Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 113

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Төрийн банкны Сэлэнгэ салбарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн нэхэмжлэлтэй З.Болдбаатар, Д.Цэцэгдэлгэр нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2.913.67029 төгрөг гаргуулах, үүргийн  гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

                                                 Тодорхойлох нь:

             Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

               Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги, торгуулийн төлбөр болох 2.913.67029 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

               Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч, З.Болдбаатар, Д.Цэцэгдэлгэр нар нь 2014 оны 04 дүгээр асрын 21-ний өдөр 14/102 тоот зээлийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 6.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй зээл хүүгийн төлбөрийг сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээлсэн юм.

                Гэтэл зээлдэгч өнөөг хүртэл итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч З.Болдбаатар, Д.Цэцэгдэлгэр нараас үндсэн зээл 2.807.30751 төгрөг, хүү 103.33909 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 302369 төгрөг нийт 2.913.67029 төгрөгийг гаргуулж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

    ... Төрийн банкны нэхэмжлэлтэй хариуцагч З.Болдбаатар, Д.Цэцэгдэлгэр нарт холбогдох зээл, зээлийн хүү, алданги торгууль болох нийт 2.913.67029 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

          Хариуцагч Д.Цэцэгдэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа:

        ...Төрийн банкны Сэлэнгэ салбарын З.Болдбаатар, Д.Цэцэгдэлгэр нарт холбогдуулан “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2.913.67029  төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Цэцэгдэлгэр миний бие төлөх ямар ч бололцоогүй. З.Болдбаатар Ерөө сумын сургуульд галчаар ажиллаж байхдаа 7 сая төгрөгний зээл аваад надад ямар ч мөнгө өгөөгүй. ... “Би ямар учиртай нь мэдэхгүй. Гарын үсэг зурчих” гэхээр нь цалингийн гэрээнд гарын үсэг зурсандаа буруутаж явна. Би З.Болдбаатарын цалингийн зээл төлөх гэж тэтгэврийн зээл авч хувьдаа байсан бяруу, тугалтай үнээгээ зарж зээлийг нь төлсөн. Одоо надад өгөх юу ч алга одоо банкны  үлдэгдэл 2.913.67029  төгрөгийг З.Болдбаатар ганцаараа хариуцах ёстой тул З.Болдбаатараас уг мөнгийг гаргуулсан нь дээр гэжээ.

 

          Хариуцагч З.Болдбаатар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

     ... Төрийн банкны Сэлэнгэ салбарын харъяа Ерөө тооцооны төвийн нэхэмжлэлтэй З.Болдбаатар, Д.Цэцэгдэлгэр нарт холбогдуулан 2.913.67029  төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгөнөөс 1200.000 төгрөгийг төлсөн. 2017 оны 07 дүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл 1.929.140 төгрөгийг 2017 ондоо багтаан төлж барагдуулна.Уг мөнгийг З.Болдбаатар миний бие өөрөө ганцаараа төлнө. Д.Цэцэгдэлгэр нь уг мөнгийг хэрэглээгүй болно гэжээ.

 

                                                                 Үндэслэх нь:

                Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр нь З.Болдбаатар, Д.Цэцэгдэлгэр нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2.913.67029  төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

                Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр нь .. “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурдаж,

                Мөн хариуцагч Д.Цэцэгдэлгэрийн ... “З.Болдбаатар нь 7 сая төгрөгний зээл аваад надад ямар ч мөнгө өгөөгүй. Одоо банкны  үлдэгдэл 2.913.67029  төгрөгийг  ганцаараа хариуцах ёстой” гэсэн  шүүхэд  гаргасан тайлбарыг хариуцагч З.Болдбаатар нь  нотолсон байна.

                Иргэний хэргийн хариуцагч З.Болдбаатар нь “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2.913.67029 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Цэцэгдэлгэрээс “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2.913.67029 төгрөгийг гаргуулах шаардлаггүй болохыг дурдаж,

               Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.569 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 61.569 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 307845 төгрөгийг хариуцагч З.Болдбаатараас, үлдэх тал хувь болох 307845 төгрөгийг   гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй байна.    

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн З.Болдбаатарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2.913.67029  төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийн  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалсан болохыг дурдаж, хариуцагч З.Болдбаатар нь 2.913.67029  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.569 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 61.569 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 307845 төгрөгийг хариуцагч З.Болдбаатараас, үлдэх тал хувь болох 307845 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ