| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0275/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/019 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.4.2.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Д.Чимидцэрэн
Хохирогч: Х.М , түүний өмгөөлөгч Г.Доржготов,
Хохирогч, Иргэний нэхэмжлэгч: Н.О ,
Гэрч: Л.Э ,
Шүүгдэгч: Т.Т , түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2.1, мөн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005140192 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр албан тушаалын байдлаа ашиглаж орон нутгийн төсвөөс хуурамч баримт бүрдүүлэн Сэтгэлийн сонсголон 2 аяны хүрээнд 2700000 төгрөг гаргуулан авч хувьдаа завшсан, Мөн Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газарт 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 45 иргэнийг Улаанбаатар хотод эмчлүүлнэ гэж хуурамч баримт үйлдэж хүргүүлсэн, мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо төрийн бус байгууллагын хүчингүй болсон тамга, тэмдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн эрх бүхий байгууллагуудад албан бичиг хүргүүлж хуурамч баримт бичиг үйлдэж хүргүүлсэн,
Мөн Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн*******н эмнэлгийн групп тогтоолгосон хугацааг сунгуулж өгнө гэж итгүүлэн 400000 төгрөг залилсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
....... 2019 оны 03 дугаар сард байхаа өдрийг сайн санахгүй байна би “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв" төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байх үедээ Сэтгэлийн сонсголон 2 аяны хүрээнд сонсголын бэрхшээлтэй 45 хүнийг үзүүлэхээр судалгаа гаргаж 03 дугаар сард хэрэгжүүлэхээр болсон. Тэгээд би Баянхонгор аймгийн засаг даргад танилцуулаад 45 хүний ирж очих зардлыг дэмжүүлж 2.700.000 төгрөгийг гаргуулахаар болж мөнгийг гаргуулж өөр дээрээ авсан. Тэгтэл энэ хугацаанд 1 дүгээр эмнэлгийн дарга нар нь солигдож байсан учир 45 хүнээ үзүүлэх боломжгүй байж байтал Төрийн сангаас над руу яриад 2.700.000 төгрөг зарцуулсан ажлын тайлангаа өг эсвэл 2.700.000 төгрөгөө буцааж өг гээд байхаар нь урд онд гаргаж байсан тайлангаа Сэтгэлийн сонсголон 2 аяны явуулж 45 хүнийг эмчилгээнд хамруулсан гэх хуурамч тайланг гаргаж өгөөд мөнгийг хадгалж байгаад өөр үйл ажиллагаанд зарцуулсан. Тэгээд уг Сэтгэлийн сонсголон 2 аяны хөтөлбөрөө 2019 оны 12 дугаар сараас өмнө 1 дүгээр эмнэлгийн эмч нарыг авчирч үзлэг шинжилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албан хаагчдын хамруулсан уг 1 дүгээр эмнэлгийн эмч нарыг авирахдаа өөрийн зардлаар хөөцөлдөж авчруулсан...
Би ямар нэгэн зорилго байхгүй энэ хөтөлбөрийг хэрэгжихээ болчих юм бол уу мөнгөгүй болчих юм бол уу гэж бодоод 2018 оны тайланг 2019 он болгож хуурамч тайланг гаргаж төрийн санд өгсөн юм. Засаг даргын тамгын газраас гаргаж авсан 2.700.000 төгрөгийг хадгалж байгаад өөр үйл ажиллагаанд зарцуулсан харин 2019 оны 12 дугаар сарын өмнөх 1 дүгээр эмнэлгийн эмч нарыг авчирч хүмүүсийг үзүүлэхдээ өөрөөсөө гаргасан юм. Би хуурамч тайлан гарган өгсөн нь үнэн. Энэ нь миний буруу... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-164/
...Би мэс заслын эмч ******* эмчээс******* нь оношоо тодруулах гээд байгаа юм байна 3-6 сараар группэд орчихвол хөнгөлөлттэй шинжилгээнд хамрагдах юм байна та 3-6 сараар группийг нь сунгаад өгөөч гэхэд ******* эмч заалт тохирохгүй хачин юм битгий гуйгаад бай гэхэд нь би энэ хүн намайг гуйгаад тус болох гэсэн юм гэтэл дахиж ийм зүйл байхгүй шүү гээд 3 билүү 6 сараар сунгаж группэд оруулж өгсөн яг хэдэн сараар сунгасан эсэхийг нь би санахгүй байна сүүлд нь шинжилгээндээ хамрагдаад ирж надад үзүүлээрэй гэж хэлж байсан.. ******* нь группийн хугацаа сунгуулаад өгөөч гэхээр нь болчих байх гэж бодоо 400000 төгрөг шилжүүлж авсан нь үнэн. Уг мөнгийг ахуйн хэрэглээндээ зарцуулсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 41-43/
... Би одоо он сарыг санахгүй мартсан байна. ******* гэх хүнийг өвчний учир группийн хурлаар ороход нь дэмжиж оруулж өгсөн бөгөөд энэ оруулсан заалт нь 6 сараас 1 жилийн хугацаатай оруулж өгсөн. Тэгтэл ******* гэх эмэгтэй группэд оруулж өгсөнд баярлалаа гээд надад 1 тооны хонины мах явуулсан байсныг би авч хүнсэндээ хэрэглэсэн. Тэгтэл дахин ******* нь надтай уулзаад группэд ороод группийн хугацааг сунгуулах гэсэн юм хугацааг нь сунгах гэтэл заалт нь тохирохгүй учир сунгахгүй байна би Улаанбаатар хот руу эдийн шинжилгээнд явах гэтэл группээ сунгах хэрэгтэй байна гэхээр нь би боломжоороо тусалж өгье би ганцаараа мэдэхгүй олон эмч нар өөр хүмүүс суудаг юм гэж хэлээд би ******* эмчээс энэ ******* гэх хүний группийг нь сунгуулах боломж байна уу оношилгоонд явах гэтэл мөнгө төгрөг байхгүй гээд байна нэг удаа сунгах боломж байна уу гэсэн чинь ******* эмч битгий дэмий юм яриад бай өөрөө оношоо тодруулж ирээд орно биз дээ гэхээр энэ талаар *******д өөрт нь хэлсэн чинь би танд мөнгө төгрөг өгье сунгуулаад өгөөч гэхээр нь би тэг тэг гээд эхлээд над руу 300.000 төгрөгийг нөхөр *******ын данс руу хийлгэсэн мөн дараа нь дахин 100.000 төгрөгийг дансаар шилжүүлж нийт *******гээс 400.000 төгрөг, нэг хонины махыг авсан үнэн дахин цаашид *******н групп нь сунгагдсан эсэхийг нь мэдээгүй... Би сүүлд ******* гэх эмэгтэйтэй таараад мөнгийг чинь өгье гэсэн чинь ******* нь яах юм бэ ******* эгчээ гээд мөнгө авахгүй гэсэн. Би *******н группийг сунгахын тулд би ганцхан ******* эмчтэй уулзсан өөр ямар нэгэн албан тушаалын хүнтэй уулзсан зүйл байхгүй өөр хүн энэ талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 118-122/
...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Биеийн тамир спортын газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн дарга ын хамт албан бичиг үйлдэж хүргүүлсэн нь үнэн яагаад гэвэл Х.М нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” ТББ-гийн тамга гэрчилгээг хууль бус хурал хийж авсан үзэж уг албан бичгийг хүргүүлсэн юм. Мөн би 2019 оны 10 дугаар сард би өөрөө “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагыг татан буугдсан гэж “Өнөөгийн Баянхонгор" сонинд зар өгсөн нь үнэн. Х.М нь хууль бусаар хурал зохион байгуулсан байсан тул зарыг өгсөн юм. Баянхонгор аймгийн зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл ТББ нь дээрээ төв холбоотой болохоор улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх гэж бодож байна. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо нь хуучин ******* даргаар ажиллаж байх үед үйл ажиллагаа явуулж байсан тамга тэмдэг байхаа одоо бол хүчингүй болсон байхаа. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган хийгээд энэ чуулганд хөгжпийн бэрхшээлтэй иргэдийн хөдөөний хүмүүс оролцон хурлаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо ГҮТББ Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл гэсэн холбоо байгуулж хууль ёсны үйл ажиллагаа явуулах гэж байгаа бөгөөд энэ холбооны тэргүүнээр *******гийн гэх хүнийг томилон ажиллах гэж байгаа... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 103-106, 5-р хх-ийн 68-70/
...2019 оны 04 дүгээр сард “Сэтгэлийн сонсголон-2" аяны хүрээнд Улаанбаатар хот руу явж, ирэх унааны зардал болох 2.700.000 төгрөгийг аймгийн төрийн сангаас буцаж татагдах гээд байна гэж Нийгмийн бодлогын мэргэжилтэн ыг хэлхээр нь Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэг рүү ярихад Хүмүүс Улаанбаатар хоруу авч ирэх шаардлагагүй харин манайх эмч нараа танай аймаг руу явуулъя Тэгээд манай эмч нарын томилолт, хоол байрны зардлыг танайх даагаараа гэхээр нь манайд 2.700.000 төгрөг л байгаа гэж хэлтэл наад мөнгөнд чинь тааруулаад манайхан очоод үзлэг оношилгоо хийгээд өгье гэхээр нь 2.700.000 төгрөгөө хүн тээвэр хийдэг ‘Пейс роуд’ ХХК- ны данс руу шилжүүлсэн Гэхдээ 'Пейс роуд'’ ХХК-тай урьдчилаад зорчигч тээвэрлэх гэрээгээ хийчихсэн байсан болохоор мөнгөө татуулахгүй тулд данс руу нь шилжүүлсэн. Тэгтэл Төрийн сангийн мэргэжилтэн // гэгч нь: тайлангаа өг гэхээр нь би 2018 онд бичиж өгч байсан тайлангаа хуулбарлаад Төрийн сангийн мэргэжилтэнд өгчихсөн юм. Хуурамч тайлан гаргаж өгсөн нь миний буруу. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат гаас 2018 онд 700.000 төгрөг зээлсэн. Гэхдээ зээл авахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй Тэгтэл гийн дүү нь: Миний эгч гийн бичиг баримтыг хөөцөлдөөд тэтгэвэрт оруулаад өг гэж гуйхаар нь бүрдүүлэх материалуудын жагсаалтыг нь олоод д нь бүрдүүлэх материалуудыг нь хэлж өгтөл чам руу бичиг баримтуудаа явуулсан байсан. Тэгэхээр нь тэрийн аваад Нийгмийн даатгал дээр очоод явуулсан материалуудыг нь нийгмийн даатгалын байцаагчид үзүүлэн зөвлөгөө автал ажилласан жилээс нь 2 жил дутсан. Тэгээд зарим материалууд нь дутахаар нь дутуу материалуудаа олж өгөхгүй байгаа Тэгээд одоог болтол тэтгэвэрт оруулж өгч чадаагүй биз дээ. Хөх хот руу явахдаа явсан бүх хүмүүсээс нь Баянхонгороос Улаанбаатар Улаанбаатараас Эрээн. Эрээнээс Хамрын хийд. Хамрын хийдээс Улаанбаатар Улаанбаатараас Баянхонгор орох 120.000 төгрөгийг хүн тус бүрээс хураан авч зорчигч тээврийн ‘ Пейс роуд’' ХХК-д өгсөн. Тэгж явахдаа гаднаас ямар нэгэн хандив тусламж аваагүй Эрээнээс цаашаа Хөх хот руу аялж ирэх зардлыг гишүүн. хөх хотын консул нэр даасан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: Сэтгэлийн сонсголон нэг хоёр гэж хөтөлбөрийг өөрийн санаачлагчаар хэрэгжүүлсэн. Би 2.700.000 төгрөгийг хуурамч бичиг баримт үйлдэж төрөөс гаргаж аваагүй. гэдэг хүн 2.700.000 төгрөгийг буцааж татах гээд байна нэгдүгээр эмнэлгийн ажил чинь юу болж байна гэсэн. Тэгээд нэгдүгээр эмнэлгийн эмч нар ирж хэнгэрэг нөхөх болон түрүү булчирхайны хагалгаа хийсэн. Тухайн үед би өөрөө оролцож чадаагүй. Яагаад гэвэл цагдаагаас төрийн бус байгууллагын ажлыг хийж болохгүй шүү гэсэн байсан. Би тэр мөнгийг буцаан татуулахгүйн тулд баримт өгсөн нь үнэн. Би 2.700.000 төгрөгийг үйл ажиллагаанд зарцуулсан. ******* надад дугуй тамгыг хүлээлгэж өгөөгүй. Тэр дугуй тамгыг би мэдэхгүй. ******* гэдэг хүнийг хохирогч танилцуулж байсан. Группээс хасагдах гээд байна гээд гуйж байсан. Миний утасны дугаарыг тавиад надад 1 хонины мах явуулсан байсан. Мөн би 300.000 төгрөг групп сунгаж өгнө гэж авсан нь үнэн гэв.
... Би 2011 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр тооцогдон 8 жил болж байгаа бөгөөд “Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” төрийн бус байгууллагын тэргүүнээр Т.Т нь ажилладаг бөгөөд тэргүүнээр ажиллаж байх хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж мөнгө завшсан байгаа тул цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хөгжлийн бэрхшээлтэй 45 иргэдийг Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт үзүүлж хамрагдуулна гэж аймгийн төсвөөс 2.700.000 төгрөгийг гаргуулж хувьдаа завшсан бид нарыг ямар нэгэн байдлаар Улаанбаатар хот руу авч явж эмчилгээ хийлгээгүй учир уг 2.700.000 төгрөгийг Т.Т нь хувьдаа завшсан байна. Мөн уг 45 хүн дотор 2019 оны 02 дугаар сард нас барсан гэх гэх хүн байсан. Эдгээр 45 хүн Улаанбаатар хотод эмчилгээнд яваагүй болохыг өөрсдөө гэрчилнэ. Мөн дахин 2019 оны 04 дүгээр сарын 14-ний Хөх хот явсан хөгжлийн бэрхшээлтэй 45 иргэний нэрсийг гаргасан дахин Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт үзүүлнэ гэж баримт бүрдүүлэн дахин 2.700.000 төгрөгийг аймгийн төсвөөс гаргуулж авсан байсан нь баримтаар илэрч байгаа тул уг мөнгийг Т.Т нь дахин хувьдаа завшсан байна. Мөн уг 45 хүнийг утасны дугааруудыг өөрчилж бичсэн байсан бөгөөд миний нэрийг хасаж бичсэн байсан.
Мөн Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жил бүр аймгийн төсвөөс 15 сая төгрөг төсөвлөж үйл ажиллагаандаа зарцуулагдахаар төсөвлөж өгдөг гэтэл 15 сая төгрөгийг юунд зарцуулсан талаараа бид нарт тайлангаа тавьдаггүй төсөв мөнгө байдаггүй хувиасаа гаргадаг гэж ярьдаг учир төсвийн 15 сая төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй. 2019 оны 03 дугаар сарын 20-нь үеэр байхаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Т нь манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цуглуулж намайг очиход манай төрийн бус байгууллагын гишүүд ирсэн Т.Т нь бид нараас хаврын харшаа тайлах гэж байгаа хорхог хийж өгнө гэж хэлээд хүн тус бүрээс 10.000 төгрөгийг хураан авч 150.000 төгрөгөөр хонио худалдан авч хорхог хийж идсэн Тэгтэл Т.Т аймгийн засаг даргаас 800.000 төгрөгийг авч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэмлэхжүүлнэ гэж авсан байсан бөгөөд энэ 800.000 төгрөгийг хувьдаа завшсан байна. 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс 30-нь хооронд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Өвөр-Монголын Хөх хот руу эмчилгээнд авч явна гээд төрийн бус байгууллагын иргэд тус бүрээс 120.000 төгрөгийг авсан бөгөөд уг мөнгийг гэх данс руу хийсэн бөгөөд бид нарь ' Хөх хот руу явах үед Л.Э , наана нэг хүн нийт тэтгэврийн 2 хүнийг авч явсан байсан. Мөн уг Хөх хот руу явах зардлыг УИХ-ийн дарга 4 сая төгрөгийг өгсөн мөн Хөх хотын консул Хөх хотоос замын үүд орох зардлыг гаргасан байсан бөгөөд энэ талаараа бид нарт хэлээгүй сүүлд нь бид нар мэдсэн бөгөөд бид нараас 120.000 төгрөгийг авч завшсан байна гэж үзэж байна. Мөн Т.Т нь ын гэх хүнийг тэтгэвэрт оруулж өгнө гэж бүх бичиг баримтыг авч 700.000 төгрөгийг авч завшсан байсан тэгтэл уг хүн нь одоо болтол тэтгэвэртээ ороогүй бичиг баримтгүй байгаа гэсэн. Мөн. ын гэгчийг группэд оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг авч ашигласан байсан. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1000 хүний чуулган хийнэ гэж УИХ- ын дарга аас 10.000.000 төгрөгийг гаргуулж авсан байсан тэгтэл уг чуулганд 200 гаран ирсэн байсан учир уг 10.000.000 төгрөгийг юунд яаж зарцуулсан талаар шалгуулмаар байна. Энэ Т.Т гэх хүн нь манай “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” төрийн бус байгууллагын нэрийг барьж удаа дараа улсын төсөв болон аймгийн төсөв хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мөнгө гаргуулж завшиж байгаа тул энэ хүний төрийн бус байгууллагын тамга тэмдгийг хураан авч хууль зөрчсөн үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж энэ хүү гомдлыг бичсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-18, 33-35/
... “ Би Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүнээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Манай байгууллагын хуучин тэргүүн болох Т.Т нь манай байгууллагын нэрийг барин удаа дараа хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Т.Т нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо Баянхонгор аймгийн зөвлөл гэсэн хүчингүй болсон тэмдгийг ашиглан албан бичиг ямар үйлдэж Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудад хүргүүлж манай байгууллагаас зохион явуулж буй үйл ажиллагааг тасалдуулах арга хэмжээ авсан. Мөн өнөөгийн Баянхонгор сонинд манай байгууллагыг татан буугдсан гэж зар тавиулж байсан ...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 57-58/
3. Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч Х.М : мэдүүлэхдээ: Т.Т нь хуурамч бичиг баримт ашиглан Баянхонгор аймгийн байгууллагуудад албан бичиг тараасан. Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт манай байгууллага татан буугдсан болно гэсэн бичиг өгсөн байсан. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв татан буугдсан гэж сонинд хэвлүүлсэн байдаг. 2019 онд сэтгэлийн сонсголон 2 эмчийн үзлэгт Т.Т оролцоогүй. Энэ гийн гэдэг нь өөрийн нь хүүхэд өмнөх салсан нөхрийнх нь хүүхэд байгаа. Өөрийнхөө төрсөн хүүхдэд 2.700.000 төгрөгийг өгсөн байна. Манай үйл ажиллагааг тасалдуулсан хохирлыг энэ хүнээс нэхэмжлээгүй байгаа, д хурал хийж манай төрийн бус байгууллагыг татан буулгах эрх байхгүй, харин шүүхэд гаргасан хүсэлт дээрх асуудал шалгагдсан тул хүсэлтээс татгалзаж байна гэв.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би энэ ажлыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авсан энэ ажлыг хүлээн авахад ажлын байрны чиг үүргийн дагуу зарцуулагддаг төсвийн хөрөнгөнүүд бүгд зарцуулагдсан байсан. Энэ асуудалтай холбоотой асуудлын сайн мэдэхгүй гэхдээ тайлан гүйцэтгэлийн харахад захирамжаар төлөвлөгдсөн мөнгө нь гарсан төрийн санд зарцуулсан холбогдох баримтуудыг хүлээлгэн өгсөн байна. Гэвч 2.700.000 төгрөгийг баримт тайлан нь хуурамч гэдгийг би өнөөдөр мэдэж байгаа тул аймаг орон нутгийн үндсэн чиглэл хэрэгжүүлэх арга хэмжээний зардал буюу аймгийн төсөвт 2.700.000 төгрөгийн хохирол учирч үр ашиггүй зарцуулсан нь хэргийн холбогдох материалаас харагдаж байгаа тул Т.Т гэгчээс 2.700.000 төгрөгийг нэхэмжилж байна уг мөнгийг эргэн төлүүлэх саналтай байна. Төрийн бус байгууллага нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх үүснэ. Хэрэв улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол ямар нэг эрх үүсэхгүй, үйл ажиллагаа явуулж болохгүй. “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо Баянхонгор аймгийн зөвлөл”,“Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл” төрийн бус байгууллага нь хуулийн этгээдийн эрхгүй тул үйл ажиллагаа явуулж болохгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146, 5-р хх-ийн 06-08/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс энэ албан тушаалд томилогдсон. Байцаагч энэ 2.700.000 төгрөгийн талаар тайлбарлаж хэлсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй байсан Байгууллагын хохирлыг барагдуулах ёстой гэдэг үндэслэлээр хохирогчоор орсон гэв.
7. Хохирогч*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би суудал ясны уйланхай өвчтэй бөгөөд энэ өвчний улмаас Улаанбаатар хотод хагалгаанд ороод 2017 онд 6 сарын хугацаатай группэд орсон. 2018 оны 08 дугаар сард миний группийн хугацаа дуусахаар нь би ******* эгч рүү утсаар яриад группийн хугацаа дууссан талаар хэлтэл эгчдээ 300000 төгрөг өгчих эгч нь сунгуулаад өгье гэхээр нь нь данс руу нь 300000 төгрөг хийсэн. Тэрнээс хойш сунгагдахгүй болохоор нь дахин ******* эгч рүү утсаар ярьтал болох гээд байна 100000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь мөн 100000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд сунгагдахгүй байж байгаад 2019 оны 03 сард сунгагдсан.. тэгээд групп сунгагдсаны дараа хонины мах өгсөн. Би *******гаас хонины мах болон 400000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 05-07, 29-30, 111, 5-р хх-ийн 56-58/
8. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 онд төрийн бус байгууллагын журмаар Улаанбаатар хот 1 дүгээр эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20/
9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 онд Улаанбаатар хотод нэгдсэн журмаар очиж үзүүлсэн нь үнэн. Харин 2019 онд яваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2018 оноос аймгийн төсвөөс 15 сая төгрөг төсөвлөж өгдөг болсон юм байна лээ. 2018 оны 15 сая төгрөг юунд зарцуулагдсан талаар би мэдэхгүй энэ талаар төрийн сангийн мэргэжилтэн мэдэх байх харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөнд 15 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн Т.Т нь энэ төлөвлөгөөний 4.4 дээр Сэтгэлийн сонсголон-2 аяныг зохион байгуулан Улаанбаатар хот руу хөгжлийн бэрхшээлтэй 45 хүнийг 3 дугаар шатны эмчид үзүүлэх оношлуулах 2.700.000 төгрөгийг төсвөөс авч тайлангаа төрийн сан дээр өгч гүйлгээ хийгдсэн. Тэгтэл төсвөөс авсан гэх 2.700.000 төгрөгийг уг ажилд зарцуулаагүй байсан гэх гомдол ирж байсан. Уг 2.700.000 төгрөгийг 2019 оны төсвөөс Т.Т нь гаргуулан авсан үлдсэн төсвийн мөнгийг нь олоогүй байгаа. Т. ******* нь аймгийн төсвөөс 800.000 төгрөгийг гаргуулан авч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 800 ширхэг үнэмлэхийг хэвлүүлсэн нь үнэн манай мэргэжилтэн нь 2018 оны төсвөөс 800.000 төгрөгийг гаргуулан 800 ширхэг Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэхийг хэвлүүлж надад өгч би уг үнэмлэхийг тарааж байгаа. Энэ мөнгийг Т.Т нь завшсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44/
10. Гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Т.Т 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн засаг даргын А/108 тоот хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлэх тухай гэсэн захирамж гарсан байсан захирамжид “Сэтгэлийн сонсголон 2” аяны хүрээнд Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт шинжилгээ өгүүлж эмчилгээ хийлгүүлэх хөгжлийн бэрхшээлтэй 45 хүний нэрсийг хавсралтаар баталж ирж очих унааны зардалд 2.700.000 төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхийг зөвшөөрсөн захирамж гарсныг манай төрийн сангийн хэлтэс энэ захирамжийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагатай “Пейс роуд” ХХК-тай байгуулсан зорчигч тээвэрлэх гэрээ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын нэхэмжлэхийн дагуу төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын данс руу шилжүүлсэн. Манай төрийн сангаас тухайн ажил хэрэгжсэн эсэх талаар тайлангаа өг гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүн Т.Т д 2 удаа хэлээд” Сэтгэлийн сонсголон-2” аяны зохион байгуулсан гэсэн тайланг авчирч өгснийг материалд хавсаргасан тэгтэл сүүлд сонсоод байхад энэ ажил хэрэгжээгүй хуурамч тайлан өгсөн болох нь тодорхой болсон. Дээрх төгрөг нь үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал буюу орон нутгийн төсвөөс засаг даргын захирамжийн дагуу гаргаж өгсөн мөнгө байгаа юм. Уг 2.700.000 төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын данс руу шилжүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүн Т.Т гийн гаргаж өгсөн гэх хуурамч баримтыг урд өмнө танай байгууллагад гаргаж өгсөн байгаа харин 2.700.000 төгрөг Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын данс руу шилжүүлсэн төлбөрийн баримт манайд байгаа шаардлага гарав уг төлбөрийн баримтыг гаргаж өгч болно. Тухайн үед буюу 2.700.000 төгрөгийг гаргуулах үед буцаан татах талаар огт яригдаагүй энэ онд төсөвлөгдсөн мөнгийг 12 сар хүртэл баримтаа гаргаж өгөөд авах боломжтой байдаг юм уг захирамж 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарсан байсан учир уг мөнгийг тухайн үед буцаан татах үндэслэл байхгүй харин энэ он дуусаад уг ажил хэрэгжээгүй бол буцааж татагдах байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53/
11. Гэрч Ө.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2014 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр тооцогдсон. Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргүүн ******* нь тэргүүнээр ажиллах хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж хотод нэгдсэн журмаар эмчлүүлнэ гэж аймгийн засаг даргын тамгын газраас 2 удаа тус бүр 2700000 төгрөг нийт 5400000 төгрөг авсан байсан. Уг эмчилгээнд явах хүмүүсийн нэрс дотор миний нэр байсан. Би эмчилгээнд яваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/
12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 04 дүгээр сард байхаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүн Т.Т гэх хүн над дээр ирээд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж оношлуулах гэж байгаа бөгөөд өмнөх жил шигээ явах гэсэн юм гээд надтай зорчигч тээврийн гэрээ байгуулж нэхэмжлэл төлбөрийн баримт гаргаад өгчих тэгвэл Засаг даргын тамгын газраас танай данс руу мөнгө нь орно гээд надтай 2.700.000 төгрөгийн гэрээ байгуулж би нэхэмжлэх бичиж өгсөн удалгүй төгрөг манай компани данс руу орж ирэхээр нь би Т.Т гаас хэзээ явах гэж байна гээд асуутал түр байж байгаарай Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт үзүүлэх нь тодорхойгүй байна түр байж байгаарай гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь Т.Т нь над руу утсаар яриад Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлгийн эмч нар өөрсдөө ирэхээр боллоо яана уучлаарай танай данс руу орсон 2.700.000 төгрөгөө гаргуулж авъя уг мөнгөөр харин гэхдээ дараа нь танай компаниар явах ажил байгаа гэж байна гэхээр нь би нөат төлж чадахгүй би нөат суутгаж авна гэхэд манайх удахгүй явна гэсэн тэгэхээр нь би за за гээд компанийн данснаасаа 2.700.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөөд надаас аваад явсан... Манай Пэйс роуд ХХК 2019 онд Улаанбаатар хот руу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмнэлэгт үзүүлнэ гэж авч яваагүй. Харин 2018 онд Улаанбаатар хот руу авч явж байсан мөн 2019 онд Өвөр монголын хөх хот руу 45 хүн авч явсан. Төрийн сангаас манай дансанд 2.700.000 төгрөг орсон. Т.Т нь Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлгийн эмч нар нь Баянхонгор аймагт ирэхээр болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч явахаа больсон гээд надаас 2.700.000 төгрөгийг бэлнээр аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-154/
13. Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...******* нь 2017 онд бүдүүн гэдэсний орчмын хагалгаанд ороод аймагт ирсэн мөн уг өвчин нь дахиад улмаар тухайн үед аймагт хотоос ирсэн эмч нар ирсэн байхад нь дахин хагалгаанд оруулсан дараа нь идээ цураг үүссэн хагалгаанд орсны даргаар хариу нь тодорхой бус ирсэн тэгээд эхлээд ******* нь надаас группэд оръё шинжилгээнд явъя гэж хэлсэн тэгээд би эхний группт нь оруулж өгсөн дараагийн удаа ******* надаас гуйгаад дэмжээдхээрэй гэж хэлж байсан санагдаж байгаа тэгэхэд би наадах чинь заалт тохирохгүй сунгах боломжгүй байгаа гэдгээ хэлсэн хэр нь нэг удаадаа группын хурлын шийдвэр дээр дэмжсэн гарын үсэг зурсан надаас гадна 7 хүний бүрэлдэхүүн байдаг сунгагдсан эсэхийг би мэдэхгүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 25-26/
... 2018 оны 08 дугаар сард байхаа манай эхнэр Т.Т нь миний хаан банкны дансыг ашиглаж******* гэх хүнээс 300.000 төгрөгийг авч байсан үнэн. Миний хаан банкны гэсэн дугаартай дансаар уг 300.000 төгрөгийг авсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 112-114/
14. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагад нарийн бичгээр ажилдаг бөгөөд 2019 оны 12 дугаар сард манайх спортын арга хэмжээ явуулах гэтэл манай төрийн бус байгууллагыг татан буугдсан гэсэн бичиг ирсэн байсан бөгөөд Т.Т нь дараах хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглаж хуурамч албан бичгийг дараах байгууллагууд руу явуулсан байна үүнд: Т.Т нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо Баянхонгор аймгийн зөвлөл гэсэн хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглан албан бичиг үйлдэж Баянхонгор аймгийн Тэмүжин театр, Баянхонгор сумын Засаг дарга, Нийгмийн даатгалын хэлтэст, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүргүүлсэн байна энэ хүчингүй болсон тамаг тэмдгийг ашиглаж албан бичиг үйлдсэн. Мөн Т.Т нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн хэвлэл маягт, тэмдгийг ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 27 тоот албан бичиг үйлдэн Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газарт гэх хүнээр гарын үсэг зуруулан манай төрийн бус байгууллагыг татан буугдсан гэж хүргүүлсэн байсан тэгтэл уг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллага нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй болох нь тогтоогдсон байна. Мөн Т.Т нь манай үйл ажиллагаа явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагыг татан буугдсан гэж “Өнөөгийн Баянхонгор" сонины зарын буланд өгч хэвлүүлсэн байсан би энэ талаар “Өнөөгийн Баянхонгор сонины эрхлэгч Санаадагва гэх хүнтэй уулзсан чинь Т.Т сонинд уг мэдээллийг өгсөн хариу өгсөн тул манай үйл ажиллагаанд саад учруулж хуурамч тамга тэмдэг албан бичгийг гаргаж албан байгууллагууд руу явуулж байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 33-35, 59-61/
15. Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Намайг 3 жилийн өмнө “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн” ерөнхийлөгч гэх хүн намайг Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн төрийн бус байгууллагын даргаар тавьж байна гээд надад тамга, тэмдэг, үнэмлэх олгож байсан гэхдээ уг тамга тэмдгийг улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. 2019 оны 11 дүгээр сард Т.Т над дээр ирээд гэх хүүхэн хууль бусаар тэмцээн уралдаан явуулах гээд байна энэ үйл ажиллагааг зохион явуулахгүй байхыг тулд Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газар луу албан бичиг явуулна гэхээр нь Т.Т бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 27 дугаартай албан бичгийг хийж би өөрөө гарын үсэг зурж тамга тэмдгээ дарж баталгаажуулж Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газар луу явуулсан юм. Улсын бүртгэлийн албан бичгээр “Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл” төрийн бус байгууллага нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа асуудлыг би мэдэхгүй. Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл” төрийн бус байгууллага нь бие дааж үйл ажиллагаа явуулж байгаагүй харин гишүүн элсүүлэх үйл ажиллагаа явуулж байсан юм.. Биеийн тамир спортын газарт хүргүүлсэн албан бичгийг ******* төлөвлөөд бичээд авч ирээд надад үзүүлж би гарын үсэг зураад “Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл” гэсэн тэмдгийг дарсан. Гэхдээ би тухайн бичгийг ямар нэг хуурамч бичиг гэж бодоогүй, ямар нэг хуурамч бичиг үйлдэнэ гэж бодоогүй. Би “Баянхонгор аймгийн Хөгжийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл” төрийн бус байгууллагыг албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж бодсон учир *******гийн авчирсан уг албан бичгийг баталгаажуулж гарын үсэг зурж тэмдэг дарсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 38-39, 65-67/
16. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай Тэмүүлэл бүлэг Төрийн бус байгууллага нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрт зориулан спортын арга хэмжээ зохион байгуулах гэж байтал Т.Т нь уг арга хэмжээг зохион явуулахаа больсон гэж хүмүүс зар өгч бусад төрийн байгууллага руу Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага нь татан буугдсан гэж хуурамч тамга тэмдэг ашиглан албан бичиг хүргүүлсэн байсныг мэдсэн энэ талаар болон нарт хэлсэн юм...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 62-64/
17. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай “Өнөөгийн Баянхонгор сонинд Т.Т гэх хүн уг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” гишүүддээ үйлчлэх ТББ улсын бүртгэлийн дугаар регистрийн дугаартай гэрчилгээг татан буулгах” гэх зарыг авчирч өгч сонинд зарлуулсан юм. Иргэн тухайн байгууллагынхаа зарыг сонинд нийтлүүлэх өөрийнхөн эрх учраас ямар шалтгааны улмаас татан буулгаж байгаа нь манайд хамаарал байхгүй бодит үнэнийг нь шалгаж тогтоох үүрэг бид нарт байхгүй бид нар зөвхөн сониндоо зарлах л үүрэгтэй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 68-70/
18. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... “2019 оны 11 дүгээр сарын эхээр байхаа он сарыг санахгүй байна өглөөгүүр 10 цагийн орчимд ажил дээрээ хүрээд иртэл Баянхонгор аймгийн хүүхдийн Тэмүжин театрын дарга танаа гэсэн Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагыг татан буулгасан гэсэн утгатай албан бичгийг миний ширээн дээр тавьсан байсан тэгтэл удаагүй ч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлж байгаа гээд хэсэг хүмүүс ирсэн манай театрт үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэхээр нь би уг албан бичгийг өгсөн хүмүүс юм байна гэж бодоод өглөө миний ширээн дээр албан бичиг тавьсан энэ бичгээ ав гэсэн чинь уг бичгийг авч үзчихээд наад бичиг чинь танайд байж байг албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага нь манайх байгууллага шүү Т.Т гэх хүн нь огцорсон шүү гэж хэлээд яваад өгсөн уг уг ирсэн хүмүүсээс таньдаг хүн Амраа, мөн туранхай өндөр гэх эмэгтэй цуг явж байсан. Би уг бичгийг авчирсан хүнийг мэдэхгүй байна миний ширээн дээр тавьсан байсан уг албан бичгийг манай ажлын аваад миний ширээн тавьсан юм байна лээ би хэн авчирсан эсэхийг мэдээгүй. Дээрх бичгийг үзчихээд энэ бичиг танайд байж байг хэлээд цүнхэнд дотроосоо тамга тэмдэг гаргаж ирээд албан ёсны үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь манайх шүү гээд тамга тэмдгээ үзүүлээд байсан дээрх бичгийг өөрсдөө өгсөн гэж хэлээгүй танайд байж байг гэсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 78-80/
19. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... “Манай байгууллагад Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагыг татан буулгасан гэсэн утга агуулгатай албан бичиг ирсэн эсэхийг би мэдэхгүй манайд албан ёсоор ирээгүй би мэдэхгүй намайг эзэнгүй хойгуур ирсэн эсэхийг мэдэхгүй. ******* нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр байхаа над дээр ирээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд үйл ажиллагаа явуулж зөвлөгөөн хийх гэж байгаа цаг өгөөч гэхээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага нь 2 янзын хүмүүс ирж уулзаад байх юм наад асуудлаа цэгцэлсэн үү гэхэд Т.Т нь асуудалгүй болсон манайх үйл ажиллагаагаа явуулахаар болсон гэхээр нь би үйл ажиллагааг явуулахыг эрхийг өгөөд үйл ажиллагаа болсон тэгтэл дараа нь 3 хүн ирээд Т.Т гийн явуулсан үйл ажиллагаа нь хууль бус байна та яах гэж цаг өгсөн юм манайх албан ёсны байгууллага гээд нэг цаас үзүүлэхээр нь асуудлаа шийдвэрлэсэн гээд цаг аваад гарсан уг үйл ажиллагаа нь явагдсан манайх шүүх цагдаагийн байгууллага биш та нар наад асуудлаа холбогдох газар нь тавь манай байгууллага иргэдэд соёлын болон хурал зөвлөгөөн болон үйлчилгээ явуулах чиглэлтэй юм тэр үүргийнхээ дагуу өгч үйлчилдэг юм гэж хэлсэн бөгөөд нэг эмэгтэй хүн нь Х.М гэх эмэгтэй байсан өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТББ-гийн тэргүүн байна Т.Т г хууль бус гээд байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 84-86/
20. Гэрч Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... “Би урд өмнө Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаад 2012 онд би Баянхонгор сумын засаг даргын ажлыг авахаар болж аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бага хурлаар хэлэлцэж Т.Т гэх хүнд ажлаа өгч байсан тэрнээс хойш нь Т.Т нь 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хүртэл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аймгийн хэмжээний бага хурлаар хэлэлцэж Т.Т г тэргүүний ажлаас чөлөөлж Х.М гэх хүнийг томилсон юм. Х.М гэх хүн нь албан ёсоор Баянхонгор аймгийн төрийн бус байгууллагын тэргүүнээр томилогдсон учир тамга тэмдэг, гэрчилгээг хүлээлгэн өгч болно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/
... “ Би хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаад 2012 онд Т.Т д ажлаа өгч байсан юм. Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо ТББ гэсэн нэршилтэй байсан тухайн үед ашиглаж байсан тамга тэмдгээ Т.Т д өгсөн уг тамга тэмдэг Т.Т д өөрт нь байгаа байхаа хаана хэнд байгаа мэдэхгүй байна. Баянхонгор аймгийн Тэмүжин театрын дарга т хүргүүлсэн бичгийг үзлээ намайг ТББ-гийн тэргүүнээр ажиллаж байх үеийн тамга тэмдэг мөн байна аа уг тамга тэмдэг нь одоо хүчингүй болсон учир ашиглаж болохгүй.. Би одоо сайн санаж байна 2017 оны 11 дүгээр сард би Баянхонгор сумын засаг даргын ажлыг хүлээж аваад Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо Баянхонгор аймгийн зөвлөл гэсэн бөөрөнхий хэлбэртэй тэмдгийг *******д хүлээлгэн өгсөн. Би уг тэмдгийг хүнээр дамжуулсан зүйл байхгүй өөрийн биеэр *******гийн гарт нь хүлээлгэн өгсөн. Харин хүлээлгэж өгөхдөө ямар нэг баримт бичиг үйлдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 90-92, 230-231/
21. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар, Засаг дарга нарт ирүүлсэн албан бичиг надаар дамжиж дарга холбогдох албан тушаалтанд бичиг очдог учир албан бичиг ирсэн тохиолдолд анх надаар дамждаг юм. Манайд ирүүлсэн албан бичгийг би хэргийн материалаас харлаа манайх уг бичгийг би хүлээн авсан байна гэхдээ би одоо ямар хүн дээрх албан бичгийг манайд өгснийг санахгүй байна манайх уг албан бичгийг “1081” дугаарт бүртгэж авсан байна уг албан бичгийг авсан бүртгэл манайд байгаа шаардлага гарвал уг албан бичгийг хуулбарлан баталгаажуулж гаргаж өгч болно гэхдээ уг албан бичгийг хэн авчирч өгсөн эсэх бүртгэгдэлгүй учраас уг бүртгэлээс хэн гэдэг ямар хүн авчирч өгсөн эсэх нь харагдахгүй би уг албан бичгийг хэн авчирч өгсөн хүнийг эсэхийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 234-236/
22. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт ирүүлсэн албан бичиг бүр надаар анх дамждаг юм би бүртгээд цаашаа даргад танилцуулдаг юм. Тиймээ би одоо санаж байна би дээрх албан бичгийг би өөрөө хүлээн авч бүртгэж даргадаа танилцуулж байсан гэхдээ би ямар хүн авчирч өгсөн эсэхийг санахгүй байна нэг эрэгтэй хүн байсан санагдаж байна уг албан бичгийг бүртгэж авсан уг бүртгэл манай байгууллагад байгаа шаардлага гарвал бүртгэлийг хуулбарлан баталгаажуулж гаргаж өгч болно гэхдээ уг бүртгэл дээр хэн авчирч өгснийг бүртгэж авдаггүй юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 237-239/
23. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... “ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүссэн мөн 5.2 дахь хэсэгт хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг хориглоно гэсэн заалттай байгаа тул улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсны үндсэн дээр тамга тэмдгийг авч үйл ажиллагаа явуулах ёстой тэгэхээр нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй тамга тэмдэг байх ёсгүй өрөөр хэлбэл улсын бүртгэлд бүртгэлгүй тамга тэмдэг ашигласан бол хууль бус гэж үзнэ. Хэрэв байгууллага татан буугдвал улсын бүртгэлд мэдэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ тамга тэмдгийг хураалгаж хүчингүй болгох ёстой. Татан буугдсан бол ямар ч тохиолдолд үйл ажиллагаа явуулж болохгүй.
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагуудын гэрчилгээ бусад баримт материалын үзлээ дээрх 2 төрийн бус байгууллагууд нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан үйл ажиллагаа явуулах болон иргэний эрх зүйн харилцаанд орох чадвартай төрийн бус байгууллагууд байна дээрх 2 байгууллага нь нэг байгууллага биш тус тусдаа байгууллага байна дээрх 2 байгууллага бие дааж үйл ажиллагаа явуулж болно гэсэн үг 2 уулаа жинхэнэ байгууллага гэсэн үг юм. Иргэний хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухайн хууль холбогдох журмуудаар зохицуулдаг юм. “Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн зөвлөл” “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо Баянхонгор аймгийн зөвлөл төрийн бус байгууллагууд нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байна гэдэг нь үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ өөрөөр хэлбэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй иргэний эрх зүйн чадваргүй гэсэн юм...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 93-95, 5-р хх-ийн 59-60/
24. Гэрч Л.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... “ Т.Т г Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байх үед нь 2019 оны 02 сараас 2019 оны 12 сар хүртэл би төрийн бус байгууллагын нярваар ажиллаж байсан. Улаанбаатар хотоос эмч нар 2019 оны 11 дүгээр сард аймагт ирж үйл ажиллагаа явуулсан, уг эмч нарыг ирэхээс 1 сарын өмнө буюу 2019 оны 10 дугаар сард ******* нь надад 2700000 төгрөг өгөөд хадгалж байгаарай гэж хэлсэн. Уг мөнгийг би сар хадгалаад Улаанбаатар хотоос ирсэн эмч нарын томилолтод зарцуулсан. Уг мөнгийг Улаанбаатар хотоос ирсэн эмч нарын гэх эрэгтэй эмчид бэлнээр нь өгсөн. 2700000 төгрөгийг ******* надад 2019 оны 10 сард өгсөн тул уг мөнгийг өмнө ******* нь өөр зүйл зарцуулсан эсэх талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 232-233, 5-р хх-ийн 61-62/
25. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Э мэдүүлэхдээ: Би аянгад цохиулаад хоёр хэнгэргээ хагалсан. Би *******тай 2012 оноос өдийг хүртэл ажиллаж байсан. Энэ хүн надад 2019 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдийн үед эгч энэ мөнгийг хадгалж байгаач гээд надад өгсөн. Би дансандаа хийх гэснээ болиод энэ болохгүй гээд хадагт боогоод авдарт хийсэн. Намайг тэр хооронд цагдаагийн байцаагч 3 удаа дуудаж асуусан. Надад 2.700.000 төгрөг нь байгаа гэж хэлсэн. Энэ хүн удаа дараа өөрийнхөө зардлаар явж байж эмч нарыг авч ирсэн. Тэгээд мөнгийг өгөөд 9 хүний гарын үсэг зурсан баримт өгсөн, Би 2.7 сая төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 20-дын үеэр авсан. Тэгээд цагдаа бэлэн мөнгө бид нар авдаггүй танд байж байг гэсэн гэв.
26. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 04 дүгээр сард Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтаар Өвөр-Монголын Хөх хот руу аялалд явсан үнэн уг аяллын зардлыг , нар нь гаргасан харин бид нараас Баянхонгор аймгаас Эрээн хот ороод ирэх зардал гэж хүн тус бүрээс 120.000 төгрөгийг хурааж авсан. Уг мөнгийг *******д өөрт нь өгсөн энэ мөнгийг яаж зарцуулсан талаар би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/
27. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Эмч нарт томилолтын мөнгө олгосон эсэхийг би мэдэхгүй ээ, тэр үед манай байгууллага эмч нарын томилолтын мөнгийг хариуцаагүй ээ. Дээрх арга хэмжээг хэн нэгэн хүн зохион байгуулаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулах асуудлыг анх 2017 онд зохион байгуулж иргэдийг Улаанбаатар хотод авчирч үзүүлсэн тэр арга хэмжээг “******* болон бусад төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байсан, харин 2019 оны арга хэмжээг төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан, ******* гэх хүн өөрөө эмчид үзүүлээд явж байсан харин энэ арга хэмжээг зохион байгуулах ажлыг 2018 оноос хойш ******* болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хөөцөлдөж байсан.... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 30-31/
28. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны хавар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагаа болсноос хойш мөн 2019 оны намар ******* гэх эмэгтэй орж ирж уулзахад нь үйл ажиллагаа явуулах гэхэд нь тантай болон өөр нэг хүн хоорондоо хоёр талцаад манайх жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага нь мөн гээд байсан учраа олсон уу гэхэд манайх асуудалгүй гэхэд нь за гээд тэднийх үйл ажиллагаа явуулж амжаагүй байхад нь хоёр хоногийн дараа хүмүүс орж ирснээ танай дээр хурал болох гэж байгаа гэнэ энэ үйл ажиллагаа хууль бус шүү гээд цагдаагийн байгууллагаар шалгагдаад нотлогдсон гээд хэлэхэд нь тэр албан ёсны хүсэлтээ авчирч үйл ажиллагаагаа явуул гэхэд тоот өгч тэр хүмүүсийн үйл ажиллагаа явагдсан. Харин бага хурал хүчингүй болсон. 12 сарын 03-ны өдрийн үйл ажиллагаа хойшлогдсон гэсэн бичиг бол над дээр албан ёсоор орж ирээгүй. Харин гэх маркетингийн албаны даргад ирсэн байсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 36-37/
29. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл ТББ-гийн талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй дүрэм журамтай нь танилцаагүй манай холбоонд ямар нэгэн гишүүнчлэл байхгүй учир хамаарал байхгүй. Уг ТББ нь Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх талаар би мэдэхгүй байна. Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл ТББ-гийн гэх хүнийг танихгүй урд өмнө хамтран ажиллаж байсан зүйл байхгүй мэдэхгүй байна. Манай нийт 108 үйлдвэрчний эвлэлийн хороотой уг хороонд Баянхонгор аймгийн Хөгжпийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл ТББ гэсэн хороо байхгүй хороодын дарга нар дотор гэсэн хүн байхгүй... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 76-77/
30. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус холбооны тэргүүнээр Х.М гэх хүн томилогдсон урд нь Т.Т гэх ажиллаж байгаад хурлаар ажлаас нь чөлөөлсөн. Би Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон юм... гэх мэдүүлэг /1/р хх-ийн 47-48/
31. Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2011 он байсан ба сар, өдрийн сайн мэдэхгүй байна. Улирлын хувьд дулаан байсан. Хавар юм уу, намрын улирал байсан байх. Баянхонгор аймгийн төвд би өөрийн биеэр очиж хурал хийж тэнд ******* гэх хүнийг даргаар нь Баянхонгор аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гэдэг нэрийг төрийн бус байгууллагыг байгуулсан юм. /Гишүүдтэй үйлчилдэг байгууллага/ нь болохоор салбар зөвлөл гэж явж байгаад миний бие 2011 онд Монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсоны дараагаар бүх аймаг дахь салбар зөвлөлүүдийг хуулийн этгээд болгож өөрчилсөн /хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын үндсэн хуулийн дагуу төрийн бус байгууллага болгож өөрчилсөн юм. Манайх толгой байгууллага DРI-н жинхэнэ гишүүн учир 21 аймагт байх манай салбар холбоонууд мөн DPI-Н гишүүн гэж явдаг.
Ингээд төрийн бус байгууллагыг байгуулаад явж байсан чинь 2019 оны хавар Баянхонгор аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гүйцэтгэх захирал ******* над руу утсаар холбогдож энэ холбоо болохоо байлаа та ирээдхээч бид нар энд хурал хийх гэж байна гэж хэлсэн. Тэгээд би хуралд нь очиж оролцсон чинь холбооны нэрийн сольсон байсан. Нэрийн яг, юу гэж сольсон болохыг одоо санахгүй байна. Нэрийн хэзээ сольсон эсэхийн мөн мэдэхгүй байна. би уулзчихаад нэрээ өөрөөр авсан, DPI холбооны баримтлах дүрмийг өөрчилсөн байхаар нь тухайн төрийн бус байгууллагыг татан буулгачхаад ирсэн юм. Ингээд ирсний дараагаар надтай Оюунбаатар /МХБИБҮХ-ний ерөнхийлөгч гэх/ надтай уулзаад та яагаад манай байгууллагыг татан буулгасан бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд өөрийнхөө анх үүсгэн байгуулсан, дүрэм, журмын өөрчилсөн байхаар нь татан буулгаад эргээд өөрийнхөө ТББ-г сэргээчхээд ирсэн гэж хэлсэн юм. Холбооны нэрийг сольсон учир хоёр тусдаа юм шиг харагдаад байгаа болохоос нэг л байгууллага юм байгаа. Сүүлд би холбооны нэрийг буцаад Баянхонгор аймаг дахь ХБИ холбоо гээд солих гэсэн чинь Улсын бүртгэлээс болохгүй гэсэн. Манайхтай холбоотой байнгын мэдээ, тайлангаа өгч ажилладаг юм... гэх мэдүүлэг /4р хх-ийн 99-100/
32. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний бие 2004 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд 2004-2006 оны хугацаанд Баянхонгор аймгаас ******* гэх хүн ирж уулздаг байсан. Тэр хүний хувьд Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл гэсэн төрийн бус байгууллагын тэргүүн нь байсан юм. Тэрнээс хойш бол Баянхонгор аймгаас ямар нэгэн байгууллагатай хамтран ажиллаагүй. Манай салбар байхгүй байх, миний мэдэхийн 3 газар үйл ажиллагаа явуулдаг байх. Нарийн сайн мэдэхгүй байна. /Баянхонгор аймагт сүүлийн хэдэн жил очоогүй/... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 101/
33. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 11 сард чанарын албаны дарга дуудаад ажлын хэсэг гараад урьдчилсан сэргийлэх ажлаар Баянхонгор аймаг руу явна гэсэн. тэгээд тушаал гараад нийт 9 эмч явсан. Баянхонгор аймагт нийт 5 хоног ажилласан. Буцаад Улаанбаатар хотод ирэхэд томилолтын мөнгө 200.000 төгрөг дансанд орсон. Дараа нь мөнгө орсон гэх цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн цаасан дээр хэдэн төгрөг өгсөн гэж бичигдсэн байсныг анзаараагүй. Уг томилолтын мөнгийг хаанаас хэнээс өгсөн гэдгийг мэдэхгүй байна. ******* гэх хүнийг ерөөсөө танихгүй... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 10-11/
34. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Сэтгэлийн сонсгол-2 гэх аяны хүрээнд манай 1-р эмнэлгээс 9 эмчийг явуулсан юм. тэгээд Баянхонгор аймагт очоод аяны хүрээд группэд байсан хүмүүсийг үзээд 9 хүнд чихний хагалгаа хийгээд 100 гаран хүнд үзлэг хийсэн. Баянхонгор аймагт нийтдээ 7 хоносон. Манай захиргаанаас гээд манай эмнэлгийн чанарын албаны дарга нэр цохоод шууд явуулсан. ******* гэх хүнийг танихгүй. Бид нарыг Нийгмийн даатгалын 2 ажилтан хариуцаж байсан. сүүлийн өдөр бид нарыг хоолонд орж байхад тэр 2 ажилтан регистрийн дугаар, утас, дансны дугаар авч байсан. Тэгээд бас бид нарын нэр бичсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тэр цаасан дээр хэдэн төгрөг гэж бичсэн гэдгийг бол хараагүй. Бид нарт 300.000 төгрөг өгөөгүй 200.000 төгрөг өгсөн, гарын үсэг зуруулсан... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 14-16/
35. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гээд манай чанарын албаны дарга хурлын зааланд дуудаад Баянхонгор аймаг руу томилолтоор явах боллоо гээд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймаг руу нийт 9 эмч гарсан. Тэгээд очоод 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл Баянхонгор аймагт Сэтгэлийн сонсгол-2 гэдэг аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзлэг хийсэн.Баянхонгор аймаг руу ямар журмаар явж байгаа гэж мэдээгүй очоод тэр талаар мэдсэн гэхдээ ******* гэх хүнийг танихгүй. Үзлэгээ дуусгаад Улаанбаатар хотод ирээд байж байхад араас томилолтын мөнгө гээд данс руу 200.000 төгрөг орсон. Дансанд 200.000 төгрөг орсны дараа буюу 2019 оны 12 сард байхаа томилолтын мөнгө орсон биз дээ гээд гарын үсэг зуруулсан... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 17-18/
36. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Чанарын албаны дарга хурлын зааланд дуудаад Баянхонгор аймаг руу томилолтоор явна гэж хэлсэн. Баянхонгор аймагт очоод 5 хоног группэд байдаг хүмүүст үзлэг шинжилгээ хийж нэгдсэн эмнэлгийн эмч нарт сургалт орсон. Баянхонгор аймагт байхад 2 эмэгтэй хариуцаж ажилласан нэрийг нь санахгүй байна. Үзлэг, шинжилгээгээ дуусгаад Улаанбаатар хотод ирээд байж байхад араас томилолтын мөнгө гээд данс руу 200.000 төгрөг орсон. Дараа нь мөнгөний баримт дээр гарын үсэг зуруулсан. ******* гэх хүнийг танихгүй. Бид нарт урилга гэж янз бүрийн юм өгөөгүй... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 19-20/
37. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* гэх хүнийг танина. 2018 онд Улаанбаатар хотын 1-р эмнэлэг дээр Сэтгэлийн сонсголон-1 аян зохион байгуулагдаж байсан юм. тэр үеэс ******* гэх хүнийг таньдаг болсон. ******* нь тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй 45 хүнийг Баянхонгор аймгаас авч ирж байсан. 2019 оны 10 сард манай чанарын албаны дарга чиглэл өгч Баянхонгор аймаг руу нийт 9 эмч явахаар болсон. Баянхонгор аймагт 9 эмч очиж нийт 5 хоног шүлэг шинжилгээ хийж шаардлагатай хүмүүст хагалгаа хүртэл хийсэн байгаа. 2019 оны 11 сард Сэтгэлийн сонсголон-2 аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүлэг, шинжилгээ хийсэн. ******* гэдэг хүн өгөөгүй нярав гээд байгаа хүн нь бид нарыг Улаанбаатар хот руу үзлэг шинжилгээгээ дуусахад нярав нь гээд нэг хүүхэн надад бэлэн 2.700.000 төгрөг өгөөд томилолтын чинь мөнгө шүү замдаа бензин, хоол ундныхаа мөнгийг наанаасаа зохицуулаарай гэж хэлж өгсөн. Тэгээд замдаа хоол унд ирж очихын бензин гээд бүх тооцоогоо хийгээд өөртэйгөө нийлээд нийт 9 эмчид 200.000 төгрөг томилолтын мөнгө гэж данс руу нь хийсэн. Дараа нь Баянхонгор аймгаас ярьж томилолтын мөнгө авсан гэдэг баримт дээр гарын үсэг зуруулаад явуулах хэрэгтэй байна гэхээр нь би хүснэгт гаргаад эмч нараар гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зуруулахад би 300.000 төгрөг гэж бичиж зуруулахад манай эмч нар надаас асууж байсан бид нарт 200.000 төгрөг томилолт гэж орсон яагаад 300.000 гэсэн байгаа юм гэж надаас асуухад би хэлж байсан хоол унд, ирж очх зардал хасагдсан гэдгийг нь хэлж байсан. нийтдээ 2.700.000 төгрөг надад бэлэн өгсөн... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 24-27/
38. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт нүдний кабинетад сувилагч мөн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст нарийн бичиг ажилтай би Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст нарийн бичгийн ажлыг 2016 оны 03 дугаар сараас хойш ажиллаж байна. Сэтгэлийн сонсголон нэртэй арга хэмжээний хүрээнд Нэгдүгээр эмнэлгийн эмч нар ирж үзлэг явуулах арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сард Нийгмийн даатгалын хэлтсийн Эмнэлэг хөдөлмөрийн мадлах комиссын эмч бид 2 уг хэмжээнд оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уг үзлэг хамруулсан юм би хаанаас ямар журмаар ямар байгууллагаас уг үйл ажиллагааг зохион байгуулсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 63-65/
39. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний бие Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Тус нь 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан юм. Анх байгуулагдсанаас цагаас хойш ерөнхийдөө 2004 оноос 2010 он хүртэлх хугацаанд 21 салбар зөвлөлүүдээ байгуулж байсан юм байна лээ. Үүнээс Баянхонгор аймагт байгуулагдсан салбар зөвлөл нь 2007 билүү 2008 онд байгуулагдсан байсан юм. Тухайн үед Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ын гэх хүн ажиллаж байсан юм. /нас барсан гэх/
Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 10-ын үед байх Баянхонгор аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт болоход өөрийн биеэр очиж байсан юм. Тэгэхэд Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн” дарга гэх хүнтэй анх удаа уулзаж байсан Тэрнээс өмнө түүнийг таньдаггүй байсан юм. Тэгэхэд ыг урьд нь салбар "ийн даргаар ажиллаж байсан Тамжидаа гэх хүн гэх хүнийг Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн” томилогдсон талаар хэлж байсан. Тухайн хүнийг томилох шийдвэрийг миний гаргасан зүйл байхгүй, Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс хурлын тэмдэглэл ирж /Түүнийг тэргүүнээр сонгосон хурлын тэмдэглэл/ түүнийг баталгаажуулсан зүйл байхгүй.
Миний бие улсын бүртгэлийн газарт очиж энэ талаар тодруулахад 2015 оноос асуудлыг Цагдаагийн байгууллага хариуцдаг байсан ба түүнээс хойш буюу 2015 оноос хойших улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг олгох асуудал Улсын бүртгэлийн хэлтэст хариуцаж байгаа гэж хэлсэн. Ерөнхийдөө 2015 оноос өмнө болохоор жишээ нь толгой холбоо нь салбар зөвлөлөө байгуулахад салбар зөвлөлөө байгуулахад салбар зөвлөлүүдэд зөвхөн тамга, тэмдэг олгодог байсан юм байна лээ. 2015 оноос хойш салбар зөвлөлд гэрчилгээ олгодог болсон гэж хэлсэн. Иймд улсын бүртгэлд бүртгэлгүй байгаа байх... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 97-98/
...Би урд өмнө уг хэрэгт 2 удаа мэдүүлэг өгсөн урд өгсөн мэдүүлгүүд дээрээ бүх зүйлээ үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан тул ярих зүйл байхгүй. 2018 онд 15 сая төгрөг зарцуулсан талаараа Авлигатай тэмцэх газрын мөрдөгч гэх хүн гэрчийн мэдүүлгээр ярьсан байгаа өөр надад ярих зүйл байхгүй бөгөөд уг 15 сая төгрөгийг зарцуулсан баримтыг прокурорын тогтоолоор манайхаас хуулбарлан авч байсан надад одоо өөр баримт байхгүй дээрх бүх баримт тайланг прокурорын зөвшөөрлөөр гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /3-р хх-ийн 97-99/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 293 дугаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай тогтоол /3-р хх-ийн 107-108/, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 1/150 дугаар тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /4-р хх-ийн 46-47/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 215 дугаар эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /4-р хх-ийн 52-55/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаар эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн санал /4-р хх-ийн 1-2/, Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол, 01 дугаар тэмдэглэл /1-р хх-ийн 83-85/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар хүсэлтийг хангах тухай тогтоол /1-р хх-ийн 88/, Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1 дүгээр эмнэлэгт үзлэгт хамрагдах хүмүүсийн нэрс /1-р хх-ийн 72/, өмгөөлөгч Л.Бор 2 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т д Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр албан тушаалын байдлаа ашиглаж орон нутгийн төсвөөс хуурамч баримт бүрдүүлэн Сэтгэлийн сонсголон 2 аяны хүрээнд 2700000 төгрөг гаргуулан авч хувьдаа завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар,
Мөн Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газарт 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 45 иргэнийг Улаанбаатар хотод эмчлүүлнэ гэж хуурамч баримт үйлдэж хүргүүлсэн,
Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо төрийн бус байгууллагын хүчингүй болсон тамга, тэмдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн эрх бүхий байгууллагуудад албан бичиг хүргүүлж хуурамч баримт бичиг үйлдэж хүргүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар,
Мөн Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн*******н эмнэлгийн групп тогтоолгосон хугацааг сунгуулж өгнө гэж итгүүлэн 400000 төгрөг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* гэх хүнийг танина. 2018 онд Улаанбаатар хотын 1-р эмнэлэг дээр Сэтгэлийн сонсголон-1 аян зохион байгуулагдаж байсан юм. тэр үеэс ******* гэх хүнийг таньдаг болсон. ******* нь тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй 45 хүнийг Баянхонгор аймгаас авч ирж байсан. 2019 оны 10 сард манай чанарын албаны дарга чиглэл өгч Баянхонгор аймаг руу нийт 9 эмч явахаар болсон. Баянхонгор аймагт 9 эмч очиж нийт 5 хоног шүлэг шинжилгээ хийж шаардлагатай хүмүүст хагалгаа хүртэл хийсэн байгаа. 2019 оны 11 сард Сэтгэлийн сонсголон-2 аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүлэг, шинжилгээ хийсэн. ******* гэдэг хүн өгөөгүй нярав гээд байгаа хүн нь бид нарыг Улаанбаатар хот руу үзлэг шинжилгээгээ дуусахад нярав нь гээд нэг хүүхэн надад бэлэн 2.700.000 төгрөг өгөөд томилолтын чинь мөнгө шүү замдаа бензин, хоол ундныхаа мөнгийг наанаасаа зохицуулаарай гэж хэлж өгсөн. Тэгээд замдаа хоол унд ирж очихын бензин гээд бүх тооцоогоо хийгээд өөртэйгөө нийлээд нийт 9 эмчид 200.000 төгрөг томилолтын мөнгө гэж данс руу нь хийсэн. Дараа нь Баянхонгор аймгаас ярьж томилолтын мөнгө авсан гэдэг баримт дээр гарын үсэг зуруулаад явуулах хэрэгтэй байна гэхээр нь би хүснэгт гаргаад эмч нараар гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зуруулахад би 300.000 төгрөг гэж бичиж зуруулахад манай эмч нар надаас асууж байсан бид нарт 200.000 төгрөг томилолт гэж орсон яагаад 300.000 гэсэн байгаа юм гэж надаас асуухад би хэлж байсан хоол унд, ирж очих зардал хасагдсан гэдгийг нь хэлж байсан. нийтдээ 2.700.000 төгрөг надад бэлэн өгсөн...” гэх мэдүүлэг, мөн гэрч гийн“... 2019 оны 04 дүгээр сард байхаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүн Т.Т гэх хүн над дээр ирээд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж оношлуулах гэж байгаа бөгөөд өмнөх жил шигээ явах гэсэн юм гээд надтай зорчигч тээврийн гэрээ байгуулж нэхэмжлэл төлбөрийн баримт гаргаад өгчих тэгвэл Засаг даргын тамгын газраас танай данс руу мөнгө нь орно гээд надтай 2.700.000 төгрөгийн гэрээ байгуулж би нэхэмжлэх бичиж өгсөн удалгүй төгрөг манай компани данс руу орж ирэхээр нь би Т.Т гаас хэзээ явах гэж байна гээд асуутал түр байж байгаарай Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт үзүүлэх нь тодорхойгүй байна түр байж байгаарай гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь Т.Т нь над руу утсаар яриад Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлгийн эмч нар өөрсдөө ирэхээр боллоо яана уучлаарай танай данс руу орсон 2.700.000 төгрөгөө гаргуулж авъя уг мөнгөөр харин гэхдээ дараа нь танай компаниар явах ажил байгаа гэж байна гэхээр нь би нөат төлж чадахгүй би нөат суутгаж авна гэхэд манайх удахгүй явна гэсэн тэгэхээр нь би за за гээд компанийн данснаасаа 2.700.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөөд надаас аваад явсан... Манай Пэйс роуд ХХК 2019 онд Улаанбаатар хот руу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмнэлэгт үзүүлнэ гэж авч яваагүй. Харин 2018 онд Улаанбаатар хот руу авч явж байсан мөн 2019 онд Өвөр монголын хөх хот руу 45 хүн авч явсан. Төрийн сангаас манай дансанд 2.700.000 төгрөг орсон. Т.Т нь Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлгийн эмч нар нь Баянхонгор аймагт ирэхээр болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч явахаа больсон гээд надаас 2.700.000 төгрөгийг бэлнээр аваад явсан... .” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын А/108 дугаартай захирамж гарч “Сэтгэлийн сонсголон-2” аяны хүрээнд Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх хөгжлийн бэрхшээлтэй 45 хүний зардалд 2.7 сая төгрөгийг үндсэн чиглэлийн үйл ажиллагааны зардлаас зарцуулахаар шийдвэрлэж уг мөнгийг зорчигч тээвэрлэх “Пэйс роуд” ХХК-д ХХК-д шилжүүлж уг мөнгийг шүүгдэгч Т.Т буцаан авсан байна.
Гэвч уг мөнгийг тухайн үед “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн төв”-д нярваар ажиллаж байсан Л.Э авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би *******тай 2012 оноос өдийг хүртэл ажиллаж байсан. Энэ хүн надад 2019 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдийн үед эгч энэ мөнгийг хадгалж байгаач гээд надад өгсөн. Би дансандаа хийх гэснээ болиод энэ болохгүй гээд хадагт боогоод авдарт хийсэн. Намайг тэр хооронд цагдаагийн байцаагч 3 удаа дуудаж асуусан. Надад 2.700.000 төгрөг нь байгаа гэж хэлсэн. Энэ хүн удаа дараа өөрийнхөө зардлаар явж байж эмч нарыг авч ирсэн. Тэгээд мөнгийг өгөөд 9 хүний гарын үсэг зурсан баримт өгсөн, Би 2.7 сая төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 20-дын үеэр авсан. Тэгээд цагдаа бэлэн мөнгө бид нар авдаггүй танд байж байг гэсэн..” гэх мэдүүлгийг дүгнэж үзэхэд шүүгдэгч Т.Т нь уг мөнгийг хувьдаа завшсан болох нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна гэж Шүүх дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2019 оны 10 сард Улаанбаатарын хотын 1 дүгээр эмнэлгийн нийт 9 эмч Баянхонгор аймагт очиж нийт 5 хоног үзлэг, шинжилгээ хийж шаардлагатай хүмүүст хагалгаа хийж, 2019 оны 11 сард Сэтгэлийн сонсголон-2 аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг, шинжилгээ хийсэн бөгөөд тухайн үед 1 дүгээр эмнэлгийн маркетингийн албаны дарга байсан Б.д 2019 оны 11 сард 2.7 сая төгрөгийг Л.Э нь томилолтын мөнгө гэж хүлээлгэн өгсөн байна.
Маркетингийн албаны дарга Б. нь уг мөнгийг нэр бүхий 9-н эмчид томилолтын мөнгө гэж өгсөн болох нь нотлогдсон байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Т г 2019 оны 04 сараас 2019 оны 10 сар хүртэлх хугацаанд 2.7 сая төгрөгийг хувьдаа завшиж байгаад хэрэг үүсэх үед буцааж өгсөн талаар буруутгаж байгаа боловч энэ хугацаанд шүүгдэгч Т.Т нь 2.7 сая төгрөгийг хэрхэн завшсан талаар нотлох баримтаар тогтоож чадаагүй, түүнийг гэм бурууг нотолж чадаагүй тул шүүгдэгч Т.Т г 2.7 сая төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэх гэм буруутайд эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.М ийн зүгээс гэрчээр мэдүүлэг өгсөн Б.г шүүгдэгч Т.Т гийн төрсөн хүүхэд гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар хавтаст хэрэгт нотолж тогтоосон нотлох баримт байхгүй, хохирогч өөрийн мэдүүлгийг өөр эх сурвалжаар нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй байна
Харин шүүгдэгч Т.Т нь Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” ТББ-ын тэргүүнээр 2012 оноос 2019 оны 07 сар хүртэл ажиллаж байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрч Ж.*******ын “...Би урд өмнө Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаад 2012 онд би Баянхонгор сумын засаг даргын ажлыг авахаар болж аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бага хурлаар хэлэлцэж Т.Т гэх хүнд ажлаа өгч байсан тэрнээс хойш нь Т.Т нь 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хүртэл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аймгийн хэмжээний бага хурлаар хэлэлцэж Т.Т г тэргүүний ажлаас чөлөөлж Х.М гэх хүнийг томилсон юм. Х.М гэх хүн нь албан ёсоор Баянхонгор аймгийн төрийн бус байгууллагын тэргүүнээр томилогдсон учир тамга тэмдэг, гэрчилгээг хүлээлгэн өгсөн болно...” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Т.Т нь Баянхонгор аймгийн “хөгжлийн бэрхшээлтэй иргэд” / сүүлд “Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” гишүүддээ үйлчлэх ТББайгууллага болсон /, холбооны тэргүүнээр ажиллаж байгаад 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр уг холбооны удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоолоор Т.Т г гүйцэтгэх захирлаас чөлөөлж Х.М ийг гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Энэ нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” гишүүддээ үйлчлэх ТББ нь Баянхонгор аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгтгэсэн гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага бөгөөд гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна гэж хуульчилжээ. Энэ хуулийн дагуу Т.Т г гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн нь хуульзүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Т.Т уг шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн боловч уг шийдвэрийг хүчингүй болгуулах талаар шүүхэд хандаагүй, аль нэг шатны шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгосон талаар шийдвэр гараагүй тул удирдах зөвлөлийн шийдвэр хүчинтэй гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц. мэдүүлэхдээ “...Баянхонгор аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гүйцэтгэх захирал Тамжидаа над руу утсаар холбогдож энэ холбоо болохоо байлаа та ирээдхээч бид нар энд хурал хийх гэж байна гэж хэлсэн. Тэгээд би хуралд нь очиж оролцсон чинь холбооны нэрийн сольсон байсан. Нэрийн яг, юу гэж сольсон болохыг одоо санахгүй байна. Нэрийн хэзээ сольсон эсэхийн мөн мэдэхгүй байна. би уулзчихаад нэрээ өөрөөр авсан, DPI холбооны баримтлах дүрмийг өөрчилсөн байхаар нь тухайн төрийн бус байгууллагыг татан буулгачхаад ирсэн юм....” гэж мэдүүлсэн байх бөгөөд гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагуудын гэрчилгээ бусад баримт материалын үзлээ дээрх 2 төрийн бус байгууллагууд нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан үйл ажиллагаа явуулах болон иргэний эрх зүйн харилцаанд орох чадвартай төрийн бус байгууллагууд байна дээрх 2 байгууллага нь нэг байгууллага биш тус тусдаа байгууллага байна дээрх 2 байгууллага бие дааж үйл ажиллагаа явуулж болно гэсэн үг 2 уулаа жинхэнэ байгууллага гэсэн үг юм. Иргэний хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухайн хууль холбогдох журмуудаар зохицуулдаг юм. “Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн зөвлөл” “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо Баянхонгор аймгийн зөвлөл төрийн бус байгууллагууд нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байна гэдэг нь үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ өөрөөр хэлбэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй иргэний эрх зүйн чадваргүй гэсэн юм...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд Монголын хөгжлийн бэрхшээлтэй холбооны ерөнхийлөгч гэх Ц. нь Баянхонгор аймгийн “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв”ийг татан буулгах эрхгүй этгээд гэж шүүх дүгнэлээ.
Учир нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд “үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ” гэж заасан ба Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв”- гишүүддээ үйлчлэх ТББ нь дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авч үйл ажиллагаа явуулж байгаа болох нь нотлогдож байх тул уг байгууллагыг бие даасан Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” буюу хуулийн этгээд мөн гэж Шүүх дүгнэлээ.
Харин уг байгууллагыг татан буулгах эрх нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар “..татан буулгах тухай шийдвэрийг төрийн бус байгууллагын эрх барих байгууллага гаргана” гэж хуульчилсан байна.
Эрх барих байгууллага гэж уг хуулийн 11 дүгээр зүйлийн 2-д зааснаар “ гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна” гэж заасан байна.
Гэтэл эрх барих байгууллага буюу удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй байхад өөр төрийн бус байгууллага татан буулгах эрхгүй юм.
Ийм учраас Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны зохион байгуулсан гэх хурал нь хуулийн хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэж Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” гишүүддээ үйлчлэх ТББ-ийг татан буугдаагүй гэж дүгнэсэн болно.
Харин шинээр үүсгэн байгуулсан гэх “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо Баянхонгор аймгийн зөвлөл” төрийн бус байгууллага нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул иргэний эрх зүйн чадваргүй байна гэж шүүх дүгнэж, цаашид хуулийн этгээдээр бүртгүүлсэн тохиолдолд бие дааж өөр ижил төстэй байгууллагын дотоод асуудал орохгүйгээр үйл ажиллагаа явуулж болохыг дурдах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.3-д зааснаар Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.
Мөн Баянхонгор аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд нь Баянхонгор аймгийн төвд 2020 оны 06 дугаар сард улсын төвийн нэг тэрбум арван зургаан сая арван найман мянга дөрвөн зуун гучин долоон төгрөгийн төсвөөр барьж ашиглалтад оруулсан Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-д үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг байрыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 577 дугаар тогтоолоор Баянхонгор аймгийн өмчид бүртгэхийг зөвшөөрч улмаар Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 121 дүгээр тогтоол гарч дээрх төвийн байрыг Баянхонгор Аймгийн Засаг даргын тамгын газрыг эзэмшигчээр тогтоосон байна.
Иймд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн байр нь Төрийн өмч буюу Аймгийн Засаг даргын Тамгын газар уг байрны эзэмшигч мөн гэж Шүүхээс дүгнэж энэ төвийн байрыг төрийн зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аль нэг төрийн бус байгууллага өмчилж эзэмших эрхгүй гэдгийг анхаарах нь зүйтэй байна.
Харин Аймгийн Засаг даргын тамгын газартай зөвшилцөж, түүний зөвшөөрснөөр уг байранд үйл ажиллагаа явуулах нь эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” иргэддээ үйлчлэх ТББ нь татан буугдаагүй хэвийн үйл ажиллагаа явуулж байхад шүүгдэгч Т.Т нь уг байгууллагыг татан буугдсан мэтээр төрийн байгууллагууд болох Биеийн тамир спортын газарт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт үйлдвэрчний эвлэл” гэх байгууллагын тамга тэмдгийг ашиглан албан бичиг явуулсан болох нь гэрчын “...2019 оны 11 дүгээр сард Т.Т над дээр ирээд гэх хүүхэн хууль бусаар тэмцээн уралдаан явуулах гээд байна энэ үйл ажиллагааг зохион явуулахгүй байхыг тулд Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газар луу албан бичиг явуулна гэхээр нь Т.Т бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 27 дугаартай албан бичгийг хийж би өөрөө гарын үсэг зурж тамга тэмдгээ дарж баталгаажуулж Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газар луу явуулсан юм....гэх мэдүүлгээр,
Мөн Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв”-ийг татан буугдсан мэтээр сонинд хуурамч зар тавиулсан нь гэрч ын “... Манай “Өнөөгийн Баянхонгор” сонинд Т.Т гэх хүн уг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” гишүүддээ үйлчлэх ТББ улсын бүртгэлийн дугаар регистрийн дугаартай гэрчилгээг татан буулгах” гэх зарыг авчирч өгч сонинд зарлуулсан юм. Иргэн тухайн байгууллагынхаа зарыг сонинд нийтлүүлэх өөрийнхөн эрх учраас ямар шалтгааны улмаас татан буулгаж байгаа нь манайд хамаарал байхгүй бодит үнэнийг шалгаж тогтоох үүрэг бид нарт байхгүй бид нар зөвхөн сониндоо зарлах л үүрэгтэй...” гэх мэдүүлгээр, гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай төрийн сангаас тухайн ажил хэрэгжсэн эсэх талаар тайлангаа өг гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллагын тэргүүн Т.Т д 2 удаа хэлээд” Сэтгэлийн сонсголон-2” аяны зохион байгуулсан гэсэн тайланг авчирч өгснийг материалд хавсаргасан тэгтэл сүүлд сонсоод байхад энэ ажил хэрэгжээгүй хуурамч тайлан өгсөн болох нь тодорхой болсон....” гэх мэдүүлгээр, шүүгдэгч Т.*******гийн “...Би ямар нэгэн зорилго байхгүй энэ хөтөлбөрийг хэрэгжихээ болчих юм бол уу мөнгөгүй болчих юм бол уу гэж бодоод 2018 оны тайланг 2019 он болгож хуурамч тайланг гаргаж төрийн санд өгсөн юм...” гэх мэдүүлгээр мөн 4 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр талд байгаа “хүчингүйд тооцов” гэсэн гарчигтай “Баянхонгор аймгийн харьяат хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчлэх ТББ улсын бүртгэлийн дугаар регистрийн дугаартай гэрчилгээг татан буулгах” хүчингүйд тооцов” гэх сонины зарлал зэргээс дүгнэж шүүгдэгч Т.Т нь эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон барим бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Т.Т нь Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн*******д эмнэлгийн групп тогтоолгосон хугацааг сунгуулж өгнө гэж итгүүлэн 400000 төгрөг, нэг хонины мах залилан авсан болох нь хохирогч*******н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би суудал ясны уйланхай өвчтэй бөгөөд энэ өвчний улмаас Улаанбаатар хотод хагалгаанд ороод 2017 онд 6 сарын хугацаатай группэд орсон. 2018 оны 08 дугаар сард миний группийн хугацаа дуусахаар нь би ******* эгч рүү утсаар яриад группийн хугацаа дууссан талаар хэлтэл эгчдээ 300000 төгрөг өгчих эгч нь сунгуулаад өгье гэхээр нь нь данс руу нь 300000 төгрөг Тэрнээс хойш сунгагдахгүй болохоор нь дахин ******* эгч рүү утсаар ярьтал болох гээд байна 100000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь мөн 100000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд сунгагдахгүй байж байгаад 2019 оны 03 сард сунгагдсан.. тэгээд групп сунгагдсаны дараа хонины мах өгсөн. Би *******гаас хонины мах болон 400000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Т.Т нь группын хугацааг сунгах эрх бүхий этгээд биш бөгөөд харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн гүйцэтгэх захирал байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хуралд төлөөлж суудаг нөхцөл байдал, албан тушаалаа ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч*******н мөнгийг залилан авсан байна гэж үзлээ.
Иймд Шүүхээс шүүгдэгч Т.Т нь 2019 оны 10 дугаар сард “Өнөөгийн Баянхонгор” сонинд Баянхонгор аймгийн харьяат хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчлэх ТББ-ыг татан буулгах хуурамч зар өгсөн, 2019 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн тамгыг ашиглан Биеийн тамирын газарт “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” гишүүддээ үйлчлэх ТББ-ын үйл ажиллагааны талаар хуурамч албан бичиг явуулсан, мөн Баянхонгор аймгийн засаг даргын Хөгжлийн бодлогын хэлтэст 2018 оныд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар хийсэн “Сэтгэлийн сонсголон-1” аяны хүрээнд хийгдсэн ажлын тайланг дахин хуулж 2019 онд хийгдэх байсан “сэтгэлийн сонсголон-2” аяныг зохион байгуулсан тайлан гэж хуурамч тайлан гаргаж өгсөн,
2018 оны 08 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйцэтгэх захирлын хувиар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд суудаг байснаа ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж иргэн*******гээс группын хугацааг сунгуулж өгнө гэж 400.000 төгрөг нэг хонины махыг залилан авсан үйл баримтууд тус тус болсон нь хохирогч Х.М,******* нарын мэдүүлэг, гэрч Б., С., ,, , а, Ж.*******, , , , , Ц., , нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Х.М , шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Ийм учраас шүүгдэгч Т.Т г хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Т.Т д тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч иргэний нэхэмжлэгч Н.О нь 2.7 сая төгрөг нэхэмжилж авах талаар мэдүүлсэн бөгөөд Шүүхээс шүүгдэгч Т.Т г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Т.Т гаас 2.7 сая төгрөгийг гаргуулахгүй байхаар шийдвэрлэлээ.
Харин хохирогч Х.М нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул хохирогчид учирсан хохирол байхгүй гээж үзэж, хохирогч******* шүүгдэгч *******д өгсөн мөнгөө нэхэмжлэх талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Т гаас 400.000 төгрөг гаргуулж хохирогч*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Т.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 3-д заасан “энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдал буюу шүүгдэгч Т.Т гийн ослын улмаас гэмтлийн дараах “гонартроз” буюу зүүн хөлний өвдөгний үе гэмтсэн, гэмтлийн дараахь үений бүтцийн өөрчлөлт өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар хугацаагүй группт байдаг”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэл ТББ-ын , дугаар бүхий тамга,ын Баянхонгор аймаг дахь ҮЭ-ийн дарга мөн гэсэн үнэмлэх зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг тамга, үнэмлэхийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн Баянхонгор аймаг дахь Хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
Мөн хэргийн хамт ирүүлсэн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч Т.Т гийн зурагтыг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Т.Т д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Т нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт Т.Т д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч овогт Т.Т г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт Т.Т г арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Т.Т г таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг арван сая таван зуун мянган / 10.500.000 / төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Т д оногдуулсан арван сая таван зуун мянган / 10.500.000 / төгрөгөөр торгох ялыг нэг жилийн дотор хэсэглэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Т.Т гаас дөрвөн зуун мянган / 400.000 / төгрөг гаргуулж хохирогч*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Т.Т нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт төлөх төлбөргүй, хэрэг цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тамга нэг ширхэг, үнэмлэх нэг ширхэг, хэрэгт хамт ирсэн СД зэргийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож тамга, үнэмлэхийг хүчингүй болгож устгуулахаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Т.Т гийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Т д буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ