Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа,  Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, 

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Г.Цогдэлгэр,    

Иргэдийн төлөөлөгч: *******,

Хохирогч: О.Ц , түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч: М.О , түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014002810249 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О  нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багийн ******* тоотод иргэн *******ыг зэвсэг болох хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд зүүн суганы арын шугам VII, VIII-р хавирганы завсраар орж уушгины доод дэлбэн, өрц дэлүү, нойр булчирхайн сүүл хэсгийг гэмтээсэн цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл учруулж уг гэмтлийн улмаас цээжний хөндий дэх хий, цус хуралдалт. хэвлийн хөндийд дэх цус хуралдалт, ферментийн гаралтай гялтангийн үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/,                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч М.О ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн үед гэртээ байхад ирээд хоёулаа ын гэрт очоод миний мотоциклийг аваад ирье гэхээр за гэж хэлээд бид хоёр миний мотоциклоор сундалдаад ын гэрийн гадаа зогсоод гэрт нь очсон чинь ******* унтчихсан хажууд нь , ******* ах нар маргалдаж байхдаа танай ээж чинь миний араас ус цацсан гээд маргалдаад байхаар нь би хажуугаас нь та нар хэрүүлдээ хөгшин настай хүн битгий оруулаад бай гэж хэлснээс болж  ах бид хоёр маргалдаад барилцаж аваад ноцолдож байгаад салаад суухад ах намайг чи яасан том болсон юм бэ гэж хэлээд над руу хутга бариад дайрахаар нь хутгатай гараас нь барьж аваад ноцолдож байгаад газарт унасан. Тэгээд ,ах босож ирээд чи намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би эмнэлэг яв гэж хэлсэн чинь ах нь зүгээр чи нэг шил архи болон боолт хийх юм аваад ир гэж хэлэхээр нь би *******ыг сэрээх үед *******, нар орж ирсэн. Тэгээд би ахын биед боолт хийчхээд *******ын хамтаар боолт хийх зүйл хайгаад гадуур хайгаад олохгүй болохоор нь ******* бид хоёр ээжийн гэрт очоод ийм юм болчихлоо гээд ээжид хэлээд удаагүй байхад ******* ах ирээд ыг эмнэлэг рүү аваад явлаа гэж хэлээд эмнэлэг рүү явсан. Тэгээд би дүү ын хамтаар эмнэлэгт ирэхэд цагдаа намайг баривчлаад цагдаагийн хэсэгт ирсэн. ах бид хоёр ноцолдож байгаад газарт уначхаад босож ирэхэд ах чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тухайн үед хутга нь шалан дээр байсан. Тухайн үед би сандарсан байсан учраас хэн хутгыг хураасныг нь мэдэхгүй байна. Хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь хэргийн талаар мэдүүлсэн тул одоо нэмж хэлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 136-137, 167/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О  мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирээд миний мотоцикл ахынд байгаа гэж байна очоод аваад ирье гээд ******* хоёр маргалдаад байж байсан. Одоо больцгоо гээд хэлсэн чинь “чамд хамаагүй яасан том болчихсон чацга вэ” гэсэн. Тэгээд аар гэрээ цэвэрлүүлээд намайг заамдаж аваад толгой руу хэд хэдэн удаа мөргөсөн. Тэрлэгийн энгэр урчихаар нь Тэрлэгээ тайлах гэж айтал хутга бариад далайгаад хүрээд ирсэн. Хутгатай гараас нь зугтах гэж гар луугаа хутгалуулсан. Хутгатай гараас нь бариад авсан байсан чинь хутгаа татаад нэг гараараа энгэр дээрээс барьсан байсан хойшоо саваад унасан, Би хутгалаагүй. Хохирогчийн эгчтэй уулзаж байсан. Болсон явдлаа бүгдийг хэлсэн. Би хутгалаагүй учраас хохирол төлөхгүй. Намайг “маргалдахаа боль” гэж хэлсний төлөө зодож цохисон. Эргэнэг дээрээс хутга авсан. ах над руу дайрч байгаад хутга дээрээ уналаа гэж хэлсэн. Ээжийн утас дээрх зураг маргааш нь авсан. Өглөө нь архи уусан байсан. Намайг алаад хаячихъя гээд хутга бариад дайрсан. Ээжийг ярьж маргалдаагүй. Хохирогч өөрөө мэдэж байх ёстой 3 удаа мэдүүлэг өгөхдөө худал өгсөн. Хохирол төлнө гэж хэлээгүй. Хутгатай гараас нь бариад авсан арагшаа гараа татаад хутга дээрээ унасан. Дараа нь бүсээр цус цэвэрлээгүй гэв

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...“Баянхонгор аймгийн Баянлиг сум 5 дугаар баг 13-8 тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр М.*******, нартай мотоциклийн наймаа хийж 2 шил архи уусан. Тэгтэл гаднаас орж ирсэн. Мөн архи гаргаж ирж би уусан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй нэг мэдсэн цустай холилдсон байдалтай нурууны ард хөндүүр шархтай сэрсэн. Тэгээд ухаан алдсан ахиж сэрэхэд эмнэлэг дээр байсан их цус алдсан гэсэн миний ухаан санаа орон гарсан байдалтай байсан. М.О  хутгалсан гэж ы ах ******* надад хэлсэн. Улаан иштэй манай өөрийн хутгаар гэсэн. Би өөрийгөө хутгалуулсан талаар бол сайн мэдэхгүй байгаа юм архи уугаад согтчихсон байсан. М. бид хоёрын дунд маргаантай зүйл байхгүй. Тэр өдөр манай гэрт бид хоёр маргалдсан. орилоод байхаар нь би чимээгүй бай гэсэн тэрнээс болсон. Би хэн байсан талаар одоо санахгүй байна. Би архи их уусан. Миний санаж байгаагаар 3 шил архи гэрт байсан хүмүүстэй хувааж уусан. Би эмчилгээ хийлгэсэн төлбөр гаргуулмаар байна. Өөр надад гомдох зүйл алга.. ******* миний араас хутгалсан. Бид 2 давхралдаж унаагүй. Би дээгүүрээ урд талдаа Чингис хааны зурагтай фудволк гадуур нь адидас гэсэн бичигтэй улаан өнгийн цамц өмссөн байсан. Одоо энэ цамц олдохгүй байгаа... тэгээд хуулийн дагуу шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16, 127-132 /,

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

... Талийгаач Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багт ганцаараа амьдардаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүмүүстэй архи ууж байгаад, унтаад өгсөн. унтаж байгаад сэрэхэд ар талд нь нойтон зүйл оргиод байхаар нь үзэхэд цус гарсан байсан. Тэгээд арын талын айлын хүнийг дуудаж эмнэлэгт хүргүүлсэн талаар хэлсэн. Өөр мэдэх зүйл алга байна. Баянлиг сумын эмнэлгээс хүргүүлж ирээд мэс заслын тасагт яаралтай хагалгаанд ороод дахин 6 хоногийн дараа хагалгаанд ороод бие нь сайжрахгүй байж байгаад эмч нарын хамт Улаанбаатар хот руу онгоцоор хүргүүлээд Гэмтлийн эмнэлэгт очоод хагалгаанд 5 удаа ороод хамгийн сүүлийн хагалгааг даалгүй нас барсан юм аа. М.О  гэж хүн хутгалсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 90/

5.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хуувь ёсны төлөөлөгч О.Ц  мэдүүлэхдээ: Юу болсон талаар би мэдэхгүй. Хэрэгтэй танилцахад *******тай архидаж байгаад хутгалуулсан байсан. Аймагт ирэхэд би тосож аваад эмчилгээ хийлгэсэн. Хот руу 2 эмчтэй хамт явсан. Хотод очоод 5-6 удаа хагалгаанд ороод нас барсан. 100 кг-аас 46кг болтлоо турсан. Хохирол их байгаа учраас хохирол төлбөрөө авмаар байна. Хохирол 10 сая төгрөг нэхэмжилж байна,  10 гаран сая төгрөг нэхэмжилж байгаа. Дан гаднаас авсан эм таригаа авдаг юм байна лээ. Ангийнхан мөнгө явуулсан тэр нь картаас гарсан. Ах дүүс нь хотоос, Архангайгаас ирсэн зардлын мөнгө байгаа гэв.

6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны орой 20 цаг 22 минутад гэртээ байхад сувилагч миний гар утас руу залгаад хутгалуулсан байна хүрээд ирээч гэж байна гэхээр нь эмнэлэгт аваад ир гэж хэлээд гар утсаа салгасан. ын биеийн байдал хүнд байсан. Би ыг үзээд шингэн нөхөж хордлого тайлах, цус тогтоох, өвчин намжаах зэрэг эмчилгээ хийгээд боолт хийсэн.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 26-27 /,

7. Гэрч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн үед *******ын хамтаар *******ын ээжийн гэрээс мотоциклоор яваад ын гэрт нь очсон юм. Тухайн үед , ******* нар хэрүүл маргаан хийгээд ******* нь хажууд унтсан байсан. , ******* нар хэрүүл хийж маргалдаж байхад нь ******* та хоёр найз байж яагаад маргалдаад байгаа юм бэ гэж хэлэхэд *******т хандаж танай ээж над руу ус цацсан гэхэд ******* сүү цацсан гээд бодчих гэж хэлсэн чинь битгий хуц гэж хэлээд уурласан чинь ******* настай хүнийг нэг удаа уучилчих гэж хэлсэн чинь *******ыг чи манай гэрээс зайл гэж хэлэхэд ******* уурлаад ыг чи миний ээжийг доромжиллоо гээд уурлаад 2 удаа цохиод түлхэхээр нь би *******ыг боль гэж хэлээд салгасан. Тэгэхэд ах надад хандаж чи гэрт байгаа тамхины иш архины шилийг гаргаад хаячих гэж хэлэхээр нь за гэж хэлээд хог авч гаргаж хаячхаад гэрт нь ороход ах гэрийн баруун талын баганын хажууд чи намайг хатгачихлаа гэхэд ******* чи өөрөөсөө болоо биз дээ гэж хэлээд хажууд нь зогсож байсан. Тэгсэн чинь ахын зүүн талаас цус гарч байхад *******, ******* нар нийлж цус гарч байсан газрыг бүсний шар дурдангаар боочхоод гэрийн баруун талын орон дээр нь хэвтүүлсэн. Тэгсэн *******, ******* нар боолт авчирна гээд гэрээс нь гараад явсны дараахан ах орон дээрээс босоод бие засчхаад ирье гэж хэлээд гэрээс гараад хэсэг хугацаа болоод ирэхгүй байхаар нь ******* ахын хамтаар гэрээс нь гарч ирэхэд хашааны баруун талд алхаж байхаар нь ******* ах хаачих гэж байгаа юм гэж асуухад би маа эгчийндээ орлоо гэж хэлэхэд ******* ах намайг гэрт хүргээд өг гэхээр нь би мотоциклоор сундалж гэрт нь хүргэж өгчхөөд би гэртээ харьсан. Би ын гэрт *******ын хамтаар очиход , *******, ******* нар байсан. ******* ахыг ямар шалтгаанаас болж хутгалсныг мэдэхгүй байна. Тухайн үед *******, ах нар ******* эгчээс болж хэрүүл маргаан хийсэн. Би хог хаячхаад гэрт ороход ах *******ыг чи намайг хатгачихлаа гэж хэлээд гэрийн баруун талын баганын хажуу талд хивсэн дээр хэвтэж байсан. ******* ахыг ямар өнгийн хутгаар хутгалсныг 6,‘ мэдээгүй. Тухайн үед ил харагдах хутга байгаагүй. Тухайн үед ******* ахын гэрийг цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 29-30 /,

...Би өмнө талийгаач *******ыг, М.О цохихоор салгасан гэж мэдүүлэг өгөөгүй, ямар учраас ингэж бичсэнийг мэдэхгүй байна, миний саяны өгсөн мэдүүлэг үнэн зөв байгаа юм, өмнө намайг мэдүүлэг өгөхөд мэдүүлгийг уншиж танилцуулаагүй мөн би уншиж чадахгүй учир уншаагүй.

*******ын хамт талийгаачийн гэрт ороход гэрт М.*******, Г.*******, талийгаач нар 0.75 литртэй Ерөөл архи уугаад сууж байсан тэгтэл талийгаач намайг хог арилгаад асгаадах гэхээр нь хог арилгаад аваад гарах гэхэд талийгаач М.*******г хог тарьдаг, цэвэрлэдэг биш гэж хэлэхэд М.******* ах уурлаад, үлдэгдэл шилтэй архиа бариад гараад явахаар нь би цуг гарч яваад хог асгадаг поошигэн дээр очоод хогоо асгаад байж байтал гэрт пижигнэсэн чимээ гарахаар нь би М.******* ахыг дуудсан ирэхээр нь цуг гэрт ороход талийгаач гэрийнхээ баруун талын баганын хойд сууж байсан, харин М.О зүүн талын баганын хойд талд сууж байсан, М.******* ах яав гэж асуухад М.О  хутга бариад дайрахаар нь хутгыг авах гэж булаацалдаж байгаад, хутган дээрээ ойчсон гэж ярьж байсан тэгтэл М.******* ах, М.О ын бүсийг тайлуулж аваад бүсийг нь цуулаад талийгаачид боолт хийсэн юм. М.О ын баруун талын гарын ар хэсгээс цус гарсан харагдсан, мөн дээлийнхээ энгэр урагдаад доошоо унжсан байсан юм, тухайн үед М.О  талийгаачийн хутгыг булаацалдаж байгаад гараа зүссэн гэж ярьж байсан юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 97-99/

8. Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...“Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ний 15 цагийн үед гадуур явж байгаад *******той цэргийн ангийн хажууд таараад бид хоёр миний мотоциклоор сундалж ын гэрт нь очсон. гэртээ ганцаараа хэвтэж байгаад босож ирсэн. Тэгээд бид гурав ерөөлттэй 0.75 литрийн архийг юм ярингаа хувааж ууж байгаад би унтсан юм. Намайг унтаж байхад ******* сэрээгээд бид нар маргалдаж байгаад би ыг хутгалчихлаа гэж хэлэхээр нь хаана нь хутгалсан юм бэ гэж асуухад хавирга руу нь хутгалчихлаа гэж хэлсэн. Би *******аас лав хутгалсан юм уу гэхэд үгүй өнгөцхөн юм шиг байна гээд ******* ахын цээжийг бүсээр боож байхаар нь би ах дүү нарт хэлэх гэсэн чинь ахын битгий хэл яахын гээд байхаар нь хүнд хэлээгүй. Тэгээд би *******аар ын гэрээс гэртээ хүргүүлсэн. ахыг ******* хутгалсан байна лээ. Тухайн үед би унтаж байсан юм. ******* намайг сэрээгээд би ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Намайг сэрэхэд ах гэрийн баруун талын орны урд талд нүцгэн сууж байхад зүүн талын хавирга хэсгээс цус гарч байсныг ******* бүсээр боож байсан. , ******* бид гурав архи уусан. ******* хэдий хэнтэй хамт ирснийг мэдээгүй. ******* архи уусан байсан. ахыг ******* ямар хутгаар хутгалсныг мэдэхгүй байна. ахын гэрийг ******* цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 32-33 /,

... М.О ын хувьд *******ыг хутгалчлаа гэж надад хэлээгүй ямар учраас ингэж бичсэнийг мэдэхгүй байна, надад мэдүүлэг уншиж өгөөгүй юм харин М.О , *******ыг хутган дээрээ ойчлоо гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй мөн талийгаач ******* ямар нэг зүйл хэлээгүй, дуугарахгүй байсан, М.О  намайг сэрээхдээ болохоо байлаа гэж хэлж сэрээсэн тэгээд харахад талийгаач гэрийн хойморт сууж байсан, М.О талийгаачийн хажууд зогсож байсан, би гэрийн баруун талын орон дээр унтаж байгаад сэрсэн юм. М.О  согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. М.О ын дээл урчлаа гэж хэлээд дээлээ тайлж байхыг нь харахад дээлийн энгэр нь урагдсан байгаа харагдаж байсан. М.О  тухайн үед гарандаа хутгалуулсан талаар хэлээгүй мөн гар нь цус болсон, гар нь зүсэгдсэн байсныг хараагүй тэгтэл маргааш М.О тай таарахад ах хутга бариад дайраад гар аваад хаясан гээд үзүүлэхэд баруун гарын дунд хурууны үений хэсэгт зүсэгдсэн шарх байсан, хавдсан харагдаж байсан юм. Талийгаачийнд очиход талийгаач нэлээд согтуу байсан М.******* бид хоёр очихдоо 2 шил архитай очоод эхний архийг бид 3 хувааж уугаад, 2 дахь архийг задалж өгөөд унтаад өгсөн юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 102-103/

9. Гэрч М.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед *******ын хамтаар ын гэрт нь очиход ын нар 0.5 литрийн ерөөл нэртэй архи уугаад сууж байсан. ******* бид 4 тэр архийг нь хувааж уугаад дуусахад ******* би Говь-Алтай аймаг яваад ирлээ гэж хэлээд 0.75 литрийн ерөөл нэртэй архи гаргаж өгөөд би унтлаа гээд унтсан юм. Тэгээд , бид гурав 0.75 литрийн архийг уух гэж байхад ын охин орж ирээд аавыгаа аваад явсан. бид хоёр тэр архийг нь талд нь ортол уусан чинь надтай хэрүүл маргаан хийгээд намайг гэрээс гар зайл гэж хэлээд хөөгөөд байж байхад ******* нар орж ирээд ******* намайг та юу хийж байгаа юм бэ хүнд хөөгдөөд сууж байхаар харихгүй юу хийгээд байгаан гэж хэлэхээр нь би гэрээс гараад явсан чинь удалгүй гэрээс гарч ирээд хог хаячхаад гэрт орчхоод орилоод гэрээс гарч ирээд ******* ах хурдал *******, нар зодолдчихлоо гэж хэлэхээр нь би гэрт орсон чинь ******* намайг хатгачихлаа гэж хэлээд гэрийнхээ хойморт нүцгэн цус гарч байхаар нь *******ыг яаж байгаа юм бэ хурдал энийг бооё эмнэлэг дууд гэж хэлээд *******ын дээлийн бүсийг голоор нь хуваагаад ын цээжээр нь боосон юм. Тэгээд би аар гэртээ хүргүүлж ээж *******д ******* хүн хутгалчихлаа гэж хэлчхээд эмнэлэгт ирсэн. , ******* нар архи уусан байсан. бид хоёр архи ууж байсан чинь танай ээж чинь бид хоёрын араас ус цацсан гэж хэлээд чи манай гэрээс зайл гээд хөөгөөд байсан. Тэрнээс бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй. Би ыг цохиогүй. намайг цохиогүй. ын гэрийг хэн цэвэрлэснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 35-36/,

10. Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн үед машинаа асаагаад хашаагаар гарах гэж байхад хашааны гадна талаас намайг хүн дуудахаар нь очиход ах надад хэлэхдээ намайг хүн хутгалчихлаа эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би машинаараа эмнэлэгт хүргэж өгсөн. Би ахыг машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгөхөд ёолж л байснаас өөр юм яриагүй. ах манайд ирэхдээ дээгүүрээ нүцгэн цээж хэсэгтээ боолт хийчихсэн байсан. Тухайн үед ахаас би хэнд хутгалуулсан талаар асуухад хэнд хутгалуулснаа хэлээгүй.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 110-111/,

11.   Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эрүүл мэндийн төвд ажилтай байхад 20 цагийн үед миний гар утас руу залгаад ах хүнд хутгалуулчхаад босож чадахгүй байна гэсэн дуудлага өгөхөөр нь би их эмч тай гар утас руу нь залгаад хүнд хутгалуулсан дуудлага ирлээ гэж хэлээд гар утсаа салгасан. Тэгсэн удалгүй эмнэлэгт ахыг дагуулж орж ирсний дараахан эмч орж ирсэн. Тэгээд эмчийн хамтаар хүлээн авах өрөөнд ахад үзлэг хийж эмчилгээ хийсэн. Намайг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны орой ээлжтэй байхад миний гар утас руу залгаад ах хүнд хутгалуулсан байна гэж дуудлага өгөхөд нь мэдсэн юм. Тухайн үед ахын биеийн байдал дунд зэрэг байсан. эмчийн хамтаар эмчилгээ хийсэн. Тухайн үед ахаас юу болсон талаар асуухад юу ч дуугарахгүй чимээгүй л байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 /,

12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... “М.О ын хувьд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр талийгаач *******ынд ороход М.******* болон талийгаач нар хэрэлдэж байхаар нь боль гэж хэлж болиулаад юунаас болж маргалдсан талаар асуусан. Тэгээд байж байтал талийгаач над руу хутга барьж дайрахаар нь хутгатай гарыг нь барьж аваад ноцолдож байгаад газар давхралдаж унасан. Талийгаач газраас босож ирэхдээ чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн гэж ярьж мэдүүлж байсан юм. М.О ын тухайн үед нь согтуурал шалгах багаж үлээлгэхэд 1.04 хувьтай гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Тухайн үед тэмдэглэл бичиж гарын үсэг зуруулсан. Хэргийн материалд авагдсан байгаа. Тухайн үед М.О ыг ээж ******* болон М. нарт хүлээлгэж өгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байна. маргааш өглөө 10 цагт бэлэн байлгах талаар хэлж явуулсан юм. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны орой М.О ыг өрөөнд авчирч согтуурал шалгах багаж үлээлгэхэд баруун гарын дунд хурууны дээд хэсэгт бага зэргийн зүсэгдсэн шарх байсан. Багцаагаар 1 см орчим хэмжээтэй шарх байсан юм. Шархны талаар асуухад талийгаач ******* хутга бариад дайрах үед хутгатай гарыг барьж авах үед зүсэгдсэн гэж хэлж байсан Шүүх эмнэлэгт үзүүлэх талаар хэлэхэд үзүүлэх шаардлага байхгүй гээд үзүүлээгүй юм. Талийгаач *******ын хувьд эмнэлэг дээр байхад нь очсон. Очоод уулзаж ярилцаад хэнтэй архи уусан, хэнд хутгалуулсан талаар асуухад хэлэхгүй зүгээр гээд орон дээр хэвтээд байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үнэртэж байсан. Харин хэр зэрэг согтсон талаар мэдэгдэхгүй ёолоод байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн М.*******. Г.*******, Ч. нар мэдүүлэг өгөх үед биеийн байцаалтыг авахад бага боловсролтой уншиж бичиж чадна гэсэн тул мэдүүлгийг авч өөрт нь мэдүүлгийг өгч уншуулж гарын үсэг зуруулсан юм. Мөн гэрчийн эрх, үүрэг, хүлээлгэх хариуцлагын талаар уншиж танилцуулсан. Миний хувьд гэрч нараас хэлсэн зүйлийг мэдүүлэгт тусгаж бичиж, асуулт асуусан. Тэрнээс зохиож бичих болон хүний хэлээгүй зүйлийг нэмж бичсэн зүйл байхгүй юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 94-96/

13. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр орой нар жаргахын үед манай хүү М.О  мотоциклтой ирээд, гэртээ орж ирэхээр нь харахад баруун гарын ар хэсгээс цус гоожсон орж ирэхээр нь, яав юу болов гэхэд талийгаач *******ынд ороход өмссөн дээлийн энгэрээс заамдаж аваад, энгэрийг нь цуулаад хаяхаар нь дээлээ тайлж байтал, хутга барьж ирээд хутгаараа баруун гар луу шаагаад хаяхаар нь хутгыг авах санаатай, хутгатай гарыг нь бариад авахад, гараа суга татаж аваад, хутган дээрээ уначихаар нь татаж босгоход, зүүн талын суганы доороос цус гарч байна, өөрөө зүгээр гэж хэлээд ээж дээрээ очоод бент олоод ир гэж хэлэхээр нь ирлээ гэж хэлсэн тэгээд аяганы маарлаа ураад М.О ын гарыг боож өгөөд, эмийн сангийн хайрцаг дотроос тал бент байсныг өгөхөд аваад яваад өгсөн юм. Миний хүүгийн баруун дунд хурууны үений хэсэгт үеийг дайруулаад зүссэн шарх байсан, тухайн үедээ их цус гарсан байсан, би аяганыхаа маарлаар шархийг нь боож өгсөн болохоор сайн харсан юм. Миний хүү над дээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, Т.ынд очихын өмнө хөдөө яваад ирсэн дээлтэй байсан юм. М.О ын хувьд бичиг, үсэг мэднэ, 1-р ангид сууж байгаад гараад, гэрээрээ өөрөө бичиг, үсэг сурч байгаад 7 дугаар ангид шалгалт өгч ороод, 8-р анги төгсөөд, Баянхонгор аймгийн МСҮТ-д сурч байгаад цэргийн албанд мордоод Өмнөговь аймгийн 0166-р ангид цэргийн алба хааж байгаад, улираад 1 сар орчим болсон тэр үед нь миний бие өвдсөн болохоор халагдаад ирсэн юм. Миний хүүгийн хувьд хэнтэй ч сайхан харилцдаг, нөхөрсөг, хүний үгнээс гардаггүй, тусархуу, ямар ч хүнтэй нөхөрлөнө, хүнийг дугаарлаж харьцаж байгаагүй, хүнлэг, тусархуу, хар ажилд маш сайн, мужаан хийнэ, барилга барьдаг хүүхэд байгаа юм. Би тухайн зургийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ны шөнө чийдэнгийн гэрэлд, гэртээ өөрийнхөө гар утсаар М.О ын баруун гарын эсгэгдсэн байсан зургийг авсан юм, тухайн үед хувилаад, идээ татсан байсныг цэвэрлэж байгаад гар утсаараа зураг дарсан юм, одоо миний утсан дээр зураг нь байгаа юм харин гараа харуулж зургаа даруулсан зургийг бол аймаг дээр өөрөө авхуулсан тэр үед би өөрөө хажууд нь байсан юм. талийгаач Б. болон манай хүү нар хуурай ах, дүүсийн харилцаатай байсан байх, манай хүүгээр байнга мотоцикл янзлуулдаг мөн хөөргөний толгой янзлуулдаг байсан мөн надаар ирж боорцог хийлгэж авч явдаг байсан, Талийгаач архинд жаахан дуртай, ганц бие, эхнэр хүүхэд байхгүй, ганцаараа байсан болохоор хүмүүс цуглуулж архи уудаг байсан, их цэмцгэр өөртэй арчаатай хүн байсан, талийгаачийн хувьд хотод байхдаа өвчүүндээ хутгалуулсан тухайн шарх нь эдгэдэггүй, шингэн юм гараад явдаг байсан гэж хүмүүс ярьдаг юм, би бол шархнаас шингэн зүйл гардаг талаар харж байгаагүй, мэдэхгүй юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 110-111/,

14. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... “Тухайн үед М.О ыг эмнэлэг дээр дүү М. нь дагуулж ирсэн тэр үед баруун гарт нь зүсэгдсэн шарх байсан, гараа яасан юм гэж асуухад исэгсэн гэж хэлж байсан, тухайн шарх нь 1см хэртэй, дунд хурууны дээд хэсэгт байсан санагдаж байна, тухайн газраас нь цус гарсан харагдаж байсан юм тэгээд эмнэлгийн гаднаас хэсгийн төлөөлөгч дагуулаад өрөө рүүгээ явсан юм. Тухайн үед М.О аас бага зэрэг согтууруулах ундаа үнэртэж байсан юм. М.О  надад хэргийн талаар яриагүй, би мөн асуугаагүй хэсгийн төлөөлөгч М.О ыг дагуулж яваад өрөөндөө очиж уулзаж байгаад, ар гэрт нь хүлээлгэж өгсөн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/,

15. Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...“Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ын биед үзлэг хийсэн. ын биед учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Тухайн үед хохирогчийн амь насанд аюул учруулах хүнд гэмтлүүд. Уг гэмтэл нь хүний санаатай үйлдэл болон санамсаргүй үйлдлийн аль нь болохыг нь тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 115 /,

16. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед зүүн суганы арын шугам VII, Х/Ш-р хавирганы завсраар орж уушгины доод дэлбэн, өрц, дэлүү, нойр булчирхайн сүүл хэсгийг гэмтээсэн цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас цээжний хөндий дэх хий, цус хуралдалт, хэвлийн хөндийд дэх цус хуралдалт, ферментийн гаралтай гялтангийн үрэвсэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 30% алдагдуулна.

4. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх 2020.04.27-ны өдөр учирсан байх боломжтой... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 48/

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1728 дугаартай шинжээчийн:

  1. Талийгаач *******ын цогцост хийсэн шинжилгээгээр хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нарийн гэдэс тайрах, цорго үүсгэх, хэвлийн хөндийг угаах мэс заслын дараах байдал, хэвлийд өмнөд ханын эдийн дутагдал бүхий мэс заслын шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Талийгаач нь дээрх хэвлийн хөндийд нэвтэрсэн шархны улмаас хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.
  5. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  6. Талийгаач нь эмчилгээ хийлгэж байсан тул согтолтын хэмжээг тогтоохгүй.
  7. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 40-47/

18. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл хавсралт /2-р хх-ийн 51/, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 148-150/, эд мөрийн баримт хураан авах тухай /хх-ийн 20-23/,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 04-09/, эмнэлгийн сувилгааны тэмдэглэлийн хуулбар /1-р хх-ийн 76/ зэрэг нотлох баримт, шинээр хохирогчийн өмгөөлөгч 6 хуудас нотлох баримт гаргаж өгч шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ

Шүүх хэргийн бүхий л нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгч байсан “ ******* миний араас хутгалсан. Бид 2 давхралдаж унаагүй...” гэх, гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн үед машинаа асаагаад хашаагаар гарах гэж байхад хашааны гадна талаас намайг хүн дуудахаар нь очиход ах надад хэлэхдээ намайг хүн хутгалчихлаа эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би машинаараа эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч М.О ын “... ах бид хоёр маргалдаад барилцаж аваад ноцолдож байгаад салаад суухад ах намайг чи яасан том болсон юм бэ гэж хэлээд над руу хутга бариад дайрахаар нь хутгатай гараас нь барьж аваад ноцолдож байгаад газарт унасан. Тэгээд ах босож ирээд чи намайг хутгалчихлаа...” гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдсэн туршилтаар хохирогчийг дээрээс дарж унасан гэх нь өөр бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл үйл баримт болох үед гэрт байсан гэх гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...., ******* нар хэрүүл хийж маргалдаж байхад нь ******* та хоёр найз байж яагаад маргалдаад байгаа юм бэ гэж хэлэхэд *******т хандаж танай ээж над руу ус цацсан гэхэд ******* сүү цацсан гээд бодчих гэж хэлсэн чинь битгий хуц гэж хэлээд уурласан чинь ******* настай хүнийг нэг удаа уучилчих гэж хэлсэн чинь *******ыг чи манай гэрээс зайл гэж хэлэхэд ******* уурлаад ыг чи миний ээжийг доромжиллоо гээд уурлаад 2 удаа цохиод түлхэхээр нь би *******ыг боль гэж хэлээд салгасан. Тэгэхэд ах надад хандаж чи гэрт байгаа тамхины иш архины шилийг гаргаад хаячих гэж хэлэхээр нь за гэж хэлээд хог авч гаргаж хаячхаад гэрт нь ороход ах гэрийн баруун талын баганын хажууд чи намайг хатгачихлаа гэхэд ******* чи өөрөөсөө болоо биз дээ гэж хэлээд хажууд нь зогсож байсан. Тэгсэн чинь ахын зүүн талаас цус гарч байхад *******, ******* нар нийлж цус гарч байсан газрыг бүсний шар дурдангаар боочхоод гэрийн баруун талын орон дээр нь хэвтүүлсэн....”гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч М.О , хохирогч ******* нарын хооронд маргаан гарсан бөгөөд хохирогч нь хутга барьж довтолсон гэх үйл баримт яригдаагүй байгааг анхаарах нь зүйтэй бөгөөд шүүх бүрэлдэхүүн гэрч Ч.ын энэ мэдүүлгийг бодитой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч М.О  түүний өмгөөлөгч нарын гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч М.О  нь “хохирогч *******ын...хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нарийн гэдэс тайрах, цорго үүсгэх, хэвлийн хөндийг угаах мэс заслын дараах байдал, хэвлийд өмнөд ханын эдийн дутагдал бүхий мэс заслын шарх гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Талийгаач нь дээрх хэвлийн хөндийд нэвтэрсэн шархны улмаас хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...”гэсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээс дүгнээд  хохирогч *******ын үхэлд шалтгаант холбоотой, түүний хутгалснаас болж хохирогч нас баржээ.

Шүүхээс шүүгдэгч М.О  нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багийн ******* тоотод иргэн *******ыг зэвсэг болох хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд зүүн суганы арын шугам VII, VIII-р хавирганы завсраар орж уушгины доод дэлбэн, өрц дэлүү, нойр булчирхайн сүүл хэсгийг гэмтээсэн цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл учруулж уг гэмтлийн улмаас цээжний хөндий дэх хий, цус хуралдалт. хэвлийн хөндийд дэх цус хуралдалт, ферментийн гаралтай гялтангийн үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хохирогч 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч Ч., Т., , С., М.*******, шинжээч эмч Б.Баяртогтох нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 267, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1728 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.О ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц  нь хохирогчийг эмчилгээ болон оршуулгын зардалд нийт 9.118.409 төгрөгийн нотлох баримт хавтаст хэрэгт хавсаргаж шинээр гэгч нь Төв аймгийн Зуун мод суманд байрлах ХААН банкнаас 8.000.000 төгрөгийн зээлийг эмчилгээнд зориулж авсан талаар нотлох баримт, нийт 17.118.409 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүх уг нотлох баримт нь хохирогчийн эмчилгээ болон  оршуулгын зардалтай холбоогүй 8.000.000  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Харин мэс заслын хяналтын хуудас гэх 146000 төгрөг, мэдээгүйжүүлгийн зарлага  95630 төгрөг зэргийг эмнэлгээс гаргасан зардал гэж үзэж, нотлох баримтын шаардлага хангахгүй онгоцны үнэ  240.000 төгрөг, хоолны зардал  837.938 төгрөг, картад нь  найз нөхөд нь хийсэн  518.320 төгрөг, мөн он сар тоо арилсан нийт 175.755 төгрөг нийт 2.013.643 төгрөгийг хасаж  7.104.766 төгрөгийг шүүгдэгч М.О аас гаргуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан өнгийн бариултай хутгыг устгаж, шүүгдэгчийн энэ хэргийн учир нэг зуун дөчин төв / 145 / хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.
Шүүгдэгч  М.О ын асран хамгаалалтад байсан 2009 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр төрсөн хүү , 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож,  гэр болон бусад эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч тогтоон томилохыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай   хуулийн  36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт М.О ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан  гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч  овогт М.О ыг зургаан  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.О т оногдуулсан зургаан  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.О ын энэ хэргийн учир нэг зуун дөчин тав / 145 / хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.О аас долоон сая нэг зуун дөрвөн мянга долоон зуун жаран зургаан / 7.104.766 / төгрөг гаргуулж хохирогч О.Ц д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Хэрэгт шүүгдэгч М.О ын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66 дугаар зүйлийн 66.3, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар шүүгдэгч М.О ын асран хамгаалалтад байсан 2009 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр төрсөн хүү , 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч  тогтоож, эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулахыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг даргад даалгасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарт хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.   

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                                                  ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА                                                                                    Д.БАТЦЭНГЭЛ