Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 114

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Л.Атарсайхан, С.Баасансүрэн нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү,  нэмэгдүүлсэн  хүү  9711.399.04  төгрөг гаргуулахыг хүссэн  иргэний хэргийг хүлээн авч хянаад:

 

                                               Тодорхойлох нь:

       Нэхэмжлэгч: “ХААН” банкны Сэлэнгэ салбараас шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

        Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт  9711.399.04  төгрөг гаргуулах тухай .

          Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Л.Атарсайхан, С.Баасансүрэн нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Төв  тооцооны төвөөс 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  ЗГ/15-26 тоот зээлийн гэрээ байгуулан 11.000.000  төгрөгийн  цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай  авсан.       

          Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн  2.4.1 дэх хэсэгт заасны дугуу зээлийн хүүг төлөх  төлбөрийг хуваарийн дагуу үндсэн зээлд 2690.702 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1372.668.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2696.44 төгрөг, нийт 4.066.066.90  төгрөгийн төлж барагдуулсан болно.

          Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохин төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 342 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.   

          Иймд банкны гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

          Үүнд: 1. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/15-26 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь  өмнө цуцлах.

                    2. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах:      Үндсэн зээлийн үлдэгдэл  8309.297.98

                       Зээлийн хүүгийн төлбөр   1322.196.02

                       Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 79.905.04 нийт 9711.399.04 төгрөг   гаргуулахаар нэхэмжилж байна.

           Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хураиуцагчаас нэмж нэхэмжилнэ... гэжээ. 

 

 

 

 

 

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Цагаан эрэг 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 17 дугаар байр, 30 тоотод оршин суух,  Монгол овгийн Лхагвын  Атарсайхан /регистрийн дугаар МФ-77042212/ 2017 оны 01 дүгээр сарын 30-нд шүүхэд гаргасан тайлбартаа...

    .... “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Л.Атарсайхан, С.Баасансүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, төлбөрийн үлдэгдэл  9711.399.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 01 гэхэд бүрэн төлж барагдуулна. Уг зээлийн төлбөрийг Л.Атарсайхан миний бие ганцаараа төлөхөд маргаан байхгүй болно. Л.Атарсайхан миний бие уг мөнгийг ганцаараа хэрэглэсэн тул С.Баасансүрэнг хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо...гэжээ.

 

                                                          Үндэслэх нь:

Нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбараас зээлдэгч Л.Атарсайхан, хамтран зээлдэгч С.Баасансүрэн нарт холбогдуулан  “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү,  нэмэгдүүлсэн  хүү 9711.399.04  төгрөг” гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан  байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Л.Атарсайхан нь “... зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, төлбөрийн үлдэгдэл  9711.399.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 01 гэхэд бүрэн төлж барагдуулна. Уг зээлийн төлбөрийг Л.Атарсайхан миний бие ганцаараа төлөхөд маргаан байхгүй болно...”  гэснээр Л.Атарсайхан нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/15-26 тоот Зээлийн гэрээгээр авсан 11.000.000 төгрөгийн зээлийг өөрийн хэрэгцээнд бүрэн зарцуулсан болох, мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Хариуцагч Л.Атарсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 9711.399.04 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул уг мөнгийг дахин С.Баасансүрэнгээс гаргуулах шаардлаггүй болохыг дурдаж,

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 170.33238 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Л.Атарсайханаас  170.33238 төгрөгийн тал хувь болох 85.16619 төгрөг, үлдэх 85.16619 төгрөгийг  Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогооос тус тус  гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн  75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Л.Атарсайхан, С.Баасансүрэн нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9711.399.04 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 170.33238 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Л.Атарсайханаас  170.33238 төгрөгийн тал хувь болох 85.16619 төгрөг, үлдэх 85.16619 төгрөгийг  Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогооос тус тус  гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай

 

 

 

                                                  ШҮҮГЧ                           Д.МӨНХЦЭЦЭГ