Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,

Хохирогч: Б.У , түүний өмгөөлөгч Д.Мэндээ,

Шинжээч: ,

Шүүгдэгч:П.С , түүний өмгөөлөгч С.Должинсүрэн, П.Адьяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000350 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  овогт ын *******, / Регистрийн дугаар:/-тай, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.С ид нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баянхонгор аймгаас Улаанбаатар чиглэлийн асфальтан хучилттай замд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд улсын дугаартай Приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Фургон маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн Б.У ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч П.С идын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...   2020 оны 06 дугаар сараас хойш Өвөрхангай аймгаас Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд ирж ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өглөө Өвөрхангай аймаг руу буцахаар болоод Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас өглөөний 10 цагийн орчимд байх би өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ын хамт гарсан юм. Тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодсон юм. ын хувьд хажууд суугаад явж байсан. Баянхонгор аймаг орж ирээд гүүрний постоос гараад Өлзийт сумын наад талд байх гүүрнээс 3-5 орчим км-ийн зайнд байх фургон маркийн тээврийн хэрэгслийн араас нь очиж мөргөөд замаас гараад зогссон юм. Тухайн үед би 90 гаран км цагийн хурдтай явж байсан юм. Яг нарийн сайн мэдэхгүй байна. Бид нарыг явж байхад тухайн фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан хүмүүс гэнэтхэн хажуу тийшээ огцом эргэсэн юм. Тэгээд араас нь зогсоож чадахгүй очиж мөргөсөн юм. Зогсоох арга хэмжээ авах гэсэн боловч амжаагүй юм. Хажуугаар нь орж гүйцэт түрүүлэх гэж байгаад араас нь орж мөргөсөн юм. Тэдгээр хүмүүс эргэхдээ дохио өгч эргээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С ид мэдүүлэхдээ: Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Би 3 сар цагдан хоригдох хугацаанд буруугаа ойлгож байгаа. Энэ эгчид мөнгө нэмж өгөх гэсэн хүсэлттэй байгаа гэв.

3. Хохирогч Б.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 40 минутын Хаан банкны гэх амралтын газар руу жолооч *******, монитор ******* бид гурав улсын дугаартай фургон машинаар гарч явсан. ******* жолоо барьж, ******* жолоочийн хажуугийн суудал дээр би бүхээг хэсгийн ар талын суудлын урагшаа харсан жолоочийн ард талын суудал дээр сууж явсан. Ингээд буцаад аймгийн постоор гарч Өлзийт сум руу явж 13-15 км явж байгаад машин гэнэт эргэх шиг болсон би машин дотор эргээд нэг мэдэхэд би зүүн талаараа цонх мөргөөд гадагш шидэгдсэн. Би гадаа бөгсөн биеэрээ нэлээд доргилт аваад унаад хэвтэж байтал манай жолооч ******* намайг цээжээр өргөөд сэгсрээд байсан. Би болон , ******* нар ажилтай явж байсан учраас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирж аарцаг 4 яс хугарсан, бүсэлхий 1 дүгээр үе цуурсан, элэгний цус хуралттай, уушиг аарцаг, хэвлий хөндийд цус хуралттай оноштойгоор хэвлий цээжний тасагт хэвтэн эмчлүүлж байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 14-15/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У  мэдүүлэхдээ: 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажлаар сум руу явж байгаад авто осолд орсон. Тухайн үед авто осолд орж байгаагаа ойлгоогүй. Машин зөөлөн эргэх шиг болсон чинь мөргөлдсөн. Миний хувьд түргэн дуудаад ирсэн. Тухайн үеийн нөхцөл байдлыг санахгүй байна. Миний бие аарцагны ясны хугарал, нурууны 1, 2 дугаар үеийн хугарал, дотуур цус алдалттай гэсэн оноштойгоор Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэгдсэн. Тэгээд харсан чинь зүүн талын аарцгийн яс хугараад зөрсөн байна гэсэн. Нуруундаа болон аарцагтаа хадаас хадуулсан байгаа. Ослоос хойш би 100 хувь хүний гарт орсон. Манай ээж намайг асрахын тулд ажлаасаа цалингүй чөлөө авч намайг харж эхэлсэн. Би залуу гэр бүлийн хувьд ойрын хугацаанд хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байсан. Би ойрын хэдэн жилдээ жирэмслэх боломжгүй. Өөрөөрөө төрөх боломжгүй болсон. Одоо миний зүүн талын хонго, гуя, бэлэг эрхтэн зүүн талаараа мэдээ байхгүй. Анхан шатны шүүх хурлаас миний эмчилгээний төлбөрийн 30 хувь нь олгогдсон. Одоо 6.382.000 төгрөгийн хохирлын баримт бүрдүүлээд нэхэмжилж байгаа гэв.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай дүү ******* над руу залгаад би аваарт орсон хот руу явж хагалгаанд ор гэсэн гэхээр нь би юуны хагалгаанд орох гэж байгаа талаар асуухад аарцагны  хагалгаа гэсэн өөр зүйл бол хэлээгүй. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн үед хотод ирчихлээ гэсэн тэгээд гэрийнхэнтэй хамт гэмтэл дээр ирсэн. Манай дүү аарцаг, нуруундаа гээд 2 хагалгаанд нэг зэрэг орсон. Одоо хэвтэрт байгаа байнгын эмчилгээтэй байгаа. Эмчилгээ хийлгэсэн болон бусад эмийн зардал нь нийтдээ 2,632,000 төгрөг. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь нөхөр, эгч 2 нь ажлаасаа цалингүй чөлөө авч асарсан гэх нийт 1,020,000 төгрөг, мөн манай ээж дүүг асарна гээд ажлаасаа гарсан ямар ч байсан 6 сар дүүг харна гэсэн 6 сарынх нь цалин нь 3.664.296 төгрөг. Цаашид ойрын хугацаанд гарах болон эмнэлгээс зайлшгүй хийлгэх шаардлагатай гэсэн зүйлүүдийг тооцоолбол 2,365,000 төгрөг болж байгаа. Гомдолтой байна. Эмчийн магадалгаагаар 75%-ийн хөдөлмөрийн чадвараа алдсан гэж гарсан. Цаашид гарах зардал гэх мэт бүх зүйлүүдийг тухай бүрд нь нэхэмжлэх болно. Мөн одоо ойрын хугацаанд хийлгэх шаардлагатай гэсэн эмчилгээнийх нь зардлыг хурдан барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг / хх-ийн 40-41/,

6. Иргэний нэхэмжлэгч Д.*******ы мөрдөн байцаалтад өгсөн

“...Тээврийн хэрэгсэлд хойд талын хаалганы доод хэсэг урагдаж цөмөрсөн түүнийг 270.000 төгрөгөөр, урд талын хаалга гажиж зай үүсэж цөмөрсөн байсан түүнийг 100.000 төгрөгөөр, хойд буферийг 30.000 төгрөгөөр, хойд талын заалны том шилийг 20.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

7. Д.*******ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн

...Миний бие 1995 оноос хойш одоог хүртэл Мэдээлэл, холбооны сүлжээний газарт жолоочоор ажиллаж байна. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Мэдээлэл, холбооны сүлжээний газрын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Мэдээлэл, холбооны сүлжээний газрын төвөөс хүмүүс ирнэ гэхээр нь тэд нарыг хүлээж авах амралтын газартай ярья гээд манай ажлын газрын нярав Б.У , цахилгаан тэжээлийн монтёр Г.******* бид гурав Өлзийт сумын наана байх амралтын газар луу явж байсан юм. Тээврийн хэрэгслийг би жолоодоод Б.У  хойно суугаад, Г.******* миний хажууд суугаад явж байсан юм. Тэгээд замдаа явж байгаад амралтын газар луу эргэдэг хэсэг дөхөхөөр нь толь руугаа харсан чинь нэлээн зайтай хэсэгт араас тээврийн хэрэгсэл ирж байсан юм. Тэгэхээр нь дохиогоо өгөөд шороон зам руу салдаг хэсэг рүү /жуулчны бааз руу/ эргээд тонгойж шороон зам руу орж байсан чинь нэлээн хурдтай тээврийн хэрэгсэл араас орж ирж мөргөсөн. Тэгэхэд би хонхор луу уруудаж байсан мөн араас машин ирж мөргөсөн болохоор машины урд тал их гозойж, тонгойгоод асфальтан зам руу эргэж харж зогссон юм. Тэгээд дотор байсан хүмүүс яасан бүгд зүгээр үү гэсэн чинь хойно сууж байсан ******* алга байсан. Тэгэхээр нь буугаад харсан чинь машины арын цонхноос гадагшаа шидэгдсэн байсан. Тэгээд цагдаагийн газарт болон эмнэлэгт дуудлага өгсөн юм. Эргэх газар ойртсон мөн тус газар нь доошоо нэлээн тонгойж орохоор газар байсан учир хурдаа хасаад явж байсан юм. Бид нар анхнаасаа тус жуулчны бааз руу явж байсан юм. Өөрөөр хэлбэл нэгэнт очих газар тодорхой байсан учир би огцом эргээгүй юм. Тухайн газарт шууд эргэхэд эрсдэлтэй учир би тоормосоо гишгээд эргэсэн юм. Хойно яваа хүмүүс ерөөсөө урд талаа сайн харж яваагүй байх учир нь дохионы гэрлийг хардаггүй юм аа гэхэд хурдаа хасаж байгаа тээврийн хэрэгслийг мөн тоормос гишгэхэд гэрэл асаж байгаа ба тэдгээрийг ажиглах, харах боломжтой байсан. /Араас ирж мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч/. Манай машины хойд талын куфер, урд хаалга, кабины хажуу талын бөөр зэрэгт нь эвдрэл үүсэн. Тус хэрэгт цаашид хохирогчоор оролцох албан тушаалтныг дарга томилох байх тус хүн л эвдэгдсэн зүйлсийг хэдэн төгрөгөөр үнэлэх талаар мэдүүлэх байх. Өөрөөр хэлбэл үүссэн, эвдрэл гэмтлийг нарийн тооцож хохирогчоор оролцох албан тушаалтан мэдүүлнэ. Манай байгууллагын тээврийн хэрэгсэл 2014 онд үйлдвэрлэгдсэн юм байгаа. Миний баруун талын гарын шуу хэсгээр өвдөж байгаа. Мөн толгой хөдөлсөн бололтой даралт ихэссэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,и

8. Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 11-12 цагийн хооронд байх хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт байх жуулчны баазад очиж тэндээс гэр түрээсэлж авах гээд манай холбооны газрын жолооч ******* ах мөн манай нярав ******* нарын хамт албаны машинтай явж байсан юм. *******ын хувьд машины арын суудалд суусан би болохоор ******* ахын хажууд буюу урд талын суудал дээр нь сууж явж байсан юм. Тэгээд бааз руу салдаг шороон зам РУУ эргээд тонгойж байсан чинь түс, тас болоод явсан. Тэгээд яасан юу болсон бэ гэсэн чинь араас машин ирж мөргөсөн байсан ба хойно сууж явж байсан ******* машины цонхноос гадагш шидэгдсэн байсан юм. Тэгээд цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн юм. Амралтын бааз руу салдаг хэсэг дээр очиход ******* дохио өгсөн эсэхийн мэдэхгүй байна. Тухайн шороон зам руу салдаг хэсэг нь огцом учир хурдаа хасаж эргэсэн юм. Огцом эргээгүй. Миний толгой бага зэрэг өвдөөд байна. гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

9. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2020 оны 08 дугаар сарын 10-ны өглөө Өвөрхангай аймаг руу буцахаар болоод Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас хэдэн цагийн орчимд гарсан болохоо сайн санахгүй байна өглөө л ******* бид хоёр түүний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Тээврийн хэрэгслийг анхнаасаа ******* өөрөө жолоодож явсан юм. Би болохоор түүний хажуу тал буюу урд талын суудал дээр суугаад явж байсан юм. Тэгээд Баянхонгор аймаг орж ирээд гүүрний постоос гараад Өлзийт сумын наад талд байх гүүрнээс 3-5 орчим км-ийн зайнд байх фургон маркийн тээврийн хэрэгслийн араас нь мөргөөд замаас гараад зогссон юм. Осол юунаас болж гарсныг би өөрөө тээврийн хэрэгслийг жолоодоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Болсон явдлын талаар ******* тодорхой хэлэх байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

10. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...П. ******* нь 1997 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. 2005 рнд анх сургуульд ороод 9 дүгээр анги хүртэл суралцаж байгаад төгссөн, Бүрэн бус дунд боловсролтой уншиж, бичиж чадна. Түүний хувьд ер нь л төлөв даруу үг, дуу цөөтэй хүүхэд байгаа. П.С ид эцэг, ах, 2 дүү, ахынхаа хамт хөдөө мал дээр байдаг. Архи дарс уудаггүй. Урьд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй гэх мэдүүлэг / хх-ийн 33/,

 11. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...П.С ид нь 1997 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. Бага байхдаа ааш зангийн хувьд төлөв даруу. томоотой хүүхэд байсан. 2005 онд 10 жилийн дунд сургуульд элсэн орж 9 дүгээр анги хүртэл суралцаж байгаад. төгссөн Бүрэн бус дунд боловсролтой. Уншиж, бичиж чадна. Манай хүүхдийн хувьд ер нь л төлөв даруу үг дуу цөөтэй хүүхэд юм байгаа. 9 ангиа төгсөөд мал дээр байж байгаад энэ жилээс хувиараа ажил хийж!байгаа юм. Архи дарс уудаггүй, түүнд ямар нэгэн гаж зуршил байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35/,

12. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 428 дугаартай шинжээчийн

“...Г.*******ийн биед тархи доргилт, баруун бугалгад зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48/,

13. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 430 дугаартай шинжээчий

“...Д.*******ы биед тархи доргилт, зүүн өвдөг, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/,

14. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн 02 дугаартай  шинжээчийн:

“...Тухайн зам тээврийн осол болох үед Т.Приүс-20 маркийн улсын дугаартай автомашины жолооч П.С ид нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 11.14-д заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл нь хурдаа хасах буюу зогсох үед түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 62-63/,

15. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч мэдүүлэхдээ: Тухайн зам тээврийн осол болох үед Т.Приүс-20 маркийн улсын дугаартай автомашины жолооч П.С ид нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 11.14-д заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл нь хурдаа хасах буюу зогсох үед түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн осол нь Т.Приүс-20 маркийн улсын дугаартай автомашины жолооч П.С ид нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 11.14 зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, улсын дугаартай пургон маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзсэн, ******* толиндоо харсан. Тээврийн хэрэгсэл хол зайтай харагдсан. Тэгээд би эргэх үйлдлээ хийхэд араас ирж мөргөсөн гэсэн байсан. Учраас ******* ямар нэгэн дүрэм зөрчөөгүй гэж үзсэн гэв.

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9551 дугаартай шинжээчийн

“...Б.У ын биед хоёр талын умдаг болон суудал ясны хугарал / урд хэсгийн буюу эрвээхэй хэлбэрийн хугарал/, ууцны 1,2,3 дугаар нугалмын хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, аарцгийн зүүн хэсгийн арьсан доорх зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун мөр, дал, цээж, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, баруун өсгийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ...Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 66-69/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7/, мөрийн баримтыг хураан авах  тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 109-111/, эрүүгийн хариуцлага хүлээсэн тэмдэглэл /хх-ийн 58 /, , шүүгдэгчийн өмгөөлөгч 3 хуудас нотлох баримт, хохирогч Б.У  9 –н хуудас,  шүүгдэгчийн өмгөөлөгч 2 хуудас  нотлох баримт шинээр гаргаж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч  нь П.С ид нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баянхонгор аймгаас Улаанбаатар чиглэлийн асфальтан хучилттай замд улсын дугаартай Приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 11.14-д заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл нь хурдаа хасах буюу зогсох үед түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчиж урдаа явсан улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Фургон маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн Б.У ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.У ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч хохирогч Д.*******ы мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч *******, Г.******* нарын мэдүүлэг,Баянхонгор аймаг дахь  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 428, 430, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9551 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлт,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч гийн өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч П.С ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг   зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэргийг   үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг  агуулсан тул шүүгдэгч П.С идад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У ын хууль ёсны төлөөлөгч ******* нь эмчилгээнд гаргасан зардал гэх 9.247.434 төгрөгийн баримтыг гаргаж өгч эдгээр зардлыг нэхэмжилж байгааг илэрхийлсэн бөгөөд шүүхээс уг нотлох баримтыг үнэлснээр хохирогч Б.У ын шүүхэд шинээр гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж дүгнэж, өмнөх шүүх хуралдаанаас тогтоосон 2.864.459 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан талаар хохирогч нь илэрхийлсэн тул шүүгдэгч П.С аас 6.382.975 төгрөгийг гаргуулж хохирогч Б.У д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ

Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С  болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.У д 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдөр 1.080.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У  нь шүүгдэгчийн шилжүүлсэн дээрх мөнгө нь одоо нэхэмжилж байгаа эмчилгээний зардалд хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа тул шүүгдэгч П.С аас 6.382.975 төгрөгийг гаргах нь зүйтэй гэж үзэж,  харин шүүх хуралдааны явцад гэм бурууг хэлэлцсэний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол барагдуулах 30 минутын завсарлага авч шүүгдэгч П.С  нь хохирогч Б.У д 1.382.375 төгрөг төлсөн тул шүүгдэгч П.С аас 5.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.У д 2021 оны 04 дүгээр сарын 03-ний дотор олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Харин хохирогч Б.У  нь ослын улмаас мэс засалд орж хадаас хадуулсан талаар мэдүүлэг өгсөн цаашид хадаасаа авах хагалгаанд орох тул уг гарсан зардлыг нэхэмжлэх талаар илэрхийлсэн тул түүний цаашид гарах зардлыг шүүхэд иргэний журмаар шүүгдэгч болон “Мэдээлэл холбооны сүлжээ” ТөХХК-иас нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх  эрхтэй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТөХХК нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч байгууллага “Мэдээлэл холбооны сүлжээ” ТөХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай авто машины эвдрэлийн үнэ 520.000 төгрөгийг шүүгдэгч П.С  нь 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр төлсөн баримтыг гаргаж өгсөн тул түүнийг авто машины үнийг төлсөн гэж дүгнэлээ.

Хэрэгт иргэний нэхэмжлэгч Д.******* нь авто машин үнэлүүлэхэд 45.000 төгрөг оношлуулахад 80.000 төгрөг гаргасан гэж мэдүүлж байх тул шүүгдэгч П.С аас нийт 125.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч хохирогч Д.*******д олгохоор шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.*******ы зүгээс хохирогч Б.У ыг Улаанбаатар хотод очиж эмчлүүлэхэд авто машин, шатахуун болон түүний хүргэх ажлаар нэр бүхий 4 хүнийг томилолт өгч явуулсан гэх 664.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл бүхий баримтыг өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бөгөөд шүүхээс уг нотлох баримтыг шүүх хэлэлцэхгүй орхиж иргэний нэхэмжлэгч байгууллага нь үндэслэл бүхий баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.*******аас 1.537.994 төгрөгийн зардал нэхэмжилсэн НӨАТ-ын баримтууд нь хохирогч Б.У ын эмчилгээтэй шууд холбоотой баримтууд биш бөгөөд  хамт явсан ажилтан нарын зүгээс Улаанбаатар хотод байхдаа авч өгсөн эм тариа болон бусад зарцуулсан баримтын үнэ гэж иргэний нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч дээрх зүйлсийг хохирогчид зарцуулсан эсэх нь тодорхойгүй бөгөөд ажилтан нарын зүгээс сайн дураараа авч өгсөн эмч тарианы үнэ, бусад зардлыг шүүгдэгчээс шууд гаргуулах нь хууль-зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд иргэний нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 1.537.994 төгрөгийн зардал бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 4, 11.5 дугаар зүйлд заасан зардалд хамаарахгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.С идад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч П.С ыг Эрүүгийн хуульд 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөгдөж байгаа зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.С  нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын төвд байнга оршин суух хаягтай байх тул түүнийг Эрх бүхий байгууллагын хяналтад Өвөрхангай аймгийн Төгрөг сумын төвөөс тодорхой хугацаагаар явахыг хориглож уг ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.С  нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын төвөөс гарч явахгүй байна гэж ойлгох нь зүйтэй бөгөөд эрх бүхий байгууллага ялтныг хяналтдаа байлгаж ялыг эдлүүлэхэд хяналт тавьж хэрэгжүүлж, харин эрх бүхий байгууллага нь Шүүхийн шийдвэргүйгээр ялтныг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын төвөөс гаргах эрхгүй гэж ойлговол зохино. 

Хэрэв шүүгдэгч П.С  нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын төвөөс гарч явсан бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.С  нь энэ хэргийн учир ерэн хоёр / 92 / хоног цагдан хоригдсон бөгөөд уг цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж тооцов.

Шүүгдэгч П.С ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болж зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар улсын дугаартай автомашины 02635933 авто машин эзэмшигчийн гэрчилгээ хураан авсан прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг эзэмшигч П.С идад шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч П.С ын 1263118 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч П.С  нь хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас гаргавал зохих зардалгүй  болохыг тус тус дурдав.  

Шүүгдэгч П.С идад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг цагдан хорих байрнаас суллах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.С ид нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.                                                                  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт П.С ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар  овогт П.С ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж,  зургаан / 06 / сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.С ыг зургаан / 06 / сарын хугацаагаар эрхий бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Төгрөг сумын төвөөс явахыг хориглож, уг ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч П.С  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч П.С ын энэ хэргийн учир цагдан хоригдсон ерэн хоёр  / 92 / хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.С идаас таван сая / 5.000.000 / төгрөгийг гаргуулж  хохирогч Б.У д олгохыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.С аас нэг зуун хорин таван мянган / 125.000 / төгрөгийг гаргуулж  иргэний нэхэмжлэгч  Д.*******д  олгохыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Мэдээлэл холбоо Сүлжээ” ТөХХК-ийн 1.537.994 төгрөгийг нэхэмжилсэн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.У  нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.С  болон  “Мэдээлэл холбоо Сүлжээ” ТөХХК-иас гаргуулах талаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1263118 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газар хүргүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улсын дугаартай автомашины 02635933 авто машин эзэмшигчийн гэрчилгээ хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг эзэмшигч П.С идад шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу  буцаан олгосугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.С идийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан  үеэс эхлэн  тоолсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.С идад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдрөөс цагдан хорих байрнаас сулласугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.С идад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ