| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0022/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/25 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/25
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бт холбогдох 2013003970009 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.Бын биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1990 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багт түр оршин суудаг, яс үндэс урианхай, Баян- Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Урианхай овгийн Хүрэлбаатар овогтой Б, регистрийн дугаар ББ90011413
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Аптанцөгц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулаг гэх газарт байрлах иргэн Ё.Дын гэрт хохирогч Ё.Д болон түүний эхнэр Я.О нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, хохирогч Я.Оы эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Ё.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэм буруугийн талаарх нотлох баримтууд:
Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие гэм буруутай хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Хохирогч Ё.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг сумын төвөөс ирж байхад Х.Б, Д.Асет нар бидний ирсэн замын доод замаар ирж байсан ба би Д.Асетээс юм асуухаар гараа даллаж дуудаад гэртээ орж ирэхэд Асет, Б нар бидний араас ирсэн. Тэгээд гэрт ороод манай эхнэр цай чанаж байтал Х.Б нэг шил архи гаргаж ирээд ширээн дээр тавихаар нь би Бт эзгүй гэрт ирээд архи, дарс уулаа гэж уурлахад Б над руу дайрч бид нар хэрэлдэж маргалдсан. ...Анх Б манай эхнэр лүү дайрахад би Бт “Чи эмэгтэй хүн рүү дайрч зодож байснаас намайг зод” гэж хэлхэд Б над руу дайрсан. Тэгээд би зугатаад гэрээс гарахад Б миний араас гарч ирээд намайг гэр тойруулж хөөгөөд чулуу шидээд байсан. Тэр үед Бын шидсэн чулуу миний зүүн гарын шууны хэсэгт онож, миний гар их өвдсөн. Мөн толгой хэсэгт чулуу онож толгой хагарсан. Гадаа харанхуй байсан болохоор тухайн үед миний гарыг ямар хэмжээтэй чулуу ирж цохисныг мэдэж чадаагүй. Манай гэрийн ойр хавьд чулуу их байдаг учраас яг ямар чулуугаар цохисныг одоо олох боломжгүй. Би Боос зугтаад гадаа явж байхад миний толгойноос цус гарч байсан. Б намайг зодож хөөж гэрээс гаргачхаад ширээн дээр байсан идээтэй тавгийг шидсэн гэж манай эхнэр Я.О надад хэлсэн. Би тэр үед гадаа байсан учир эхнэр Оыг Б зодсоныг хараагүй. Б нь миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал, эм тарианы мөнгө зэргээр гарсан зардлыг тухай бүрт нь бидэнд төлж өгч байсан. Тухайн үед гарсан эмчилгээний зардал 970.390 төгрөгөөс 800.250 төгрөг төлсөн. Дараа нь дахин эмчилгээ хийлгээрэй гээд 1.000.000 төгрөг өгсөн. Хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул Х.Боос өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-43 дугаар хуудас/
Хохирогч Я.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нөхөр Ё.Д бид хоёр сумын төвөөс ирж байхад Б, Асет нар танайд очоод ирж байна гээд таарсан ба араас хүрээд ир гээд манай нөхөр хэлээд бид хоёр гэрт ирэхэд араас Б, Асет хоёр мотоциклтой ирсэн. Би анх манай гэрт ирээд архи уусан байх гээд буруу бодсон байна, тэд нар манай гэрт ирээд бид байхгүй байхаар буцаж явж байсан юм байна. Тухайн үед Б согтуу байсан учир би гэрт архи уусан байх гээд анх мэдүүлэг өгөхөд буруу мэдүүлэг өгсөн байна. Бид бүгд гэрт сууж байхад Б архи гаргаж ирэхэд би уурлаад гэрт архи уулаа гэж хэлсэн. Х.Б маргалдаж хэрэлдээд манай нөхөр лүү дайрахаар нь би салгахад намайг үснээс татаж түлхсэн. Би өмнөх мэдүүлэгтээ зарим зүйлийг буруу зөрүү хэлсэн байна, тухайн үед Х.Б тавагтай идээг толгой дээгүүр давуулаад шидсэн. Намайг тавагтай идээгээр цохиогүй. Тэгээд манай нөхөр “Чи эмэгтэй хүн рүү дайраад байлгүй чадвал намайг зод” гэж хэлэхэд Б Д руу дайрахад тэр гадагшаа зугтаад гараад явсан. Тэгээд нэг нэгнээ хөөгөөд гэр тойруулаад чулуу шидэж байхаар нь би гарч ирээд боль гэж хэлэхэд Б гадаа түлээ мод хийдэг байсан төмөр никель түмпэнг бариад миний нуруу хэсэг рүү цохисон. Мөн нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Б нь тухайн үед гарсан бүх зардлыг төлж өгсөн. 970.390 төгрөгийн эмчилгээний зардлаас 800.250 төгрөг төлсөн. Цаашид эмчилгээ хийлгэх зардалд нөхөр бид хоёрт 1.000.000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн санал, нэхэмжлэх хохирол мөнгө байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-49 дүгээр хуудас/
Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Б надад “Асет ах намайг Дын гэр лүү хүргээд өгчих” гэхээр нь мотоциклоор Дын гэрт очсон. Очиход Дын гэрт ямар ч хүн байхгүй байсан ба Х.Б бид хоёр буцаад явж байтал Д болон түүний эхнэр О нар гэрлүүгээ ирж байсан. Тухайн үед Д “Асет хүрээд ир” гэж холоос намайг дуудсан. Тэгээд Х.Б бид хоёр Д-ийн гэрт очоод цай уугаад сууж байтал монголоор нэг юм ярьж байгаад хэрэлдээд эхэлсэн. Би монгол хэл мэдэхгүй учир юунаас болоод хэрэлдэж маргалдсаныг ойлгоогүй. Х.Б сууж байсан газраасаа босоод Д руу дайрсан ба Д, О хоёр гэрээсээ гадагшаа зугтаад гарахаар нь Х.Б араас нь аймаар том чулуу шидэж эхэлсэн. Мөн нэг төмөр түмпэн байхаар нь тэрийг Х.Б барьж аваад О руу шидэхэд Оы нуруу хэсэгт оносон. Тэгээд О зугтаад яваад өгсөн. Би тухайн үед тэд нарыг салгах гээд боль гэж хэлэхэд Х.Б “Чи муу зайл” гэж хэлээд “Зайлахгүй бол чамайг ална шүү” гэхээр нь би айсандаа мотоциклоо асаагаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-56 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Д.Мишээлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай аав, ээж сум руу явсан, тэгээд орой 17 цагийн үед Б, Асет нар мотоциклтэй ирээд манай аав, ээжийг асуугаад явсан. Яваад удалгүй манай аав Д, ээж О нар ирсэн. Араас нь Бат- Очир, Асет нар бас дагаад хүрээд ирсэн. Ирээд манай ээж О цай чанаж байтал Х.Б нэг тал шил архи гаргаж ирсэн. Тэгээд юм ярьж байгаад Х.Б манай аав, ээж хоёртой хэрэлдэж эхэлсэн. Б манай аав Д руу дайраад ширээн дээр байсан идээтэй тавгийг аваад шидсэн. Тухайн үед Б аав руу дайрч байхад манай ээж О боль гэхэд ээжийг түлхээд унагаасан. Тэгээд аав гадагшаа гараад араас нь Б дагаж гараад гэр тойроод нэг нэгнээ хөөж байсан. Тэр хоёрын араас ээж, Асет хоёр гарсан ба гадаа гарахад Б ээжийг төмөр түмпэнгээр 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг/хх-ийн 61-62 дугаар хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13-рх/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийх үед хураан авсан түмпэнг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 14-рх/,
Эд мөрийн баримтаар хураасан түмпэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16-рх/
Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 509 дугаартай “ Иргэн Ё.Дын биед зүүн гарын шууны ясны зөрөөтэй хугаралттай /гипсдсэн/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон цаг үед таарсан шинэ гэмтэл болно. Иргэн Ё.Дын биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад удаан нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай:“ Иргэн Я.Оы биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилттой, баруун доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуяны /түнх/ орчим хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Я.Оы биед нэмэлт эмч нарын оношоор 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 510 тоот шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орохгүй ба эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад түр нөлөөлөх болно.” гэх дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
Хохирогч Ё.Д, Я.О нарын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан “Урианхай овогтой Ё-ы Д, Урианхай овогтой Янжмаагийн О бид хоёр 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус сумын иргэн Хүрэлбаатарын Бт зодуулж, хүндэвтэр, хөнгөн гэмтэл авсан. Бид хоёр Х.Бтой эвлэрч хохирлоо бүрэн төлүүлж авсан. Х.Быг уучилсан болно. Х.Боос одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, бид хөдөө байдаг учир дахин дахин ирж чадахгүй. Хоёулаа эдгэрсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй. Биднийг оролцуулахгүй хурлаа хийж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /хх-ийн 137-рх/,
Шүүгдэгч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “..Ё.Д надаас идэшний нэг үхэр авахаар өмнө нь асууж байсан ба тэрийг авах эсэхийг тодруулахаар тухайн өдөр Ё.Дынд очсон. Дийн гэрт очиход бага насны 2 охин нь байсан ба Д, О нар байхгүй байсан. Тэгээд бид нар буцаж гэрлүүгээ харих гээд явж байхад урдаас Д, О нар сумын төв ороод ирж байна гээд бид нарыг дуудсан учраас дагаад гэрт нь очсон. Очсоны дараа би тухайн хэрэг гарахаас хэд хоногийн өмнө ууж байгаад таллаад хаясан нэг шил 0.5 литрийн \нэрийг нь санахгүй байна\ архи гаргаж ирээд уух гэж байгаад Д руу хандаж “Танай охин Наранчимэг миний салсан эхнэртэй холбоотой байдаг юм байна, миний талаар их хов зөөдөг гэж сонслоо, охиндоо битгий хов зөөж бай гэж хэлээрэй” гэхэд Д уурлаад “Чи бид нарыг ядуу, зүдүү гэж дээрэлхэж харьцлаа, та нар тийм баян юм уу” гээд баахан юм хэлэхээр нь би уурлаад Дыг нүүрэн хэсэгт нэг удаа ташаад авсан. Тэгээд Д над руу салаавч гаргаад байхаар нь би Д руу дайрахад Дийн эхнэр О болон Асет нар салгаж авсан. Тэгээд Д баахан юм хэлээд хэл амаар доромжилсон, мөн О хажуунаас нь гэр оронд орж ирээд агсам тавилаа гээд бас хараагаад хэл амаар доромжлохоор нь би Дд тэгвэл гадаа гарья гэхэд Д гэрээс гүйгээд гадагшаа гарсан. Араас нь би гарч ирэхэд Д гэр тойроод зугтаж байхаар нь араас нь би хөөсөн. Гэр тойроод ирэхэд би газраас нэг жижиг түмпэн байсан ба тэрийг аваад Д руу шидэхэд гэрээс О гарч ирээд Оы нуруун тус газар тус түмпэн оносон. Тэгээд О намайг зодлоо гэж хэлээд надтай ирээд зууралдахаар нь би “Цаашаа бай” гэж түлхсэн. Тэр үед Д гэрийн хажуу талын хашаа тойроод салаавч өгөөд зугтаад байхаар нь би газраас чулуу аваад шидсэн. Чулуу шидэж байхад Асет ирж намайг бариад авахаар нь “Бид нар ах дүү хүмүүс өөрсдөө учраа олно чи яв” гэж хэлэхэд Асет мотоциклоо унаад яваад өгсөн. ...Би тухайн хэрэг учрал болох үед Ё.Д руу чулуу шидэж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин Я.Оыг нэг удаа нүүрэн хэсэгт нь цохиж, өшиглөсөн бөгөөд төмөр түмпэнгээр нуруу хэсэгт цохисон нь үнэн. Тиймээс Я.Оы хөнгөн гэмтлийг мөн адил хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:
Гэрч Х.Бат-Эрдэнийн “Х.Б нь байнга архи уугаад байдаггүй, даруухан, цайлган, уур уцааргүй тайван хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-рх/,
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01/60 дугаартай лавлагаа /хх-ийн 99-рх/,
Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 102-103-рх/,
Шүүгдэгч Х.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 106-110-рх/,
Газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох баримтууд /хх-ийн 113-124-рх/,
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багийн засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 1/08 тоот “Иргэн Х-р овогтой Б нь /РД:ББ90011413/ 2018 онд эхнэрээсээ салсан. Хүүхдийн мөнгөн тэтгэлэг төлдөг ганц бие. Тусдаа амьдардаг ба 2 дугаар багийн иргэн мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талуудын хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах “ гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны орой 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Баянбулаг гэх газарт иргэн Ё.Дын гэрт хохирогч Ё.Д болон түүний эхнэр Я.О нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, хохирогч Я.Оы эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Ё.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13-рх/, хэргийн газарт нөхөн үзлэг хийх үед хураан авсан түмпэнг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 14-рх/, эд мөрийн баримтаар хураасан түмпэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16-рх/, Хохирогч Ё.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“..Тэр үед Бын шидсэн чулуу миний зүүн гарын шууны хэсэгт онож, миний гар их өвдсөн. Мөн толгой хэсэгт чулуу онож толгой хагарсан. Гадаа харанхуй байсан болохоор тухайн үед миний гарыг ямар хэмжээтэй чулуу ирж цохисныг мэдэж чадаагүй. Манай гэрийн ойр хавьд чулуу их байдаг учраас яг ямар чулуугаар цохисныг одоо олох боломжгүй. Чулуугаар цохиулсны улмаас миний гар хугарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-43 дугаар хуудас/, хохирогч Я.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд нэг нэгнээ хөөгөөд гэр тойруулаад чулуу шидэж байхаар нь би гарч ирээд боль гэж хэлэхэд Б гадаа түлээ мод хийдэг байсан төмөр никель түмпэнг бариад миний нуруу хэсэг рүү цохисон. Мөн нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 44-49 дүгээр хуудас/, гэрч Д.Асетийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Д, О хоёр гэрээсээ гадагшаа зугтаад гарахад Х.Б араас нь аймаар том чулуу шидэж эхэлсэн. Мөн нэг төмөр түмпэн байхаар нь тэрийг Х.Б барьж аваад О руу шидэхэд Оы нуруу хэсэгт оносон.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-56 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Мишээлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Б аав руу дайрч байхад манай ээж О боль гэхэд ээжийг түлхээд унагаасан. Тэгээд аав гадагшаа гараад араас нь Б дагаж гараад гэр тойроод нэг нэгнээ хөөж байсан. Тэр хоёрын араас ээж, Асет хоёр гарсан ба гадаа гарахад Б ээжийг төмөр түмпэнгээр 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 509 дугаартай “ Иргэн Ё.Дын биед зүүн гарын шууны ясны зөрөөтэй хугаралттай /гипсдсэн/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон цаг үед таарсан шинэ гэмтэл болно. Иргэн Ё.Дын биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад удаан нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/, мөн шинжээч эмч К.Хайратын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай “ Иргэн Я.Оы биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилттой, баруун доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуяны /түнх/ орчим хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Я.Оы биед нэмэлт эмч нарын оношоор 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 510 тоот шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орохгүй ба эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад түр нөлөөлөх болно” гэх дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Бын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн “Би хохирогч Ё.Дын гарыг чулуугаар цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ, мөн хохирогч Я.Оыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулан тэдгээр хүмүүсээс уучлалт гуйсан. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Х.Б нь хохирогч нарын дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Ё.Дын зүүн гарын шууны хэсэгт чулуугаар цохин хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, мөн хохирогч Я.Оы нүүрэн тус газарт гараараа нэг удаа, мөн төмөр түмпэнгээр нуруу тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Х.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн Х.Быг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хэд хэдэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Б нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Дын биед хүндэвтэр гэмтэл, хохирогч Я.Оы биед хөнгөн гэмтэл тус тус учирсан байх ба хохирогч нарын эмчилгээний зардалд шүүгдэгч Х.Б нийт 1.800.520 төгрөг төлж барагдуулснаар хохирогч Ё.Д, Я.О нар цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдол гэдгээ илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б нь урьд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан байх тул түүний урьд ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулах үндэслэлгүй гэж үзлээ.
Түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, шүүгдэгч Х.Б нь прокурорын санал болгосон ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх тул талуудын тохиролцсон хэмжээнд шүүгдэгчид ял халдаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 1200 нэгж буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.Бт оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түмпэнг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4,36,6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овгийн Хү-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,
- мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 1200 нэгж буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.Бт оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр түмпэн 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б