Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004940023 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: *******-тай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр таксинд явж байх үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 78 дугаар байрны гадна ыг буулгахдаа ын барьж байсан Х*******ын эзэмшлийн Самсунг А-30 маркийн гар утсыг машинд нь гээгдүүлсэн байсныг олж уг гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт   холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б йн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 11 дүгээр сард машинтайгаа таксинд явж байгаад 4 залууг 78 дугаар байрны гадаа буулгаад дахин өөр хүн аваад явж байхад тэр хүн миний хажууд сууж явж байгаад энд гар утас байна гэхээр нь түүнийг аваад машины урд хайрцагт хийсэн. Тэгээд гэртээ очоод гар утас олсон гэж хэлээд 2 хоногийн дараа би эхнэрийнхээ барьдаг дугаарыг уг утсанд хийгээд барьж байгаад 2020 оны 12 сарын 05-ны өдөр хөдөө явахдаа эхнэртээ үлдээгээд явсан. Тэгээд 2020 оны 12 сарын 10-ны үед эхнэр над руу яриад цагдаагаас намайг дуудаж байна гэхээр нь би 2021 оны 01 сарын 18-ны өдөр хөдөөнөөс ирээд 2021 оны 01 сарын 19-ний өдөр уг утсыг эзэнд нь буцаан өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ:  Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч Х*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 11 сарын 06-ны өдөр манай нөхөр хөдөөнөөс ирээд миний эзэмшлийн Самсунг А-ЗОs маркийн гар утсыг аваад явсан. Тэгээд орой гэртээ ирэхдээ манай нөхөр архи уусан согтуу байсан бөгөөд миний гар утсыг хаясан гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа олж авахаар цагдаад гомдол гаргасан.. Би утсаа буцаан авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 11 дүгээр сард манай нөхөр Б.Б  таксинд явж байгаад гар утас оллоо гээд цэнхэр өнгийн Самсунг А-30 маркийн гар утас гэрт авчирсан. Тэгээд миний Юнителийн дугаарыг уг утсанд хийж барьж байгаад 2020 оны 12 дугаар сарын эхээр манай нөхөр хөдөө Баянцагаан сум руу мал руугаа явахдаа утсаа надад үлдээсэн. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаагаас над руу яриад ирж мэдүүлэг өг гэсэн би тухайн үед хүүхэд харах хүнгүй ирж чадахгүй байж байгаад оны дараа ирж мэдүүлэг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-31/

5. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Есөн-Эрдэнэ зах дээр явж байгаад зүс таних 3 залуутай таараад биллиард биллиард тоглохоор болоод такси бариад 78 дугаар байрны гадна хүргүүлсэн. Тэгээд биллиардын газарт ороод гар утсаа гээгдүүлснээ мэдсэн. Миний хаясан гар утас нь манай эхнэр Х*******ын гар утас байсан. Би тэр өдөр бага зэрэг архи уусан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

6. Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 477 дугаартай шинжээчийн:

1. Самсунг А-ЗОs маркийн гар утас 500,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 11-12/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  зүгээс гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй торгох ялын доод хэмжээг оногдуулах талаар дүгнэлт гаргасныг дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б. ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр таксинд явж байх үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 78 дугаар байрны гадна ыг буулгахдаа ын барьж байсан Х*******ын эзэмшлийн Самсунг А-30 маркийн гар утсыг машинд нь гээгдүүлсэн байсныг олж уг гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Х*******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б йг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Б ийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн  сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б. ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б  нь шийтгэгдэж байсан эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                     

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Б.Б йг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Б.Б йг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Б.Б ар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Б  нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ