| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/043 |
| Огноо | 2021-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: У.Х , түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******/ Регистрийн дугаар: *******-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-17-02 тоот хашаанд хоёр хүнийг буюу иргэн С.Н , А.Н нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч У.Х ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Би Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна би өмгөөлөгчөөрөө Л.Борыг авсан байгаа одоо хамт байгаа учир мэдүүлэг өгнө. Би урд мэдүүлэг өгөхдөө хадам ээж миний ард байж байгаад төмрөөр цохиулсан эргэж харж цохиогүй гэж мэдүүлсэн би яг тухайн үед хадам ээжийг эргэж харж цохисноо санахгүй байгаа хадам ээж бол намайг эргэж харж цохисон гээд байгаа бодвол үнэн хэлсэн байх үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хувьд ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг эрхэлсэн тодорхой ажил байхгүй такси үйлчилгээнд явж эхнэр хүүхдээ олсон орлогоороо тэжээж амьдардаг аль болох хөнгөн ял оноож өгнө үү би урд гэмт ^эрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай хадам дүү заазуур барьж согтуугаар дайрч миний сэтгэл санаг хямруулсан ийм байдлаас болж би төмөр барьсан нь үнэн. Согтуу хүн заазуур бариад дайрахаар хүний сэтгэл санаа хямралд орсон энэ байдлаас болж уурлан төмөр барьсан нь миний буруу болжээ. Над руу заазуур бариад ална гээд дайрсан тэгэхээр нь төмөр аваад заазуур барьсан гар руу нь цохисон тэгэхэд дунд эхнэр хамсрагдаад толгой руугаа цохиулсан байсан. Би цочир түргэн ууртай уурлахаараа зарим тохиолдолд хяналтаа алдах тохиолдол байдаг... гэх мэдүүлэг / хх-ийн 84-85/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Х мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч С.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би охин, хүү хоёртой манай том охиныг *******, манай хүүг ******* гэдэг өнөөдөр 20 цагийн үед манай хүү ******* гэртээ халамцуу архи уусан орж ирээд над руу та миний ганц эгчийг хүргэн *******т зодуулаад байхад та надаас нуудаг сайн хүргэнээ хамгаалдаг гээд гэрт байсан халуун савтай цай, 2 аяга шидээд хаглаад танай хүргэнтэй хэн болохоо үзнэ гээд байсан. Тэгэхэд нь би ширээн дээр гүзээ татаад байж байсан тэгтэл хашаанд машин орж ирж байгаа чимээ сонсоод гэнэт хүүе гэхийн завдалгүй хүү ******* гүзээ татаж байсан ногоон иштэй жижиг заадуур аваад гэрээс гарсан. Тэгсэн гадаа гэрийн үүдний амбаар руу чимээ гараад пижигнээд эхлэхээр нь би гэрээс гартал манай охин хүргэн дүү хоёрын дундуур нь ороод дүүгээ дараад хашаа руу унаад босоод иртэл нэг цагаан зүйл гялс гэсэн тэгтэл охин намайг цохичихлоо гээд орилсон тэгэхээр нь би хүүхэд алчихлаа гээд хэлтэл хүргэн ******* эргээд нөгөө төмрөөрөө миний толгойн дунд зулай хэсэг руу цохисон. Тэгээд гараа толгой дээрээ тавьтал нойтон юм урсаад ороод ирэхээр нь хартал цус гарсан тэгэхээр нь би гэртээ гүйгээд орсон. Тэгтэл араас эгч нь дүүгээ чирээд манай хүргэн ардаас нь чирэгдээд орж ирсэн. Тэгээд гэрт орж ирсний дараа манай хүргэн миний хүүг орон дээр хэвтсэн хойно нь гэдэс дээр нь өвдөглөсөн тэгэхээр нь би далимдуулж хүүхэд битгий зодоод бай гэж хэлсэн. Тэгээд охин, хүргэн хоёр манай хүүг нийлээд хүлсэн. Би хүргэнийг гэрээс гар гэтэл гарахгүй манай хүүхэдтэй хэрүүл хийгээд байсан. Тэгээд хэрүүл хийгээд болохгүй болохоор нь цагдаа дуудсан. Манай хүргэн ******* манай охиныг эрүүл дээрээ зодоод байдаг 2019 онд 2 удаа зодсон. 2020 онд саяхан 10 сард зодсон тэгэхээр нь би сая хүүдээ хэлсэн юм. Манай хүү ******* нь зундаа уурхайгаар яваад өгдөг. Миний хүү ******* нь ямар нэг асуудал гаргадаггүй ийм архи ууж ч над дээр ирдэггүй юм өнөөдөр л гэнэт ийм зүйл гаргачихлаа анх удаа ийм зан гаргаж байгааг харж байна. Миний зулай хэсгээр дүүрээд лугшиж өвдөөд байна өөр зовуурь алга байна. Манай хүргэн ******* нь намайг биеэрээ эргэж хараад цохисон төмөр нь нэлээн урт би Хүлгийн ар талд зайтай дор хаяж 2 алхам зайтай зогсож байсан. Тэгсэн надаас хүргэн би таныг араараа цохисон юм уу гэж асуугаад байсан. Тэгэхээр нь би үнэнийг нь хэлж чи намайг эргэж хараад цохисон гэдгийг хэлсэн тэгээд төмрийг хаанаас авсан гэхэд гэрийн урд талын машины цаад талаас авсан гэсэн. Би хүүхэд алчихлаа гээд орилтол эргэж хараад намайг цохичихлоо би гэрийн хаалгаар гараад Хүлгийн ар талд нь зогсож байсан тэгтэл намайг цохисон. Манай хүргэн эрүүл байсан манай хүргэн сүүл 2 жилээс зан ааш нь хувираад байгаа. 2019 оны намар хэдэн сарыг нь санахгүй байна манай охиныг зодоод байхаар нь яваад гэрт нь ортол намайг гараараа хүүхдээ өмөөрлөө гээд миний зүүн гарын булчин хэсэг руу 2-3 удаа цохиж авч байсан тэрийг нь хүртэл аясаар нь өнгөрөөсөн. Манай хүү ******* хүргэн *******тэй харилцан зодолдоогүй байх манай хүү заадуур бариад гартал эгч нь дундуур нь ороод дүүгээ унагаачхаад босоод иртэл эхнэрийгээ цохичихсон эхнэрийгээ цохьё гэж бодоогүй л цохисон байлгүй харин намайг хүүхэд алчихлаа гэхэд эргэж хараад намайг цохисон гайхаад байгаа юм.... гэх мэдүүлэг / хх-ийн 19-22/
4. Хохирогч А.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ гарч яваад архи уугаад орой 21 цагийн үед гэртээ орсноо санаж байна. Тэрнээс хойш юу болсныг ерөөсөө санахгүй байна маргааш өглөө нь ээжээс асуухад намайг гэртээ орж ирээд аяга, цайтай халуун сав авч шидээд хагалаад та миний эгчийг нөхөр нь зодож байхад надад хэлээгүй гэж уурлаад гэрээс заазуур авсан заазуурыг чинь би булааж авсан гээд өөр зүйл яриагүй. Би хүргэн ах болох ******* руу гэрээсээ заазуур авч дайрсан талаар мэдэхгүй, ямар ч зүйл санахгүй байна. Би ер нь хүргэн ах *******тэй гайгүй харьцаатай байдаг байсан. Тэгсэн ээж саяхан миний төрсөн эгчийг хүргэн ******* зодсон талаар хэлсэн. Тэрийг сонсоод байхад тэрнээс өмнө нь ч гэсэн манай эгчийг зоддог байсан юм байна лээ тэгээд би тэр асуудлыг нь бодож явж байгаад агсам тавьсан байна лээ. Би гэртээ орохоосоо өмнө нь хэн нэг хүнтэй ямар нэг байдлаар хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй согтуу байхдаа хүргэнтэй маргалдаад л миний баруун гарт гэмтэл учирсан юм шиг байгаа юм миний гар руу юугаар цохисон яаж цохисныг би санахгүй байгаад байгаа өглөө босоод харахад л гар хавдсан байсан... гэх дүгнэлт /хх-ийн 32-34/
5. Гэрч А.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Нөхөр бид 2 хашаанд орж иртэл манай дүү ******* манай гэр лүү орох гээд согтуу орилоод зогсож байхаар нь би дүүгээ орж унт гээд гэр лүү нь чирээд явж байхад манай дүү манай нөхрийг янхан, яахаараа миний эгчийг зоддог юм гээд орилсон. Тэгтэл манай нөхөр түргэн ууртай тул машинаа дутуу байрлуулчхаад чи юу гээд байгаа юм гээд дөнгөж барилцаж авах үед нь би дундуур нь орж салгасан. Тухайн үед тэд нэг нэгийгээ цохихоор зүйл болоогүй. Тэгээд дүүг гэр лүү чирээд явах үед дүү *******ы гарт заазуур харагдсан. Тэр заазуур анх харагдаагүй тэрийг гэрийн үүднээс авсан байсан. Тэгэхээр нь би дүүгийнхээ гарт байсан заазуурыг булааж аваад хажууд байсан машины доогуур шидээд *******ыг дараад хашаа руу шахаад зууралдаад унасан. Тэгээд дүү бид 2 зууралдаад босоод иртэл манай нөхөр ******* нь гартаа барьсан байсан зүйлээрээ миний толгой хэсэг рүү цохиод авсан. Тухайн үед харанхуй байсан болохоор нарийхан хар юм ирээд миний толгой хэсэгт цохисон... Манай дүү заазуур бариад манай нөхөр лүү далайж дайрсан зүйл байхгүй. Манай нөхөр ээжийг цохисон эсэхийг би мэдэхгүй. Манай ээж ******* намайг эргэж хараад цохисон гээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 104/
6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн:
1. А.*******ы биед баруун гарын шуу, сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 55-56/
7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн:
1. С.Н ийн биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 59-60/
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-8/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 10/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хэргийн эд мөрийн баримтыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/, эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч У.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-17-02 тоотод хадам ээж С.Н ийн толгой руу төмрөөр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бугалга, шуунд цус хуралт, хадам дүү А.*******ы биед баруун гарын шуу, сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч С.Н , А.Н нарын мэдүүлэг, гэрч А.*******ийн мэдүүлэг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 33, 29 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч У.Х ийг, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч У.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч У.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Хохирогч С.Н , А.Н нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлж мэдүүлсэн тул шүүгдэгч У.Х нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч У.Х гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 1.20 см урттай 4 см өргөнтэй цагаан өнгийн төмөр 1 ширхэг, ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг 1.20 см урттай 4 см өргөнтэй цагаан өнгийн төмөр 1 ширхэг, ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Х нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт У.Х ийг хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт У.Х ийг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.Х т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч У.Х нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.20 см урттай 4 см өргөнтэй цагаан өнгийн төмөр 1 ширхэг, ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 шүүгдэгч У.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ