| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/035 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Х.Өрен / онлайнаар /,
Нарийн бичгийн дарга: Г.Цогдэлгэр,
Орчуулагч: А.Зерде,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ******* / онлайнаар /,
Шүүгдэгч: Ж.Д , түүний өмгөөлөгч С.Нургайып / онлайнаар / нарыг оролцуулан тус Шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өренөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014001610251 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овгийн ын *******, / Регистрийн дугаар: / /-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Баянхонгор аймгаас Байдрагийн гүүр орох чиглэлийн асфальтан хучилттай зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчиж, осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч ******* нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний бие өөрийн улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Улаанбаатар хот руу адуу, үхрийн арьс, шир ачиж 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байх туслах жолооч болох ийн хамт 11 цагийн орчимд гарсан юм. Улаанбаатар хот руу явж байх замд буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр Байдрагийн гүүр орох замд уруудахдаа 2 дугаар араанд хийгээд явж байхад пад гээд дуу гарах шиг болсон ба тоормос дээрээ гишгэхэд машин зогсохгүй байсан. Тэгээд туслах жолооч эд машины торомз ажиллахгүй байна. Машин зогсохгүй юм шиг байна гэж хэлэхэд тэрээр надад тормозоо гишгээд үз гэж хэлэхээр нь би түүнд тормозоо гишгээд тормоз барихгүй байна гэж хэлсэн. Би тормозоо гишгээд машинаа зогсоох гэж ирж байхад чанга чимээ гарсан бөгөөд би туслах тал руугаа харахад машинаас үсэрчихсэн байсан. Дараа нь машин зогсох шинжгүй байхаар нь би ч гэсэн машинаас машины хаалгаар үсэрчихсэн. ... Замд Говь-Алтай аймгийн цагдаа зогсоож шалгах үед тэрээр надад машины хойд гэрэл асахгүй байна гэж хэлээд энэ үндэслэлээр 20.000 төгрөгөөр торгуулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 212-213 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д ын мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй, Гэхдээ би өөрөө машинаа барьж явсан, миний хажууд байсан, тоормоз бариагүй гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр талийгаач ******* хоёр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу гараад талийгаач эхнэртэйгээ утсаар ярихдаа замдаа гараад явж байна, ачаа жаахан өндөр хүнд ачаатай болчихлоо гэж ярьсан гэсэн. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шөнө 02 цагийн үед *******ын ар гэрээс дүү нь болох ******* нь манай эгч рүү залгаад танай ах манай дүүгийн машиныг жолоодож яваад аваарт орсон байна. ******* хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна. Танай ах хэргийн газарт байхгүй байна бид нар Баян-Өлгий аймгаас гарах гэж байна танайхаас гарах хүн байна уу? Бас *******ыг сумаас аймгийн төв рүү хүргэхэд мөнгө хэрэгтэй болоод байна гэж ярьсан юм байна лээ. Тэгэхээр нь бид нар за ямар ч байсан ах амьд байгаа юм байна, осол гараад айж сандраад нэг тийшээ гүйсэн байх гэж бодоод би ах *******ийн хамт Баян-Өлгий аймгаас гарсан. Бид аймгаас гараад 70 км гаруй газар явж байхад манай эгч бидний утас руу холбогдож ийг нас барсан гэж байна. Сая цагдаагийн газраас нь залгаад хэлж мэдэгдсэн гэхээр нь би *******ийг үлдээгээд тийшээ өөрөө явсан. Осол гарсан шалтгааныг бид мэдэхгүй ч анх хамт явсан гэх жолооч нарын хэлснээр *******ын машины тормоз алдаад осол гарсан гэсэн мэдээлэл өгсөн юм. Харин Ж.Д Баян-Өлгий аймагт ирсэнийхээ дараа манай гэрт ирэх үеэр бидэнд машиныхаа накладыг аймгаас гарахаас өмнө сольж гарсан, тэгээд аймгаас гараад Хонгио гэх газарт очиход наклад халаад зуураад байхаар нь тормозныхоо боолтыг сулласан. Тэгээд Говь-Алтай аймаг өнгөрөөгөөд тормозоо дахиад янзалсан гэсэн. Нийт 3 удаа тормозныхоо накладыг янзалж явсан гэж өөрөө хэлсэн. Мөн Олон овоо гэх даваагийн наана 4 дүгээр араагаар гарсан гэж хэлж байсан. Тэгээд уг даваагаас уруудах үед машиныхаа тормоз нь ажиллахгүй байхаар нь талийгаач эд тормоз ажиллахаа байлаа гэж хэлэхэд манай ах зогсох байх, тормозны хий байна уу, сайн гишгэж үз гэж хэлээд талийгаач машины цонхоор хараад араас гал гарах шиг боллоо цог үсэрч байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд хоорондоо ярилцаад амь амиа бодъё гэж хэлээд эхлээд манай ах үсрээд дараа нь би үсэрсэн гэж тэрээр өөрөө хэлж байсан. Ж.Д нь осол гарсны дараа өөрөө зам дээр гарч замын унаанд сууж эмнэлэгт хүргэгдсэн. Тэрээр тэр үед хамт явж байсан туслах жолоочоо хайж олоогүй гэсэн ...” гэх мэдүүлэг/хх -ийн 204-205/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: Талийгаачийн төрсөн дүү нь байна. Миний ах ослоос болж нас барсан нь жолооч ын хариуцлагагүй байдлаас болсон болохоор гомдолтой байна. Баян-Өлгий аймгаас гараад явах замдаа накладаа 2 удаа сольж байсан. Төв суурин газар бараадаж машинаа янзлуулах арга хэмжээ аваагүй. Машины ачааны хэмжээ болон савлагааг тооцоогүй. Говь-Алтай аймгийн постод торгуулсан нь ачаа өндөр гээд жолооч нарт ярьсан байдаг. Машин нь зогсох боломжгүй болсон гэдгийг мэдээд ярилцаад үсэрсэн гэдгээ ах дүү нартаа хэлсэн байдаг. Манай ах машинаас үсрэх хүн биш. Жолооч нь хамт явсан хүнээ орхиж хэргийн газраас замын унаанд дайгдаж хот суурин газар бараадсан байдаг. Хэрэв анхан шатны тусламж үзүүлсэн бол манай ах өдийд амьд байх байсан. Ухаан санаа эрүүл байсан гэдгийг Бөмбөгөр сумын сувилагч мөн замд нь дайгдсан жолооч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Би ахынхаа амь насыг мөнгөөр үнэлээгүй зөвхөн бодит гарсан хохирол нь энэ байгаа. ч дахин цаашид мөнгө төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Манай ах ч бас өр зээлтэй хүн гэтэл одоо эхнэр 3 хүүхдэд нь бүх ачаа нь үлдлээ. Ийм учраас холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авч өгнө үү. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй байгаагаа хэлмээр байна гэв.
5. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Баян-Өлгий аймгаас ******* талийгаач хоёр өөрсдийнхөө машинтай харин би болохоор ******* гэж дууддаг залуугийн хамт хоёр тусдаа машинаар малын арьс ачиж гарсан. Тэгээд Байдрагийн гүүрний хоолны газар түрүүлж ирээд машиндаа унтаж байхад шөнө 03 цагийн үед хоёр цагдаа ирээд чамтай хамт явж байсан машин дээр унасан байна, жолоочийг нь сумын төв рүү эмнэлэг рүү авч явлаа хажууд нь хамт явж байсан нэг хүн нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би замын унаа тосож байгаад унаанд дайгаад унасан машин дээр очсон. Намайг очиход 2 цагдаа байсан машин нь замын хажуу руу унасан байдалтай талийгаач унасан машинаас 300 метрийн зайд замын хажуугийн даланд цус алдсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд нөгөө хоёр цагдаа нас барсан байна гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Намайг асуухад хоёулаа явж байгаад хамт явж байсан хүн нь эхлээд үсрээд дараа нь өөрөө үсэрсэн гэж хэлсэн. Манай сувилагч *******д тооромзгүй болсон гэж хэлсэн гэсэн. Өөрөө өвдөлтөндөө их зовиурлаад ерөөсөө юм ярихгүй байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/
7. Гэрч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Өчигдөр би жижүүртэй байсан. Тэгээд 02 цаг 50 минутанд нэг хүн ирээд осолд орсон хүн авч ирлээ замд явж байхад машин унасан байна гэж хэлсэн. Тэгээд би шууд эмч рүү залгаад осолд орсон хүн ирлээ ороод ир гэсэн. Тэгээд эмч 02 цаг 57 минутанд ирээд тэр осолд орсон хүнд үзлэг хийсэн. Осолд орсон ******* гэдэг хүний биеийн байдал нь хүнд байсан учраас анхны тусламж үзүүлээд Баянхонгор аймаг руу явуулсан. ... Байдрагийн гүүрний цаана байдаг уруу газар тоормоз барихгүй байсан. Тэгээд надтай хамт явж байсан хүн үсрээд араас нь би үсэрсэн гэж хэлсэн. Өөр зүйл бол хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/
8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний бие 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байх шиг санагдаж байна. Ж.Д ын машинд Улаанбаатар хот руу хүргүүлэхээр 600 /зургаан зуу/ ширхэг үхрийн арьс ачуулсан. ... Миний Ж.Д ын машинд ачуулсан гэх 600 ширхэг үхрийн арьс шинээр нядалсан үхрийн хөлдөөсөн арьс байсан. 300 ширхэг нь монгол үхэр, 300 ширхэг нь сарлаг үхрийн арьс байсан. ... Ж.Д миний ачуулсан 600 ширхэг арьсыг машиныхаа толгой хэсэгт ачсан ба машиныхаа толгой хэсэгт миний ачуулсан арьснаас өөр хүний ачааг ачаагүй. Миний ачуулсан ачааг ачихад машиныхан кузовоос дөнгөж давсан ойролцоогоор 40-өөд см өндөр гарсан. Харин чиргүүлд нь хичнээн хэмжээний ачаа ачсаныг би мэдэхгүй хараагүй болно... гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 /
9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Ж.Д ын машинд 600 ширхэг сарлаг үхрийн арьс, 103 ширхэг монгол үхрийн арьс, 512 ширхэг адууны арьс тус тус ачуулсан. Тэрээр миний ачуулсан уг үхэр, адууны арьсыг машиныхаа чиргүүлд ачуулсан. ... Ж.Д ын машины чиргүүлд миний ачуулсан арьс, ширийг ачуулахад чиргүүлийн урд хэсэгт кузовоос 1 метр гаруй өндөр ачигдсан байсан ба чиргүүлийн сүүл хэсэг рүү намхан буюу бага ачигдсан байсан. Өөрөөр хэлбэл налуу хэлбэртэй болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/
10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Ж.Д ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цаг 50 минутад 20.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авсан. Гэхдээ яг тухайн тээврийн хэрэгсэлд юу нь бүрэн бус байсныг нь сайн санахгүй байна. Тухайн үед ачиж явсан ачааны хэмжээ, өндрийг нь сайн санахгүй байна. Хэрэв ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 50.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авах байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 84/
11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг:
.... Талийгаач ******* аймгаас Улаанбаатар хот руу гарч явж байна гэж нэг удаа залгаж маргааш нь Говь-Алтай аймгийн цаана Бөмбөгөр гэх газарт машины дугуй хагарчхаад дугуй сольж байна би дахиад залгана гэж ярьсан. Энэ үед би өөрөө залгасан ба тэрээр хэсэг хугацааны дараа мессенжер /видео/-ээр залгаж орж ирэхэд миний гар утсыг хадам дүүгийн 3 настай хүүхэд барьж сууж байсан ба талийгаач уг хүүхэдтэй ярьж байсан. Би тэр үед түүнтэй яриагүй болно... гэх мэдүүлэг /хх-ийн 80/
12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... түүнтэй хамт хот руу явахаар болж гэрээс гарах үед манай гэрт ирээд явсан бөгөөд тэр үеэр машинд ачсан ачаа хүнд болчихлоо гэж хэлж байсан. Дараа нь Баян-Өлгий аймгаас гарсны дараа Хонгио гэх газарт очих үед би түүний утас руу холбогдож тэдний хаана очсоныг асуухад тэрээр Хонгиод ирлээ, машины дугуй хагараад түүнийг солилоо гэж хэлж байсан. Ер нь *******ын машин нь аймгаас гараад л эвдэрсэн. Осол гарсан дараа ч ******* манай гэрт ирэх үед бидэнд замд машин хэд хэдэн удаа эвдэрч машиныг янзалсан мөн Говь-Алтай аймагт очиж торгуулсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 206-207/
13. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн:
1. Талийгаач *******ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. Талийгаач нь гавал, тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
3.Талийгаач *******ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач *******ын цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд промилли спиртийн агууламж илрээгүй, ходоодны шингэнд 0.9% промилли спиртийн агууламж илэрсэн болно. Согтолтын хэмжээг цусан дахь промилли спиртийн хувь хэмжээгээр тогтооно. Талийгаачийн цус нь А (II) бүлгийн харьяалалтай байна... гэх дүгнэлт /хх-ийн 98-101/
14. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн:
1. Тухайн зам тээврийн осол нь Норд Бенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Д /РД:ВЗ72100151/-ын буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна.
Тухайн “Норд Бенз” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачиж явсан 3000 ширхэг үхрийн шир буюу арьсны нийт жинг мэргэжлийн байгууллагаар тооцон гаргуулах шаардлагатай. Уг тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ дээрх бүх жингийн тодорхойлолт нь 35,600 кг даацтай гэж заасан байна. “Бүх жин” гэж тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жинг чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно.
Гэрчийн мэдүүлэг дээр Говь-Алтай аймгийн замын хөдөлгөөний хяналтын постон дээр ачаа өндөр байна гэж торгуулсан гэх боловч Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шүүн шалгахад 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 13.50 цагт цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.7 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар торгосон байна.
Тээврийн хэрэгслийн бүхээг дотор зорчин явсан зорчигч овогт гийн нь нас барсан нь зам тээврийн ослоос болоогүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1.а/ Хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх. 6.2.в/ Тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх. буух, суух, ачаа ачих, буулгах, цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг хориглоно гэсэн тус тус заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Тухайн зам тээврийн осолд замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
3.Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн нэгдсэн сангаас зам тээврийн осолд холбогдсон жолоочийн лавлагааг шүүж үзэхэд овогт Ж.Д /РД:/-нь жолоочийн №257370 дугаартай ВССЕD ангилалын хучинтэй үнэмлэхтэй байна.
4. овогт Ж.Д /РД:/-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн тус тус заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна... гэх дүгнэлт /хх-ийн 127-128/
15. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шинжээчийн:
1. Замын цагдаагийн тасгийн шинжээчийн бүрэлдэхүүн Эрүүгийн 201400161 дугаартай хавтас хэрэгт авагдсан нотлох баримттай уншиж танилцахад урьд гаргасан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбалын 17 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбалын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үндэслэлтэй гэж үзэж байна гэх дүгнэлт /хх-ийн 136/
16. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар шинжээчийн:
MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг солгон МNS5011:2003 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан уг тээврийн хэрэгслүүдийг Өлгий сумын 6-р багт байрлах иргэн Ж.Д ийн хашаанд шалгаж үзэхэд:
1. улсын дугаартай NORTH BENZ ND1255 маркийн ачааны автомашин нь LBZF46GB0BA043979 арлын дугаартай,2011 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2011 онд орж ирсэн, BZ 9402ТD маркийн улсын дугаартай чиргүүл нь LA9815022BANM2001 арлын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн.Монголд 2011онд орж ирсэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4-р багийн оршин суугч дугаарын регистртэй, утасны дугаартай овогтой *******ийн эзэмшлийн өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслүүд зам тээврийн осолд орж онхолдсоны улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна. Үүнд:
- Тээврийн хэрэгслийн арал бүхэлд мушгирч, гажсан
- Автомашин болон чиргүүлийн урд тэнхлэгүүд салж.тасарч унасан
- Тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн тэвшнүүд салсан
- Кабин хэв гажиж гаднах толинууд хагарсан
2. улсын дугаартай NОRТH ВЕNZ ND1255 маркийн ачааны автомашин болон BZ9402TD маркийн улсын дугаартай чиргүүлд үүссэн эвдрэл гэмтлүүд нь тухайн тээврийн хэрэгслүүд онхолдсоны улмаас үүссэн байна
3. Тээврийн хэрэгслүүдийн жолооны механизм болон тоормосны систем нь бүрэн
ажиллагаатай эсэх, ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан эсэх, уг эвдрэл нь осол болох үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.
4. Тээврийн хэрэгсэл 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Техникийн хяналтын төвд үзлэгт орж "тэнцсэн” дүнтэй дүгнэлт гарсан байна.
5. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 120-123/
17. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн:
1. Ж.Д ын биед тархи доргилт, баруун мөрний үений мултрал, нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зулай, дух, хамар, хацар, чамархай, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 114-115/
18. Хэргийн газрын үзлэг, хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-17/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-21/, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 102/, шинээр шүүгдэгчийн өмгөөлөгч 7 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Д нь улсын дугаартай, “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”.гэсэн заалтыг зөрчсөн болох нь шүүгдэгч Ж.Д ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие өөрийн улсын дугаартай, “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Улаанбаатар хот руу адуу, үхрийн арьс, шир ачиж 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байх туслах жолооч болох ийн хамт 11 цагийн орчимд гарсан юм. Улаанбаатар хот руу явж байх замд буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр Байдрагийн гүүр орох замд уруудахдаа 2 дугаар араанд хийгээд явж байхад пад гээд дуу гарах шиг болсон ба тоормос дээрээ гишгэхэд машин зогсохгүй байсан. Тэгээд туслах жолооч эд машины торомз ажиллахгүй байна. Машин зогсохгүй юм шиг байна гэж хэлэхэд тэрээр надад тормозоо гишгээд үз гэж хэлэхээр нь би түүнд тормозоо гишгээд тормоз барихгүй байна гэж хэлсэн. Би тормозоо гишгээд машинаа зогсоох гэж ирж байхад чанга чимээ гарсан бөгөөд би туслах тал руугаа харахад машинаас үсэрчихсэн байсан....” гэх мэдүүлэг, гэрч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Өчигдөр би жижүүртэй байсан. Тэгээд 02 цаг 50 минутад нэг хүн ирээд осолд орсон хүн авч ирлээ замд явж байхад машин унасан байна гэж хэлсэн. Тэгээд би шууд эмч рүү залгаад осолд орсон хүн ирлээ ороод ир гэсэн. Тэгээд эмч 02 цаг 57 минутад ирээд тэр осолд орсон хүнд үзлэг хийсэн. Осолд орсон ******* гэдэг хүний биеийн байдал нь хүнд байсан учраас анхны тусламж үзүүлээд Баянхонгор аймаг руу явуулсан. Байдрагийн гүүрний цаана байдаг уруу газар тоормоз барихгүй байсан. Тэгээд надтай хамт явж байсан хүн үсрээд араас нь би үсэрсэн гэж хэлсэн. Өөр зүйл бол хэлээгүй...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд жолооч Ж.Д нь улсын дугаартай NORTH BENZ ND1255 маркийн ачааны автомашиныг жолоодож Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр туслах жолооч болох ийн хамт Улаанбаатар хот руу явж байх замд буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр Байдрагийн гүүр орох замд уг авто машины тоормоз бариагүй буюу тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс авто машин зогсолгүй уруудаж үүний улмаас машин дотор байсан ******* машинаас үсэрч унаж гавал, тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч С.******* нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 132 дугаар дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 17, 30 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Д ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Д нь өөрийн эзэмшлийн авто машины тоормозны бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс уруу замд авто машин зогсоогүй үүний улмаас машин хүн үсэрч нас барсан нь шүүгдэгч Ж.Д ын авто машины бүрэн бүтэн байдлаа хангаагүй эс үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзлээ.
Өөрөө хэлбэл машины тоормоз бүрэн бүтэн байгаа, барьж байгаа эсэхийг шалгаагүйгээс авто машин унах нөхцөл бүрдсэн, уг авто машины унах нь гэж амиа аврах зорилгоор хохирогч ******* үсэрч нас барсан үйлдэл нь жолооч Ж.Д ын бүрэн бүтэн байдлаа хангаагүй буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан болгоомжгүй гэм буруутай эс үйлдэл байна гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ийн дүү ******* мэдүүлэхдээ оршуулганы зардалд 10 сая төгрөг авсан нэхэмжлэх зүйлгээ илэрхийлсэн боловч хүний амь нас хохироосонд нь гомдолтой байгаа талаар мэдүүлсэн байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нөхөн төлсөн бөгөөд хөнгөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар гарсан тохиолдол бүрд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялыг тэнсэх зохицуулалтыг шүүхээс огт хэрэглэх ёсгүй гэж ойлгохоор өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэр, гэм хорын хэмжээг үл харгалзан шүүх заавал хорих ял шийтгэл оногдуулах үүрэгтэй гэж өрөөсгөл дүгнэлт хийж болохгүй гэж үзсэн болно.
Иймд Шүүхээс шүүгдэгч Ж.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Ийм учраас шүүгдэгч Ж.Д ид Эрүүгийн хуулийн тусгай ангид 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөгдөж байгаа зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Д нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд байнга оршин суух хаягтай байх тул түүнийг Эрх бүхий байгууллагын хяналтад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвөөс тодорхой хугацаагаар явахыг хориглож уг ялыг эдлүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Д нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвөөс гарч явахгүй байна гэж ойлгох нь зүйтэй бөгөөд харин эрх бүхий байгууллага ялтныг хяналтдаа байлгаж ялыг эдлүүлэхэд хяналт тавьж хэрэгжүүлж, эрх бүхий байгууллага нь Шүүхийн шийдвэргүйгээр ялтныг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвөөс гаргах эрхгүй гэж ойлговол зохино.
Хэрэв шүүгдэгч Ж.Д нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвөөс гарч явсан бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг анхаарах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ж.Д ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг зорих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар авто машины дугуй хоёр ширхгийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг дугуйг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, хохирогчоос гаргаж өгсөн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Шүүгдэгч Ж.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Харин хэрэгт шүүгдэгч Ж.Д ын Монгол улсын иргэний үнэмлэх нэг ширхэг, тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн 257370 дугаартай үнэмлэх нэг ширхэг зэргийг хамт ирүүлснийг иргэний үнэмлэхийг эзэмшигч Ж.Д ад буцаан олгож жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ын лицензийн төвд хүргүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
хэрэгт шүүгдэгч ийн тээврийн хэрэгсэл жолоодох 996721 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахаар шилжүүлэхээр Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Д нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн Ж овогтой Д ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч овгийн овогтой *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Д ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас нэг / 01 / жилийн хугацаагаар явахыг хориглож, уг ялтанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Д нь зорчих эрхийг эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Д ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авто машины дугуй хоёр ширхгийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг дугуйг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шүүгдэгч Ж.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ж.Д ын Монгол улсын иргэний үнэмлэх нэг ширхэг, тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн 257370 дугаартай үнэмлэх нэг ширхэг зэргийг хамт ирүүлснийг иргэний үнэмлэхийг эзэмшигч Ж.Д ад буцаан олгож жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ын лицензийн төвд хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Д ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Д ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ