Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 103/2017/00121

 

                                    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                          биелүүлснийг  баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах,  “Автожим” ОНӨААТҮГ-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 86 тоотод оршин суух, Гээпилийн Энхсайханд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт  50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Автожим” ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 18-86 тоотод оршин суух Г.Энхсайхан нь хуурай хог хаягдлын тээвэрлэлтийн хураамжийн 2015 оны  2-12 сарын төлбөр 22.000 төгрөг, 2016 оны 1-12 сарын төлбөр 24.000 төгрөг, 2017 оны 1-2 сарын төлбөр 4000 төгрөг нийт 50.000 төгрөгийг  төлөөгүй учир уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Автожим” ОНӨААТҮГ-иас  хариуцагч Г.Энхсайхан нь хуурай хог хаягдлын хуураамжийн  төлбөрт  50.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулсан” гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Г.Энхсайхан нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 50.000 төгрөгийг нэхэмжлэгч “Автожим” ОНӨААТҮГ-т төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Автожим” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Гээпилийн Энхсайханд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт  50.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.Энхсайханаас 2275 төгрөгийг  тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.   

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.ЦЭЦЭГДУЛАМ