Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Шүүгдэгч: У.Б , түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн  шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч У.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 2014000000429 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  овогт ийн *******, / Регистрийн дугаар: /,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч У.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Бумбатын ам” гэх газар тусгай зөвшөөрөлгүй 2110 м2 буюу 0.21 га хэмжээ бүхий газар ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 878.530 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  У.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Бумбатын ам’’ гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр очоод ажиллах гэсэн чинь техникүүд эвдрээд ажиллахгүй байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр ажиллаад 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажиллаж байгаад цагдаад баригдсан. Би тэр газар ямар нэгэн компанийн нэрийн өмнөөс ажиллаагүй ээ. Зүгээр өөрөө л уйл ажиллагаа явуулсан юм. Надад тэр газарт үйл ажиллагаа явуулахын тулд авсан ямар ч зөвшөөрөл бичиг баримт байхгүй ээ ******* гэдэг хүний экскаватор усан буу төхөөрөмж, ковш тракторыг ******* гэх хүнээс 2 ачааны авто машиныг *******, ******* нараас түрээсээр авсан байсан. Цэнхэр өнгийн портер маркийн авто машин нь******* гэх хүнийх юм. Харин цагаан өнгийн Саravan маркийн авто машиныг ямар нэгэн үйл ажиллагаанд ашиглаагүй ээ. Усан буу төхөөрөмжөөр нь 2020 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд шороо угааж ажилласан. Экскаватор трактороор 2 өдөр нуур байгаа нүхийг янзалсан. Ковш трактороор 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2 цаг ажиллаж усан буу руу шороо хийсэн. Шар өнгийн ачааны авто машин нь тэр газарт очингуутаа эвдэрчихсэн. Харин угаан өнгийн ачааны авто машинаар нуураас гарсан шороог зөөж усан буун дээр аваачиж асгасан Портер маркийн машинаар нэг удаа техникийн салярка түлш зөөж авчирсан. Өөр техник ашиглаагүй ээ. Эдгээр техникүүдийг эзэд нь аваад явчихсан. Би техникүүдийг нэг сарын хугацаагаар ажиллуулахаар түрээсээр авсан байсан Тэр үедээ гэрээ байгуулсан байгаа. Гэрээнүүд нь надад байгаа. Гэхдээ мөнгө төгрөгийг нь өгч чадаагүй ээ. Би тухайн газарт 2 хоног ажилласан. Эхний өдөр нь алт олж чадаагүй ээ. Харин дараагийн өдөр нь олсон алтыг нь цагдаагийн албан хаагч хурааж авсан. Би тэр газарт хэн нэгэнтэй хамтран ажиллаагүй ээ.Ганцаараа л ажилласан. Би хохирлыг төлж барагдуулна Надад ямар ч зөвшөөрөл баримт бичиг байхгүй ээ. Хүмүүс тэр хавьд ажиллаад байдаг байсан болохоор нь шороог нь угааж үзье гэж бодсон юм. Тэр нуурыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би экскаватор трактороор ухуулсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133/

2. Шүүгдэгч У.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:... “******* нь манай эхнэр байгаа юм. Манай эхнэр саяхан төрж манайх одоо нярай хүүхэдтэй байгаа тул энэ халдварт корона өвчний үеэр цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгөх боломжгүй, мөн гэртээ хүн аваачиж мэдүүлэг авхуулах боломжгүй байгаа тул надад итгэмжлэл хийж өгсөөн. 4042 БНХ дугаартай цагаан өнгийн “Nissan caravan” маркийн машин нь манай эхнэрийн эзэмшлийн машин байгаа юм, тэгээд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр билүү 14-ний өдрийн аль нэгэнд ******* над дээр ирээд надаас машинаа өгөөч ээ 2 хоног хөдөө яваад хэрэглэчхээд өгье ирээд нэг зуу хоёр зуун мянган төгрөг өгье гэж хэлсэн тэгэхээр нь би машинаа одоохондоо хэрэглэхгүй байгаа юм чинь гэж бодоод өгөөд явуулсан юм өөр зүйл болоогүй ээ. Би яг өдрийг нь санахгүй байна 2020 оны 10 дугаар сарын 13-ний өдөр билүү 14-ний өдрийн аль нэгэнд л гуйж авсан юм. Надад ******* нь тэр үед яг хаашаа явах, юунд хэрэглэх гэж байгаагаа хэлээгүй хөдөө явчхаад ирье л гэж хэлсэн юм, тэгэхээр нь би *******ыг Бөмбөгөр сум руу яваад байдаг болохоор нь засмал замаар Бөмбөгөр сум руу яваад ирэх юм байна л гэж бодсон юм. Бид хоёр тэр үед гэрээ байгуулаагүй амаараа л ярьж тохирсон юм надад хэлэхдээ 2 хоноод ирнэ л гэж хэлсэн, ирээд нэг хоёр зуун мянган төгрөг өгнө л гэж хэлсэн. Надад мөнгө төгрөг өгөөгүй ээ. Би хаашаа явсан юунд хэрэглэсэн талаар мэдээгүй ээ харин сүүлд нь л цагдаад баригдсан бичиг баримтыг чинь хураалгасан гэж хэлсэн. Би *******ыг зүгээр таньдаг найзууд байгаа юм. Машиныхаа бичиг баримтыг л авмаар байна, өөр зүйл алгаа”... гэх мэдүүлэг  /хх-ийн 47/,

4. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:... “Би Бөмбөгөр сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдсон Би өмгөөлөгч авахгүй ээ. Би 1992 оноос эхлэн одоог хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа. Би Бөмбөгөр сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор томилогдсон байгаа. Одоо хэргийн талаар асуух асуулт байвал хариульяаа. Би У.Б  гэх хүнийг Бумбатын ам гэх газарт очиж үйл ажиллагаа явуулсан талаар би мэдэхгүй байна. Би 1.648.353 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохирлыг Бөмбөгөр сумын Төрийн сангийн нөхөн сэргээлтийн зардлын санд төлүүлнэ. Одоогоор нэг ч төгрөг төлөгдөөгүй байна.”...” гэх мэдүүлэг  /хх-ийн  158-159 /,

5. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн:... “ дугаартай машин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын эхээр манай дүү******* нь миний цэнхэр өнгийн портер маркийн машиныг “Ачаа ачаатхая" гэж гуйхаар нь би машинаа өгөөд явуулсан юм. Тэгээд би Улаанбаатар хот руу явчхаад хэд хоногийн дараа эргээд ирсэн чинь миний машиныг хашаанд авчраад тавьчихсан байсан. Тэгээд би юманд явах гээд бичиг баримтыг нь үзсэн чинь байхгүй байхаар нь асуусан чинь цагдаад хураалгачихсан гэж надад хэлсэн. Тэр үед миний машиныг******* нь “Машинаар чинь яваад ачаа аччихаад ирье” гэхээр нь би өгөөд явуулсан юм. Надад тэр үед хаашаа явах. ямар ачаа ачих талаараа надад хэлээгүй ээ******* нь миний машиныг 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн орой авч явсан Тэгээд би маргааш нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сонгуулиа өгчхөөд Улаанбаатар хот руу явсан юм Яг хэзээ авчирч өгөхөө хэлээгүй ээ. Ачаа зөөчхөөд хүрээд ирье гэхээр нь би машинаа өгөөд явуулсан юм. Би мэдэхгүй ээ******* нь одоо Улаанбаатар хотод байгаа гэсэн. Утасны дугаарыг нь би мэдэхгүй байна. Надад юм хэлээгүй ээ. Намайг Улаанбаатар хот руу явсан хойгуур миний машиныг манай гэрт авчраад өгсөн байсан. Би Заг сумын гэх хүнээс худалдаж авсан юм. Тэгээд бичиг баримтыг нь би шилжүүлж аваагүй байгаа юм. Тэр надад зарсан хүнийх нь бие нь өвдөөд муу байгаа гэсэн. Би машиныхаа бичиг баримтыг авмаар байна. Машинаараа нүүрсэнд явмаар байна. Миний машин одоо надад байгаа”... гэх мэдүүлэг  /хх-ийн  174-175 /,

6. Иргэний нэхэмжлэгч Г.*******ы мөрдөн байцаалтад өгсөн:... 2020 оны 10 дугаар сарын 05-ний үеэр ******* надтай уулзаад Ах нь чиний ковш тракторыг нэг сар түрээсэлье” гэхээр нь би “Тэг тэг” гэсэн юм Тэгээд бид хоёр ярилцаж тохироод нэг сарын 3.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохироод ковшоо өгөөд явуулсан. Тэгээд удалгүй ‘Цагдаад баригдчихлаа ’ гэж хэлсэн Би энэ ковш тракторыг 2019 онд гээс 10 000.000 төгрөгөөр худалдаж авсан юм Тэгээд гэрчилгээг нь би өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авч чадаагүй байгаа юм. Надад бичиг баримт нь байхгүй ээ. Би *******д ковш, трактороо түрээслэхдээ нэг сарын 3.000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиосон. Тэр үедээ амаараа л ярьж тохирсон. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй ээ. ******* одоог хүртэл надад ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй байгаа. ******* нь надтай уулзахдаа “Би таны ковшоор нэг сар ажиллачхаад өгье л” гэж хэлсэн. Надад яг хаана ямар нэртэй газар ажиллах гэж байгаагаа хэлээгүй ээ. Надад зөвшөөрөл бичиг баримтын талаар юу ч хэлээгүй ээ. Би *******д 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Байхгүй ээ. Би мэдэхгүй ээ. Би ковш тракторын улсын дугаар, астачер зэргийг авмаар байна. Өөр санал гомдол алга. Надад түрээсээ төлөөгүй байгаа. Ковш трактор одоо надад байгаа”... гэх мэдүүлэг  /хх-ийн  177-178 /,

7. Иргэний нэхэмжлэгч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн:... “2020 оны 10 дугаар сарын 09-ний үед ******* надтай уулзаад ‘Экскаватор трактор, усан буу төхөөрөмж, дизель мотор зэргийг түрээслэх үү” гэхээр нь би “Миний экскаватор трактор, усан буу төхөөрөмж зэргийг түрээсээр авахгүй юу даа” гээд бид хоёр ярилцаж байгаад миний экскаватор тракторыг сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Харин усан бууных нь түрээсийг яг тэдэн төгрөг гэж ярьж тохироогүй дараа нь үнэ хөлсөө ярина гэж тохирсон 2 ширхэг дизель мотор нь усан буугаа дагалдаж явсан юм. Би техникүүдээ *******д түрээслүүлсэн юм. Би *******д SANY маркийн экскаватор трактор. усан буу төхөөрөмж, 2 ширхэг дизель мотор зэргийг түрээслүүлсэн. Би техникүүдээ 1 сар л ажиллуулъя гэж түрээсэлсэн. Би түрээслэхдээ экскаватор тракторыг сарын 4.000.000 төгрөгөөр, усан бууг нь дараа нь үнэ хөлсийг нь тохирч авахаар ярьсан байсан. Эхлээд усан бууг нь сарын 1.000.000 төгрөгөөр түрээслэх талаар ярилцаж байсан боловч дараа нь үнэ хөлсөө яръя гэж тохирсон байсан юм 2 ширхэг дизель мотор нь усан буугаа дагалдаж явсан юм. ******* нь миний техникүүдийг түрээсээр авсан боловч одоог хүртэл надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Надад ******* нь Бөмбөгөр суманд ажиллах гэж байгаа л гэж хэлсэн. Яг ажиллах газрынхаа нэрийг хэлээгүй ээ. Надад тийм юм бол яриагүй ээ. Бөмбөгөр суманд ажиллах гэж байгаа л гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөлтэй байх л гэж бодсон 2020 оны 10 дугаар сарын 09, 10-ны үеэр ******* өөрөө Улаанбаатар хотод ирээд надтай уулзаад миний техникүүдийг түрээсээр авахаар ярьж тохироод аваад явсан юм. Тэр үед би болон миний экскаватор трактор хотод байсан. Харин усан буу төхөөрөмж 2 ширхэг дизель мотор зэрэг нь Баянхонгор аймагт байсан юм. Би техникээ *******д өгөхдөө гэрээ байгуулсан байгаа. Экскаватор тракторыг би мотор нь цохичихсон хуучин экскаватор тракторыг хүнээс авч байсан юм. Намайг хүнээс авахад л ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан. Усан буу дизель мотор зэрэг ямар нэгэн бичиг баримт байхгүй ээ. гэхдээ энэ бол миний эзэмшлийн мөн. Би 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр экскаватор  тракторын насос нь эвдэрсэн гэхээр нь би засах гэж очсон байсан юм. Байхгүй ээ Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй ээ... гэх мэдүүлэг  /хх-ийн  180-181/,

8. Иргэний нэхэмжлэгч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн:... “2020 оны 10 дугаар сарын эхээр ******* надтай уулзаад чиний машины; түрээсэлж аваад сар явуулаадахъя гэж ярьсан. Тэгээд би түрээсээр өгөхөөр тохирсон. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 13-ны үеэр би машинаа өгөөд явуулсан. Тэгээд удалгүй цагдаад баригдаад машины чинь астачерыг нь хураалгачихсан гэж надад хэлсэн. Тэгээд нэг их удалгүй би өөр астачер авч очиж машинаа авсан. Миний эзэмшлийн машин мөн. 9070 БНХ дугаартай улаан өнгийн Foton маркийн ачааны машин байгаа. ******* надаас түрээслэхдээ нэг сарын хугацаатай түрээсэлсэн. Түрээсийн хөлс нь нэг сарын 3.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байсан ******* нь миний техникийг түрээсээр авсан боловч одоог хүртэл надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй байгаа. ******* нь надад Бөмбөгөр сумын нутаг Бумбатын ам гэх газарт ажиллах гэж байгаа гэж хэлж авсан. Надад зөвшөөрөл бичиг баримтын талаар юу ч хэлээгүй ээ. Миний машин тэр үед Бөмбөгөр суманд байсан бөгөөд би машинаа *******д 2020 оны 10 дугаар сарын 13-ны үед л өгсөн. 2 хоноод л ******* нь цагдаад баригдсан машины чинь астачерыг нь хураалгачихсан” гэж хэлсэн. Би техникээ *******д өгөхдөө гэрээ байгуулсан байгаа. Миний машинд бичиг баримт байгаа. Надад одоо тээврийн хэрэгслийн гэрчилгээний зураг нь надад байгаа. Тань руу фейсбүүкийн чатаар явуулъя аа Яагаад бүртгэлд байхгүй гэснийг би мэдэхгүй байна. Байхгүй ээ. Би мэдэхгүй ээ Би машиныхаа астачерыг авмаар байна... гэх мэдүүлэг  /хх-ийн  183-184/,

9. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:... Би 3 хоногийн өмнө 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр энэ уурхайд ажиллахаар ирсэн Би энэ уурхайд усан буу төхөөрөмжийг нь ажилдуулдаг. Усан буучаар ажиллаж байгаа юм Би өчигдөр усан бууг нь хоёр цаг ажиллуулсан. Өчигдөр алт олоогүй ээ. Мэдэхгүй ээ. Би *******ыг таньдаг юм тэгээд би “Ажил байна уу” гэж асуусан чинь “Усан буучийн ажил байна хийх үү" гэхээр нь би энд ирсэн юм. Надад сар хүрэхгүй хугацаанд ажиллана гэсэн. Тэгээд цалин нь 800 000 төгрөгийн цалин өгнө гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 /,

10. Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би *******ын уурхайд дизель моторыг- нь асаадаг. Мөн хааяа усан буун дээр нь ажиллаж байсан. Би 2020 оны 10 дугаар сарын 11- ний өдөр тэр уурхай дээр очсон. Тэгээд эхлээд уурхай нь ажиллаагүй байж байгаад 2020 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 2 өдөр ажилласан. Би 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр дизель моторыг нь асааж ажилласан. Маргааш нь усан буун дээр ажилласан. Тэрийг нь би мэдэхгүй ээ. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр усан бууных нь гинж тасраад ажиллаж чадаагүй ээ. Намайг гэдэг хүн л уурхайд ажилд авсан. Сарын 800 000 төгрөгийн цалин өгнө гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүгдээрээ очоод хэд хоног ажиллахгүй байж байгаад 14, 15-ны өдөр ажилласан. Тэгээд 15-ны өдөр цагдаа ирж шалгасан. Мөн ******* гэдэг хүн л намайг ажилд авсан юм. Надад цалин өгөөгүй байгаа. Би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Амаараа л цалингаа тохироод ажилд орсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн  186/,

11. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн:...1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбай нь хуулиар хориглосон талбай, хайгуулын, ашиглалтын лицензийн талбай болон бичил уурхайн зориулалт бүхий талбайтай давхцалгүй байна.

2. Эвдэгдсэн газрын нийт хэмжээ нь 2110м2 буюу 0,21га хэмжээтэй байна.

3. Тухайн газарт үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нь 878 530 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 328 484 төгрөг болж байна.

4. Тухайн газар нь урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан байна.

5. Тухайн газарт үйл ажиллагаа явуулахдаа газрын хэвлийд 5593,5м3 хэмжээтэй нэвтэрсэн байна.

6. Тухайн газар нь голын хамгаалалтын бүсэд ороогүй байна.

7. Тухайн иргэний олборлосон гэх 4,44 грамм алтыг 2020 оны 10 сарын 16-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзвэл 769822.74 төгрөг болох бөгөөд энэ нь тухайн иргэний байгаль орчинд учруулсан 878530 төгрөгийн хохирол дээр нэмж тооцогдох болно. Энэ нь 1 648 353 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-ийн 74/

12. Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лаборторийн: 776/4033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон металл нь 4,44 грамм байна.Манай жин Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан жин байдаг.

2. 776/4033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 4,44 грамм жинтэй, шар өнгөтэй металл нь алт мөн байна.

3. Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу /ISO 11426:2017 / тодорхой стандартын дагуу тогтоодог 4,44 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100 грамм болон түүнээс алтанд сорьцын шинжилгээ хийдэг.

4. 776/4033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 4,440 грамм металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна... гэх дүгнэлт /хх-ийн 66/ болон  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-14/, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 64/, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын 30-4/5065 тоот албан бичгийн хуулбар /хх-ийн 71/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2-р багийн нутаг дэвсгэр Бумбатын ам гэх газарт нэр бүхий иргэний эвдсэн 0.21 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 75-104, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 Шүүхээс шүүгдэгч У.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Бумбатын ам” гэх газар тусгай зөвшөөрөлгүй 2110 м2 буюу 0.21 га хэмжээ бүхий газар ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 878.530 төгрөгийн хохирол учруулсан шүйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч *******, *******, , Г.*******, Б..*******, М.*******, гэрч , нарын мэдүүлэг, Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн: 776/4033 дугаартай дүгнэлт  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч У.Б ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ашигт малтмал эрэх” гэж “ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.6-д ”ашигт малтмал хайх” гэж “эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” хэлнэ гэж нэр томьёог тайлбарласан байна.

Харин уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах” гэж “газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” хэлнэ гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч У.Б ын хувьд газрын хэвлийгээс ашигт малтмал ялган авч олборлосон үйл ажиллагаа явуулсан тул Шүүх түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэж дүгнэсэн болно. 

Шүүгдэгч У.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж,  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.                                                                                                                                            Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад шүүгдэгч У.Б  нь байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал зэрэг 1.207.014 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Мөнх-очирт төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч У.Б  нь  улсын дугаартай иргэний нэхэмжлэгч ийн авто машин, иргэний нэхэмжлэгч М.*******ы улсын дугаартай авто машин болон түүний 4 ширхэг астатчер, иргэний нэхэмжлэгч *******ын улсын дугаартай авто машин, ын улсын дугаартай авто машин, иргэний нэхэмжлэгч Б.*******ын 2 ширхэг мотор зэргийг ашиглахаар түрээсэлсэн бөгөөд дээрх техникүүдийг уг  гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй бөгөөд дээрх техникүүдийг ашиглаж гэмт хэргээ туйлдаа хүргээгүй тул дээрх техникүүдийг иргэний нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

  Харин шүүгдэгч У.Б  нь иргэний нэхэмжлэгч Г.*******аас улсын дугаартай түрэгч ковш 1 ширхэг, Б.*******аас экскаватор  1 ширхэг, усан буу нэг ширхэг зэргийг түрээслэн авч гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж газрын хэвлий ухаж алт олборлосон болох нь нотлогдож байна.

Иймд Шүүхээс иргэний нэхэмжлэгч Б.*******ын гэх экскаватор, усан буу зэрэг нь Б.*******ын эзэмшлийнх гэдэг нь холбогдох нотлох баримт, гэрчилгээ зэргээр нотлогдсон байх хуулийн шаардлага хангаагүй, эзэмшигчийн бичиг баримт байхгүй байгаа тул экскаватор, усан буу зэргийг хураан авч улсын орлого болгож төрийн зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.

Ийм учраас шүүгдэгч У.Б аас экскаватор, усан буу зэргийг үнэлсэн албан ёсны үнэлгээгээр  үнийг нь  гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.*******т олгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Г.******* нь улсын дугаартай түрэгч ковш нь  түүний эзэмшлийн гэж нотолсон бичиг баримтыг хэрэгт хураан авсан тул уг ковшийг иргэний нэхэмжлэгч Г.*******д буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уг техник бусдын өмчлөлд шилжсэн гэж дүгнэж шүүгдэгч У.Б аас уг ковшны үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техникүүдээс Г.*******ы өмчлөл гэж нотлогдсон ковшийг Г.*******д буцаан олгож, шүүгдэгч У.Б аас Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар ковшны үнийг гаргуулах, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаватор, усан буу зэрэг нь иргэний нэхэмжлэгч Б.*******ын өмч гэдэг нь нотлох баримт бичиг баримтаар тогтоогдоогүй тул уг экскаватор, усан буу зэргийг хураан авч төрийн зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэж харин иргэний нэхэмжлэгчид экскаватор, усан буу зэргийн үнийг шүүгдэгч У.Б аас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч У.Б  нь газрын хэвлийд халдаж 4.44 грамм алт олборлосон болох нь тогтоогдож уг алтыг эд мөрийн баримтаар хураан авсан тул  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэж уг алтыг Монгол банкинд шилжүүлж орлогыг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт мөрдөгчөөс хэргийн газрын үзлэг хийхдээ үзлэгийн Явцыг бичиж СД-д буулгасан тул уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэж, шүүгдэгч У.Б ын эзэмшлийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг эзэмшигч У.Б д буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Б  нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Б  нь урьд шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын гэмт хэргийн мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                                                                                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт У.Б ыг  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч  овогт У.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч У.Б д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч У.Б  нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч У.Б  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч У.Б ын гэмт хэрэг үйлдэж олсон 4.44 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг алтыг Монгол банкинд тушааж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч У.Б  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан экскаватор, усан буу зэргийг хураан авч Төрийн зохих байгууллагад шилжүүлж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч У.Б ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5149 улсын дугаартай ковшийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг ковшийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.*******д буцаан олгосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Б аас ковшны үнэ зургаан / 6.000.000 / төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Б аас экскаваторын үнэ арван сая таван зуун мянган / 10.500.000 / төгрөг, усан бууны үнэ таван зуун мянган / 500.000 / төгрөг нийт арван нэгэн / 11.000.000 / сая төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.*******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт иргэний нэхэмжлэгч ийн эзэмшлийн улсын дугаартай авто машин, Б.*******ын эзэмшлийн 2 ширхэг цахилгаан үүсгүүр мотор, М.*******ы улсын дугаартай авто машин болон түүний 4 ширхэг астатчер, *******ын эзэмшлийн улсын дугаартай авто машин, ын улсын дугаартай авто машин зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээр авто машин техник хэрэгслүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь тус тус хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч У.Б ын эзэмшлийн 42 инчийн зурагт, гар утас зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч У.Б д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хэргийн газрын үзлэгийг бичиж хуулбарласан СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч У.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ