Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/011

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга:Г.Цогдэлгэр  ,

Хохирогч: Ж.Б ,

Хохирогч: П.Г ,

Шүүгдэгч: Ж.Б , түүний өмгөөлөгч Л.Бор,

Шүүгдэгч: П.Г , түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б , П.Г  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003070291 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар: ******* /,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

 1. Шүүгдэгч П.Г  нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүмүүнлэгийн ордон”-ны орчим иргэн Х.М ийн машин дотор Ж.Б ийн нүүрэн тус газар хөлөөрөө жийж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Ж.Б  нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүмүүнлэгийн ордон”-ны орчим иргэн Х.М ийн машин дотор П.Г г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Ж.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 06 дугаар сарын 05-ны өглөө цагийн үед ажлаа хийгээд байж байхад ******* орж ирээд хүмүүнлэгийн ордны нээлт болох гээд байна цуг явъя гээд би энэ машинтай явж байгаа гээд ийн машиныг заагаад би тэгэхээр нь ажлынхаа хувцастай явъя гэтэл хувцсаа сольчих гэхээр нь би хувцсаа солиод машинд суутал ийн нөхөр согтуу сууж байсан. Машинд суугаад явах гэтэл гэгч 2,3-н өдөр ууцан чинь шартаж байна чи ганц шил архи аваад өгчих гэхээр нь АПУ-гийн бөөний төвөөс 1 ширхэг Фанта нэртэй ундаа, 0,5 граммтай ерөөл гэсэн нэртэй архи хамт авч өгсөн. Тэгээд хүмүүнлэгийн ордон руу очиход хүмүүс нь цугларсан эхлэх болоогүй байсан. Машин дотроо ******* архиа задлаад өөрөө уугаад дараа нь д өгөөд надад өгөхөөр би уусан. Удалгүй хурлын дарга аймгийн засаг дарга нар ирчихлээ гээд нээлт болоод дуусахаар нь би ажил руугаа явлаа гээд явсан. Ажил дээрээ ирээд хэдэн аяга шаазан байхаар нь угаачхаад байж байтал ******* орж ирээд дуудаад байна 2уулаа өрөөнд орж баяр хүргэе гээд байхаар нь цуг явсан замдаа дэлгүүр орж 0,5 ерөөл гэдэг архи аваад очсон. Өрөөнд ороод ******* *******д баяр хүргэе гээд гаргаж өгсөн. ******* нь задлаад өөрөө эхэлж уугаад бид нар бөөндөө хувааж ууж байтал нэг эмэгтэй би уудаггүй гэхэд ******* бөөгийн юм байгаа юм заавал уух ёстой гээд уулгасан. Гаднаас орж ирэхэд бид нар зөрөөд гарсан. Гарч ирээд тамхи татчихаад машинд суусан. *******д би та яагаад ялгаж харьцаад байгаа юм гэхэд над руу май гөлөг минь чам шиг пизда, гуйлгачин гээд хэл амаар доромжлоод нүүр лүү салаавч гаргасан. Тэгэхээр би салаавч гаргасан гарыг нь базсан тэгтэл ******* хөөе наад гар өвдөөд байна гэхээр нь гарын тавьтал зөрүүлээд заамдаж авахад ******* миний араас тэвэрч авахад ******* миний цамцнаас татахад би заамдсан гарыг нь түлхэхэд хойшоо хаалгаа налаад унахдаа миний цамцыг урсан. Хаалгаа налж байгаад баруун хөлөөрөө миний цээж рүү жийгээд миний энгэрт байсан нүдний шилний гуяын хугалсан байсан, би хөлийг нь барих гэтэл эрүү рүү жийгээд үүдний хоёр шүд мулт жийсэн байсан. тэгэхээр нь би жийсэн хөлийг нь тахимаар нь нугалаад хойш нь дарсан. Тэгээд цаанаас нэг *******гийн талын хаалгыг онгойлгоод хүн наад хүн чинь нурууны хагалгаанд орсон хүн байгаа юм нурууны бэртэлтэй гээд хэлэхэд ******* буугаад нөгөө талынх нь хаалгыг онгойлгоод зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би Хүмүүнлэгийн ордны хажууд ийн машинд суусан. Машины урд суудалд хойно нь ******* болон нар суусан байсан. Би өөр хүн суух байх гэж бодоод руу алхаж суусан тэгээд *******д хандаж та ямар учраас хүнтэй ялгаж харьцаж байгаа юм гэж хэлсэн тэгтэл май пизда минь гөлөг минь гэсэн би гөлөг байхад нь уулзахгүй яасан юм гэж хэлээд миний өөдөөс салаавчилсан гарыг базсан тэгтэл ео ёо гар гэж хэлээд ******* миний цамцнаас татсан тэр үед би цамцнаас татсан гарыг түлхэж холдуулахад миний цамцыг урсан тэгээд ******* хойш налж /насан уначихаад хөлөө хоёр гурван удаа жийсэн би хөлийг нь хойш нугалж суусан тэгтэд машины хаалга онгойж наад хүн чинь нурууны хагалгаанд орсон чи яаж байгаа юм гэж хэлээд *******г машинаас гаргасан би машинаас гарч ирэхэд машины баруун талын хаалга дээр очсон цагдаа дуудаж бариулна гэж хэлээд зогсож байсан цагдаа нар ч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б  мэдүүлэхдээ:  Зөвшөөрөхгүй байна. Энэ хүн нүүр лүү өшиглөөд байхад нь өөрийгөө хамгаалахын тулд хөлийг нь хориглосон, Машины ард суудал дээр зэрэгцээд суусан байсан. Арын хаалгаа түшиж суугаад хөлөөрөө өшигчиж байсан, Тухайн үед зүгээр байсан. Намайг өшигчиж байсан гэв.

3. Шүүгдэгч П.Г гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... би Ж.Б ийг цохиогүй намайг тэр хүн цохиж зодсон. Ж *******ийг цохих тамир тэнхээ ч надад байхгүй тухайн үед хагалгаанд ороод дөнгөж гарч ирчхээд ядруу биетэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г  мэдүүлэхдээ: зөвшөөрөхгүй байна Миний хөл хөдлөхгүй. Миний бөгсөн бие мэдээгүй байж байгаад хоёр суга таягтай болсон. Тухайн үед дөнгөж босоод явж байсан гэв.

 3. Хохирогч Ж.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  ... 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би ээж ийн дунд зах дээр байх гоймонтой цайны газар ирээд байж байхад гэх миний найз орж ирээд Хүмүүнлэгийн ордны нээлт болох гэж байна хоёулаа хамт тэнд очъё гэж хэлсэн. Баянхонгор сумын 1 дүгээр багт Хүмүүнлэгийн ордны нээлт болсон тэнд очиход болон ийн тал гэж хүмүүс үзэл бодлоороо хуваагдаж хэрүүл маргаан болж байна гэж Хүмүүнлэгийн ордноос гарч ирсэн хүмүүс яриад байсан. Тэгтэл явъя гэж хэлээд яваад өгсөн. Тэрний дараа г дуудаад байна хоёулаа хамт очъё ганц өрөө ч хамаагүй олж аваад соёл урлагийн үйл ажиллагаа явуулмаар байна гэж хэлээд бид 2 Хүмүүнлэгийн ордон дээр тэй уулзахаар болсон. Хоосон очоод яах уу гэж хэлээд надад байсан мөнгөөр нэг шил архи ундаатай авч очсон. Хүмүүнлэгийн ордны үүдэн дээр , болон хүмүүс байхаар нь би мэнд мэдээд жоохон юм яриад байж байхад гарч ирээд хоёулаа оръё гэж хэлсэн тэгээд ийн өрөөнд орж авсан шилтэй архиа гаргаж ирэхэд ******* тойруулж тэнд байсан хүмүүст аягалж өгсөн. ******* энэ манай хамгаалагч сахиусны авч өгсөн юм шүү гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс бүгд тэр архинаас ууж тэр архи дууссан тэгээд тэр өрөөнөөс бүгд гарч би гадаа тамхи татчихаад ийн машинд суусан. Машины урд суудалд хойно нь ******* болон нар суусан байсан. Би өөр хүн суух байх гэж бодоод руу шахаж суусан тэгээд *******д хандаж та ямар учраас хүнтэй ялгаж харьцаж байгаа юм гэж хэлсэн тэгтэл май пизда минь гөлөг минь гэсэн би гөлөг байхад нь уулзахгүй яасан юм гэж хэлээд миний өөдөөс салаавчилсан гарыг нь базсан. Тэгтэл ёо, ёо гар гэж хэлээд ******* миний цамцнаас татсан тэр үед би цамцнаас татсан гарыг нь түлхэж холдуулахад миний цамцыг урсан тэгээд ******* хойш налж унасан уначхаад хөлөөрөө хоёр гурван удаа жийсэн би хөлийг нь хойш нугалж суусан тэгтэл машины хаалга онгойж наад хүн чинь нурууны хагалгаанд орсон чи яах гэж байгаа юм гэж хэлээд *******г машинаас гаргасан. Би машинаас гарч ирэхэд машины баруун талын хаалга дээр очсон цагдаа дуудаж бариулна гэж хэлээд зогсож байсан. Намайг ******* хөлөө жийж цохисон. Миний энгэртээ зүүсэн нүдний шилний гуя хугарсан шүд унасан. П.Г архи уусан байсан. Би өөрийн эрүүл мэндээрээ хохирсон хүнээр доромжлуулж хэлэх хэлэхгүй үгээр хэлүүлсэнд гомдолтой байна .... гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б  мэдүүлэхдээ: Миний ганц хэлсэн буруу үг нь “ялгаж харьцлаа” гэсэн үгнээс болж намайг өшиглөсөн. ******* миний хажууд сууж байсан болохоор хөлөөс нь холдуулах гэж хойш нь татсан. Тэрнээс урд сууж байсан хүмүүс юу болсныг мэдэхгүй хажууд байсан хүнээс л асуух хэрэгтэй. Эхний өшиглөлт нь цээжинд оносон. Нүдний шилээ энгэртээ зүүсэн байсан. Хоёр дахь өшиглөлт нь ам хэсэгт оносон, Одоо 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа, Би унаж татдаг учраас шүдэндээ хахаад үхэх эрсдэлтэй. Ийм учраас 5 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

5. Хохирогч П.Г гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 06 дугаар сарын 05-ны өглөө би 11 цагийн үед гэрээсээ гараад Хүмүүнлэгийн ордны байрны нээлтэд ирсэн тэгээд нээлтийн үйл ажиллагаа дуусаад өдөр 14 цагийн үед гэр лүүгээ явах гээд гарч ирээд гадаад машинд сууж байтал миний суусан машиныд нэг согтуу залуу орж ирээд намайг мэндэлсэнгүй хүн ялгаж харьцлаа гээд учир зүггүй намайг хэл амаар доромжилж дайраад намайг машины арын суудал дээр дарж аваад нүүр лүү цохиж нүдний шил хаглаж зүүн шанаа хэсэгт 2 удаа цохиж авсан мөн үснээс зулгаасан толгой их өвдөж байна баруун хөл нугалж дарсан тэгээд хамт байсан хүмүүс салгах гээд дийлэхгүй байсан би болиоч гэж орилоход ойр байсан 2 залуу ирж салгаж авсан. Миний хувьд зүгээр гэрээсээ гараад хүнд зодуулсанд их гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 3/

...  2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би Хүмүүнлэгийн ордонд хуралд ирсэн. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрөөнд байхад ******* гэх залуу согтуу орж ирсэн. Тэнд хэсэг байж байгаад Хүмүүнлэгийн ордноос гарсан. Би дарга ийн Хүмүүнлэгийн ордны хажууд байх машинд орж суусан. Тэнд даргын нөхөр сууж байсан. Тэгээд тэнд тэй юм яриад сууж байхад эхэлж орж ирээд араас нь ******* гэх залуу нэг шил архи халаасандаа хийчихсэн согтуу орж ирсэн. Би нартай юм ярьж байхад чи намайг тоосонгүй гэж хэлээд намайг доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би *******ийн өөдөөс миний шалдан явах явахгүй хамаагүй гэж хэлээд салаавч өгсөн. Тэгсэн босож ирээд миний нүүрэнд цохиж зүүж явсан нүдний шил хугарч хамар цааш чихэгдэж орсон. , нар салгах гэсэн боловч хүч нь хүрэхгүй дийлэхгүй байсан. Тэгээд би бууя гэж хэлээд машины баруун хаалгаар гарах гэсэн боловч миний хөлөөс барьж аваад нугалж би больё хөл гэмтлээ нурууны хагалгаанд орсон хүн гэсэн боловч ******* хүрч ирээд намайг зодсон тэгж байхад машинаас бууж хаалга онгойлгож *******ийг хойш татаж болиоч гэж хойш татаад явсан... Би хохирлоо барагдуулж авмаар байна. Нүдний шилээ төлүүлж авмаар байна. Надад эмч эмчилгээ хий гэж эмч эм тариа бичиж өгсөн тэр болгоноо төлүүлж авмаар байна. Улаанбаатар хотод томографик зураг ав гэж хэлсэн тэнд үзүүлмээр байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Г  мэдүүлэхдээ:  2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн уулзалтад гишүүн зэрэг хүмүүс ирсэн. Тухайн үед би гэртээ байсан. над руу утсаар яриад та удирдлагын зөвлөлийн хүн юм чинь та заавал ир гэсэн. Тухайн үд миний бие өвдсөн байсан. Талийгаач маань тариа хийлгэж байсан болохоор би очиж чадахгүй гэсэн чинь заавал ирэх шаардлагатай гэсэн. Очоод би гадаа гараагүй дотроо л сууж байсан. Хүн хаана суулгана би тэндээ сууж байдаг. Гэтэл гаднаас *******, ******* хоёр шил архи барьчихсан ороод ирсэн. Намайг ахмадаараа та тойруулчих гэсэн тэгээд бүгд амсаад өгсөн. Тэр архи ширээн доор бараг бүтнээрээ үлдсэн. Тэгээд гараад явсан чинь манай машинд очоод суучих би таныг хүргээд өгье гэсэн. Би г түшээд машинд очоод суусан. Бид 3 юм яриад сууж байсан чинь ******* ороод ирсэн. Дараа нь ******* орж ирсэн. Тэгээд сууж байсан чинь ******* чи намайг тоосонгүй хүн ялгаварлаж харьцлаа гээд хэл амаар доромжлоод байхаар нь салаавч өгсөн. Тэгсэн миний нүдний шил рүү цохисон би нүүрээ дараад тонгойсон чинь Толгой дээрээс нүдсэн. Тэгээд буух гээд хаалга руу мөлхөж байсан чинь  хөлийг маань арагш нь дарсан.  , хоёр хөлийг нь тавиач чи хагалгаанд орсон хүн гэж хэлсэн. Машинаас арай гэж буугаад гишгэх гэсэн чинь болохгүй байсан болохоор машины арын сандлыг түшээд зогсож байсан чинь толгой руу ирээд нүдээд байсан. Тэр үед гаднаас хүн хараад салгасан юм байна лээ. Би цагдаа дуудах ч сөхөөгүй байсан. Тэгээд цусаа арчаад сууж байсан чинь цагдаа ирээд та зохицчихоо гэсэн ээр бас хэлүүлсэн байсан. Би ийм болчхоод яаж зохицох юм бэ гэж хэлсэн, Одоо байнга толгой өвдөж байгаа, нойрны эм ууж унтаж байгаа, нийлээд 600.000 төгрөг нэхэмжилнэ, 2019 оны 10 дугаар сард хагалгаанд орсон гэв.

7. Гэрч Х.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай “Хүмүүнлэгийн ордон”-ний нээлт 2020 оны 06 дугаар сарын 05-ний өдөр болсон. Тэр үед Тамжидмаа хэсэг бүлэг хүмүүстэй ирж намайг эсэргүүцэж үг хэлүүлэхгүй байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүсийг гаргаж “Хүмүүнлэгийн ордон”-ийг хаагаад машин дээрээ ирэхэд П.Г  эгч машины арын суудал дээр намайг ******* зодчихлоо гэж хамраас нь цус гарч шил нь хугарчихсан зулгарсан үсээ үзүүлээд сууж байсан. Ж.Б  нь гадаа хоёр залуутай барилцаж авчихсан нэг залуу нь энэ эгчийг энэ хүн зодож байхыг салгасан чинь намайг барьж аваад гэж байсан...

....П.Г  нуруу нугасны өвчтэй группт байдаг, Ж.Б  бол унадаг татдаг өвчтэй түүгээрээ группт байдаг байх. гэх мэдүүлэг / хх-ийн 43 /,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.М  мэдүүлэхдээ: ******* эгчийн хамраас цус гарчихсан уйлаад байж байсан. ******* хоёр залуутай зогсож байсан нөгөө залуу нь “гинж тасдчихлаа энэ эгчийг зодоод байж байхаар нь цагдаа дуудчихлаа” гэж ярьж байсан, Манай удирдах зөвлөлийн гишүүн учраас сай мэднэ, Хүний тусламжтай л босож суудаг, Хөл нуруу нь саажилттай гэж байдаг. Нөгөө хөлийг нь сайн мэдэхгүй байна, таягтай явдаг, хараагүй гэв.

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хүмүүнлэгийн ордны нээлтэй болоод би ирсэн тэгээд нээлтэд оролцоод нээлтийн үйл ажиллагаа дуусаад манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргүүн машинтай явж байхаар нь би замаар дөхөж бууя гээд машин нь суугаад байж байтал ******* жаахан согтуу манай машин дээр ирээд надтай мэндэлсэн тэгээд хажууд сууж байсан эмэгтэйгээ хэрүүл хийгээд байсан тэгээд удалгүй машины ард сууж байсан эмэгтэйг зодох гэж дайраад байхаар нь би *******ийг салгах гээд зогсож байтал 2 залуу ирээд салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 6/

... 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хүмүүнлэгийн ордны нээлтийн үйл ажиллагаа болж дуусахад би гэртээ харих гэсэн юм. Тэгтэл намайг дарга гэрт хүргээд өгье гэж хэлж би ийн машинд суухад машин дотор *******, *******, нар сууж байсан. Юунаас болсон бүү мэд гэнэт *******, ******* нар зодоон хийсэн. Юу болсныг би сайн санахгүй байгаа. Ямар ч байсан машинаас бууж ирээд хараад зогсож байхад цагдаа нар ирчихсэн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 43 /

10.Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 13-н цаг өнгөрч байхад Баянхонгор сумын 1 дүгээр баг Хүмүүнлэгийн ордны урд машин дотор нэг эрэгтэй хүн эмэгтэй хүнийг машинд оруулсан өөрөө араас нь өшиглөсөн зогсож байгаа харагдсан. Очиж салгаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

.... 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг Хүмүүнлэгийн ордны хажуугаар 13 цагийн орчимд өнгөрч явахад хүмүүс бужигнаад байсан. Би юу болж байгаа юм бол гэж бодоод очиж харахад машин дотор нэг хүүхнийг нэг эрэгтэй өшиглөж байгаа харагдсан. Би шууд очоод тэр залууг салгаж болиулсан. Тэгтэл тэр ******* гэдэг хүн намайг заамдаж авсан хажуугаас нэг танихгүй ах *******ийн гарыг барьж авахад нь би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж би тэндээс яваад өгсөн. П.Г  гэх эмэгтэй машины суудал дээр цаашаа харж элгээрээ тээж хэвтсэн байдалтай Ж.Б  араас нь өшиглөж байгаа харагдсан. Ж.Б ийн цамцны энгэр урагдсан байсан. Өөр зүйл ажиглагдаагүй. П.Г тай ойртоогүй болохоор мэдэхгүй байна. Ж.Б  нь согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

11.Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “... Тэгээд П.Г  эгч нээлтийн талаар надтай ярьж байхад Ж.Б  намайг тоосонгүй давж харьцлаа гэж хэлээд хэрүүл өдсөн. Тэр үед П.Г  би хүнтэй ярьж байна гэж хэлсэн. Тэгж байснаа салаавч гаргаж Ж.Б өд үзүүлсэн. Ж.Б, ******* руу дайрч тэр хоёр барилцаж авсан. Би тухайн үед машины урд сууж байсан болохоор зодоон хийж байхыг хараагүй. П.Г , Ж.Б  нар хоорондоо маргалдаж нэгийгээ цохиж байхыг сонсож мэдсэн... Ж.Б  нэлээд согтуу агсраад байгаа харагдсан. П.Г  салаавч өгсөн тэрнээс болсон байх гэж бодож байна... Тэр хоёр хоорондоо маргалдсан өөр хүмүүс маргалдаж зодоон цохион хийгээгүй. Би тэр талаар мэдээгүй сүүлд *******ийн шүд унасан талаар эхнэр ээс сонсож мэдсэн ...  гэх мэдүүлэг / хх-ийн 103/,

12.Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Ж.Б  намайг эрүүлжүүлэх, саатуулах баривчлах байранд эмчээр гарч байхад Баянхонгор аймгийн 1 дүгээр багийн нутагт байх “Хүмүүнлэгийн ордон” дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж хэв журам зөрчсөн гэх шалтгааны улмаас эрүүлжүүлэх байранд 14 цаг 50 минутад хүлээн авч эрүүлжүүлсэн. Үүдэн шүд нь уначихсан хаана унасан талаар асуухад “Хүмүүнлэгийн ордон дээр нэг хүүхэнтэй маргалдсан тэгээд тэр хүүхэн шүдийг унагаасан” гэж хэлсэн. Өмсөж явсан ягаан судалтай цамцны энгэр нь урагдсан хар ботинк, хар өнгийн өмдтэй, хар өнгийн энгийн нарны шилний хоёр гуя нь хугарсан байдалтай байсан. Согтуурлыг шалгахад 1.25% гарч ирсэн. Эрүүлжүүлэх, саатуулах баривчлах байранд ямар нэгэн зодоон цохион бол болоогүй ... гэх мэдүүлэг / хх-ин 105 /

13.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 327 дугаар шинжээчийн:

1. Ж.Б ийн биед баруун доод 1,2-р шүдний булгарал, доод уруулд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт / хх-ийн 53-54 /

14.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 315 дугаар шинжээчийн:

1. П.Г гийн биед цээж, баруун бугалга, мөр, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт / хх-ийн 16-17 /,

15. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 652 дугаар шинжээчийн:

1. П.Г гийн биед цээж, баруун бугалга, мөр, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт,

16.  Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц судлалын 2015 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 305 дугаартай шинжээчийн:

... 1. Ж.Б нь бусдын биед гэмтэл учруулах үедээ “Тархины гэмтлийн шалтгаант бие хүний болон төрх үйлийн органик эмгэг, шинж тэмдгийн /эпилепси төст/ уналт. Эпилепсийн зан төрхийн өөрчлөлт” сэтгэцийн өвчтэй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэх, удирдах чадвар нь сул байсан байна.

2. Ж.Б  нь гэмт үйлдлийн үед “ Тархины гэмтлийн шалтгаант бие хүний болон төрх үйлийн органик эмгэг, шинж тэмдгийн /эпилепси төст/ уналт. Эпилепсийн зан төрхийн өөрчлөлт” сэтгэцийн өвчтэй байсан байна. Өөрийнхөө үйлдлийг зөв ойлгон мэдэх, удирдах чадвар нь сул байсан байна.

3. Ж.Б  нь одоо “Тархины гэмтлийн шалтгаант бие хүний болон төрх үйлийн органик эмгэг, шинж тэмдгийн /эпилепси төст/ уналт. Эпилепсийн зан төрхийн өөрчлөлт “ сэтгэцийн өвчтэй байна. Ж.Б нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадваргүй байна.

4. Ж.Б  нь болсон байдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ж.Б ийн эмнэлгийн карт, зэрэг бичиг баримтууд нь түүний сэтгэцийн одоогийн байдалтай тохирч байна.

6.Ж.Б өд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

7. Урьд гаргасан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын гаргасан 2015-02-10 ны өдрийн шүүх сэтгэц эмгэг-Судлалын магадалгаа үндэслэлтэй... гэх дүгнэлт /хх-ийн    /,

17. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн эмч нарын 2020 оны 11 дүгээр сарын 03-ний 61 дугаартай шинжээчийн:

...1. Шүүгдэгч Ж.Б  нь мэдрэлийн хувьд гэмтлийн гаралтай тархины эмгэгшил Уналт таталт өвчтэй,Уг өвчний улмаас сэтгэцийн хувьд зан төрхийн өөрчлөлттэй.

2015 онд УБ СЭМҮТөвд сэтгэл зүйн оношилгоо хийлгэсэн.Сэтгэл зүйн оношилгоонд: Механик болон утгын ой тогтоолт бууралттай.Сэтгэцийн үйл ажиллагаа.оюуны ажиллах чадвар нэлээд буурсан.Сэтгэхүйд:мэдрэл сульдлын суурин дээр үүссэн түгшүүрлэл өндөр,өөрийн сэтгэлийн зовирыг ихэсгэн үнэлэх хандлага ажиглагдах ба сэтгэл гутрал байж болзошгүй.Өөрийн зан төрхөд аминч шинж давамгайлан илэрнэ. Өөрийн сэтгэцийн байдалдаа шүүмжлэл муутай хандана.

2. Шүүгдэгч   Ж.Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ мэдрэлийн хувьд Гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, уналт таталт өвчтэй. Уг өвчний улмаас сэтгэцийн хувьд зан төрхийн өөрчлөлт өвчтэй байсан.

3. Шүүгдэгч   Ж.Б  нь одоо мэдрэл,сэтгэцийн хувьд гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, уналт таталт зан төрхийн өөрчлөлт өвчний улмаас эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй... гэх дүгнэлт / хх-ийн      / эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 92 /, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл / хх-ийн 116-117/, “Наранмандал” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт / хх-ийн 117/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Б , П.Г  нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүгдэгч Ж.Б өд сэтгэцийн, шүүгдэгч П.Г д шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийлгэж, хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд шүүгдэгч П.Г , түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын хүсэлтээр гэрч П.г оролцуулахаар шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.Г , өмгөөлөгч П.Өлзийбаяр нар уг хүсэлтээсээ татгалзсан тул  гэрч П.г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр явуулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүхээс  шүүгдэгч Ж.Б  нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүмүүнлэгийн ордон”-ны орчим иргэн Х.М ийн машин дотор П.Г г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд нь цээж, баруун бугалга, мөр, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон,

Мөн шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүмүүнлэгийн ордон”-ны орчим иргэн Х.М ийн машин дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.Б ийн зодож түүний эрүүл мэндэд нь баруун доод 1,2-р шүдний булгарал, доод уруулд язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч П.Г , хохирогч Ж.Б , гэрч , , Х.М , Б. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 327, 315, 652, дугаар дүгнэлт, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний  төвийн шинжээч нарын 305, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 61 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нарын өгсөн  мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Б , П.Г  нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ж.Б  нь “Тархины гэмтлийн шалтгаант бие хүний болон төрх үйлийн органик эмгэг, шинж тэмдгийн /эпилепси төст/ уналт. Эпилепсийн зан төрхийн өөрчлөлт “ сэтгэцийн өвчтэй байна. Ж.Б  нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадваргүй байна, Ж.Б  нь болсон байдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна....” гэсэн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 305 дугаартай шинжээч нарын дүгнэлт, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч нарын  “...Ж.Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ мэдрэлийн хувьд Гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, Уналт таталт өвчтэй.Уг өвчний улмаас сэтгэцийн хувьд зан төрхийн өөрчлөлт өвчтэй байсан, шүүгдэгч Ж.Б нь одоо мэдрэл,сэтгэцийн хувьд Гэмтлийн гаралтай тархины эмгэгшил,уналт таталт өвчтэй. Уг өвчний улмаас сэтгэцийн хувьд зан төрхийн өөрчлөлт өвчтэй байсан, шүүгдэгч Ж.Б  нь одоо мэдрэл,сэтгэцийн хувьд Гэмтлийн гаралтай тархины эмгэгшил,уналт таталт.зан төрхийн өөрчлөлт өвчний улмаас эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй...” гэсэн дүгнэлтүүдээс дүгнэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагаас хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, харин түүнд сэтгэл заслын донтох зуршлын эсрэг  эмчилгээг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дэргэдэх “Жаргалтай амьдрал төв”-д хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах хугацааг суух газраа өөрчлөх, уг хаягнаас эсхүл Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс өөр тийш зорчихдоо Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж зохих зөвшөөрлийг авсаны дараа зорчих ёстой гэдгийг дурдаж ойлгох нь зүйтэй байна.

Шүүх эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, уг газраас зорчих үүргийг хүлээлгэх ялыг хуульд заасан хугацааг зааж оногдуулах бөгөөд хэрэв шүүгдэгч П.Г  уг ялыг зөрчиж эрх бүхий байгууллага болох Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлгүй оршин суух газраа өөрчилж, оршин суух газраасаа өөр газар зорчсон, Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй зорчсон бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солигдох болохыг ойлгож дурдах нь зүйтэй байна.

Мөн  шүүгдэгч П.Г г хохирогч Ж.Б тэй харилцахыг хориглосон бөгөөд энэ нь түүнийг хохирогч Ж.Б тэй харилцах нь цаашид дахин гэмт хэрэг гарах эрсдэлтэй гэж Шүүх дүгнэсэн учир мөн тодорхой хугацаагаар бусадтай харилцахыг хориглох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэв шүүгдэгч П.Г  нь эрх бүхий байгууллагын буюу Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлгүй хохирогч Ж.Б тэй харилцсан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хүчингүй болгож хорих ялаар солигдох үндэслэл болохыг ойлгож энэ талаар дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Г д оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, уг газраас зорчих үүргийг хүлээлгэх, бусадтай харилцахыг хориглох ялыг тодорхой хугацаа зааж оногдуулсан бөгөөд уг хугацаа дуусмагц дээрх хориглолт хязгаарлалт дуусгавар болно гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч П.Г д оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, уг газраас зорчих үүргийг хүлээлгэх, бусадтай харилцахыг хориглох зэргийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж ойлгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б  нь 2 хиймэл шүдний үнэ 5 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт өмгөөлөгч Л.Бороос гаргаж өгсөн баримтаар хохирогч Ж.Б  нь 2 хиймэл шүдээ 40.000 төгрөгөөр 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хийлгэж байсан баримтыг гаргаж өгсөн, мөн түүний гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан цамц урагдаж 20.000 төгрөгийн, нүдний шил эвдэрч 10.000 төгрөгийн, нийт 70.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна гэж дүгнэж түүний нэхэмжилсэн 5 сая төгрөгөөс 4.930.000 төгрөгийг нотлох баримт байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогч П.Г  нь эмчилгээ хийлгэсэн талаарх 600.000 төгрөгийн нотлох баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд уг баримтаас хавтаст хэргийн 96 дугаар талд байгаа 19300 төгрөгийн 161949 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж шүүх дүгнэж эдгээр зардлыг хасаж нийт 418.751  төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж хохирогч Ж.Б өд учирсан зардал 70.000 төгрөгийг хасаж нийт 348.751 төгрөгийг шүүгдэгч Ж.Б өөс гаргуулж, хохирогч П.Г д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Б  нь Тархины гэмтлийн шалтгаант бие хүний болон төрх үйлийн органик эмгэг, шинж тэмдгийн /эпилепси төст/ уналт. Эпилепсийн зан төрхийн өөрчлөлт “ сэтгэцийн өвчтэй байна. Ж.Б  нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадваргүй байна, Ж.Б  нь болсон байдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна....” гэсэн Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч нарын дүгнэлт гарсан боловч Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д  “...сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Ж.Б ийг шүүхээс иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож асран хамгаалалт тогтоогоогүй, мөн шинжээч нарын дүгнэлтэд “...болсон байдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай...” талаар дүгнэсэн байх тул түүнээс хохирогч П.Г д учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Г , Ж.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Г  нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эд мөрийн баримтаар хохирогч Ж.Б ийн эзэмшлийн гэх эрэгтэй хүний цамц 1 ширхэг, хүний хиймэл шүд 2 ширхэг, хохирогч П.Г гийн эзэмшлийн гэх бор эрээн өнгийн нүдний шил 1 ширхгийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 07 дугар сарын 31, 2020 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Г , Ж.Б  нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.+длорх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Ж.Б ,   овогт П.Г  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  овогт П.Г г хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Г г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хоёр / 02 / сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч П.Г г хохирогч Ж.Б тэй хоёр / 02 / сарын хугацаагаар харилцахыг хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2, 4.3, 34.19 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч овогт Ж.Б өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд сэтгэл заслын донтох зуршлын эсрэг эмчилгээг Баянхонгор аймгийн “Жаргалтай амьдрал төв”-д хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулсугай.

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ж.Б өөс гурван зуун дөчин найман мянга долоон зуун тавин нэгэн / 348.751 / төгрөгийг гаргуулж хохирогч П.Г д олгохыг Баянхонгор аймаг  дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар цамц нэг ширхэг,нүдний шил нэг ширхэг, шүд хоёр ширхэг зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Шүүгдэгч П.Г  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.Б , П.Г  нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б , П.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Б , П.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ