| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/005 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: П.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000440 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Г нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 26 тоотод Д.Я ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч П.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би гэртэй зоохон нэртэй архи уугаад *******тай хэрэлдсэн тэгээд над руу чулуу шидэхээр нь би зөрүүлээд нэг чулуу аваад шидсэн чинь толгойг нь хагалчихсан юм аа. Тэгээд манай охин ******* гарч ирээд цусыг нь арчаад толгойг нь боож өгсөн тэгээд байж байсан чинь цагдаа нар ирсэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 67-68/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Д.Я ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******той маргалдаад араас нь чулуу шидсэн чинь ******* над руу зөрүүлээд чулуу шидээд толгой хагалаад тэгээд *******ийн охин ******* гарж ирээд толгойноос гарсан цусыг арчиж өгөөд байж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд ирсэн цагдаа нартай хамт эмнэлэг дээр очиж толгойдоо боолт хийлгээд цагдаагийн газар ирсэн..... гэх мэдүүлэг / хх-ийн 12 /
4.Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би гэртэй хүүхдээ хараад байж байсан тэгтэл гадаа ******* ах аав 2 хэрүүл хийгээд байсан. Гадаа яг юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Юунаас болж маргалдсан байсан талаар нь би мэдэхгүй. Хоорондоо маргалдаад нэгэн лүүгээ чулуу шидэлдсэн юм шиг байна лээ. Маргалдаад байхаар нь гарсан чинь ******* ахын толгой хагарсан, аавын чихний араас бас цус гарж байсан. Тэгээд цусыг нь арчиж өгөөд байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн..... гэх мэдүүлэг / хх-ийн 17/
5. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 618 дугаартай шинжээчийн:
1. Д.Я ын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 33-34 /
6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-5/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч П.Г нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 26 тоотод Д.Я тай маргалдаж улмаар чулуу шидэж эрүүл мэндэд зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Я, гэрч Г.******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 618 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч П.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч П.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Я нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч П.Г нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч П.Г гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх чулууг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт П.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт П.Г ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч П.Г т оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Г нь хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч П.Г нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ