Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр  ,

Шүүгдэгч: Ч.Б / онлайнаар / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000413 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар:*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээлт толгой 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.У гийн биед 2 нүдний зовхи болон алимны салстад цус хуралт, дагз, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

1. .... Би уг тогтоолтой танилцлаа. Миний хувьд Д.У  гэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 10 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед*******, *******, ******* 3 манай дүүгийн найранд орж ирсэн. Тэгээд тэнд хоол унд идэж найрлаж байгаад******* хуриман дээр ирчхээд чанга чанга дугараад байхаар нь гараад аргадах санаатай чи хурим найран дээр ирчхээд энэ ирсэн хүмүүсийг яагаад хүндлэхгүй байгаа юм гэж*******г чи одоо гэртээ харь гээд цээж хэсэг рүү нь түлхэхэд чи мэддэг юм уу гээд надтай барьцалдаад авсан юм. Тухайн үед бид хоёулаа согтуу байсан болохоор хэн хэнийхээ хэлсэн үгийг даах чадваргүй байсан болоод хоорондоо зодолдсон. Тэгээд манай дүү нар гарч ирээд салгасан гэсэн. Би тэр явдлыг нь сайн санахгүй байгаа юм аа. Тэгээд би нэг сэрсэн чинь эргээд гэрт орсон байсан. Тухайн үедээ*******тай зодолдож нүүр рүү нь цохисон болохоор уучлалт гуйх гээд дүү Нармандахтай ороход намайг зайл гээд хөөгөөд гаргасан. Тэгээд би гэр лүүгээ ороод шууд амарсан. Миний цохисон нүүрэн хэсэгт нь хавдчихсан хамраас цус гарсан харагдаж байсан. Миний биед гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 59 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай дүү*******ын хурим найр болсон. Тухайн хуримд******* найз нөхдийн хамт ирж оролцсон. Тэгээд 17 цагийн үед яваад орой 20-21 цагийн орчим Д.У  нэлээн их согтуу орж ирсэн. Ингээд хурим найр үймүүлж, хүмүүстэй зохисгүй харьцаад байхаар нь би авч гараад яагаад ингээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд хоорондоо ойлголцож чадалгүй маргалдаж зодолдсон гэв.

3. Хохирогч Д.У гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...  Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр урд нь хамт ажилладаг байсан ахын хүүхэд******* хурим найр хийж манай ажлын хамт олон хуримд нь оролцсон. Дээр нь манай эхнэр бас ******* бид 4 ороод хоол унд идэж уугаад 19 цагийн үед эргэж гарсан. Бид нарыг гарахад найранд байсан хүмүүс “Эргээд ирээрэй хаалтын үйл ажиллагаа болно” гэж хэлсэн. Тэгээд тэндээс гараад манай эхнэр шууд гэр лүүгээ орсон. Бид 3 цаашаа манай ажил дээр очиж лацдаж түгжээд гуайн гадаа очиж ахыг машинтай нь очиж аваад манай гэрт очсон. Тэгээд манайд нэг шил архи хувааж уугаад байж байтал ******* “ чат бичээд байна хаалтад ороод ир хүмүүс цөөхөн байна” гэж хэлээд бид 3 гараад*******ынд орсон. Тэгээд тэнд юу болсныг  санахгүй байна. Нэг мэдэхэд гадаа , , ******* нартай барилцаж аваад байсныг санаж байна. Тэгээд гэр лүүгээ орсон байсан. Тэгтэл манайд цагдаа нар ороод ирсэн. Би юу болсныг сайн санахгүй байна. Мэдэхгүй байна нэлээн согтуу байсан. Бага зэргийн зовуурьтай байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. Надад гомдол санал байхгүй. Цагдаагийн байгууллагаар энэ асуудлыг шалгуулмааргүй байна. Надад зовуурь байхгүй. Би хүсэлт бичсэн ахиж шалгуулмааргүй байна.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 09, 14/,

4. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Орой орж ирэхдээ халамцуу байцгаасан.******* л манай баз *******той маргалдаад л байх шиг байсан. гэдэг нь манай аавын төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Эд нар бол манай хүүгийнд ямар нэгэн байдлаар хоорондоо зодоон цохион хийсэн асуудал бол байхгүй.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 19/,

5. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр******* дүүгийн маань хурим болоод хаалтын үйл ажиллагаа болж байсан юм. Тэгээд нэлээн орой болж байсан цагийг санахгүй байна. Би намайг ороход дүүгийнд*******, *******, ******* 3 ирсэн байсан. Хэсэг хугацааны дараа тамхи татах гээд гараад явсан байсан. Тэгээд эргээд*******ын гэрийнх нь үүдэнд*******, ******* хоёртой гадаа таараад “ яасан бэ хөгшөөн гэрт чинь оруулаад өгье” гэж хэлэхэд миний урдаас салаавч өгөөд “Чи намайг хөгшин гэдэг хэн юм муу бацаан минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь г нэлээн согтсон юм байна гэж бодоод шууд*******ын гэр лүү орсон. Тэгээд нэлээн байж байгаад эргээд гараад ирэхэд ******* хоёр хоорондоо зодолдоод байж байхаар нь та 2 яаж байгаа юм бэ одоо боль гээд салгаад *******ыг*******ын гэр лүү чирээд орсон. Хэсэг хугацааны дараа ******* би сая тай маргалдаж байгаад зодоон хийчихлээ нүүр ам нь гайгүй байгаа хараадахъя санаа зовоод байна гэж хэлээд бид 2 гэр лүү нь ороход******* унтаж байсан.   унтаагүй байсан. ах наад орон дээрээс босоод ирсэн. Тэгсэн чинь та нар чинь яаж байгаа юм бэ одоо гар гар гэхээр нь бид 2 шууд гараад ирсэн. Би яг зодолдож байхад нь хамт байгаагүй.*******ын гэрт нь байж байгаад гараад ирэхэд тэр 2 зодолдож байхаар нь та хоёр чинь яагаад байгаа юм бэ гээд салгасан. Бид гурвын хажууд өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 25/,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би хүүхдээ бие засуулах гэж гарсан чинь******* ******* 2 маргалдаад байж байхаар очоод салгасан. Үгүй би шууд очоод голоор салгах гэж байхад хоёулаа миний цамцнаас татаад миний цамцыг урсан. Тэгээд цаана нь манай хүүхэд уйлахаар нь би шууд яваад хүүхдээ очоод авсан. Үгүй би хэрэглээгүй байсан. Үгүй хажууд нь хэн ч байгаагүй. Хоёулхнаа л байсан. Үгүй намайг гарч ирэхэд ******* ахтай л маргалдаж байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 33/,

7. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Баяртогтохын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 586 дугаартай:

1. Д.У гийн биед 2 нүдний зовхи болон алимны салстад цус хуралт, дагз, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх 586 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 47-482. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 48-49/, яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 50-51/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20/, эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 21-22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 86/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ыг дэлхий нийтэд дэлгэрсэн халдварт ковид-19 өвчний улмаас Монгол улсад тогтоосон хөл хорионы улмаас Баянхонгор аймагт ирж тусгаарлах байранд тусгаарлагдсан тул түүнийг онлайнаар шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээлт толгой 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.У тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед 2 нүдний зовхи болон алимны салстад цус хуралт,  дагз, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт болсон нь хохирогч Д.У , гэрч ,, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 586 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.У  нь 2.226.675 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад уг мөнгийг хохирогчид шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ч.Б эзэмшлийн айфоне маркийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг айфоне  маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ч.Б хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан  талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  овогт Ч.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  овогт Ч.Б ыг дөрвөн дөрвөн зуун тавин  / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган  / 450.0000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Б оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б эзэмшлийн гар утас битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Б буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ