Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
Хэргийн индекс | 103/2017/00063/И |
Дугаар | 103/ШШ2017/00121 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2017/00121
2017 оны 0******* сарын 27 өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00121 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэгт байрлах, ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******-******* тоотод оршин суух нь хуурай хог хаягдлын тээвэрлэлтийн хураамжийн 2015 оны 2-12 сарын төлбөр 22.000 төгрөг, 2016 оны 1-12 сарын төлбөр 24.000 төгрөг, 2017 оны 1-2 сарын төлбөр 4000 төгрөг нийт 50.000 төгрөгийг төлөөгүй учир уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-иас хариуцагч нь хуурай хог хаягдлын хуураамжийн төлбөрт 50.000 төгрөгийг 2017 оны 0******* дугаар сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулсан гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 50.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 50.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ