Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 1155

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/01155

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар хот 17042-д оршин байрлах Номин юнион Хадгаламж зээлийн хоршооны /2414139/ нэхэмжлэлжтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 хороо, Жамсран уулын өвөр 7-2251 тоотод оршин суух, Сүхээгийн Амартүвшин /ДЭ77011938/, Буяндэлгэрийн Мөнхтөр /МВ83121506/ нарт холбогдох,

1,071,435.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: NU/ХЗГ07100 тоот зээлийн гэрээний 4.3.1-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 942,828.86 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 69,577.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 13,929.24 төгрөг, нотариатын төлбөр 10,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 35,100 төгрөг, нийт 1,071,435.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Амартүвшин, Б.Мөнхтөр нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Номин юнион Хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бана. 1,071,435.73 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Номин юнион Хадгаламж зээлийн хоршоо нь С.Амартүвшин, Б.Мөнхтөр нараас 1,071,435.73 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Амартүвшин, Б.Мөнхтөр нар нь 1,071,435.73 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.   

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Амартүвшин, Б.Мөнхтөр нар холбогдох 1,071,435.73 төгрөг гаргуулах тухай Номин юнион Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,265 төгрөгийн тал хувь болох 15,132.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Амартүвшин, Б.Мөнхтөр нараас 15,135.5 төгрөгийг тус тус гаргуулж Номин юнион Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

 

             

 

 

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ