Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга:  Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Э.С  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000427 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / регистрийн дугаар *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С  нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 21-04 тоотод архидан согтуурсан үедээ иргэн Б.Б ын нүүрэн тус газарт гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Э.С  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 09 дүгээр сарын 21-ны орой 19 цагийн үед *******ын хамт ******* гэх хамаатныхаа эгчийнд очсон тэгтэл *******, Б.Б ынд очоод ирэх үү, хүүхдийнхэн төрсөн өдөр болж байгаа гэж хэлэхээр нь Б.Б ынд очсон, очиход *******, *******, гэх найзууд нь байсан бид нарт хоол хийж гаргаж өгөөд Ерөөл 0.75 литртэй архи хийж гаргаж өгөөд архинаас , , бид 4 хувааж уугаад дуусгасан тэгээд байж байтал дэлгүүр лүү архинд явсан тэр хооронд Б.Б  дахин 0.5 литртэй Ерөөл архи гаргаж ирээд *******, бид 3 хувааж уугаад дуусгасан тэгтэл дэлгүүрээс ирэхдээ 0.75 литртэй Ерөөл архи авчраад архийг , , ******* бид 3 хувааж ууж байтал унтаад өгсөн тэгтэл , *******ын найз бүсгүйг сохор, ийм юмтай явах гэж дээ гээд хэлээд байсан тэр үед ******* уйлаад байсан юм тэгээд би *******ыг явъя гэж хэлээд гэрээс гарч иртэл бас гэрийн гадаа гараад *******ыг дахиж хэрэлдээд байхаар нь би ыг битгий адилхан эмэгтэй хүн байж, нэгнийгээ сохор гэж янз бүрээр хэлээд байгаач гэж хэлтэл над руу дайраад эрүү самардахаар нь ын нүүр лүү нь 1 удаа цохчиход ээг аваад яваад өгсөн юм... гэх мэдүүлэг / хх-ийн 52-53/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С  өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3.Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр манай хүү ийн төрсөн өдөр болоод, орой 19 цагийн үед манайд найз ******* ирээд байж байтал *******, , *******, ******* гэх найзууд 2 залуугийн хамт ирсэн, би 1 шил, 0.5 литртэй Ерөөл архи гаргаж өгсөн архинаас , ******* нар уугаагүй, ******* ганц татсан харин *******, 2 залуу болох , нар хувааж уусан, би архинаас 3-4 удаа уусан юм тэгтэл надаас хэрүүл, нэхээд байсан тэгээд байж байтал гаднаас гээд манай эрэгтэй найз орж ирэхэд мөн хэрүүл, нэхээд байхаар нь би яв гэж хэлээд гаргаж өгч явуулаад эргэж орж ирээд хоорондоо юм яриад сууж байгаад би гэх залууд нь тоглоомоор миний найз сохор хүүхнээр яахав дээ гэж хэлтэл чи миний найз хүүхнийг сохор гэж хэллээ гээд уйлаад байж байтал очиж аргадаж байгаад чи яахаараа миний найзын, найз хүүхнийг сохор гэж хэлдэг юм гээд над руу дайраад босоод ирэхээр нь , нарыг явцгаа гэж хэлээд хашаанаасаа гаргаад, хашааны хаалгаа түгжчихээд эргэж орж ирээд байж байтал , нар хашааны хаалга давж орж ирээд, манайд гэрт орж ирээд манай дүү болох г дагуулж явах гээд байхаар нь би дүүгээ чамтай явуулахгүй гэж хэлээд 2-ууланг түлхэж гаргаад гэрийнхээ хаалгыг түгжсэн юм тэгтэл гэрийн хаалгыг хүчтэй татаад орж ирчхээд намайг янхан минь гараад ир гэж хэлээд байхаар нь яагаад янхан гэж хэлээд байгаа юм, танай найз сохор хүүхэн янхан биз дээ, би тэр хүүхэн шиг чинь янхан биш гэж хэлээд гэрийнхээ  гадаа, хаалганы үүдэн дээр зогсож байтал хашааны хаалганы үүднээс гүйж ирээд нүүр лүү гараараа цохисон тэгтэл би арагшаа ойчоод ухаан балартаад тэрнээс хойших зүйлийг сайн санахгүй байна, манай найз ******* хэлэхдээ чамайг цохиж унагаасны дараа 2-3 удаа нүд рүү цохихоор нь болиоч ээ хүн аллаа гэж хэлэхэд нь болиод хашаанаас гараад явсан гэж хэлсэн юм тэгээд манай хүү цагдаад дуудлага өгсөн юм.... гэх мэдүүлэг / хх-ийн 12-14 /

...Тухайн үеийн нөхцөл байдлыг одоо санаж байгаагаар Э.С  нь миний зүүн нүдний хөмсөг хэсэг рүү нэг удаа цохичхоод яваад өгсөн юм, өөр бол цохиогүй тэгээд зүүн нүдний хөмсөг хагараад цус гарсан тэгээд тухайн хөмсөгний хавдаж хөхөрсөн хэсэг нь гүд болон чамархай, хацар хэсэг рүү хавдар нь хөхөрч буусан юм, манай хүүхдийн хувьд Э.С  нь 2-3 удаа цохисон гэж хэлсэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 15-16 /

4. Гэрч Э.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....  2020 оны 09 дүгээр сарын 21 -ны орой найз над руу утсаар яриад ын хүүхдийн төрсөн өдөрт очъё намайг Нураг хайрхан дэлгүүр дээр хүрээд ир гэхээр нь очсон, очиход , ******* нар 2 залуугийн хамт байхаар нь энэ 2 залуу цуг явах юм уу гэж хэлэхэд, цуг явна гэж хэлээд бүгдээрээ ынд очоод хоол унд идээд байж байтал ******* гэр лүүгээ харилаа гээд явсан тэгтэл  Д. "Ерөөл" 0.75 литртэй архи гаргаж ирээд архинаас бид 2 уугаагүй, 2-3 удаа уусан, *******, , гэх залуучууд хувааж уусан тэгээд  дахин 1 шил 0.75 литртэй архи гаргаж ирсэн ууж байтал , нар маргалдаад байсан тэгтэл , , нарыг хашаанаасаа гаргаад түгжээд гэртээ орж ирээд байж байтал , нар эргэж гэрт орж ирээд г цуг явъя, дагуулж явна гэхэд цуг явуулахгүй гэж хэлээд гэрээс гаргаад хаалгаа түгжтэл гэрийн хаалгыг хүчтэй татаж онгойлгоод гэрт орж ирэхээр нь Д. өмнөөс гараад гэрийн гадаа , нар маргалдаж байтал ын нүд рүү гэгч залуу цохитол доошоо суухаар нь би очиж аваад гэрт нь оруулсан, , гэх залуучууд яваад өгсөн юм.... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /

5.Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....  2020 оны 10 дугаар сарын 21-ны орой 20 цагийн үед *******, *******, , С.******* нарын хамт Б.Б ын хүүхдийн төрсөн өдөрт очоод хоол унд идсэн тэгтэл ******* гэр лүүгээ явлаа гээд явсан, 0.75 литртэй, Ерөөл архи гаргаж өгөөд архинаас *******, нар уугаагүй харин , Э.С , ******* бид нар хувааж уугаад Б.Б дахин 0.5 литртэй архи гаргаж өгсөн тухайн архийг , Э.С  бид 3 уусан тэр хооронд ******* дахиж дэлгүүрээс 0.75 литртэй архи авчраад унтаад өгсөн, сүүлийн 0.75 литртэй архийг талд нь орж байхад намайг сохор, янхан хүүхэнтэй явдаг, чааваас даа гэж хэлэхээр би уйлаад би найз хүүхнээ сохроор дуудаж үзээгүй ш дээ гэж хэлсэн тэгтэл Э.С  яах гэж хүний найз хүүхнийг сохроор дууддаг юм, чи адилхан эмэгтэй хүн байж тэгж хэлж болохгүй гэж хэлэхэд , Э.С  луу уурлаад янз бүрээр хэлтэл Э.С , ын нүүр лүү нь цохиод явъя гэж хэлэхээр нь Э.С ын хамт явсан юм, сүүлийн авчирсан архийг ууж дуусгаагүй үлдээсэн юм..... гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /

6.Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болоод манайд ээжийн найз *******, , , эгч мөн танихгүй 2 эрэгтэй хүн ирсэн юм, тухайн хүмүүст ээж Ерөөл гэх архи гаргаж өгсөн, архийг 2 эрэгтэй ах ихэнхийг нь уусан, ээж 2-3 удаа архи уусан мөн ******* эгч 2 удаа уугаад унтаад өгсөн, эгч архи уухаас өмнө яваад өгсөн юм, архинаас огт уугаагүй , ******* эгч нар уугаагүй, эхний архийг ууж дуусгаад эгч дэлгүүрээс дахиж архи авчраад архийг 2 танихгүй ах ууж байгаад гэрээсээ хөөлөө гээд маргалдсан тэгээд ээж 2 ахыг хашаанаас хөөж гаргаад хаалгаа түгжсэн тэгтэл хашаан дээгүүр давж орж ирэхээр нь гэрийнхээ хаалгыг түгжчихээд гэрийн хаалга мулт татаад орж ирээд, эгчийг дагуулж явах гээд байхаар нь ээж явуулахгүй гэсэн тэгтэл ээжийг чирч гаргаад нойлын хажууд очиж зогсоод хэрүүл хийж байгаад ээжийг эхлээд толгой руу нь цохиод дараа нь нүд рүү нь цохьчихоод гүйгээд гараад явсан тэгээд цагдаагийн газар луу явсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27,

7. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 588 дугаартай шинжээчийн:

1. ын биед тархи доргилт, духанд шарх, зүүн дээд, доод зовхи, хацар, чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх  дүгнэлт /хх-ийн 37-38 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс Шүүгдэгч Э.С нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 21-04 тоот хашааны гадаа архидан согтуурсан үедээ иргэн Б.Б ын эрүүл мэнд нь  тархи доргилт, духанд шарх, зүүн дээд, доод зовхи, хацар, чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч , гэрч Б.*******, *******, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 588 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.С  нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч Э.С ын “Хонор” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.С т буцаан олгож шийдвэрлэв.                                                                                                   

Шүүгдэгч Э.С  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                  

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  овогт Э.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  овогт Э.С ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.С т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.С  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Э.С  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.С ын эзэмшлийн Хонор-7 маркийн гар утас битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг Хонор-7 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Э.С т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ