөрийн малд нийлүүлэн маллаж байхдаа хохирогчийг түүнд итгэн малаа тоолж хүлээлгэж өгөөгүйг ашиглан Б.Бийн малаас завших сэдэл төрж, шүүгдэгч Ж.А, М.Ж нартай утсаар холбогдон “Надад мөнгөний хэрэгцээ гараад байна, нагац ах болох Б.Бийн малаас хэдэн ямаа хулгайлан зарж мөнгө олмоор байна. Тэд өөрсдөө аймгийн төвд байшин барьж байгаа, надад малаа тоолж өгөөгүй болохоор юу ч мэдэхгүй, та хоёр машин олоод хүрээд ир, эхлээд Атай (Аулижали) яриад үз, болохгүй бол машин хөлслөөд ир” гэж дуудсанаар шүүгдэгч Ж.А, М.Ж нар гэрч М.Агийн 54-77 БӨТ улсын дугаартай, УАЗ-3303 маркийн машиныг 100.000 төгрөгөөр тохирч хөлслөн Бугат сумын 2 дугаар багийн нутагт байрлах А.Д отроор өвөлжиж байсан, хохирогч Б.Бийн эзэмшлийн өвөлжөөнд очиж, түүний 5 тооны ямаа, 1 хонийг М.Агийн эзэмшлийн 54-77 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, сумын төвд авч ирэн гэрч Б.Ернарт 2 тооны сэрхийг тус бүрийг нь 90.000 төгрөгөөр, 2 ямааг тус бүрийг нь 65.000 төгрөгөөр, 1 ямааг 60.000 төгрөгөөр, нэг хонийг гэрч К.Тилегенд 100.000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, нийт 475.000 төгрөгийн ашиг олж, 100.000 төгрөгийг М.Ад тохирсон хөлс болгон өгч, үлдэх мөнгийг нь хувааж авсан болох нь гэрч Б.Ернарын мал худалдаж авахдаа үйлдсэн тэмдэглэл /2-р хх-ийн 87-90-рх/, хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие өөрийн 500 гаруй бог малыг зээ дүү А.Дд итгээд тоолохгүйгээр хүлээлгэн өгч, маллуулсан. Гэтэл тэр Ж.А, М.Ж нартай бүлэглэн миний бог малаас 5 тооны ямаа, 1 хонь хулгайлан авч зарсан байсан. Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” мэдүүлэг /2-р хх-ийн 101-105-рх/, гэрч М.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр өөрийн эзэмшлийн 54-77 БӨТ УАЗ-3303 маркийн машинаар Ж.А, М.Ж нарын гуйснаар хөлсөнд явж, А.Дгийн хотноос 5 тооны ямаа, 1 тооны хонь ачиж, сумын төвд оруулж ирэн Ж.Дий хашаанд буулгаж өгсөн. Маргааш нь Ж.А надад тохирсон ёсоор 100.000 төгрөгийн хөлс өгсөн” мэдүүлэг /2-р хх-ийн 136-137-рх/, гэрч Ж.Дий “Өглөө боссоны дараа би Ж.Аээс хаанаас ямар мал авч ирсэн талаар асуухад уг 5 ямаа, 1 хонийг А.Дгийн худалдах мал, бид түүнд тусалж зарж өгөхөөр авч ирсэн гэж хэлсэн. Тэгээд маргааш нь эхлээд 5 ямааг авч явсан ба дараа нь Така гэх засварчин залууг дагуулж ирээд 1 хонийг өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-135-рх/, гэрч Б.Ернарын “Ж.Аийг зүс танина. 2019 оны 11 сарын үеэр, өдрийг нь сайн санахгүй байна, манай сумын 5 дугаар багт оршин суух Жази гэх хүний хүүхэд нь надад 2 сэрх, 3 ямаа авч ирж зарсан. Би тухайн үед уг 5 ямааны 2 сэрхийг тус бүрийг нь 90.000 төгрөгөөр, 2 ямааг 65.000 төгрөгөөр, 1 ямааг 60.000 төгрөгөөр худалдаж аваад нийт 370.000 төгрөг өгсөн нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133-рх/, гэрч К.Тилегений “Би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Ж.Аийн санал болгосноор Ж.Дий хашаанаас 1 хонийг 100.000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь Ж.Аэд өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн /138-139-р х/, шүүгдэгч Ж.Аийн: ”Би 2019 оны 10 сарын сүүлээр А.Дгийн гуйснаар М.Жийн хамт М.Агийн УАЗ-3303 маркийн машиныг хөлсөн тэднийд очиж, Б.Бийн 5 ямаа, 1 хонийг ачиж ирэн, 5 ямааг Б.Е-т, 1 хонийг К.Т-д нийт 410.000 төгрөгөөр худалдан борлуулж, 100.000 төгрөгийн М.Агийн машиныг хөлсөлсөн хөлсөнд өгч, үлдэгдлийг нь М.Ж, А.Д нартай хувааж авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Жийн “2019 оны 10 сарын сүүлээр А.Д надруу яриад надад мөнгөний хэрэг гараад байна, чи Ж.Атэй хамт хүрээд ирээч, нагац ах Б.Бийн малаас мал зармаар байна, чамд бас мөнгө өгнө гэсэн. Тэгээд би Ж.Аийн хамт М.А-ийн машиныг хөлслөн А.Дгийн гэрт очиж, Б.Бийн малаас 5 ямаа, 1 хонийг ачиж ирсэн. Маргааш нь уг хонь, ямааг Ж.А худалдан борлуулж, Аулижалид тохирсон ёсоор 100.000 төгрөг өгч, надад 100.000 төгрөг өгсөн. А.Дд мөн 100.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би А.Дгийн үгэнд орж бусдын мал зарсандаа гэмшиж байна. Тухайн үед А.Дгийн нагац ах малаа тоолж өгөөгүй гэсэн, хэрэв мэдвэл чоно идсэн гэж хэлье гэсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Д-гийн “Би 2019 оны 10 сарын үед нагац ах Б.Бийн хотонд өөрийн 300 гаруй тооны бог малыг тууж отроор очсон. Тухайн үед ах Б.Б аймгийн төвд байшин барихаар нүүж явах үедээ надад өөрийн 500 гаруй бог малыг тоолохгүйгээр хариуцуулж үлдээсэн ба би өөрийн болон нагац ахын нийт 800 гаруй бог мал маллаж байсан. Тэгээд надад мөнгөний хэрэгцээ гараад Б.Б ахын малаас мэдэгдэхгүйгээр зарж борлуулах санаа төрж, сайн таньдаг Ж.А, М.Ж нарт хэлэхэд тэд зөвшөөрсөн. Тэгээд орой болж байхад Ж.А, М.Ж нар нь манайд М.Агийн машинтай ирсэн ба Аулижалиг машинаа янзалж байх хооронд бид гурав хоорондоо ярьж тохирсон, хэрэв хүн мэдвэл чоно идсэн гэж худлаа хэлнэ ярьсан. Тэгээд ах Б.Бийн малаас 5 ямаа, 1 хонь ачиж яваад маргааш нь надруу Ж.А залгаад бүх малаа зарсан гэж хэлсэн, хэд хоногийн дараа сумын төвд ирээд Ж.Аээс 100.000 төгрөг авсан. Би өөрийн хариуцаж маллаж байсан нагац ахын малаас нууцаар 5 ямаа, 1 хонь зарж хохирол учруулсандаа маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч,хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд хохирогч Б.Б нь өөрийн 500 гаруй тооны бог малыг шүүгдэгч А.Дд хариуцуулахаар үүрэг хүлээлгэж, түүнд итгэмжлэн хариуцуулсан болох нь хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тодруулбал: Хохирогч Б.Б нь зээ дүү болох А.Дд итгэж, түүнд өөрийн 500 гаруй тооны малаа тоолохгүйгээр хүлээлгэн өгсөн байна.
А.Д нь хохирогчийн малаа тоолж хүлээлгэж өгөөгүй байдлыг ашиглан, түүний хөрөнгийг завших гэмт хэргийг зохион байгуулж, шүүгдэгч Ж.А, М.Ж нартай урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 500 гаруй тооны бог малаас 5 тооны ямаа, 1 тооны хонийг худалдан борлуулж, үнийг нь хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ж.А, М.Ж нар нь уг 5 тооны ямаа, 1 тооны хонийг А.Дгийн өмч биш, хохирогч Б.Бийн түүнд итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө гэдгийг мэдсээр байж бүлэглэн завшихад хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцож, хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр төгссөн гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Ж.А, М.Ж нар нь уг гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, санаатай дэмжлэг үзүүлж, бүлэглэн гүйцэтгэсэн нь тогтоогдож байх тул тус бүрийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших”-д хамжигчаар оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг зохион байгуулж, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахайн сэдэлт, ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Ж.Аийн М.Жтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 04-ний шөнө хохирогчийн 9-10 насны, хээр зүсмийн, зөв талын гуяндаа “Ө” тамгатай азарга хулгайлсан гэх үйлдлийн улмаас хохирогч Х.Нд 1.500.000 төгрөгийн,
Шүүгдэгч Ж.А, М.Ж нар бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 3 дугаар сарын 02-ны шөнө хохирогчийн хээр зүсмийн, зөв талын гуяндаа “Ө” тамгатай, 6 настай адуу хулгайлсан гэх үйлдлийн улмаас хохирогч Х.Нд 1.000.000 төгрөгийн, нийт 2.500.000 төгрөгийн хохирол учирсан нь 3-р хэргийн 97-100-р талд авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.А, М.Ж нарын бүлэглэн хулгайлсан азарганы махыг гэрч Б.Аээс хураан авч, 110.8 кг махыг 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Х.Нд,/1-р хх-ийн 92-рх/,
Ж.А, М.Ж нарын бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан 6 настай адууны махыг шүүгдэгч М.Жаас хураан авч, 105 кг махыг хохирогч Х.Нгийн бэр С.Гт /1-р хх-ийн 90-р тал/ тус тус хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн байна.
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн БӨА/20/07 дугаартай дүгнэлтээр 2020 оны 3 дугаар сарын байдлаар Баян-Өлгий аймагт 1 кг адууны мах 8000 төгрөгийн үнэ цэнэтэй болохыг тогтоожээ./1-р хх-ийн 168-170-рх/,
Хохирогчийн нийт хүлээн авсан 215.8 кг махыг дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 1 кг махны үнэ 8000 төгрөгөөр тооцоход хохирогч Х.Нг 1.726.400 төгрөгийн махыг хүлээн авсан гэж үзэж, нийт 2.500.000 төгрөгийн хохирлоос 1.726.400 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна. (2.500.000-1.726.400=773.600 төгрөг)
Түүнчлэн шүүгдэгч Ж.А, М.Ж нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1.000.000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр төлсөн, мөн шүүхийн шатанд унааны зардалд 30.000 төгрөг төлж барагдуулсан талаар хохирогч Х.Н мэдүүлж, талууд энэ талаар маргаагүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.А, М.Ж нараас гаргуулж, хохирогч Х.Нд олгох хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Д, Ж.А, М.Ж нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Бэд нийт 470.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 3-р хх-ийн 97-100-р талд авагдсан Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн 7 дугаар сарын 31-ний өдрийн БӨА 20/28 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б нь “Миний 5 тооны ямаа, 1 тооны хонийг бүлэглэн завшсан Ж.А, М.Ж, А.Д нар нь өөрсдийн буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч надад учирсан хохирол 475.000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан болно. Одоо миний зүгээс эдгээр залуучуудаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн нь 2-р хх-ийн 104-105-р талд авагдсан байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нараас хохирогч Б.Бэд гаргуулж олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.А, М.Ж нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нарт холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.А, М.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар,
Шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал,
Шүүгдэгч Ж.А, М.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон,
Шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг тус тус ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А, М.Ж нар нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны шөнө хохирогч Х.Нгийн 6 настай, 1 тооны адууг бүлэглэн хулгайлсан нь тогтоогдсон боловч уг үйлдэл нь “бүлэглэж” гэх шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэгдэж байгаа тул уг нөхцөл байдлыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжид хамааруулж үзээгүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан санал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.
Тодруулбал: Шүүгдэгч Ж.А нь 3 удаагийн, М.Ж нь 2 удаагийн, А.Д нь 1 удаагийн идэвхтэй үйлдлээр төгссөн гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байх ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 6 сарын хугацаагаар тогтоох,
Шүүгдэгч М.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоох,
Шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг зохион байгуулсан үйлдэлд нь 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар нээлттэй байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч С.А, шүүгдэгч М.Жийн өмгөөлөгч Х.Знар нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Ж.А, М.Ж нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсэг тус бүрт нь хуульд заасан хорих ялын доод хэмжээ оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлаж хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Д.Айбек нь “шүүгдэгч А.Дд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлаж, тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Харин шүүгдэгч Ж.А, М.Ж нарын бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэрэгт хамжигчаар оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийн хөнгөнийг нь хүндэд нь багтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар гэм буруутайд тооцсон тул мал хулгайлах гэмт хэргийн үйлдэл тус бүрт нь биш, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт нь ял оногдуулж шийдвэрлэв.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Шүүгдэгч М.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 1 жил 3 сар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 50 хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 6 сар, 50 хоногоор,
- Шүүгдэгч М.Жа-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-д зааснаар оногдуулсан 1 жил, 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 50 хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 3 сар 50 хоногоор тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-гт Ж.А нарт оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,
Шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 8 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.
Шүүгдэгч Ж.А нь М.Жтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 04-ний шөнө тус аймгийн У сумын Хар уул гэх газраас хохирогч Х.Нгийн 1 тооны азаргыг хулгайлах гэмт хэргийг, мөн М.Жтай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Х.Нгийн 6 настай адууг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд өөрийн эзэмшлийн ***** БӨЗ улсын дугаартай, “Мустанг” маркийн улаан өнгийн мотоциклийг ашигласан,
Шүүгдэгч М.Ж нь шүүгдэгч Ж.Атэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Х.Нгийн 6 настай, 1 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ уналга болгож, өөрийн эзэмшлийн, зөв талын гуянд “Ж” тамгатай, 13 насны хээр морийг ашигласан,
Шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нар нь хохирогч Б.Бийн итгэмжлэн хариуцуулсан 500 гаруй тооны бог малаас 5 ямаа, 1 хонийг бүлэглэн завших гэмт хэрэг үйлдэхдээ иргэн М.Агийн эзэмшлийн 54-77 БӨТ улсын дугаартай, УАЗ-3303 маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашигласан нь тус тус тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** БӨЗ улсын дугаартай, “Мустанг” маркийн улаан өнгийн мотоцикль, шүүгдэгч М.Жийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан түүний эзэмшлийн, зөв талын гуянд “Ж” тамгатай, 13 насны хээр морь, шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.Агийн эзэмшлийн 54-77 БӨТ улсын дугаартай, УАЗ-3303 маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга, тээврийн хэрэгсэл гэж үзэж, улсын төсөвт шилжүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Эрх бүхий шинжээчийн 2020 оны 4 дугаар сарын 10-ны өдрийн 20/05 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ж.Аийн өмчлөлийн, 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монголд орж ирсэн, Мустанг маркийн мотоциклийг 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ цэнтэй болохыг тогтоосон нь 1-р хавтаст хэргийн 152-154-р талд,
Шүүгдэгч М.Жийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн, 13 настай, хээр морийг 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэ цэнтэй болохыг эрх бүхий шинжээчийн 2020 оны 4 сарын 10-ны өдрийн 20/04 дугаартай дүгнэлтээр тогтоосон нь 1-р хх-ийн 157-159-р талд,
Шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, иргэн М.Агийн өмчлөлийн, 54-77 БӨТ улсын дугаартай, УАЗ-3303 маркийн, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2000 онд Монголд орж ирсэн, цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ цэнтэй болохыг тогтоосон эрх бүхий шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт 2-р хавтаст хэргийн 153-154-р талд тус тус авагдсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 54-77 БӨТ улсын дугаартай, УАЗ -3303 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн М.Агийн өмчлөлийнх болох нь 2-р хавтаст хэргийн 90-р талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрч М.А, шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** БӨЗ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн “Мустанг” маркийн улаан өнгийн, 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 01263882 дугаартай, Ж.Аийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт, шүүгдэгч М.Жийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан түүний эзэмшлийн, зөв талын гуянд “Ж” тамгатай, 800.000 төгрөгийн 13 насны хээр морь зэргийг шууд хурааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 54-77 БӨТ улсын дугаартай, УАЗ-3303 маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч М.Ад буцаан олгож, түүний үнэ 1.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ж.Аийн хувьд ногдох хөрөнгөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч М.Жийн хувьд ногдох хөрөнгөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч А.Дгийн хувьд ногдох хөрөнгөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Аийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл болох түүний эзэмшлийн ***** БӨЗ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн “Мустанг” маркийн улаан өнгийн, 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны 5/28 дугаартай тогтоол, шүүгдэгч М.Жийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан зөв талын гуянд “Ж” тамгатай, 13 насны хээр морийг битүүмжилсэн мөн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 5/28 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, иргэн М.Агийн өмчлөлийн 54-77 улсын дугаартай, УАЗ-3303 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5/41 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, 10 метр олс 1 ширхэг зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.А, А.Д нь нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Жагсилагийн урьдчилан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А, М.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.
1.Шүүгдэгч Б овогт Ж-н А, Т овогтой М-н Ж нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 500 гаруй тооны бог малаас 5 ямаа, 1 хонийг завшихад хамжигчаар оролцож, бүлэглэсэн гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч А.Дг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 500 гаруй тооны бог малаас 5 ямаа, 1 хонийг завшсан гэмт хэргийг зохион байгуулж, бүлэглэн гүйцэтгэсэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.4-д зааснаар шүүгдэгч М.Жт 1 жил 3 сар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Аэд 1 жил 6 сар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 50 хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 6 сар, 50 хоногоор,
- Шүүгдэгч М.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жил, 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 50 хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 3 сар 50 хоногоор тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, Ж.А, А.Д нарт оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 8 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жийн энэ хэрэгт цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ж.А, А.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Жийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн, 13 настай, 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр морь, Ж.Аийн өмчлөлийн, 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монголд орж ирсэн, Мустанг маркийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль зэргийг хурааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлж, иргэн М.Агийн өмчлөлийн, 54-77 БӨТ улсын дугаартай, УАЗ-3303 маркийн, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2000 онд Монголд орж ирсэн, цагаан саарал өнгийн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны өмчлөгч, Бая-Өлгий аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух, БК 89052170 регистртэй, Маулимханы Аулижалид буцааж олгож, түүний үнэ 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ж.Аийн хувьд ногдох хөрөнгөнөөс 500.000 (таван зуу мянга) төгрөг, шүүгдэгч М.Жийн хувьд ногдох хөрөнгөөс 500.000 (таван зуун мянга) төгрөг, шүүгдэгч А.Дн хувьд ногдох хөрөнгөөс 500.000 (таван зуун мянга) төгрөг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.
10. Шүүгдэгч Ж.Аийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл болох түүний эзэмшлийн ***** БӨЗ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн “Мустанг” маркийн улаан өнгийн, 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны 5/28 дугаартай тогтоол, шүүгдэгч М.Жийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан зөв талын гуянд “Ж” тамгатай, 13 насны хээр морийг битүүмжилсэн мөн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 5/28 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, иргэн М.Агийн өмчлөлийн 54-77 улсын дугаартай, УАЗ-3303 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5/41 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Шүүгдэгч Ж.А, М.Ж, А.Д нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, 10 метр олс-1 ширхгийг тус тус устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах шилжүүлэх комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн Ж.Аийн эзэмшлийн Мустанг 5 маркийн мотоциклийн, 01263882 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А, М.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б