| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0022/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/000 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/000
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Хохирогч: Д.Д ,
Хохирогч: Ж.Б ,
Хохирогч: Ч.Б ,
Хохирогч: Б.Н ,
Хохирогч: Г.Сүрэн
Шүүгдэгч: Э.У , түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,
Шүүгдэгч: Н.Х , түүний өмгөөлөгч Г.Доржготов
Шүүгдэгч: У.З , түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,
Шүүгдэгч Д.Ц , түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000302 тоот хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
1. Өсвөр насны яллагдагч Н.Х нь
өсвөр насны яллагдагч Э.У , бага насны иргэн Д.М , Ш.Ц , Д.Х нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Ноён” нэртэй караокед буюу байнга үйл ажиллагаа явуулах агуулахад 2020 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 130500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн өсвөр насны яллагдагч Э.У , У.З , бага насны иргэн Д.Х нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Халзан хайрхан” нэртэй хүнсний дэлгүүр буюу байнга үйл ажиллагаа явуулах орон байранд 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч 50 ширхэг бэлэн гоймон хулгайлан авч 150000 төгрөгийн эд зүйл, бэлэн 340000 төгрөг хулгайлж нийт 490000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Өсвөр насны яллагдагч У.З , Д.Ц , бага насны иргэн Д.Х нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Ж.Б гийн эзэмшлийн Богд-Эрдэнэ нэртэй хүнсний дэлгүүрт буюу байнга үйл ажиллагаа явуулах агуулахад 2020 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч 157700 төгрөгийн эд зүйл, бэлэн 300000 төгрөг хулгайлж нийт 457700 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн өсвөр насны яллагдагч У.З , Д.Ц , бага насны иргэн Д.Х нартай бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Зах тайхар" нэртэй хүнсний дэлгүүр буюу байнга үйл ажиллагаа явуулах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч бусдад нийт 571500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн бага насны иргэн Д.Х тай бүлэглэн 2020 оны 07 сарын 10-12- ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Накула нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 824300 төгрөгийн эд зүйл, бэлэн 3171000 төгрөг нийт 3995300 төгрөгийн хохирол учруулсан,
2. Өсвөр насны яллагдагч Э.У нь
Өсвөр насны яллагдагч Н.Х , бага насны иргэн Д.М , Ш.Ц , Д.Х нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Ноён” нэртэй караокед буюу байнга үйл ажиллагаа явуулах агуулахад 2020 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 130500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн өсвөр насны яллагдагч Н.Х , У.З , бага насны иргэн Д.Х нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Халзан хайрхан” нэртэй хүнсний дэлгүүр буюу байнга үйл ажиллагаа явуулах орон байранд 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч 50 ширхэг бэлэн гоймон хулгайлан авч 150000 төгрөгийн эд зүйл, бэлэн 340000 төгрөг хулгайлж нийт 490000 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны яллагдагч Э.У , Н.Х , бага насны иргэн Д.Х нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Халзан хайрхан” нэртэй хүнсний дэлгүүр буюу байнга үйл ажиллагаа явуулах орон байранд 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч 50 ширхэг бэлэн гоймон хулгайлан авч 150000 төгрөгийн эд зүйл, бэлэн 340000 төгрөг хулгайлж нийт 490000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Өсвөр насны яллагдагч Н.Х , Д.Ц , бага насны иргэн Д.Х нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Ж.Б гийн эзэмшлийн Богд-Эрдэнэ нэртэй хүнсний дэлгүүрт буюу байнга үйл ажиллагаа явуулах агуулахад 2020 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч 157700 төгрөгийн эд зүйл, бэлэн 300000 төгрөг хулгайлж нийт 457700 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн өсвөр насны яллагдагч Н.Х , Д.Ц , бага насны иргэн Д.Х нартай бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Зах тайхар” нэртэй хүнсний дэлгүүр буюу байнга үйл ажиллагаа явуулах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч бусдад нийт 571500 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны яллагдагч Н.Х , У.З , бага насны иргэн Д.Х нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Ж.Б гийн эзэмшлийн Богд-Эрдэнэ нэртэй хүнсний дэлгүүрт буюу байнга үйл ажиллагаа явуулах агуулахад 2020 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч 157700 төгрөгийн эд зүйл, бэлэн 300000 төгрөг хулгайлж нийт 457700 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн өсвөр насны яллагдагч Н.Х , У.З , бага насны иргэн Д.Х нартай бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Зах тайхар” нэртэй хүнсний дэлгүүр буюу байнга үйл ажиллагаа явуулах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч бусдад нийт 571500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Өсвөр насны шүүгдэгч Н.Х гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өглөө 11 цагийн үед Мазаалай дээр очиход З , Ц , Х 3 байсан тэгээд бид 3 гол дээр очиж тоглож байж байгаад гол дээр хонохоор болсон юм. Тэгээд гол дээр хононо гээд гэрийнхэндээ хэлээд зөвшөөрөл авсан. Тэгээд шөнийн 3 цагийн үед бид нар гол дээр гал түлээд юм яриад сууж байгаад төв рүү бөөндөө орохоор болсон тэгээд Х дунд зах оръё гэхээр нь хамт явсан. Тэгээд дунд зах дотор байх Богд-Эрдэнэ хүнсний дэлгүүрийн урд очоод Х энэ дэлгүүр лүү оръё гэхээр нь бид 3 яах юм гэсэн чинь цонхных нь тэнд очоод Х энийг хөшье гэхээр нь би болох юм уу гэсэн чинь болно гэхээр нь Ц , Х , З бид 4 цонхны хаалт төмрөөс зэрэг татаж онгойлгосон. Эхлээд Х ороод дараа нь би ороод миний араас Ц орсон З болохоороо хүн харж байя гээд гадаа үлдсэн. Дотроос нь бидний ундаанаас 8 ширхэг, бэлэн гоймон нэг хайрцаг, 2 сүү, 1 тараг, 2 чихэр аваад гадаа нь гарч ирэхэд Х бид 4-т мөнгө хувааж өгсөн надад 85,000 төгрөг өгсөн Ц , З 2-т хэдэн төгрөг өгсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэндээсээ гараад 45 дугаар байрны дээвэр дээр авсан тал юмнуудаа тавиад буцаж үлдсэн юмаа авах гэхэд хүн байхаар нь аваагүй зугтаагаад явсан. Тэгээд буцаад бид 4 гол дээр очоод гоймонгоо чанаж идээд хоносон.
Тэрний дараа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Мазаалай дээр явж байгаад Х тай тааралдсан хоорондоо юм ярьж байгаад орой дэлгүүрүүдээр явж үзье орж болохоор бол оръё гээд ярьсан юм. Тэгээд би эмээгээсээ гадуур хонох зөвшөөрөл аваад гадуур хонохоор болоод Х бид хоёр хоорондоо ярьж байгаад шөнө 03 цагийн үед Накула дэлгүүр лүү орсон тэр дэлгүүрээс бид хоёр 5 ширхэг гоймон аваад гараад явсан. Гол дээр очиж гоймонгоо идээд тэндээ хоносон.
Маргааш нь дахиад Х бид хоёр Накула дэлгүүр лүү орсон орохдоо 2 түмний ундаа, чихэр, том чипс 2 ширхэг, үнэтэй зайрмагаас 2 ширхэг, тарганаас 2 ширхэг, тэгээд мөнгөний нэг сав байхаар нь тэрийг нь аваад гараад Накулагийн арын хашаагаар Х эхлээд даваад гарсан би араас нь юмнуудаа зөөгөөд давтал Х нөгөө мөнгөний савыг хаглаад дотроос нь мөнгө аваад халаасандаа хийж байсан тэгээд би хэдээн төгрөг байна гэж хэлэхэд очиж байгаад тоолно гэж хэлсэн тэгээд бид хоёр Мазаалай дээр ирээд Х мөнгө гаргаж ирээд тоолоход 260,000 төгрөг байсан тэгээд Х надад 90,000 төгрөгийг нь өгсөн.
Дараа нь 2020 оны 07 сард яг хэдэн гэдгийг нь санахгүй байна орой 20 цагийн үед Мазаалай дээр З , Ц , Х бид 4 уулзаад байж байгаад орой 1 цагийн үед доод зах дотор байх Зах тайхар гэх дэлгүүрийн цонхны төмрийг нь татсан цонх нь хагарсан байхаар нь цонхон дээр нь байсан 1 хайрцаг бэлэн гоймон чихэр 2 хайрцаг, 3 шоколад авсан нөгөө 3 юу юу авсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд юмнуудаа аваад явж байхдаа цагдаа нарт баригдаад авсан юмнуудаа буцаагаад өгсөн Зах тайхар луу ороогүй цонхон дээр нь байсан юмнуудыг аваад явсан.
Дараа нь 2020 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Х , Мөнх-Отгон, Цэрэнжигмэд, Ууганбаяр бид 5 уулзаад гол дээр очиж сэлсэн юм тэгээд орой нь төв рүү орж ирээд Цэрэнжигмэдийн гэрт нь хонохоор болоод гэрийнхнээсээ зөвшөөрөл авсан. Тэгээд Цэрэнжигмэдийн гэрт байж байгаад өлсөөд байхаар нь бөөнөөрөө ярилцаад гарч хулгай хийхээр болсон. Тэдний гэрээс гараад Ноён караоке руу орсон ороод ундаа 5 ширхэг, оргилуун гээд ундаа 4, хайрцагтай ундаа 2, кофе 10, бүтэн хиам авсан өөр юм аваагүй тэндээс гараад Цэрэнжигмэдийн гэрт очиж хоносон... /2-р хх-ийн 72-75/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт Өсвөр насны шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ:
....
3. Өсвөр насны шүүгдэгч Э.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 07 сард яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна. Намайг гэрт унтаж байхад шөнө 03 цагийн үед миний утас руу З гийн утаснаас Х залгаад гэрээсээ гараад дунд зах дээр ир гэхээр нь би унтаж байна гэсэн чинь маргааш уулзахаа мэдэж байгаа биз дээ гээд байхаар нь би за очлоо гэж хэлээд гэрээсээ гарсан. Тухайн үед манай гэрт манай ээж, 3 дүү байсан юм. Ээжид хэлээгүй нууцаар гарсан юм. Гэрээсээ гараад дунд захад байрлах Халзан хайрхан гэх гоймонгийн газрын гадаа очиход гадаа нь З , Х 2 байсан цаана нь харанхуйд бас 2 хүүхэд зогсож байсан би хэн гэдгийг нь харж чадаагүй. Тэгээд намайг З ах гялс ор гээд нөгөө гоймонгийн дэлгүүр лүү оруулсан тэгээд би ороод 2 уут гоймон аваад зогсож байхад манай ээж залгаад хурдан гэртээ ир хар шөнөөр хаагуур яваад байгаа юм чи гэхээр нь би шууд буцаад цонхоор нь гараад гоймонгоо нөгөө хоёр луу шидээд ээж залгаад байна явлаа маргааш уулзъя гээд шууд гэр лүүгээ явсан.
Дараа нь 2020 оны 07 сарын 20-21-нд шилжих шөнө Ноён караоке руу орсон. Тухайн өдөр 15 цагийн үед би Х тай ярьж байгаад Мазаалай дээр уулзсан. Очиход Х , Цэрэнжигмэд , Мөнх-Отгон нар байсан тэгээд бид 4 гол руу явсан тэгээд гол дээр байж байхад Х ах Х тай яриад бид нарыг гол дээр байхад ирсэн. Бид нар гол дээрээс Цэрэнжигмэдийн гэрт нь очоод утсаар тоглож байгаад гадуур жаахан явъя гээд 5 лаа гарч ирсэн. Тэгээд төвөөр явж байгаад Ноён руу Х орох уу гэхээр нь оръё гээд бид 5 хамт орсон. Орохдоо цонхыг нь хөшиж онгойлгоод орсон дотроос нь би 3 ундаа, 6 ширхэг ус кофе авсан тэр хэдийг юу авсан гэдгийг нь мэдэхгүй байна. гадаа юм дуугарах шиг болохоор нь би гараад хүн харж байсан тэр хэд араас гарч ирээд шууд Цэрэнжигмэдийн гэрт очоод тоглож байгаад унтсан. Маргааш нь бид хэдийг гол дээр байж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Бид нар дандаа ууж идэх юм авдаг байсан авсан юмнуудаа идчихдэг байсан. Халзан хайрхан гээд гоймонгийн дэлгүүр лүү би орсон гэхдээ авсан юм аа тэнд нь үлдээгээд явсан. Ээж, аав, 3 дүүгийн хамт байдаг. Сургуульд сурдаг 1 дүгээр сургууль одоо 9 дүгээр анги. Халзан хайрхан луу З , Х , бас 2 хүүхэд байсан тэр хоёрыг бол харж чадаагүй харин Ноён руу Х , Цэрэнжигмэд, Мөнх-Отгон, Х бид 5 орсон. Би өмнө нь болон дараа нь ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй 2 удаа л орсон ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-85/
... Намайг очиход Х , З 2 байсан цаана нь 2 хүн зогсож байсан. ямар хоёр хүүхэд байсан гэдгийг нь харж чадаагүй харанхуй байсан болохоор. Намайг очиход Х гялс ороод гоймон аваад өг гэсэн тэгээд ээж залгаад дуудаад байсан болохоор би шууд гоймонг нь авч өгчхөөд яараад буцаад явсан тэгээд цаана нь байсан 2 хүнийг хэн байсныг нь харж чадаагүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 15-16/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ:
...
5. Өсвөр насны шүүгдэгч У.З гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 07 сарын үеэр би Ц гээд найзын хамт 21 цагийн үед Ц той хамт Мазаалай парк дээр явж байгаад Х , Х хоёртой тараад юм ярьж явж байгаад Х бид нарыг манай гэрт очиж хоноё гээд байсан юм тэгээд бид нар хамт явахаар болоод 3 дугаар сургуулийн хажууд явж байхад Х , Х хоёр та хоёр байж байгаарай бид хоёр ахын гэрээс идэх юм аваад ирье гээд явсан удаагүй Ц руу тэр хоёр залгаад дунд захын энд хүрээд ир гэхээр нь бид хоёр очсон чинь тэр хоёр Богд-Эрдэнэ гэх дэлгүүрийн цонхны төмрийг татаад зогсож байсан тэгээд бид хоёрыг дуудаад хамт татаад өг гэхээр нь бид хоёр очоод тэр төмрийг нь хамт татсан. Тэгээд тэр дэлгүүр лүү Х , Х , Ц 3 ороод Х намайг чи гадаа хүн хараад байж бай гэсэн тэгээд тэд нар тэр дэлгүүрээс ундаа, чихэр, тараг энэ тэр авсан.. Дараа нь удаагүй Ц той хамт уулзаж байгаад дахиад Х , Х , Ууганбаяр 3 ирээд бид 5 төвөөр жаахан алхаж байгаад Х хэдүүлээ дунд зах руу явъя гээд хамт явсан. Тэгээд Х , Х , Ууганбаяр нар яваад удаагүй 13 ширхэг гоймон, хиам, өндөг авч ирсэн тэгээд хэдүүлээ гол руу явъя гээд бид хэд бөөндөө гол явсан тэгээд тэнд нөгөө гоймонгоо чанаж идээд тэндээ хоносон өглөө нь гэр гэртээ харьсан... Тэрнээс хэд хоногийн дараа доод зах дотор байдаг Тайхар гэх дэлгүүр лүү орсон. Тухайн өдөр Х , Х , Ц бид 4 уулзаж байж байгаад Өсөхөө гээд найзын гэрт нь хонохоор болсон юм Тэгээд Х цонхных нь төмрийг онгойлгох гээд татаад дийлээгүй тэгээд Х төмрийг нааш нь татахын тулд ханыг нь цохих юм байна гээд хана руу нь чулуугаар цохиод цонхны төмрийг нь татаж гаргаж онгойлгосон би дотогшоо ороогүй Х , Х хоёр дотогшоо ороод ундаа, чихэр бэлэн гоймон, далайн байцаа авч гарч ирсэн бид нар тэндээс гарч яваад 2 цагдаатай таараад тэр хоёр цагдаа бид нарын нэрийг бичиж аваад авсан юмнууд хурааж аваад дуудахаар ирээрэй гэж хэлсэн. Тэгээд бид нар Өсөхөө гээд найзынхаа гэрт очиж хоносон. Би Ноён караоке, Накула гэх хүнсний дэлгүүрүүд рүү ороогүй. Би орсон гэдгийг нь мэдээгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 90-91/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.З гийн мэдүүлэхдээ:
...
7. Өсвөр насны шүүгдэгч Д.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...2020 оны 07 сард байхаа өдрийг санахгүй байна З , Х , Х бид 4 аймгийн төвөөр явж байгаад Х , Х 2 хойно үлдээд 2 уулаа юм яриад байснаа Х , Х 2 З бид 2-ийг дуудаад 4 уулаа Дунд зах руу орчхоод ирье гэхээр цуг явж Богд-Эрдэнэ дэлгүүрийн ард очсон З бид 2 Х , Х нараас яах гэж байгаа гэтэл гялс цонхыг эвдээд оръё гэж хэлсэн тэгээд З бид 2 дургүйцээд тэгтэл гялс цонхыг таталцаад өгөөч гэхээр цонхыг татаж цуг эвдээд Х орсон араас нь Х ороод З бид 2 гадаа байж байтал нэг нь ороод ир гэхээр нь би орсон Х , Х 2 дээшээ ороод ирье 2 давхар луу гарсан би доор нь үлдсэн удаачгүй Х , Xишигдаваа нар бууж ирээд гаръя гэсэн дэлгүүрээс ундаа, чихэр шоколад, гоймон зэрэг эд зүйлсийг аваад гарсан Х , Х нь дэлгүүрээс мөнгө авсан байснаа гадаа гаргаж үзүүлсэн гээд надад 20.000 төгрөг өгсөн нөгөө 3 мөнгөө хувааж авсан, авсан зүйлээ бариад явж байтал хүн орилохоор нь бид нар зугтааж ногоон байр луу орж зарим зүйлсээ нууж тавьж дээвэр дээр нэлээн сууж байгаад үлдсэн зүйлээ авъя гээд очиж харсан чинь байхгүй байсан буцаж дээвэрлүүгээ гарч сууж байгаа гэр гэр лүгээ явсан.
2020 оны 07 дугаар сарын сүүлээр байхаа өдрийг санахгүй байна шөнө Х , З , Х нартай Өлзийт плассын ар талд явж байгаад Х нь доод зах явъя гээд цуг явсан нэг дэлгүүрийн хажууд зогсоод нэг дэлгүүрийг цонхыг татаатгий гээд бид нар нийлж цонхны төмөр хаалтыг татаж цонхыг онгойлгож Х орж араас нь Х орж дотор талыг хараад байснаа дэлгүүр дотрыг цонхоор баахан идэж уух хүнсний бараа эд зүйлс гаргаж өгсөн мөн баахан хүнсний бараа авч гарч ирсэн бид нар дэлгүүрээс авсан зүйлээ бариад явж байтал 2 цагдаад баригдаж эд зүйлсээ хохирогчид хүлээлгэн өгсөн юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114-115/
8.Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Ц ын мэдүүлэхдээ:
...
9. Өсвөр насны яллагдагч Д.М ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
... 2020 оны 07 дугаар сарын 19-20- нд шилжих шөнө Шаравсамбуу ахынд Цэрэнжигмэд ахтай хамт хонох болсон тухайн үед Шаравсамбуу ах, Баасан эгч нар нь Улаанбаатар хот руу явсан гэрт нь Цэрэнжигмэд ах бид 2 хонох гээд байж байтал гаднаас Х ах орж ирээд Цэрэнжигмэд бид 2-ийг дагуулж гарахад гэрийн гадаа Ууганбаяр ах, Х ах нар байсан тэгээд Цэрэнжигмэд ах, Ууганбаяр ах, Х , Х нартай цуг хойшоо Ноён караокед очсон бид нарыг очиход уг караоке ажиллаагүй цоожтой байхаар цонхоор орж архи, пиво, дарс, ундаа, самар, кофе зэргийг авч гарсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93-94/
10. Өсвөр насны яллагдагч Ш.Цэрэнжигмидийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
... 2020 оны 07 дугаар сарын 19-20- нд шилжих шөнө манай аав ээж Улаанбаатар хот руу явсан байх үед би Мөнх-Отгоны хамт гэртээ унтах гээд байж байх үед Х манайд орж ирээд гарчхаад ирье гээд Мөнх-Отгон бид 2-ийг дагуулж гэрээс гарахад Х , Ууганбаяр нар ирсэн байсан бөгөөд Мөнх-Отгон, Х , Х , Ууганбаяр бид 5 манай гэрээс хойшоогоо Ноён нэртэй караокед очиход уг караоке нь ажиллаагүй цоожтой байсан тэгтэл Х , Х нар нь Ноён караокед орж юм авъя гээд 1 давхрын цонхыг эвдэж орж караоке дотроос пиво, архи, дарс, самар ундаа, кофе зэрэг эд зүйлийг аваад гарсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 100-101/,
11. Өсвөр насны яллагдагч Д.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
... Х , Ц , З нарын хамт 2020 оны 07 дугаар сард байхаа Дунд захын Богд-Эрдэнэ гэх хүнсний дэлгүүрийн цонхоор орж бэлэн мөнгө шоколад, чихэр, бэлэн хоол, ундаа зэргийг эд зүйлсийг хулгайлсан.
З , Ууганбаяр, нарын хамтаар 2020 оны 07 дугаар сард байхаа өдрийг санахгүй байна. Дунд захад байх Халзан хайрхан гэх гоймонгийн газрын цонхоор нь орж гоймон эд зүйлсийг хулгайлсан.
Х , Ц , З нарын хамт 2020 оны 07 дугаар сарын 12-ы өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Есөн-Эрдэнэ зах дотор байх “Зах тайхар” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор эд зүйл бэлэн хулгайлсан.
Х бид хоёр 2020 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн төвд байх Накула супер маркет дэлгүүрийн хойд талын хаалгаар орж бэлэн мөнгө, хүнсний эд зүйлс хулгайлсан.
Цэрэнжигмэд, Ууганбаяр, Х , Мөнх-Отгон нарын 2020 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянхонгор сумын 1 дүгээр баг Ноён нэртэй караокены цонхоор нэвтрэн архи, пиво, дарс, ундаа чихэр, самар эд зүйлсийг хулгайлсан үнэн би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү би хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж бодож байгаа манай ар гэрийн зүгээс бусад хүүхдүүдийн эцэг эхийн хамт Ноён караоке, Зах тайхарын нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Харин одоо Богд-Эрдэнэ, Халзан хайрхан, Накула нарын хохирлыг төлж барагдуулна.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106-109/,
... Накула дэлгүүр лүү бараа оруулдаг арын зоорийн хаалгаар нь орсон. Хаалганы цоож нь муу байхаар Х оролдож байгаад онгойлоод бид хоёр дотогшоо орсон. Бид 2 орсон өөр хүн байгаагүй. Идэх юм, мөнгөний авдар, хүүхдийн тоглоомон китар гэх зүйлүүдийг авсан. Накула дэлгүүрлүү Х бид 2 нийт 2 удаа орсон. Авсан авдар дотор нь нийт 260.000 төгрөг байсан. Уг авдараа авч гараад гадаа хаглаад мөнгийг нь аваад бид хоёр тоолж үзэхэд л 260.000 төгрөг байсан юм. Хохирлыг нь барагдуулаагүй. Х бид 2 л байсан өөр хүн байгаагүй. Халзан хайрхан дэлгүүрт Х орсон харин Ц ороогүй. Өмнөх өгсөн мэдүүлэг дээр Х нь би эмээдээ Халзан хайрхан дэлгүүрт ороогүй гээд хэлсэн юм чи мэдүүлэг өгөх дөө намайг байхгүй байсан Ц ыг орсон гээд хэлчих гээд байсан юм... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-20/
12. Хохирогч Г.Сүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед өөрийн ажил болох Ноён караокед ажиллуулахаар ирэхэд манай караокены цонх онгорхой байхаар нь өрөө рүү ороод харахад хулгай орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад учирсан хохирол бүгд байна тооцогдоогүй зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн өгч барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Уг караоке нь Г.Надмидцэрэн гэх хүний караоке байгаа юм тухайн үед гэрээ хийгээд би түрээсэлж байсан тул миний эзэмшлийнх байсан гэсэн үг. Манай караокед тухайн өдрийн бичлэг 14 хоног л хадгалдаг тухайн үеийн бичлэг одоо устсан байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 165-169 /,
13. Хохирогч Б.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 06 дугаар сараас хойш манай цайны газрын цонхоор хулгай орж гоймон алдагдаад байсан. Тэгээд хэднийг нь сайн мэдэхгүй байна нэг бэлэн 340.000 төгрөг алдагдсан. Нийт 3 удаа манай гоймонгийн газар орж гоймон өндөг хиам авсан байсан. Сүүлд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би орлогынхоо мөнгийг дэлгүүртээ үлдээгээд явсан юм. Тухайн өдөр би дэлгүүрээ яг хаана гэж бодоогүй айлд оччихоод буцаж ирнэ гэж бодож байсан боловч буцаж ирж чадаагүй. Манай дэлгүүрт орохдоо манай цонхыг хагалсан байсан. Гоймон нийт 50 ширхэг алдсан. Энийгээ борлуулалтын үнээр нэг гоймонгоо 3000 төгрөгөөр үнэлнэ. /хиам өндөг орно/.. Хүүхдүүдийн ар гэрээс надад 490000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 172-178, 3-р хх-ийн 5-6 /,
14. Хохирогч Ч.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Галуут сум руу явсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хөдөө Есөн- Эрдэнэ захад байрлах дэлгүүртээ ирэхэд манай дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэж цонх хагалж хулгай орсон байсан. Манай дэлгүүрээс бэлэн 80.000 төгрөг, бон бон чихэр 5 хайрцаг 1 хайрцаг нь 10000 төгрөг, Махfun шоколад 15 ширхэг 1 ширхэг нь 4500 төгрөг, Деванушка печень 7 ширхэг 1 ширхэг нь 1000 төгрөг, Ден печень 10 ширхэг 1 ширхэг нь 1200 төгрөг, Ууттай бимон чихэр 5 уут 1 уут нь 6500 төгрөг, Сайра 5 ширхэг 1 ширхэг нь 3900 төгрөг, ментос чихэр 13 ширхэг 1 ширхэг 1000 төгрөг, Дүнсэн тамхи 4 ширхэг 1 ширхэг нь 11000 төгрөг, Аlрengold шоколад 10 ширхэг 1 ширхэг нь 2500 төгрөг, асаагуур 40 ширхэг 1 ширхэг нь 500 төгрөг, ноншим ясны шөлтэй бэлэн хоол 2 уут 1 уут нь 7500 төгрөг, далайн байцаа 10 ширхэг 1 ширхэг нь 3000 төгрөг, Озера нобар 5 ширХэг 1 ширхэг нь 5500 төгрөг, Club LD тамхи 6 ширхэг 1 ширхэг нь 2500, Саstег тамхи 8 ширхэг 1 ширхэг 5500 төгрөг, kit kat шоколад 5 ширхэг 1 ширхэг 3500 төгрөг, Лопша гоймон 10 ширхэг 1 ширхэг 1000 төгрөг, блок шоколад 15 ширхэг 1 ширхэг 1000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Мөн манай цонх хагарсан. Цонхны хамгаалалтын төмөр эвдэрсэн байсан. Эдгээр зүйлийн мөнгийг бас нэхэмжилнэ. Нийт 600.000 гаран мянган төгрөгийн хохирол учирсан... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Манай дэлгүүрээс алдагдсан бүх зүйл болон бэлэн кассаас алдсан 60,000 төгрөгийг цагдаагийн алба хаагчаас хүлээн авсан шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэг гомдол санал байхгүй. Харин манай дэлгүүрийн цонхыг хагалсан мөн цонхны төмрийг татах гээд цементийг нь буулгасан байсан би өөрөө мөнгө гаргаж янзлуулсан. Мөн манай дэлгүүрийн хөргөгчийн цонхыг хагалсан байсан. Дэлгүүрийн цонхны хэмжээ нь 91x45 гээд нийт 29000 төгрөгөөр янзлуулсан, буулгасан цементийг нь 18,000 төгрөгөөр янзлуулсан баримтууд нь байгаа. Харин хөргөгчийн цонхыг янзлуулаагүй байгаа хэмжээ нь 1.20x54 хоёр давхар шил байсан. Мөн Энх нахиа ХХК-ны хүнээр үнэлгээ хийлгүүлэхэд 30,000 төгрөг өгсөн. Хүүхдүүдийн ар гэрээс надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-186/,
15. Хохирогч Ж.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 07 дугаар сарын 03-ны өглөө дэлгүүр дээр ирээд худалдаагаа хийтэл манай кассад байсан 300000 төгрөг байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай дэлгүүрээс ямар ч байсан 300000 төгрөг алдагдсан байсан. Өөр юу алдагдсан талаар сайн мэдэхгүй байна. Өдөрт манай дэлгүүрээр их олон хүн орж гарч худалдаа хийдэг тул нарийн сайн мэдэхгүй байна. Хяналтын камерт 2 хүний дүрс байх боловч хэн болох нь нарийн сайн харагдахгүй байгаа.. Нийт алдагдсан барааны мөнгө нь 157,700 түүн дээр бэлэн 300,000 төгрөг нийтдээ 457,700 төгрөг нэхэмжилнэ. Надад учирсан 457,700 төгрөгийг надад бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-196 /,
16. Хохирогч Д.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
. .. 2020 оны 07 дугаар сарын 10-ны орой дэлгүүрээ 2 худалдагчийн хамт хаагаад кассанд 160000 төгрөг үлдээгээд явсан. 2020 оны 07 сарын 11-ний өдөр ээлжийн худалдагч солигдон ээлж хүлээлцэх үед кассын мөнгө тоолоход 50000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд мөнгө яагаад дутсан талаар худалдагч нарын хамт ярилцаад учрыг нь олоогүй. Тэгээд тухайн өдөр дэлгүүрээ хаахдаа кассанд 102000 төгрөг үлдээгээд хаалгануудаа цоожлоод явсан. Тэгээд маргааш нь 2020 оны 07 сарын 12-ны өдөр ирээд кассын мөнгөө тоолж үзтэл 41000 төгрөг дутсан байхаар нь 2 худалдагчаа сэжиглээд манай нөхөр камер шалгаж үзэхэд худалдагч нар мөнгө аваагүй байсан. Манай нөхөр 2020 оны 07 сарын 10-ны шөнийн бичлэгийг шүүж үзэхэд шөнө 03 цагийн үед 3 хүн орж ирээд касснаас мөнгө аваад лангуудаас бараа авч байгаа харагдсан. Тэгээд хойд хаалгаа үзэхэд хойд хаалгаар ороод буцаад гарсан байсан... Бэлэн 171000 төгрөг алдсан мөн мөнгөний авдар 3000000 төгрөг алдсан.. Манай нөхөр бид 2 авдарт мөнгө хийдэг байсан. Үүнээс өөр нотлох баримт байхгүй. Камерын бичлэг нь одоо байхгүй устсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-203, 3-р хх-ийн 7-8 /,
17. Иргэний хариуцагч М.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Накула дэлгүүрээс бусад дэлгүүрүүдийн хохирлыг барагдуулсан байгаа. Манай хүүхэд Накула дэлгүүрт тийм их хэмжээний хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би бас тийм их хохирол учирсан гэж итгэхгүй байгаа. Авдар дотор тийм их хэмжээний мөнгө багтахгүй байх, мөн манай хүүхэд авсан бол надад мэдэгдэх ёстой. Би Накула дэлгүүрийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-68, 3р-хх-ийн 13-14/
18. Иргэний хариуцагч Б.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Накула дэлгүүрээс бусад дэлгүүрүүдийн хохирлыг барагдуулсан байгаа. Манай хүүхэд Накула дэлгүүрт тийм их хэмжээний хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би бас тийм их хохирол учирсан гэж итгэхгүй байгаа... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-105, 3-р хх-ийн 11-12/
19. Иргэний хариуцагч А.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
... Манай хүү Э.У нь 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт айлын том хүүхэд болж төрсөн доороо 3 дүүтэй одоо Номун далай цогцолбор сургуульд 9 дүгээр ангид суралцдаг юм. Э.У нь сэргэлэн цовоо бусадтай нийтэч зантай анги хамт олон дундаа олон найзтай найз нөхөд олонтой ямар нэгэн гаж буруу зан байхгүй нөхөр бид 2-ийг байхгүй 3 дүүгээ асраад хоол ундыг нь хийгээд өгдөг сайн хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79/
20. Иргэний хариуцагч Э.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
... Манай хүү У.З нь 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн айлын том хүүхэд доороо 1 дүүтэй одоо 11 дүгээр ангид суралцдаг юм. Манай хүү У.З гийн төлөв даруу зантай өрөвч зөөлөн сэтгэлтэй хүнд тусархуу зантай хүний үгэнд оромтхой ямар нэгэн гаж буруу зан ааш араншин байхгүй хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88/,
21. Иргэний хариуцагч Д.Баасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
... Манай хүү Ш.Ц нь 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр айлын бага хүү болж төрсөн дээрээ 2 ахтай одоо 9 дүгээр ангид суралцдаг юм зан байдлын хувьд төлөв даруу зантай хүний үгнээс гарддаггүй хүнд худлаа яриад байдаггүй үнэнч, хүмүүжлийн ямар нэгэн гаж буруу зуршил байхгүй хүүхэд байгаа юм. Д.М нь 2008 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр айлын 4 дэх хүүхэд болж төрсөн дээрээ 2 ах 1 эгч, 1 дүүтэй одоо 7 дугаар ангид суралцдаг зан байдлын хувьд төлөв даруу зантай үнэнч шударга зантай худлаа яриад байдаггүй муу зуршил байхгүй хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 97-99/,
22. Иргэний хариуцагч С.Нацагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Д.Ц нь 2004 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Баянхонгор аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт айлын том хүүхэд болж төрсөн доороо 1 дүүтэй одоо политехникийн коллежид суралцдаг юм. Д.Ц нь төлөв даруу зантай янз бүрийн ааш араншин байхгүй дуугүй томоотой хүүхэд байгаа юм урд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 110-113/
23. Иргэний хариуцагч Д.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Накула дэлгүүрийн хохирлыг барагдуулаагүй байгаа харин бусад дэлгүүр болон Халзан хайрхан, Зах тайхар, Ноён, Богд-Эрдэнэ гээд 4 дэлгүүрийн хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирлыг нь барагдуулахдаа хамт орсон хүүхдүүдийнх нь эцэг эхчүүдээс гаргуулаад хамт төлж барагдуулсан байгаа. Ноён караокены хохирлыг барагдуулахдаа бэлэн төлөөд бусдыг нь дандаа дансаар өгсөн байгаа.
Манай хүүхэд бол Накула дэлгүүрт тийм их хэмжээний хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би мөн адил тийм их хэмжээний хохирол учруулсан байсан бол ядаж надад мэдэгдэх байсан байх гэж бодож байна. Яаж төлж барагдуулна гэдгээ үнэндээ мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 11-12/
|
|
24. Гэрч Ж.Жавзанпагмын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би Накула дэлгүүрт 2019 оны 11 сараас хойш ажиллаж байна. 2020 оны 07 сарын 10-ны өдөр ажилдаа ирэхэд кассанд байсан бэлэн мөнгө алга болсон байсан. Тэр өдрийн дараа өдөр мөн ажилдаа ирэхэд дахин мөнгө байхгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн. Камераа шалгаж үзэхэд дэлгүүрийн арын хаалгаар хүмүүс орж ирээд бэлэн мөнгө болон бараа аваад гарсан байсан. Мөн лангуун дээрээс авдар аваад гарч байсан. Авдар дотор мөнгө байсан эсэхийг мэдэхгүй. Мөнгө хийдэг байсныг мэдэхгүй. Дагиймаа эгч хэлэхдээ орлогын мөнгөнөөс өдөр болгон 20000 төгрөг хийдэг байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205 /,
25. Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр залгаад кассад байсан мөнгөнөөс дутсан байна гэхээр нь би дутуу тоолсон байх гээд тоогоогүй. Тэгээд орой нь манай эхнэр кассад байсан задгай мөнгөнүүдээ сайн тоолж үлдээгээд маргааш нь иртэл дахин мөнгө дутсан байна гэхээр нь очиж камер шүүж үзэхэд шөнийн 2 цагаас хойш 2 хүний дүрс камерт орж ирээд кассаас мөнгө аваад бас тэр камер харагдах хэсэгт байрлах лангуунаас юмнууд аваад халаасандаа хийгээд байсан. Тэгэхээр нь дэлгүүрийн нийт камерыг шүүж үзэхэд арын хэсгийн тоглоомын тавиуруудаас тоглоомууд аваад арын хаалга руу зөөгөөд бусад лангуунаас идэх юм зөөж байсан. Манай дэлгүүрт мөнгөний авдар кассын яг харалдаа арын хэсэг дээр бурхны хажууд байдаг байсан. Манай дэлгүүр 2017 онд нээгдсэн. Би дэлгүүр нээснээс хойш орой бүр орлогын мөнгөнөөсөө 20000 төгрөг хийдэг байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 09-10/
26. Гэрч С.Лундаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2020 оны 07 дугаар сарын 12-ноос 2020 оны 07 дугаар сарын 13-нийг шилжих шөнө Есөн-Эрдэнэ захын хамгаалалтад Өнөбат гэх хүнтэй хамт гарсан. Би 2 цаг тутамд хариуцсан объектоо тойрдог. Би шөнө 03 цагийн үед ирэхэд зүгээр байсан. Тэгээд өглөө 05 цагийн үед надтай хамт гарч байсан Өнөбат гэх хүн намайг хүрээд ир энд дэлгүүрийн цонх хагалсан байна гэж хэлсэн. Тэгээд очиход хүнсний дэлгүүрийн хамгаалалтын торыг нь эвдэж цонхыг нь хагалсан байсан. Би хамгаалалтын албанд ажиллаад 3 сар болж байна. Би шөнө 03 цагт эргэхэд зүгээр байсан. Зах дотор шөнө хүн болон тээврийн хэрэгсэл таараагүй... гэх мэдүүлэг /1-р хх-206-208/
27. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 066 дугаартай шинжээчийн:
... “1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,5,6,7,11,12,13,14 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.
2.Папилон салбар станцад 2020- 021-БНХ/5/ гэж кодлогдсон мөрүүд нь нэгдсэн санд МИ003810011720 дугаараар бүртгэлтэй Намбарнанзад овогтой Х гийн зүүн гарын дунд хурууны хэсгээр үүсгэгдсэн байна..” гэх дүгнэлт /2-р хх-ийн 15-16/
28. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 063 дугаартай шинжээчийн:
1. Хэргийн газраас бэхжүүлэн авсан 1,3,4,6,7,8, 10, 17, 18, 19, 21 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 5, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 20 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэх 1, 6, 61, 7, 8, 10 гэж дугаарласан гарын хээний мөрүүд санд МИ003810011717 дугаараар 1 удаа бүртгэгдсэн Энхбазар овогтой Ууганбаярын , 3,4 гэж дугаарласан гарын хээний мөрүүд нь санд МИ003810011720 дугаараар 1 удаа бүртгэгдсэн Намбарнанзад овогтой Х , 17,18 гэж дугаарласан гарын хээний мөрүүд нь санд МИ003810011719 дугаараар 1 удаа бүртгэгдсэн Дашпунцаг овогтой Мөнх-Отгон, 19 гэж дугаарлагдсан гарын хээний мөр нь санд МИ003810011715 дугаараар 1 удаа бүртгэгдсэн Шаравсамбуу овогтой Цэрэнжигмэд нарын гарын хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг болох гарын хээний папиляр шугамын нийлэлт, эхлэл, салалт, төгсгөл зэрэг шинж тэмдгээрээ тохирч байна.
3. Шинжилгээнд тэнцэх 1, 3, 4, 6, 7, 8, 10, 17, 18, 19, 21 гэж дугаарласан гарын хээний мөрүүдийг Папилон санд мөр-мөр гэсэн төрлөөр хайлт хийж үзэхэд урьд өмнө нь үйлдэгдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 239-248/,
29. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 065 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн 1,3, 4, 5 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.
2.Папилон салбар станцад 2020- 024-БНХ/1, 2, 3, 4/ гэж кодлогдсон мөрүүд нь нэгдсэн санд МИ003810011720 дугаараар бүртгэлтэй Намбарнанзад овогтой Х гийн зүүн гарын алганы хээгээр үүсгэгдсэн байна..” гэх дүгнэлт /2-р хх-ийн 07-08/
30. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 077 дугаартай шинжээчийн:
... 1. Хэргийн газраас илрүүлэн гэрэл зургаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын улны мөрний ерөнхий шинж тэмдэг буюу хээний ерөнхий зураглал мэдэгдэж байх ба хувийн онцлог шинж тэмдгүүд мэдэгдэхгүй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Харин харьцуулах загвараар ирүүлсэн нэг хос гутал нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул 2-р асуултад хариулах боломжгүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 23-24/
31. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 076 дугаартай шинжээчийн:
... 1. Хэргийн газраас илрүүлэн гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын улны мөр нь харьцуулах болон оношилгооны шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь Н.Х гийн өмсөж явсан гэх /43 размерын улаан өнгийн пүүз/ гутлын улны мөртэй хурьцуулах боломжгүй... гэх дүгнэлт /2-р хх-ийн 28-29/,
32. “Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 368 дугаартай шинжээчийн
...Хохирогч Г.Сүрэнгийн эзэмшлийн эд зүйлийн нийт үнэ цэнэ 130.500 / Нэг зуун гучин мянга таван зуун/ төгрөг тогтоосон...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 219/
33. “Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн
...Хохирогч Б.Н ийн хулгайлагдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 150.000 / Нэг зуун тавин мянга/ төгрөг тогтоосон...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 222/
34. “Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 372 дугаартай шинжээчийн
...Хохирогч Ч.Б гийн хулгайлагдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 464.500 / Дөрвөн зуун жаран дөрвөн мянга таван зуун/ төгрөг тогтоосон...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 226/
35. “Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 464 дугаартай шинжээчийн
...Хохирогч Ч.Б гийн эзэмшлийн эд зүйлийн нийт үнэ цэнэ 107.000 / Нэг зуун долоон мянган/ төгрөг тогтоосон...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 229/
36. “Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 465 дугаартай шинжээчийн
...Хохирогч Ж.Б гийн хулгайлагдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 157.700 / Нэг зуун тавин долоон мянга долоон зуун/ төгрөг тогтоосон...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 232/
37. “Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 467 дугаартай шинжээчийн
...Хохирогч Д.Д гийн хулгайлагдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 824.300 / Найман зуун хорин дөрвөн мянга гурван зуун/ төгрөг тогтоосон...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 236/,
38. Хохирогч Д.Д гийн Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 114/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 115-143/, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 148-157/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 158-161/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 1-10/ Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-нй өдрийн 66 дугаар шинжээчийн дүгнэлтийн хавсралтын гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 17-20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 116-122/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 129-133/, Баянхонгор аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дүгнэлт /2-р хх-ийн 143-144/, өсвөр насны яллагдагчийн зан байдалд хийсэн мөрдөгчийн тодорхойлолт /2-р хх-ийн 152-153/ Ш.Цэрэнжигмидийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /2-р хх-ийн 162-165/, өсвөр насны шүүгдэгч У.З гийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /2-р хх-ийн 170-171/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 172/, Говьсүмбэр аймаг дахь уул уурхай жишиг сургууль, политехник коллежийн тодорхойлолт /2-р хх-ийн 173/, өсвөр насны шүүгдэгч У.З гийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /2-р хх-ийн 174-177/, өсвөр насны шүүгдэгч Д.Ц ын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /2-р хх-ийн 210-211/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 212/, Баянхонгор аймгийн политехник коллежийн тодорхойлолт /2-р хх-ийн 213/, өсвөр насны шүүгдэгч Д.Ц ын сурагчийн хувийн хэргийн хуулбар /2-р хх-ийн 214-222/, хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 232-236/, өсвөр насны шүүгдэгч Э.У ын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /2-р хх-ийн 178-179/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 180/, өсвөр насны шүүгдэгч Э.У ын сурагчийн хувийн хэргийн хуулбар /2-р хх-ийн 181-186/,Т.Пүрэвдаваа өмгөөлөгч шинээр 3 хуудас нотлох баримт, иргэний хариуцагч А.Ариунзаяа 1 хуудас нотлох баримт гаргаж өгөв зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Өсвөр насны шүүгдэгч овогт Н.Х , овогт Э.У , овогт У.З , овогт Д.Ц нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалах байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт Э.У / ....... / жилийн хугацаагаар хорих ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт Н.Х / ....... / жилийн хугацаагаар хорих ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт У.З / ....... / жилийн хугацаагаар хорих ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт Д.Ц / ....... / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт Э.У / ....... / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт Н.Х / ....... / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт У.З / ....... / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт Д.Ц / ....... / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Өсвөр насны шүүгдэгч овогт Н.Х , овогт Э.У , овогт У.З , овогт Д.Ц нарт энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д Өсвөр насны шүүгдэгч овогт Н.Х , овогт Э.У , овогт У.З , овогт Д.Ц нараас төгрөгийг гаргуулж, хохирогч олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Уг хэрэгт Өсвөр насны шүүгдэгч овогт Н.Х , овогт Э.У , овогт У.З , овогт Д.Ц нарын хувьд ногдох хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Өсвөр насны шүүгдэгч овогт Н.Х , овогт Э.У , овогт У.З , овогт Д.Ц нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Өсвөр насны шүүгдэгч овогт Н.Х , овогт Э.У , овогт У.З , овогт Д.Ц нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ