Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч  Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Хохирогч: С.М , түүний өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүгдэгч: С.Э , түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Б.Бат-Оргилоос С.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914006610385 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  хүлээн хянан хэлэлцэв.

                                       Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* *******,

                                              Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газраас иргэн С.М ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан зүсмийн бяруу, нийт 2 тооны сарлагийн үхрийг хулгайлан авч /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /                                                                       

   ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                            

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч С.Э гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би өөрийнхөө үхрийг хайж явж байгаад Налуут сумын 1 дүгээр багийн нутаг Голын эх гэх газарт *******ын бор үнээ, эвэртэй бор тарлан бяруутай хэнийх нь мэдэгдэхгүй баахан айлын үхэртэй нийлсэн байсан. Тэгэхээр нь би гэртээ ирээд манай гэрт байсан *******ын эхнэрт нь танай бяруутай үнээ голын эхэнд байна гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш *******ын хамт үхрийг нь хайж явсан. Тэгээд үүнээс хойш би 2 үхрийг нь ******* гэх хүнээр хүнд заруулж 500.000 мянган авсан. Надад 500.000 мянган төгрөг бэлэн мөнгөөр нь өгсөн. надад тэр мөнгө нь байхгүй. би хэрэглээд дууссан. Тэр үед манай гэр Галуут сумын 1-р багийн нутаг хэц гэдэг газарт байсан. *******ын үхэр хариулаагүй хаа саагүй л явж байсан. Би *******ын бүх үхрийг танина. Надад үхрүүдээ хэлж захиж үлдээгээгүй. Би 2 үхрийн хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би 8 үхрийг нь хулгайлаагүй.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 151-158 /,

....2018 оны 12 сард би үхрийн эрэлд явж байгаад С.М ын 2 үхрийг байхаар нь ******* зараад мөнгийг нь аваад өөртөө хэрэглэсэн.

...С.М ын 2 үхэр *******ын үхэрт нийлчихсэн байсан юм гэх мэдүүлэг / хх-ийн 153-154 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э   мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч С.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                                                        

... Манай гэр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт байдаг юм, тэгээд манайх 2018 онд 50 тооны үхэртэй байсан юм. 2018 оны намар би *******д 82 хонь, 70 гаран тооны ямаагаа тавьж маллуулсан юм. Тэгээд үхрээ бол би өөрийнхөө нутаглаж байгаа газарт нутаглаж байгаа *******д манай үхрүүдийг харж байгаарай гэж захиад тэгээд аймгийн төв рүү орж өвөлжсөн юм. Тэгээд би 2018 оны 2 дугаар сарын эхэн үеэр би Галуут суманд очиж *******гийнд очиж малаа эргэсэн чинь манай бог, бод малууд бүрэн байсан, тэгээд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр над руу утсаар яриад энд шуурга болоод танай үхрүүд цувчихлаа энд 16 тооны үхэр хоцорсон бусад үхрүүд нь алгаа гэсэн. Тэгээд би бусад үхрүүдийг нь сураглаад байсан чинь Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Уртын гол гэх газарт нутаглаж байгаа ******* гэдэг айл 2019 оны 01 дүгээр сард 24 тооны үхэр явж байхад нь манай үхрүүдийг таниад өөрийнхөө гэр лүү ойртуулсан байдаг. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын эхээр ******* бид хоёр мотоциклоор үхрүүдээ хайж яваад олоогүй, эвэртэй бор алаг бяруутай сартай бор үнээг Эрдэнэцогт сумын нутаг Жаргалантын голын эх гэдэг газарт байх ******* гэдэг хүний үхэрт байгаа гэдэг сураг гарсан. Тэгээд би үүний дараа нь тэр үхрээ хайгаад Эрдэнэцогт сумын нутаг руу үхрээ олж авахаар яваад очоод ******* гэдэг хүнтэй уулзсан чинь ******* нь таны бор алаг бяруутай үнээг би хавар алдчихсан, хавар Гүүтийн таг гэх газарт тэмдэггүй наяад үхрийн зах дээр байсан би үзвэл танина гэж хэлсэн. Тэр үхрийг ******* надад захиж байсан юм гэж хэлсэн. Тэгээд би тэр үедээ үхрээ олж авч чадаагүй. Тэгээд байж байгаад Эрдэнэцогт сумын Дунд жаргалантын ам гэх газарт ******* гэдэг хүний үхэрт манай алдсан эвэртэй бор алаг бяруутай сартай бор үнээ байсан. Тэгээд очоод *******гоос энэ үхрийг хэнээс авсан юм бэ гэсэн чинь ******* ******* билүү билүү нэртэй хүн бөөнөөр нь авчирч өгсөн гэж хэлсэн. Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 10 тооны сарлагийн үхэр алдсан юм. Нас гүйцсэн сувиа бор үнээ 1, эвэртэй бор алаг бяруу 1, сартай бор үнээ 1, хар халзан дөнжин үнээ 1, халиун амтай халцгай толгойтой хар зүстэй дөнжин үнээ 1, мил бор халзан зүстэй 3 хөл нь шийр цагаан гунжин үнээ 1, сартай хойд 2 хөл нь шийр цагаан бор гунжин үнээ 1, сартай сүүл цагаан бор гунжин үнээ 1, сартай халиун амтай хар гунжин үнээ 1, халиун амтай хар гунжин үнээ 1 зэрэг үхрүүд алга болсон. Би үхрээ авъя гэсэн чинь ******* нь би энийг чинь хүнээс мөнгөөрөө худалдаж авсан учраас тэр хүн нь надад мөнгөө өгвөл би үхрийг чинь өгнө гэж хэлсэн..., ...Би аймгийн төв рүү явахдаа *******д манай үхрүүдийг харж байгаарай гэж захиж хэлсэн юм. Би яг өөрийнхөө 50 тооны үхрийг *******д захиж үлдээсэн юм, гэхдээ би *******д яг үхрээ тоолж хүлээлгэж өгөөгүй зүгээр л манай үхрүүдийг ерөнхийдөө харж байгаарай дурандаж байгаарай л гэж захисан юм, тэрнээс биш яг манай үхрүүдийг хариулж маллаж байгаарай гэж хэлж хүлээлгэж өгөөгүй ээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-78/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М  мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өөрийн 50 гаруй тооны үхрээсээ 10 тооны үхэр алдсан. Үүнд гунжин үнээ 9 тооны үнээ алдсан. Бог малаа *******гийнд маллуулдаг байсан. *******гийн зарсан үнээ бол тэдний үхэртэй ижилдсэн холдож явахгүй. Миний бодлоор  8 сувай үнээг нь ялгаж туучхаад бяруутай үнээг нь үхэртэй нь нийлүүлж чадахгүй байж байгаад Жаргалтын голын эх рүү яваад ирэхдээ зарчхаад ирсэн гэж ойлгож байгаа. Хавар үхрээ алдахдаа энэ хүнийг хардсан. Надад худлаа хэлээд байхаар нь алсуур сураглаж явсаар зарим үхрүүдээ олж авсан. Танай үхэр *******гийн үхэрт байгаа юм байна очоод аваарай гэчхээд надаас өмнө очоод *******д худлаа хэлсэн байсан. 8 сард хайнаг шүдлэн үхрийг тохирч авчхаад борлуулж ирчхээд 10 үхрийнхээ өргөдлийг бичиж өгсөн гэв.

5. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

... Манай нөхөр Галуут сумаас явж байгаа хүнээс үхэр худалдаж авсан гэж хэлж байсан. Сартай бор үнээний үнэнд одоогийн ханшаар 800.000 төгрөг, бор тарлан бярууны үнэнд 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед манай нөхөр хэдэн төгрөгөөр авсныг би мэдэхгүй байна бор тарлан бяруу нь одоо хязаалан настай үхэр болсон байгаа, сартай бор үнээ нь одоо тугалтай болсон байгаа. Мөн уг хоёр үхрийг худалдаж авсан цагаас эхлэн манайх маллаж өсгөж том болгосон учраас би одоогийн зах зээлийн ханшаар үнэлж нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                                                                                             

... Би нутгийн залуу гэгчтэй Галуут сумын Хайрханы 1 дүгээр багийн иргэдээс 2019 оны 05 дугаар сарын эхээр үхэр авсан юм. Тэр газарт манай хүргэн болох *******гийн гэр байсан. Бид 2 Галуут сумын 1-р багийн иргэдээс нийт 17 тооны сарлагийн үхэр авсан. Тэр үед *******гаас авсан харин сартай бор үнээ, сартай бор бяруу 2-ыг ******* манай доод айлын хүний 2 үхэр гэсэн тэр хүнийг гэж дуудаад байсан. бид 2 худалдаж авсан үхрээ Эрдэнэцогт сумын 3-р багийн малчин ******* гэх хүнд 14 үхэр зарсан ******* надад хэлэхдээ гэх хүний 2 үхэр байгаа юм надаа өгөөдөх гэж байгаа юм гэж ярьж байсан тэрнээс бол буюу ******* нь тухайн газар байгаагүй ирээгүй уг 2 үхрийг ******* нь үхрүүдийн хамт тууж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 46-47/,

7. Гэрч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... , гэх хүмүүс 2019 оны 04-р сарын сүүлээр манайхыг Галуут сумын 1-р багийн Байц гэх газар нутаглаж байхад ирээд манай ойр хавьд байсан айлуудаас болон манайхаас нийт 13-14 тооны сарлагийн үхрүүд авсан юм. *******ын гэх залуу сартай бор эм үнээ, эвэртэй сартай бор бяруутай хамт өгсөн..., ...Тэр гэж дууддаг гэх хүн 2019 оны хавар цагаан сараас хойхно манай тэр хавиас үхрээ тууж явахдаа манай үхэрт бор үнээг, бор тарлан бяруутай нь үлдээгээд явсан, тэгээд намайг тай утсаар ярьчхаад гэдэг айлд ирсэн чинь тэр айлд ******* ирсэн байсан бөгөөд би *******д манайд гэх хүн ирж үхэр худалдаж авна гэнээ гэсэн чинь ******* нь намайг хоёулаа гараад уулзаадахъя гээд гадаа намайг дагуулж гараад танай үхэрт байгаа бяруутай бор үнээг та мөнгө болгоод өгөөч ээ авгай хүүхэд төрчхөөд мөнгөний хэрэг байна гэсэн тэгэхээр нь би за за гэж хэлсэн юм. Тэгээд , нарыг манайд үхэр авахаар ирэхээр нь тэр бор тарлан бяруутай бор үнээг нь 500.000 төгрөгөөр зараад тэр мөнгийг нь дараа нь манай эхнэр *******д өгсөн. Эхлээд тэр бор тарлан бяруутай бор үнээг манай үхэрт үлдээхдээ эхлээд бол хэлээгүй үлдээсэн юм, тэгээд үүний дараа нь ******* нь Галуут сумын 1-р багийн нутаг “Зайврын ам” гэх газарт тааралдаад танай үхэрт бяруутай бор үнээ үлдээчихлээ та тэрийг харж байгаарай гэхээр нь хэний үнээ юм бэ гэсэн чинь манай үнээ юм байгаа юм гэж хэлж байсан. Тэр үед ******* нь өөр үхэр манай малд орхиж үлдээгээгүй ээ. Би *******г өөр үхэр бусдад зарж борлуулсан эсэх талаар би мэдээгүй ээ. ******* нь 2019 оны 03 сарын эхээр л тэр бяруутай үнээгээ манай үхэрт үлдээгээд явсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 104-105 /,

8. Гэрч Х.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... , гэх хүмүүс 2019 оны 04-р сарын сүүлээр 13 тооны сарлагийн үхэр авсан. Сартай бор эм үхэр, сартай бор алаг бяруу зэрэг үхрүүдийг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... гэх хүн манайхыг ямаа самнаж байх үед ирээд ярихдаа манай багийн , *******, , , ******* нар үхэр зарсан гэж байсан. Миний харснаар тугалтай хар үнээ, халтар хайнаг, бор алаг гэмээр үнээ, эвэртэй бор халзан гэмээр бяруу гэх мэт содон үхрүүдийг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 /,

10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 04 дүгээр сарын үед өөрийнхөө үхрийг манай ойролцоогоос ялгаж тууж явахдаа манай үхэрт эвэртэй сартай бор бяруутай бор үнээг үлдээсэн, тэгээд тэрийгээ зараад мөнгийг нь өгөөрэй гэж хэлж манай нөхөрт хэлж үлдээсэн гэсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сард манайд үхэр худалдаж авах гэж , гэдэг хүмүүс ирэхээр нь манайх тэр гэдэг хүний үлдээсэн бор бяруутай бор үнээг бяруутай нь нийлүүлээд төгрөгөөр зараад мөнгийг нь аваад үлдсэн. Тэгээд дараа нь нь манайд ирэхэд нь би тэр бяруутай үнээг зарсан 500.000 төгрөгийг нь өгөөд явуулсан юм. Тэр гэх хүн нь манайд өөр үхэр үлдээгээгүй, тэр эвэртэй бор алаг бяруутай бор үнээг л үлдээсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/,

11. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны намар манайх хонь ямаа зэрэг малаа *******гийнд өгч маллуулсан юм. Тэгээд манайх үхрээ Галуут сумын 2 дугаар багийн нутаг Хэцийн өвөр гэх газарт үхрээ үлдээсэн. Тэгээд манай үхрүүдийг алсаас нь харж байгаарай гэж *******д захисан юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр манай үхрүүдээс 10 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд манай нөхөр үхрээ хайсаар байгаад Эрдэнэцогт сумаас 2 үхрийг нь олсон. Бусад үхрүүд нь олж аваагүй байгаа. Тэр үед 2019 оны 03 дугаар сарын 14, 15-ны үеэр ******* нь танай 2 үхэр чинь *******гийн үхэрт байна гэнээ өвлөөс хойш тэнд байгаад байгаа гэнээ гэж хэлсэн. Бусад үхрүүдийг нь халцархай духтай халиун, хар халзан, сартай бор үнээ 2, шийр цагаан хар үнээнүүд чинь гийн үхрийн зах дээр харагдсан гэж надад хэлсэн. Тэгээд дараа нь 2018 оны 04 дүгээр сарын үед ******* нь надад танай 2 үхэр чинь байхгүй гэнэ лээ шүү алга болчихсон гэнээ гэж надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-109/,

12. Эд зүйлийн үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 486 дугаартай шинжээчийн:

Хулгайд алдсан нас гүйцсэн сарлагийн үхэр 4 ширхэг 3.200.000 төгрөг, сарлагийн гунжин үнээ 5 ширхэг 4.000.000 төгрөг, сарлагийн бяруу 1 ширхэг 300.000 төгрөг, нийт үнэ цэнэ 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 130 /хх-ийн 95/ болон  хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан гэрэл зураг, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс 2 сая төгрөг........ 2-7 хуудас,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс СД 1 ширхэг, хүсэлт 1 хуудас, хуувийн баримт 7 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судлав.        

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: С.Э гийн үйлдлийг бусдын алдуул малыг хулгайлсан гэж дүгнэж байгаа талаар дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч С.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.......2018 оны 12 сард би үхрийн эрэлд явж байгаад С.М ын 2 үхрийг байхаар нь ******* зараад мөнгийг нь аваад өөртөө хэрэглэсэн.С.М ын 2 үхэр *******ын үхэрт нийлчихсэн байсан юм гэх мэдүүлэг / хх-ийн 153-154 /,

Гэрч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...тэгээд намайг тай утсаар ярьчхаад гэдэг айлд ирсэн чинь тэр айлд ******* ирсэн байсан бөгөөд би *******д манайд гэх хүн ирж үхэр худалдаж авна гэнээ гэсэн чинь ******* нь намайг хоёулаа гараад уулзаадахъя гээд гадаа намайг дагуулж гараад танай үхэрт байгаа бяруутай бор үнээг та мөнгө болгоод өгөөч ээ авгай хүүхэд төрчхөөд мөнгөний хэрэг байна гэсэн тэгэхээр нь би за за гэж хэлсэн юм. Тэгээд , нарыг манайд үхэр авахаар ирэхээр нь тэр бор тарлан бяруутай бор үнээг нь 500 төгрөгөөр зараад тэр мөнгийг нь дараа нь манай эхнэр *******д өгсөн....гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч С.Э  нь С.М ын 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар буюу хохирогч С.М ын эзэмшлийн үхрийг  шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээр зарж авсан болох нь тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэргийн гол шинж нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгох бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгч С.Э  хохирогч С.М ын үхрийг шунахай сэдэлтээр үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан тул хулгайлах гэм хэрэг гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяраас хохирогч С.М ын эхнэртэй уулзаж ярилцсан талаар яриагаа утсан дээр бичиж үүнийг СД болгож эд мөрийн баримтаар гаргаж шинжлэн судлуулсан бөгөөд Шүүхээс уг ярианы бичлэг бүхий СД нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтад мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ”   мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-д зааснаар “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ ....эсвэл тэдний нэр төрийг доромжлох, хүнлэг бус,...зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн, мөн Өмгөөллийн тухай хуулийн 14.1.4-д “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн..... хувь хүний нууцыг задруулахгүй байх...” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэлээ.             

Иймд өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Э  нь 2018 оны 12 дугаар  сарын 20-ноос 2019 оны 03 дугаар сарын 20-ний хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн С.М ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан бярууг Н.*******ын үхэрт байхад нь шунахай сэдэлтээр өөрийн өмч мэт захиран  зарцуулж Н.*******аар ад зарж бусдын малыг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч С.М , хохирогч, иргэний нэхэмжлэгч  , гэрч Н.*******, а, Х., нарын мэдүүлэг болон Энх-Нахиа ХХК-ийн 486 дугаар шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э гийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар С.М ын үхрийг Н.******* ад 500.000 төгрөгөөр зарсан бөгөөд а нь уг үнээ болон бярууг Х.од зарсан үйл баримтууд тогтоогдож байгаа болно.

 Иймд  шүүгдэгч С.Э г бусдын   малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э гийн бусдын мал хулгайлж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  УИХ-с 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр хасаж өөрчлөлт оруулж  хуульчлан баталсан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э  нь өмнө  нь 2019 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө  иргэн ын эзэмшлийн 16 тооны сарлагийн үхрийг, гийн эзэмшлийн 4 тооны үхэр буюу нийт 20 тооны үхрийг  тус тус хулгайлж бусдад 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байсан бөгөөд ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж, харин түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж байсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.                                                             

Хохирогч С.М  10 үхэр алдсан гэж мэдүүлж мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж сартай бор үнээ, бор тарлан бярууг С.Э  нь хулгайлсан нь тогтоогдсон бөгөөд үнээг 800.000 төгрөгөөр бярууг 300.000 төгрөгөөр тус тус үнэлсэн болох нь хавтаст хэргийн 130 дугаар талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хохирогч С.М ын үхрийг аас худалдаж авсан Х. нь өвчний учир нас барсан бөгөөд түүний төлөөлж хохирогч иргэний нэхэмжлэгчээр эхнэр нь төлөөлж оролцож 2 үхрийн үнэ 1.600.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг 2 үхрийн үнээг 800.000 төгрөгөөр бярууг 300.000 төгрөгөөр нийт 1.100.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул шүүгдэгч С.Э гаас 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М  нь 3.941.700 төгрөгийн хохирол учирсан талаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг нотлох баримтад хохирогч нь үхрээ алдаж ажил үйлс бүтээх талаар ганданд 1.808.300 төгрөгийн ном уншуулсан, алдагдсан хоёр үнээ нь сааль ихтэй үнээ байсан 2 жилийн саалийн үнэ 1.800.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь ганданд ном уншуулах нь тухайн хүний шашин шүтэх, эс шүтэх  талаар Үндсэн хуульд заасан эрх бөгөөд ингэж шүтэж ном уншуулсан нь уг гэмт хэргээс гарсан шууд гарсан зардал биш гэж шүүх дүгнэлээ.

Мөн алдагдсан хоёр үнээний 2 жилийн сааль 1.800.000 төгрөг болно гэж өөрийн банкны дансны хуулгыг гаргаж өгсөн боловч уг дансны хуулганы орлого хэсэг нь 2020 оны 01 дүгээр сараас эхэлсэн байгаа бөгөөд уг үхэр 2020 оноос өмнө алдагдсан тул 2020 оны орлогыг нотлох баримт гэж дүгнэхгүй нөгөө талаар алдагдсан хоёр үнээ нь гойд ашиг шимтэй, сүүний чиглэлийн гэх үүлдрээр шалгарсан эсэх, энэ талаар Хүнс Хөдөө Аж ахуйн сайдын 1999 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Гойд ашиг шимт мал шалгаруулах” журмын  2.4 дүгээр зүйлийн  г-д заасан “сүүн ашиг шимээр шалгаруулах малыг  тухайн саалийн жилд өгсөн  саамын нийт дүнгээр малын төрөл бүрийн саалийн жил,  улирлын эцэст шалгаруулна, мөн журмын  3.5-д заасан “Сүүний гарцаар шалгарах....сүүний болон сүү-махны үүлдрийн  үнээ нь  төлөлбөл зохих насандаа төллөж, төл нь мэнд бойжсон байх бөгөөд  саамын гарц нь саалийн дараалсан  хоёр жил бүртгэгдсэн байна” гэж зааснаар гойд ашиг шимт малаар шалгарч бүртгэгдэж, уг малын эзэн нь шагнагдаж байсан гэх нотлох баримт байхгүй байгаа тул уг 1.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч С.М ын нэхэмжилсэн эрж хайсан шатахууны үнэ 333.400 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн дуусаж гэм буруугийн дүгнэлт гаргахын өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлөх талаар завсарлага авах хүсэлт гаргасаныг шүүх хангасан бөгөөд завсарлага дууссаны дараа шүүгдэгч С.Э гийн зүгээс хохирогчид шатахууны үнэ 333.400 төгрөгийг бэлнээр төлсөн талаар холбогдох нотлох баримтыг бичиж ирүүлсэн, мөн алдагдсан гэх хоёр үнээний үнэ 1.100.000 төгрөгийг авахгүйгээр үнээгээ биетээр авах хүсэлтээ илэрхийлсэн тул шүүхээс шүүгдэгч С.Э гаас 1.100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч хохирогч т олгож, хохирогч С.М ад мөн үнээний үнэ 1.100.000 төгрөгийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч нь үнээг биетээр нь авч хохирогч С.М ад олгох нь тухайн оролцогч нарын хохирлыг хэрхэн барагдуулж шийдвэрлэх талаарх шүүгдэгч, хохирогч нарын хоорондын   асуудал гэж шүүх үзсэн тул энэ талаар тусгайлан шийдвэр гаргаагүй болно.

Шүүгдэгч С.Э д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хүчингүй болгосон талаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараагүй тул түүнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэж, харин нийт хоригдсон хоёр зуун гучин найм / 238 / хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцов.

Энэ хэргийн учир шүүгдэгч С.Э гийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг  тус тус удирдлага болгон                                                                                                                                                                              

                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт С.Э г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  овогт С.Э г долоон зуун хорин цагийн хугацаагаар / 720 / нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн / 720 /  нийтэд тустай ажил хийлгэх ял буюу найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож гурван / 03 / сарын ялыг өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил гурван сарын / 01 жил 03 сар / хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Э гийн хэргийн учир цагдан хоригдсон хоёр зуун гучин найм / 238 /  хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож  эдлэх ялаас нь хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Э д оногдуулсан нэг жил гурван сарын / 01 жил 03 сар /  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.Э гаас нэг сая нэг зуун мянган / 1.100.000 / төгрөг гаргуулж хохирогч С.М ад, нэг сая нэг зуун мянган / 1.100.000 / төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч т тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч С.М ын нэхэмжилсэн нэхэмжлэлээс 3.608.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шүүгдэгч С.Э  нь энэ хэргийн учир хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5-д  зааснаар шүүгдэгч С.Э д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,  36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг   дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Э д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ