Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Г.Цогдэлгэр,

Шүүгдэгч: У.С , түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004300407 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны  12 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар *******,

Холбогдсон хэргийн талаар:

2. У.С  нь 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг “Өргөөтийн рашаан” гэх газар насанд хүрээгүй Б.Ө тай барилдаж улмаар дээрээс нь дарж унаж түүний эрүүл мэндэд элэгний баруун дэлбэнгийн 4, 5, 8-р сегментэд элэгний эдийн няцрал болон цус хуралт, бага аарцгийн ингэн хуралт бүхий хүнд гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч У.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Галуут сумын Сүмбэр 2 дугаар
багийн Өргөөтийн рашаан гэх газарт манай хадам болох ******* гэр бүлээрээ, манай эхнэрийн ах болох ******* гэр бүлээрээ, манай хадам ээж *******ийн төрсөн дүү болох ******* гэгч гэр бүлээрээ мөн би эхнэр
хүүхдүүдтэйгээ хамт очиж амарсан юм. Тэгээд маргааш нь манай залуучууд
хоорондоо барилдсан ба би ******* эгчийн том хүү болох*******тай
барилдаж байгаад давсан ба******* нь газар унах үедээ миний доор орж
унасан ба би*******ын цээжин дээрээс нь дараа очсон юм
... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.С мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Насанд хүрээгүй хохирогч Б.Ө ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 11 цаг орчимд Баянхонгор аймгийн Галуут сумын Өргөөтийн рашаан дээр байж байтал манай үеэл ах А.******* нь манай дүү тай барилдъя гээд барилдаж унагачхаад дараагийнх нь гээд манай найз тай барилдаж унагачхаад дараагийнх нь гээд надтай барилдсан. Тэгээд би ******* ахыг унагаасан. Тэгээд сууж байтал манай ээжийн талын хүргэн ах ******* хоёулаа нэг үзчихье гээд надтай барилдсан. Тэгээд ахын хамраас цус гарахад би болиод байж байтал цусаа тогтоогоод надтай үргэлжлүүлэн барилдсан. Тэгээд дээр гараад барьсан байтал би нуруугаараа унаад ******* ах миний дээрээс дараад байсан. Тэгээд би босож чадахгүй дээшээ хараад 1 цаг шахуу хэвтсэн. Тэгээд ээж үнэртэй ус үнэртүүлээд гайгүй болоод босоод явсан. Би ******* гэдэг хүнтэй барилдсан. ******* нь манай ээжийн төрсөн эгчийн охиных нь нөхөр байгаа юм. Би барилдаж унахдаа нуруу хэсгээр унаад цээж хэвлийн орчмоор ******* ах дарж унасан. Би шүүх эмнэлгийн байгууллагаар үзүүлж дүгнэлт гаргуулна. Би 1 удаа элэгний хагалгаанд орсон. Миний бие ямар нэгэн суурь өвчингүй эрүүл. Тэр тусмаа элэг ямар нэгэн өвчин эмгэг байхгүй. Миний биед учирсан гэмтэл нь ******* ахтай барилдсанаас болж ийм гэмтэл учирсан. Мөн манай аав, ээж элэгний суурь өвчингүй эрүүл саруул улсууд байгаа юм. *******тай ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Миний элэг бяцарч би нэг удаа хагалгаанд орсон. Мөн цаашид хагалгаанд орохоор эмчийн хяналтад байгаа. Тийм байхад манай аав, ээж хоёр луу огтхон ч ярихгүй эмнэлэг, эмчилгээний зардалд 1 удаа л 1 сая орчим төгрөг өгсөн. Ер нь бол өнөөдрийг хүртэл 7 сая орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Одоо дахиж орох хагалгаа нь гуурс тавиулах юм бол 2,5-25 сая төгрөг, элэг шилжүүлэн суулгах юм бол 80-90 сая төгрөг болно гэсэн. Тийм байхад тэр хүмүүс огтхон ч ярихгүй байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 38-40/

4. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би гэр бүлээрээ эхнэр *******ын төрсөн нутаг болох Баянхонгор аймаг явахаар гэр бүлийнхнийхээ хамтаар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос гарч 07 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд байдаг “Өргөөт” гэдэг рашаан дээр очиж амарцгаасан. Тэнд эхнэр *******ын хамаатнууд цугтаа амарцгаасан ба 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 11 цагийн үед манай хүүхдүүд гадаа хоорондоо барилдацгааж байхад нь манай эхнэр *******ын төрсөн эгч Оюун-*******ийн охиных нь нөхөр болох ******* манай том хүү*******ыг барилдъя гээд хоорондоо нэлээн удаан ноцолдсон ба тэгэхэд *******ын хамраас нь цус гараад хамрынхаа цусыг тогтоочхоод дахиж барилдаж манай хүү *******ын ар талд нь гараад хойноос нь тэврээд өргөх үед нь ******* хүүгийн хөлөнд нь мэх хийхэд манай хүү хойшоогоо тэр чигтээ унасан ба ******* мөн манай хүүгийн яг дээрээс нь биеэрээ дарж унасан. Манай хүү унасныхаа дараа амьсгаа авч чадахгүй байна гээд царай нь цонхийгоод хэвтээд байсан ба тэр үед бид нар ч явах болж майхан саваа хураагаад дуусахад******* босохгүй хэвтээд байсан тэгэхээр нь машиндаа суулгаад Заг сум орж эмнэлэгт үзүүлж эмнэлэгт хонуулаад дотуур гэмтэл авсан байж магадгүй аймаг яаралтай явж үзүүл гэж зөвлөсөн. Тухайн өдрөө эмнэлэгт сахиж хоноод маргааш нь аймгийн төв орж эмнэлэгт үзүүлэхэд манай хүүг элэгний хавдартай байсан байна тэгээд барилдаж байгаад гэмтсэн байна яаралтай хот руу аваачих шаардлагатай гэж зөвлөсөн. Тэгээд бид нар шууд хот руу явсан ба замдаа ойр ойрхон өвчин намдаах тариа хийгээд хотод ирээд Хавдар судлалын төвд үзүүлэхэд хавдар байхгүй байна гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь гэмтлийн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд элэгний 70-80 хувь нь бяцарсан амь насанд аюултай гэж хэлээд 2 хоног эмчилгээ хийгээд хагалгаанд орж элгийг нь тайраад 21 хоног эмчлүүлж байгаад 08 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарах гэж байхад гэмтлийн эмнэлгийн цагдаа бид нарыг дуудаж уулзаад хаана яаж бэртсэн талаар асуусан юм. ******* Баянхонгор аймгийн Заг сумын захиргаанд ажилладаг гэж хэлж байсан яг юу хийдгийг нь мэдэхгүй байна. Гэмтчихлээ гэдгийг нь бол тухайн үедээ мэдэж байсан гэхдээ элэг нь бяцарсан гэдгийг мэдээгүй. Маргааш нь Баянхонгор аймгийн төвийн эмнэлэг ороод л мэдсэн. Элэг нь бяцарсан өөр гэмтэл учраагүй. Гэмтлийн эмнэлэг, Эх нялхас, 1 дүгээр эмнэлэг зэргээр үзүүлж явж байгаа дүгнэлт гаргуулсан зүйл байхгүй. Өвчний түүхүүд нь бол байгаа. Биеийн байдал нь хүнд хэвтрийн дэглэм сахиж гэрээр эмчилгээнүүд хийж байгаа дахиж хагалгаанд орно гэсэн. ******* утсаар холбогдож эмчилгээний зардалд зориулж 1 сая төгрөг өгсөн. Манай хүүгийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 5 сая гаруй төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Цаашид ч зөндөө эмчилгээний төлбөр гарахаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

5. Гэрч -*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... *******,******* нар хоорондоо тоглож байгаад барилдсан юм. Тухайн үед бид нар барилдаж байгаа хүмүүсийг бүгд харж байсан ба******* нь *******ын доор ороод ойчсон юм. Тэгтэл******* нь гэнэт элгээ тэврээд өвдөөд байна гээд орилоод байсан. Тэгээд бид нар бүгд Галуут сумын эрүүл мэндийн төв орж үзүүлтэл их эмч нь байхгүй гээд байсан сувилагч нь өвчин намдаагч тариа хийсэн ба тэгээд бил нар шууд аймгийн эмнэлэгт ирж үзүүлсэн чинь сайн мэдэхгүй байна гэдэг хот руу явсан. Тухайн үед би аймгийн төв дээр үлдсэн ба манай дүү ******* нөхөртэйгөө*******ыг дагуулаад явсан. Сүүд нь сонсоход*******ын элэг бяцарсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24э

6. Гэрч -*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* газар суусан байдалтай ёолоод байсан ба юу болсон талаар асуутал манай нөхөр У.С тай барилдаж байгаад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар Галуут сумын эмнэлэг дээр ирээд үзүүлээд тариа хийлгээд цааш явж байтал*******ын бие өвдөөд байна гэхээр нь аймгийн төвийн эмнэлэгт үзүүлтэл тодорхой онош гараагүй болохоор Улаанбаатар хот руу манай аав, ээж 2 болон*******ын ээж *******, ******* нар*******ыг аваад явсан. Тэгээд араас нь манай нөхөр бид нар очоод гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл элэг нь бяцарсан байна гэсэн онош гарсан ба тухайн үедээ манай нөхөр бид 2 боломжоороо эмчилгээний зардал мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

7. Гэрч Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэгтэл манай хүргэн ******* манай эхнэрийн дүү *******ын том хүү болох*******тай барилдаж байгаад ******* нь давсан ба газар унахдаа*******ын дээрээс ******* гэгч дараад унаж байсан. Би хүүхдүүдийн барилдаж байгааг дуустал үзсэн ба миний харснаар******* нь нуруугаараа газар унасан ба дээрээс нь ******* нь*******ын цээжин дээрээс нь өөрийнхөө цээжээр дарж унасан юм. Тэгтэл******* нь ёолоод газраас босож ирэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

8.  Гэрч А.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* *******ын ард гарчихсан барилдаж байсан тэгтэл нэг мэдсэн чинь миний хүүгийн дээр ******* унасан ба удалгүй ******* миний хүүгийн дээрээс боссон чинь миний хүү******* босохгүй хэвтээд байсан ба би хүү дээрээ очсон чинь******* надад хандаж ээжээ би амьсгаа авч болохгүй байна энэ дээр нэг юм өвдөөд байна гээд хэвлий рүүгээ заагаад байхаар нь би майхан руугаа гүйж очоод үнэртэй ус авч ирээд хүү*******т үнэртүүлсэн чинь ерөөсөө зүгээр болохгүй байна гээд хэвтээд байсан бид нар угаасаа хөдлөх гэж байсан ба майхан болон эд зүйлээ хурааж байхад хүү******* босохгүй ёоёо гээд хэвтээд байхаар нь би хүүдээ хандаж одоо босохгүй бол нойтон ширгэн дээр удаан хэвтээд хатгаа авч магадгүй гэж хэлээд байж байгаад миний хүү******* босож ирсэн юм. Тэгээд манай гэр бүлийн хүмүүс хөдлөөд явж байгаад ******* түрүүлээд*******ыг дагуулаад эмнэлэг рүү явсан ба бид нар араас нь очсон эмч нь байхгүй дахин цаашаа Баянхонгор аймаг Заг сум руу явсан ба Заг сумын эмнэлэгт очоод үзүүлсэн чинь дотор гэмтэл байна өнөө шөнөдөө хараад хоноё гээд эмнэлэгтээ хонуулсан ба маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 25-нд эмч нь дахин ӨСөхбаярыг үзээд яаралтай Улаанбаатар хот юм уу аймгийн төв рүү явах хэрэгтэй Улаанбаатар хот руу явсан бүүр дээр байх гэж хэлэхээр нь Баянхонгор аймаг руу яваад Баянхонгор аймагт очоод эмнэлэгт үзүүлсэн чинь эмч хүү*******ын элэгний хавдрыг хөндсөн юм шиг байна Өвөрхангай аймаг юм уу Улаанбаатар хот руу явж томографикаар үзүүл гэж хэлэхээр нь яаралтай Улаанбаатар хот руу хөдлөөд 2020 оны 07 дугаар сарын 26-нд Хавдар судлалын эмнэлэгт очиж үзүүлэхэд хавдар биш байна гэмтлийн эмнэлэг рүү очиж яаралтай үзүүл гэж хэлсэн тэгээд хүү барихдаа*******ыг аваад Гэмтлийн эмнэлэг дээр авч ирээд томографикт үзүүлсэн чинь элэг нь няцарсан байна яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 2 хоног миний хүү******* хэвтэж эмчлүүлсэн чинь хийж байгаа эмчилгээ нь үр дүн өгөхгүй 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр яаралтай элэгний хагалгаанд орж амжилттай дуусаад 21 хоног гэмтлийн цээж хэвлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 17-ны зүй; өдөр гэмтлийн эмнэлгээс гараад Эх нялхсын мэс заслын эмчийн хяналтад очоод үзүүлсэн чинь дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байж магадгүй томографикаар дахин үзүүл гэж хэлсний дагуу үзүүлэх гэсэн чинь Эх  нялхсын томографик нь эвдрээд нэгдүгээр эмнэлэг рүү үзүүлэхээр яваад үзүүлсэн чинь эмчилгээ хийж хяналтад байх хэрэгтэй юм байна дахин хэвлий нээж гуурс тавих уу гэдэг зүйл яригдах гээд байна гэж хэлсний дагуу 1 дүгээр эмнэлэгт хяналтад орсон. Тэгээд 14 хоногийн дараа эмч ир гэж хэлээд энэ хугацаанд эмчилгээ болон хяналтад байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 41/

9. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* ах ******* ахтай барилдаж байгаад ******* ахын араас******* ах өргөсөн чинь ******* ах******* ахын хөлийг бүтэн биеэрээ ороож******* ахын дээрээс унасан юм. Тэгээд ******* ах*******ыг газар унагачхаад дээшээ боссон харин******* ах босохгүй ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй гэдэс өвдөөд байна гээд 30 орчим минут хэвтээд унасан газраа хөдлөөгүй хэвтээд байсан.******* ахыг манай гэр бүлийн хүмүүс босгоод эмнэлэг рүү явсан, эмнэлэг дээр очсон чинь эмч нь байхгүй өөр сумын эмнэлэг рүү очсон ба******* ахыг эмч үзээд дотор эрхтнүүд гэмтсэн юм шиг байна эм өгөөд нэг хоног харж үзье гэж Баянхонгор аймаг Заг сумын эмнэлэг дээр манай гэр бүлийнхэн хоносон юм. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр******* ахыг эмч дахин үзээд яаралтай хот руу юм уу аймгийн төв явах хэрэгтэй дотуур бэртэл байна гэхээр нь манай гэр бүлийнхэн******* ахыг аваад Баянхонгор аймгийн төв рүү яваад орой 18 цаг гэж байхад Баянхонгор аймагт очоод аймгийн эмчид үзүүлсэн чинь элэгний хавдар байна яаралтай Улаанбаатар хот руу очиж хавдар судлалын эмнэлэг дээр оч гэж хэлсэн тэр даруйдаа бид нар Улаанбаатар хот руу гараад 2020 оны 07 дугаар сарын 26-ны өглөө Хавдар судлал эмнэлэг дээр очиж******* ахыг үзүүлсэн чинь гэмтэл авсан байна Гэмтлийн эмнэлэг дээр оч гэсний дагуу Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь элэг няцарсан байна яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлээд 2 өдөр эмчилгээ хийсний дараа 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр******* ах элэгний хагалгаанд орсон түүнээс хойш биеийн байдал арай гайгүй болж байгаа түүнээс хойш байнга******* ах эмчилгээ хийлгэж гэрээр байгаа юм.******* ахын барилдсан хүмүүс нь ******* ах, ******* ах, ах, бас надтай барилдсан. ******* ахаас бусадтай барилдахад ямар нэгэн бэртэл аваагүй бүгдийг нь унагаасан өөрөө газар унаагүй сүүлд ******* ахтай барилдаад бэртэл авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...У.С ыг 2000 оноос хойш хүүхэд байх үеэс мэднэ... Миний мэдэхээр даруу төлөв, зантай залуу байгаа юм. бусадтай ёс зүйтэй харьцдаг хүн гэж би боддог....” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/

11 Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай дүү У.С  нь дуу цөөнтэй төлөв даруу зантай сургуульд онц сурдаг хүүхэд байсан Монгол Улсын их сургуулийн нягтлан бодогчийн анги төгссөн юм. Манай дүү уур уцаар багатай бусадтай ёс зүйтэй харилцдаг нэгэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/

12. Шинжээч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Барилдах явцад өөрийн жингээр тодорхой хэмжээний хатуу гадаргуутай зүйл дээр унах (гар, өвдөг, тохой гэх мэт) үед дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. Б.Ө ын биед дээрх гэмтлээс өөр ямар нэг гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10421 дугаартай шинжээчийн:

1. Б.Ө ын биед элэгний баруун дэлбэнгийн 4.5.8-р сегментэд элэгний эдийн няцрал болон цус хуралт, бага аарцгийн хөндий дэх шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 48-49 гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 30-32/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 106-109/, Улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх албан бичиг /хх-ийн 66/, хаан банкны тодорхойлолт /хх-ийн 68/, төрийн банкны харилцагчийн хуулга /хх-ийн 71/, Хаан банкны харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 112-113/, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нэг хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч У.С нь 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг “Өргөөтийн рашаан” гэх газар насанд хүрээгүй буюу 17 нас 08 хоногтой Б.Ө тай барилдаж улмаар дээрээс нь дарж унаж түүний эрүүл мэндэд элэгний баруун дэлбэнгийн 4, 5, 8-р сегментэд элэгний эдийн няцрал болон цус хуралт, бага аарцгийн ингэн хуралт бүхий хүнд гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогч Б.Ө ын мэдүүлэг, гэрч , ,, Ж.*******, А.*******, Б., шинжээч эмч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10421 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч У.С ыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч У.С т  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.Ө  нь 2003 оны 07 дугаар сарын 16-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг гарах үед 17 нас 08 хоногтой байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч У.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад насанд хүрээгүй хохирогч Б.Ө ын хууль ёсны төлөөлөгч аас шүүгдэгч У.С т гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн бичгийг гаргаж ирүүлсэн тул шүүгдэгч У.С ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч У.С ын холбогдсон зүйл хэсэгт хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасахаар заасан бөгөөд шүүхээс энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “...бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах л гэнэ” гэж заасныг үндэслэн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 2.2-д зааснаар “...18-аас дээш насны бөхийг барилдуулах бөгөөд....” гэж заасан,  мөн дүрмийн 8.2.7.6-д унасан бөхийн дээрээс….нитгэрэх, биеийн жингээр дарж  жигнэх,”-ийг хориглосон бөгөөд энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд дүрмийн      9.3.3-д …..учраа бөхөө …...гэмтээсэн тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах” гэж заасныг үндэслэн шүүгдэгч У.С ыг бусадтай барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д эрхийг хасах талаар хуульчилсан байх тул түүний бусадтай барилах эрхийг хасах нь зүйтэй гэж үзлээ.

Бөх барилдах нь заавал хэн нэгэн мэргэшсэн улс, аймаг, сумын цол авсан байхыг шаардахгүй бөгөөд өөрийн хүсэл сонирхлоор бөх барилдах эрх нь нээлттэй боловч ингэж барилдах явцад бусдыг гэмтээхийг дүрмээр хориглосон байх тул шүүхээс барилдах эрхийг хасах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.С т барилдах эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг  хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.      

Хэрэгт шүүгдэгч У.С ын  эзэмшлийн улсын дугаартай Ниссан маркийн авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг эзэмшигч У.С т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч У.С  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч У.С т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.С  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт У.С ыг  болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч  овогт У.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр барилдах эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан  / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч У.С т зургаан / 06 / сарын хугацаагаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.С  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч У.С  нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн  3-д зааснаар шүүгдэгч У.С т барилдах эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч У.С  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч У.С ын эзэмшлийн “Ниссан” маркийн авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг эзэмшигч У.С т хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ