Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Улсын яллагч Э.Гантулга, 

Шүүгдэгч Ц.Т , түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т т холбогдох эрүүгийн 2014004700458 тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн  авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаартай, 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Гүн худаг” гэх газарт ******* улсын дугаартай приүс 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.6 даасан Суурин газрын гаднах замд болон 5.1, тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой мөргөлдөж улмаар мотоциклийн зорчигч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

  1. Шүүгдэгч Ц.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгаас Баянлиг сум орохоор аав, ээж,******* нарын хамт гараад би машиныг жолоодоод замын зүүн гар талаа бариад Баянлиг сум руу сална гэж бодоод замын зүүн гар талаа бариад явж байхад урдаас гэрэл гарч байсан. Би уг гэрлийн хол байна гэж бодоод явж байтал гэнэт урдаас тулаад ороод ирэхээр нь баруун гар тийш дарахаар мотоцикл дээгүүр гарах гээд байгаа юм шиг санагдахаар нь тормоз гишгэтэл мотоцикл машины урд тал руу ирж мөргөсөн. Би машинаа зогсоогоод бууж ирэхэд мотоциклийн жолооч босоод ирсэн, мотоциклийн араар сууж явсан хүн нь тонгойгоод сууж байхаар нь очоод сэгсрэх гэхэд намайг сэгсэрч болохгүй гэж байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудъя гэхэд мотоциклийн араар нь сууж явсан хүн гэртээ харъя гэхээр нь машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөөд эмнэлэг, цагдаа дуудсан, Надад мөрдөгчийн магадалгаа болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлж барагдуулсан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 154-155/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

  1. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
  1. .... 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн үед саахалт айл болох *******ийн ямааг нь сааж өгчхөөд *******ийн хамт гэртээ хүргүүлэх гээд мотоциклоор нь явж байх үед Гүн худгийн доод талд Баянлиг сумаас Баянхонгор аймаг явдаг замаар явж байхад урдаас машин ирж байгаа бололтой гэрэл гялалзаж байсан. Тэгтэл түс тас хийгээд ухаан алдсан. Тэгээд сэртэл ертөнцийн зүгээр машины баруун талд байсан машины жолооч гэх залуу бууж ирээд сэгсрээд байхаар нь битгий сэгсэр гэж хэлсэн. Тэгээд би ухаан алдаад нэг сэрэхэд дүү ийнд байсан. Надад гомдол санал алга байна. Машины жолооч надад эмчилгээний зардалд 3488000 төгрөг өгсөн, надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/

4. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр саахалт айлын ыг гэртээ авч ирж ямаагаа саалгачхаад буцааж хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн мотоциклоор явж байгаад машинтай мөргөлдсөн. Намайг мотоциклтой явж байхад өмнөөс машин ирж байсан. Тухайн машин холын гэрэлтэй явсан би мөн бас холын гэрэлтэй явсан. Би гэрлээ шилжүүлэх гэхэд шороо ороод гацсан гэрэл шилжээгүй. Би замын баруун талыг бариад явж байтал машин өмнөөс ирээд мөргөсөн. Тэгээд ыг машинтай авч яваад хамаатныд нь хүргэсэн. Тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн.  Миний хувьд ыг эмчлүүлэх болон мотоцикл янзлуулахад 1260000 7 төгрөг зарцуулсан тул уг мөнгийг Ц.Т  төлсөн тул нэхэмжлэх зүйл з байхгүй... “ гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 103-105 /

5. Иргэний нэхэмжлэгч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 09 дүгээр сарын 09-ний , орой 19 цагийн үед*******, эхнэр, хүү Ц.Т  нарын хамт Баянхонгор аймгаас гараад Баянлиг сум орохоор явсан. Тухайн үед миний эзэмшлийн приүс 20 маркийн машиныг манай хүү Ц.Т  жолоодоод явж байгаад замдаа мотоциклтой мөргөлдөж осол гарсан. Би тухайн үед унтаж явсан болохоор хэр хурдтай явсан, яагаад мөргөлдсөн талаар мэдээгүй. Би ******* дугаартай машиныг 2019 онд 4500000 төгрөгөөр худалдаж авсан. Машиныг албан ёсоор нэр  дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 107-109/

6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгаас Баянлиг сум орохоор нөхөр , хүү *******, мөн*******  нарын хамт нөхрийнхөө эзэмшлийн приүс 10 маркийн тээврийн хэрэгслээр явж гэр байгаад мотоциклтой мөргөлдсөн. Тухайн үед машиныг манай хүү ******* бол унаж явсан. Хүү ******* нь замдаа явж байгаад хүүе, хүүе гээд гэрлээ ир шилжүүлэхэд өмнөөс мотоцикл ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн  20-21, 122-124/

7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгаас Баянлиг сум орохоор сургуулийн нягтлан ******* Эр' болон түүний аав, ээжийн хамт гарсан. Машиныг ******* унаад явж байсан би  замдаа унтаад явж байгаад сэртэл ******* мөргөлдчихлөө гээд машинаас бар буусан. Тэгээд байж байгаад машинд эмэгтэй, эрэгтэй 2 хүн суухад *******ийн ээж эмнэлэг цагдаад хэлье гэхэд машинд суусан эмэгтэй хүн нь гэртээ харъя гээд тухайн газраас 4 орчим км яваад айлд очсон. Тэгээд тэндээс Богд сум руу дуудлага өгөөд эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24, 125-126/

8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 601 дугаартай шинжээчийн:

..******* нь биед өмнө нь гаргасан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 543 тоот дүгнэлтэд тархи доргилт, шуу, шилбэ, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба нэмэлтээр зүйл ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад нугасны том нүх рүү үргэлжилсэн гавлын дагз ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины баруун баруун тал бөмбөлгийн духны дэлбэн дэх хатуу хальсан доорх цусан хураа, өвчүү болон хүзүүний 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы гадна ялтасны цууралт, 2 талын уушгины доод дэлбэнгийн сегментийн няцрал, цээжний хөндийд бага хэмжээний цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна..” гэх нэмэлт дүгнэлт, /хх-ийн 64-66/

9. Замын цагдаагийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “ ..Жолооч Ц.Т  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1 эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10а, 5.106, 5.11 а, 5.116 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэгээ байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. Мөн дүрмийн 11.6 Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 27- 28/,

10. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 543 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед тархи доргилт, шуу, шилбэ, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 41/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-13/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 60-65/, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографикийн шинжилгээ, гэмтэл согог судлалын үндэсний төвийн оношилгоо /хх-ийн 66-72/, эд мөрийн баримтыг хураан авах  тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 84-85/, эрүүгийн хариуцлага хүлээсэн тэмдэглэл /хх-ийн 58 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                                                               

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Т  нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Гүн худаг” гэх газарт ******* улсын дугаартай приүс 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.6 даасан “Суурин газрын гаднах замд болон  тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явж байхдаа улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой мөргөлдөж улмаар мотоциклийн зорчигч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******, болон гэрч  ,  нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 601 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн  дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Т ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг   зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэргийг   үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул шүүгдэгч Ц.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ц.Т ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Т   нь оршин суух газраа өөрчлөн нүүж суухдаа энэ талаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээж уг үүрэгт хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар шүүгдэгч Ц.Т ийн тээврийн хэрэгсэл жолоодох дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, дугаартай улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахаар шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгаж,  тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Ц.*******т буцаан  олгож шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Ц.Т  нь   цагдан  хоригдсон  хоноггүй,  болохыг  дурдав.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 3.488.000, 2.000.000 төгрөг нийт 5.488.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ц.Т  нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн талаар хоёр удаа бичгээр хүсэлт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж, иргэний нэхэмжлэгч *******ийн мотоцикл уг ослын улмаас эвдэрч түүнд шинжээчийн дүгнэлтээр 185.000 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт гарсан бөгөөд уг хохирлын нөхөн төлж барагдуулсан талаар иргэний нэхэмжлэгч ******* бичгээр хүсэлт гаргасан тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ц.Т ийн унаж явсан ******* улсын дугаартай авто машин нь түүний төрсөн эцэг Ц.*******ын эзэмшлийн авто машин бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад авто машины эвдрэлийн талаар нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж мэдүүлсэн тул иргэний нэхэмжлэгч Ц.*******т төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Т т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Ц.Т ийн эзэмшлийн самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Т т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгч Ц.*******ын эзэмшлийн ******* авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.*******т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Т  нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.                                                      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Ц.Т ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг   зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэргийг   үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч овогт Ц.Т т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж,  зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Т ийг зургаан / 06 / сарын хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Т  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч Ц.Т  нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг  / 01 / жилийн хугацаагаар эрх хасах  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.                                     

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.4, 1.7, -д зааснаар шүүгдэгч Ц.Т  нь цагдан хоригдсон хоноггүй,энэ хэргийн учир хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1,  мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Ц.Т ийн   тээврийн хэрэгсэл жолоодох дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын дугаартай ******* улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахаар шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,   дугаартай улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Ц.*******т хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т ийн эзэмшлийн Ц.Т ийн эзэмшлийн самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Т т хэрэгцээний дагуу буцаан олгож, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын эзэмшлийн ******* авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.*******т хэрэгцээний дагуу тус тус буцаан  олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ