| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0358/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/028 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Шүүгдэгч: О.Б , О.Ц , Ц.Т тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003520352 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******. / Регистрийн дугаар:******* /,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******. / Регистрийн дугаар:******* /,
3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ы БатИрээдүй. / Регистрийн дугаар: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т , О.Ц , О.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс н эзэмшлийн 8 тооны үхрийг хулгайлан бусдад 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч О.Ц гийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Би 2020 оны 2 дугаар сарын ихээр Улаанбаатар хотоос ирсэн. , , ******* нар нь Хатавч гэх газар луу отроор явж байгаа гээд би *******тай адууны наймаа хийх гээд араас нь очсон. Тэндээ хэд хоноод байж байхад ******* надад нэг айлын үхэр тасраад ороод ирсэн байна манайхны үхэр биш юм шиг байна гэж хэлж байсан дараа нь 2020 оны 02 дугаар сарын сүүлээр байхаа сайн санахгүй байна гэх хүнд өртэй гээд нийлсэн байсан алдуул 8 тооны үхрийг өгсөн. Харин сүүлд 06 сарын үеэр ******* надад нөгөө манайд тасраад ороод ирсэн байсан 8 тооны үхэр чинь ахын үхэр байсан байна лээ. ахаас аваад буцаагаад ахад өгчихлөө гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 81 /,
... нь 3 тооны үхэр нэмж нэхээд байсан тэгээд 3 тооны үхрийн мөнгө гээд 2.400.000 төгрөг өгсөн. Би 2.400.000 төгрөгөөс 600.000 төгрөг өгсөн. Тухайн үед манай хоёр найзад мөнгө олдохгүй байхаар нь би тус болоод 600.000 төгрөг өгсөн юм. ******* өөрийнхөө үхрээс 8 тооны үхэр гэх хүнд өгнө гээд ачиж байсан тэгэхэд нь л би тус болсон юм. Тухайн 8 тооны үхрийг би нийлсэн 8 тооны үхэр гэдгийг мэдээгүй байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3.Шүүгдэгч Ц.Т ын мөрдөн байцаалтад өгсөн:
... 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр , бид 3 үхэр, адуунуудаа аваад отроор явсан. Бид хэдийг отор дээр байхад.2020 оны 02 дугаар сарын дундуур ******* адууны наймаа хийх гэж ирсэн. Тэгээд Жаргалант сумын Хатавч гэх газар очиж малаараа отор хийсэн юм. 2020 оны 02 дугаар сарын 03-нд гэж санагдаж байна үхрүүдээ хураагаад бөөгнүүлэхэд 8 тооны үхэр манай үхэртэй нийлсэн байсан тухайн үед үхрээ хураахад , ******* бид гурав байсан 8 тооны үхэр нийлсэн гэдгийг мэдээд айлын үхэр тасраад ирсэн байна эзэн нь сурч ирэх байх гэж бодсон. Тэгээд 02 дугаар сарын 20-д хүртэл манайд хэн ч сурч ирээгүй удсан болохоор 21,22-ны үед гэх хүнд өртэй байсан болохоор өгье гэж бодоод бид 2 хоорондоо ярилцаад гэх хүнд 8 тооны үхэр өгсөн юм. гэх хүн намайг үхрээсээ өгч байна гэж бодсон байх би айлын тасарч орж ирсэн үхрүүд гэж хэлээгүй. Баянхонгор аймаг руу ээжийнх нь бие нь өвдөөд явсан байсан юм. 2020 оны 02 сарын сүүлээр бид нарыг гэх айлд үхэр өгсний дараа ирсэн ирэхээс нь өмнө нь , ******* бид 3 манай үхэрт нийлсэн 8 тооны үхрийг айлд өрөндөө өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/,
... Хамгийн анх 3 тооны үхэр нэхээд байсан манай үхэрт 8 тооны үхэр нийлсэн гэж хэлээд байхад 11 тооны үхэр гээд 3 тооны үхэр нэмж нэхээд байсан тэгээд 2.400.000 төгрөг өгсөн. Тэгээд хохирогч гаас 08 сарын ихээр дансыг нь аваад ойрын хугацаанд төлөхөөр болсон тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэх хүний данс руу 2.400.000 төгрөгийг хийсэн. Тэгээд ах руу хэлэх гээд залгахад утас нь холбогдохгүй байсан. Дараа хэрэг шүүхэд шилжих гээд өмгөөлөгчтэйгөө очиж танилцахад үхрээ олсон гэдгийг мэдсэн. Мөн бензиний мөнгө, мотоциклын мөнгө гэж нэхээд байдаг байсан. Манай Жаргалант сумын 2 дугаар багийн дарга гэх хүнд би гадны сумуудаас отрын мал ирээд мал их үүсч байна, дамжин өнгөрч байгаа мөн оторлож байгаа хүмүүс зөвшөөрөл авч байгаа юм уу өвс тэжээл их муудаж байна гэдэг талаар л ярьсан. Мөн айлын мал манай малд нийлсэн байгаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5.Шүүгдэгч О.Б н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2020 оны 01 дугаар сарын 08-ны өдөр *******, бид 3 үхэр, адуунуудаа аваад отроор явсан. Бид хэдийг отор дээр байхад 2020 оны 02 дугаар сарын дундуур ******* *******тай адууны наймаа хийх гэж ирсэн. Тэгээд Жаргалант сумын Хатавч гэх газар очиж малаараа отор хийсэн юм. 2020 оны 02 дугаар сарын 03-нд гэж санагдаж байна үхрүүдээ хураагаад бөөгнүүлэхэд бид хэдийн үхэртэй 8 тооны үхэр нийлсэн байсан тухайн үед үхрээ хураахад ******* бид 2 байсан 8 тооны үхэр нийлсэн гэдгийг мэдээд айлын үхэр тасраад ирсэн байна эзэн нь сурч ирэх байх гэж бодсон. Тэгээд ямар ч хүн асууж сураглаж ирээгүй. 02 сарын 21,22- ны үед ******* бид хоёр гэх хүнд өрөндөө өгье гэж яриад ******* бид 2 хоорондоо ярилцаад гэх хүнд 8 тооны үхэр өгсөн юм. гэх мэдээгүй бид нарын үхэр гэж л бодсон байх. Баянхонгор аймаг руу ээжийнх нь бие нь өвдөөд явсан байсан юм. 2020 оны 02 сарын сүүлээр бид нарыг гэх айлд үхэр өгсний дараа ирсэн ирэхээс нь өмнө нь , ******* бид 3 манай үхэрт нийлсэн 8 тооны үхрийг айлд өрөндөө өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,
... нь 3 үхрийн мөнгө төл гээд байсан тэгэхээр нь 1 400.000 төгрөг өгсөн. Би 2.400.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг нь өгсөн. Надад олдсон мөнгө нь л тэр байсан тэгээд л 500.000 төгрөг өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. нь *******т л дансаа өгсөн юм байна лээ хэзээ өгсөн гэдгийг нь бол мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-24/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б н мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
7. Хохирогч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2020 оны 02 дугаар сарын 15-ны үеэр миний эзэмшлийн 37 тооны үхрээс 11 тооны үхэр алдагдсан байсан. Миний алдагдсан гэх 11 тооны үхрүүд нь шүдлэн үхэр-5 бяруу 1, тэгээд үлдсэн буюу 5 үнээ байсан юм. Би Архангай аймгийн Цахир сум, Заг сумын багуудаар болон Гурванбулаг сумд эрж хайсан хамгийн сүүлд Жаргаланд сумын Нам толгой 1 дүгээр багт орших иргэн П.ын мал дундаас өөрийн 7 үхрээ олж авсан юм. гэх хүн хэлсэн би өөрөө явж тухайн залуучуудтай уулзсан, намайг эхлээд уулзахад аваагүй гэж ******* гэх залуу надад хэлсэн. Харин би дараа нь тэр залууд хандаж та хэдийг л үхэр өгсөн тар нараас авсан гэж байна шүү дээ гэхэд үнэн ээ хүлээж 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор надад төлж өгнө гэж амласан харин хохирлыг барагдуулаагүй байна... 2020 оны 05 сарын дундуур манай дүү Хатавчаас үхэр ачууллаа гэдэг сураг сонссон гэсэн тэгээд бас хайж явж байгаад Жаргалантын 1 дүгээр багт манай 7 тооны үхэр гэх айлын үхэрт нийлүүлсэн байсан гэх хүнээс асуусан чинь би өрөндөө , , ******* гэх хүмүүсээс авсан гэж хэлсэн. Тэгээд тэр 3 залууг хайж олоод уулзахад эхлээд аваагүй мэдэхгүй гэж байснаа дараа нь бид нар авсан юм Архангайн цахирын үхэр юм бодоод авсан юм танайхны үхэр гэж мэдсэн бол юу гэж авах вэ гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 05 сарын 28-ны өдөр ын гэрээс Шийрэвдоржтой хамт очиж 7 тооны үхрээ авахдаа *******, , гэх 3 залууг дуудаад өөрсдөөр нь бариулаад авахад 4 тооны үхэр дутуу байхаар нь хэлсэн чинь бид нар аваагүй 7 тооны үхэр л авсан гэж хэлсэн тэгэхээр нь цагдаад хандана би та нарыг хэлдэг газар нь хэлнэ гээд явсан чинь араас тэр 3 гурвуулаа ирээд ахаа 4 тооны үхрийн чинь хохирлыг барагдуулаад өгье та цагдаад битгий хандаарай гээд өөрсдөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 26-28, 41 /,
...Манайхаас нийт 11 тооны үхэр алга болсон байсан. Би тэр 3-ыг авсан гэж бодож байсан. *******, *******, 3-аас 7 тооны үхрээ авсан 1 үхэр нь үхсэн гээд бяруугаар нь ******* надад өгсөн үлдсэн 3 тооныг үхрийг нэхэхэд бид нар мэдэхгүй гэхдээ олж өгнө гэж хэлж байсан. Тэгээд би *******, *******, 3-аас 3 тооны үхрээ нэхээд яваад байсан чинь сая 2020 оны 08 дугаар сарын сүүлээр хүмүүсээс Заг сумын лүнгийн арал гэх газар эзэнгүй 3 тооны үхэр яваад байна танай үхэр биш юм уу гэхээр нь очоод хартал манай 3 тооны үхэр мөн байсан тэр хавиар байдаг хүмүүсээс сурахад 07 сарын үеэр лүнгийн арал гэх газар эзэнгүй 3 тооны үхэр ирсэн байсан гэж хэлсэн. *******, *******, 3 нь 11 тооны үхэр аваагүй 8 тооны үхэр авсан юм байна лээ би үлдсэн 3 тооны үхрээ олсон. Малын хохирлыг бүрэн барагдуулсан. Харин малаа алдаад Завханы их уул, Шар ус, Байдраг, Архангайн цахир, тариат гэх газруудаар отрын үхрүүдийн араас явж хайсан машиндаа өчнөөн бензин, шатахуун үрсэн нийтдээ 300.000 төгрөг нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44/
... Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч т мэдүүлэг өгөхдөө тухайн үед би байцаагчдаа буруу ойлгуулж буруу мэдүүлэг өгсөн байна. Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багийн Лүнгийн арал гэх газраар адуу хайж явахдаа алдагдсан 3 тооны үхрээ бэлчиж байхад нь олсон юм. Тэрнээс нутгийн хүмүүсээс Заг сумын Лүнгийн арал гэх газарт эзэнгүй 3 тооны үхэр яваад байна гэж надад хэлсэн хүн байхгүй. Миний нэхэмжлээд байгаа мотоцикл нь Dayun маркийн цэнхэр өнгийн хуучин Б Шийрэвдоржийн эзэмшлийнх байгаа юм. надад хэлэхдээ би уг мотоциклийг 2018 онд 1,800.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 01-02/
8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..... Тухайн үед би 11 тооны үхрээ алдчихаад гэгч тэдний мал манай дээр байдаг юм тэгээд бид хоёр цугтаа Гурванбулаг, Заг сумын нутгаар хайсан боловч олоогүй дараа нь Жаргалант суман дээр манай алдсан гэх малын зүс царайтай төстэй мал гарч ирэхээр нь бид хоёр гэх айлынд очсон чинь манай үхрүүд байсан болохоор 7 тооны үхрээ эргүүлэн авсан. Тэгээд гэх хүнээс хэнээс авсан юм бэ гэж асуухад Жаргалант сумын 3,4 залуучуудаас малын мөнгөний оронд авсан гэж бид хоёрт хэлсэн... гээд миний нагац ах байдаг юм тэр хүн 2019 оны 11 сард манай үхэрт 35 тооны үхэр тавьсан юм. 2020 оны 01 сарын 15- ны үеэр би Баянхонгор аймаг руу ажлаар явсан юм. Би мал дээрээ 17 настай өөрийнхөө хүүхдийг үлдээгээд явсан байсан. Тэгээд 02 сарын 4,5-ны үер мал дээрээ ирээд үхэр малаа бүртгэсэн чинь ахын нийт 11 тооны үхэр дутуу байхаар нь ахыг дуудаад Заг, *******, Архангай, Цахир, Их уул гэх газруудаар явж хайсан тэгээд олоогүй. 2020 оны 05 сард хэдэн үхэр Хатавч гэх газраас 02 сард ачсан гэж дуулаад Байдрагаар яваад хайсан чинь манай үхрүүд гэх хүний үхэрт байхаар нь гэх хүнтэй уулзаад хэлсэн чинь би ******* гэх хүнээс 2020 оны 02 дугаар сарын сүүлээр авсан. авалтай байсан юм тэр авалдаа авсан юм гэж хэлсэн. 8 тооны үхрээс бусад үхэр нь хаана байгаа юм гэсэн чинь тэрийг бол би сайн мэдэхгүй надад 8 тооны үхэр л өгсөн гэж хэлсэн тэгээд ******* гэх хүнтэйгээ уулзаад хамт ирж ав л гэсэн. ******* гэх хүнтэй очиж уулзаад ах нь үхрээ хайгаад явж байгаад олчихлоо чамайг арай ийм юм хийнэ гэж бодсонгүй гэсэн чинь эхлээд үгүй юу яриад байгаа юм гэснээ дараа нь ах харин нэг хэдэн үхэр тасраад манай өвөлжөөний энэ рүү ороод ирсэн байсан юм тэгээд байлгаж байгаад Их уулынхны үхэр байх гэж бодоод өгөөд явуулсан юм гэж л хэлсэн. Тэгээд надад би ах гэхдээ ганцаараа байгаагүй надтай хамт 2,3 залуучууд цуг байсан гэж хэлсэн. Тэгээд *******, , гээд 3 залуутай ахыг дагуулаад гэх айлын мал дээр очоод 7 тооны үхэр авсан. Үлдсэн 4 тооны үхэр нь хаана байна гэсэн чинь мэдэхгүй манай үхэрт 7 тооны үхэр л орж ирсэн гэхээр нь юу яриад байгаа юм та нар 3 шүдлэн 1 үнээ байх ёстой үлдсэн 4 тооны үхэр өгөө гэсэн чинь за ах та цагдаа гээд яах уу дээ бид нар гүйцээж олж өгнө хэлээд явсан тэрнээс хойш ерөөсөө өгөхгүй болохоор нь цагдаад хандсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30, 47-48/,
... Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 02 дугаар сарын эхээр гэртээ ирсэн юм. Тэгээд хүүхэд гаас мал юу болж байна асуусан чинь 2 хоног шуурч малаа алдаад хэд хоног хайж бөөгнүүлсэн. Би үхрээ сайн бүртгэж чадаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би малаа бүртгэхэд ахын үхрээс 11 тооны үхэр дутсан. Би малаа бөөгнүүлж бүртгэсэн чинь ахын 11 тооны үхэр дутсан Би ахын үхрүүдийг эхэндээ Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хатавч, Заг сумын Эх булаг, Боргиод гэх газар болон гэрийн ойр газруудаар хайсан боловч олоогүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 09-11/9. Гэрч П. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны хавар л гэж санагдаж байна. 2 сарын сүүлээр байх ******* над руу залгаад үхрээ ирээд аваадах одоо отроос буух гэж байна гэхээр нь би машин гуйгаад Хатавч гэх газар *******ын оторлож байсан газар очиж 8 тооны үхэр авсан. ******* 2019 онд надаас үхрийн мөнгө авсан байсан юм.Тухайн өгсөн 8 үхрийн 2-ыг нь д өгөөрэй гэж хэлээд би 6-г нь л авсан. Тэгээд ******* нэг залуутай нийлж өөрсдийнхөө үхрээс 8 тооны үхэр тууж машин дээр ачуулсан. Тэгээд 2020 оны 05 сард үхрүүдийн эзэн нь гээд 2 хүн ирээд манай 7 үхэр танайд байна үхрээ авъя гэхээр нь би ******* гэх хүнээс өрөндөө авсан тэр хүнийг дагуулж ирээд аваад яв гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа *******т хамт ирээд үхрүүдээ авсан. 1 үхэр нь үхсэн юм. Тэгээд 7-г ирээд авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 /,
10. Гэрч Х.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 01 дугаар сарын 08-ны өдөр , ******* бид 3 үхэр, адуунуудаа аваад отроор явсан. Бид хэдийг отор дээр байхад 2020 оны 02 дугаар сард байхаа ******* *******тай адууны наймаа хийх гэж ирсэн. Тэгээд би зөрөөд ээж хагалгаанд орох гээд Баянхонгор аймар руу явсан. Тэгээд 2020 оны 02 сарын 28,29-ны үеэр буцаад Хатавч гэх отор хийж байсан газраа очоод *******, , ******* 3-ыг үлдээгээд би өөрийнхөө үхэр адуунуудаа аваад өөр газар очсон. Тэрнээс хойш 2020 оны 06 сард ******* манай гэрт ирээд жаахан юм ярьж сууж байгаад отроор явж байхад манай үхэртэй 8 тооны өөр айлын үхэр орж ирж нийлээд тэгээд эзэн нь сурч ирэхгүй бараг сар болохоор нь бид хоёр ахад өрөндөө өгсөн юм тэгсэн чинь тэр 8 тооны үхрийн эзэн нь ах байсан байна, намайг дуудаад ахынхаас үхэр авч өг гэсэн 2 лаа Бат- Ирээдүйтэй хамт яваад үхрүүдийг нь ялгаад өгөөдөхье гэхээр нь би хамт явж ахын үхрээс 7 тооны үхэр ялгаж өгсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 33-34, 59 /,
11. Гэрч Д.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Би 2019 онд 3 шүдлэн үхрийн мөнгө гэх хүнд өгсөн юм тэрнээс хойш 3 шүдлэн үхрээ гэх хүнээс аваагүй байсан чинь сая 2020 оны хавар гэж санагдаж байна яг хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна над руу залгаад 2 тооны шүдлэн үхэр дайгаад явуулсан байгаа шүү ирж аваарай гэсэн тэгэхээр нь би за яах вэ яах вэ танай үхэрт чинь хамт байж байг тэгж байгаад авъя гэж хэлсэн. Дараа нь 2020 оны 07 сард над руу дахиж залгаад нөгөө 2 үхрийг чинь хүмүүс нь ирээд аваад явлаа хулгайн үхэр байсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би рүү залгаад та чинь одоо хулгайн үхэр надад өгсөн юм биш үү хүмүүс нь ирээд аваад явсан гэж байна гэж хэлсэн чинь би сайн мэдэхгүй байна надад өртэй хүн үхрээ өгье гэхээр нь би чамд өгчих гэж хэлсэн юм би ч очиж үзээгүй гэж хэлээд өнгөрсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 63/.
12. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2019 оны 3 сарын ихээр би *******аас 2 шүдлэн авах гээд 400,000 төгрөг өгсөн юм. Тэгээд *******аас 2019 оны 08 дугаар сард авах гэхэд гэх хүнээс аваа надад өртэй гэхээр нь би дээр очиж уулзахад *******аас асууж байгаад өгье гэж хэлсэн юм тэрнээс хойш 2020 оны хавар байхаа ******* над руу залгаад 2 шүдлэн үхэр гэх хүнд өгчихлөө тэр хүнээс аваарай гэсэн удаагүй ах над руу залгаад ******* 2 тооны үхэр үлдээсэн ирж аваарай гэхээр нь би танд байж байг очиж авах байх гэж хэлсэн. 2019 оны намар байхаа надаас 3 шүдлэн үхэр авах гээд 750,000 төгрөг өгсөн тэрийг нь өгөөгүй байж байгаад ******* 2 тооны үхрээ өгөхөөр нь ийг та ахаас аваарай гэж хэлсэн. Тэгээд 2020 оны07 сард ах над руу залгаад энэ үхэр чинь хулгайн үхэр юм шиг байна хүмүүс нь ирээд аваад явсан гэж байна Бат болд гэх хүн над руу залгаж хэллээ. Би авах ёстой үхрээ чамаас л авна шүү гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 61/
13. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Ц.Т нь шударга үнэнч, даруу төлөв, хичээл номдоо сайн. Ахуйн амьдрал ер нь бол гайгүй. Харин Б. нь даруу төлөв, нийтэч, бусадтай их амархан дотно болдог. Ахуйн амьдрал боломжийн айлын том хүүхэд байгаа юм. О.Ц нь сэргэлэн цовоо, хүний үгэнд их автахааргүй, нийтэч, хүнлэг, ахуйн амьдрал нь боломжийн айлын том доороо 4 дүүтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,
14. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:
...Ц.Т нь янз бүрийн илүү дутуу зан байхгүй. шударга үнэнч, даруу төлөв, ахуйн амьдрал ер нь бол гайгүй. Харин Б. нь айлын том доороо 3 дүүтэй, даруу төлөв, нийтэч, бусадтай их амархан дотно болдог. Ахуйн амьдрал нь боломжийн. О.Ц нь сэргэлэн цовоо, хүний үгэнд их автахааргүй, нийтэч, хүнлэг, ахуйн амьдрал боломжийн, айлын том доороо 4 дүүтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,
15. Гэрч Б.*******чимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Манайх 2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Баянхонгор аймгийн Гурван булаг сумын нутаг дэвсгэрт байдаг гэдэг айл 38 тооны үхрийг хариулсан. Манайх 11 тооны үхэр олсон юм. Би ямар зүсмийн хэдэн насны үхэр байсан мэдээгүй. Манай нөхөр надад хэлэхдээ үхрээ олсон гэж хэлсэн юм. Тэрнээс хэдийг нь олсоныг мэдэхгүй байна. Би үхрээ хаанаас олсонг мэдээгүй. Манай нөхөр зун хэдэн сарын хэдний байсан сайн санахгүй юмаа утсаар яриад үхрээ олчихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 03-05/
16. Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Ц.Т нь манай багийн иргэн юм. 2019 оны жилийн эцсийн тоогоор өөрийн нэр дээр 12 тооны адуу, 10 тооны үхэр, 30 тооны хонь, 20 тооны ямаа тоолуулж байсан. Ц.Т нь надад өөрийн үхэр сүрэгтээ хэдэн тооны үхэр нийлсэн талаар хэлж байсан удаа байхгүй. Ц.Т нь өөрийн үхэр сүрэгтээ хэдэн тооны үхэр нийлсэн талаар хэлж байсан удаа байхгүй. Ц.Т нь өөрийн үхэр сүрэгтээ хаанаас хэдэн тооны үхэр нийлсэн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13/
17. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Агаарын температур өдөртөө 20-25 градус хүйтэн шөнөдөө 32-37 градус байсан. Сумын төвийн хэмжих багажид салхины дундаж хурд 4-9 метр секунд 4 сантиметрийн цасан бүрхүүлтэй, битүү цастай байсан. тухайн өдрүүдэд ямар нэгэн цасан болон шороон шуурга шуураагүй байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-15/
18. Гэрч Ш.н мөрдөн байцаалтад өгсөн:
... Би 2019 он хавар 6 дугаар сард сургуулиа төгсөөд хөдөө гэртээ мал маллаж байгаа юм. ах манай гэрт 2019 оны намар үхрүүдээ авчирч өгсөн. Тэрнээс ахын үхрүүдийг өөрийнхөө үхрүүдтэйгээ нийлж хариулсан. Би 2020 оны 01 дүгээр сарын сүүлээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны хооронд гэртээ ганцаараа хариулсан. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны хооронд маллаж байх хугацаанд 2 өдөр цасан шуурга болсон юм. Би хэднээс хэдний хооронд цасан шуурга болсон санахгүй байна. Би үхрүүдээ шуурган юм уу хулгайд алдагдсан мэдэхгүй байна. Би үхрээ хариулж цуг явдаггүй. Өдөрт 1-2 удаа ууланд гарч үхрээ бөөгнүүлж хурааж орхидог. Би цасан шуурганаар үхрүүд шуурга дагаж уруудахдаа 3 хэсэгт ч уруудсан байсныг нь би бөөгнүүлж, ууланд гаргасан. Тухайн үед үхрүүд хэд хэдээрээ тасарсан байсан мэдээгүй. Тухайн үед ахын хэдэн тооны үхэр тасарч алдагдсан мэдээгүй. Би цасан шуурганаар уруудсан байсан үхрүүдийг бөөгнүүлж, уул руу тууж гаргаж, үхрүүдээ бөөгнүүлсэн юм. Аав 2020 оны 02 дугаар сарын 10-ийн үеэр гэртээ ирээд малаа тоолоход ахын үхэр дутуу байна гэж хэлэхээр нь мэдсэн. Би үхрүүдээ хайж яваагүй. Аав ганцаараа мотоциклоор үхрүүдээ хайсан. Би үхрээ хаанаас олсонг мэдээгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 06-08/
19. “Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 412 дугаартай шинжээчийн... хулгайд алдагдсан 11 тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь 3 500 000 төгрөг... гэх дүгнэлт /1-р хх-ийн 69/
20. Мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны тогтоол /1-р хх-ийн 24-25/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаанууд /1-р хх-ийн 97-99/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд /1-р хх-ийн 100-102/, Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багын засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 114, 115, 116 дугаар тодорхойлолтууд /1-р хх-ийн 109-111/, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3519 дугаартай лавлагаа /1-р хх-ийн 112/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримт /1-р хх-ийн 113-120/, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3518 дугаар лавлагаа /1-р хх-ийн 121,/ мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримт /1-р хх-ийн 122-129,/ Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3517 дугаар лавлагаа /1-р хх-ийн 130,/ мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримт /1-р хх-ийн 131-138/, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /1-р хх-ийн 193-197/, шүүгдэгч О.Ц гийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 198/, шүүгдэгч О.Ц гийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 199-204/, шүүгдэгч О.Ц гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 205/, шүүгдэгч О.Ц гийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 206-207/, шүүгдэгч Ц.Т ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 208/, шүүгдэгч Ц.Т ын бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 209/, шүүгдэгч Ц.Т ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 210-211/, шүүгдэгч Ц.Т ын цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 212-213/, шүүгдэгч О.Б н нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 214/, шүүгдэгч О.Б н суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 215/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 220-235/, Цаг уурын газрын тодорхойлолт /2-р хх-ийн 16/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 19/, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /2-р хх-ийн 20/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь бусдын үхрийг хулгайлан авсанаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс түүний үйлчлүүлэгч нар хохирогч н 8 тооны үхрийг хулгайлаагүй харин алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт гаргасан байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад гэрч П.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2020 оны хавар л гэж санагдаж байна. 2 сарын сүүлээр байх ******* над руу залгаад үхрээ ирээд аваадах одоо отроос буух гэж байна гэхээр нь би машин гуйгаад Хатавч гэх газар *******ын оторлож байсан газар очиж 8 тооны үхэр авсан. ******* 2019 онд надаас үхрийн мөнгө авсан байсан юм....” гэх мэдүүлэг, гэрч ийн “..... Тухайн үед би 11 тооны үхрээ алдчихаад гэгч тэдний мал манай дээр байдаг юм тэгээд бид хоёр цугтаа Гурванбулаг, Заг сумын нутгаар хайсан боловч олоогүй дараа нь Жаргалант суман дээр манай алдсан гэх малын зүс царайтай төстэй мал гарч ирэхээр нь бид хоёр гэх айлынд очсон чинь манай үхрүүд байсан болохоор 7 тооны үхрээ эргүүлэн авсан. Тэгээд гэх хүнээс хэнээс авсан юм бэ гэж асуухад Жаргалант сумын 3,4 залуучуудаас малын мөнгөний оронд авсан гэж бид хоёрт хэлсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 03-нд гэж санагдаж байна үхрүүдээ хураагаад бөөгнүүлэхэд 8 тооны үхэр манай үхэртэй нийлсэн байсан тухайн үед үхрээ хураахад , ******* бид гурав байсан 8 тооны үхэр нийлсэн гэдгийг мэдээд айлын үхэр тасраад ирсэн байна эзэн нь сурч ирэх байх гэж бодсон. Тэгээд 02 дугаар сарын 20-д хүртэл манайд хэн ч сурч ирээгүй удсан болохоор 21,22-ны үед гэх хүнд өртэй байсан болохоор өгье гэж бодоод бид 2 хоорондоо ярилцаад гэх хүнд 8 тооны үхэр өгсөн юм....” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч нь 8 тооны үхэр алдсан бөгөөд уг үхрүүдийг шүүгдэгч Ц.Т , О.Ц , О.Б нар нь 8 тооны үхрийг нууцаар, хууль бусаар буюу хохирогч н эзэмшлийн үхрийг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээр зарж авсан болох нь тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Хулгайлах гэмт хэргийн гол шинж нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгох бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгч хохирогч ын үхрийг шунахай сэдэлтээр үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан тул хулгайлах гэм хэрэг гэж Шүүх дүгнэлээ.
Иймд өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Т , О.Ц , О.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс н эзэмшлийн 8 тооны үхрийг бүлэглэн хулгайлж завшсан үйл баримт болсон нь хохирогч , гэрч , Д., Д., Ш., нарын мэдүүлэг, үнэлгээний Энхнахиа ХХК-ийн 412 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хариулт зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Ц , Ц.Т , О.Б нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримт нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч нарт уг хулуиар тус тус хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусдын малыг бүлэглэж хулгайлж гэмт хэрэг үйлдсэнийг УИХ-с 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр хүндрүүлэх нөхцөл болгож өөрчлөлт оруулж хуульчлан баталсан боловч Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр тэдэнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хуулийн “мал хулгайлах” гэмт хэрэгт өөрчлөлт оруулж баталсан бөгөөд уг хууль Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 07 дугаарт хэвлэгдэж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл уг хууль Төрийн мэдээлэлд нийтлэгдэж хэвлэгдэхээс өмнө үйлдэгдсэн тул хөнгөрүүлсэн зүйл хэсгийг баримтлах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4.4 сая төгрөгийг нөхөн төлүүлж авсан талаар илэрхийлж мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ....үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ц , О.Б нар нь ЦЕГ-ын гэмт хэргийн мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Ц.Т нь мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт О.Ц , овогт Ц.Т , овогт О.Б нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан шүүгдэгч овогт О.Ц , овогт Ц.Т , овогт О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тус тус тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.Ц , Ц.Т , О.Б нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад зургаан / 06 / сарын хугацаагаар хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Ц , Ц.Т , О.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч О.Ц , Ц.Т , О.Б нар нь нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч О.Ц , Ц.Т , О.Б нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Ц , Ц.Т , О.Б нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Ц , Ц.Т , О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ