| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01206/И |
| Дугаар | 151/ШЗ2017/00238 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 151/ШЗ2017/00238
| 2017 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00238 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТӨХК-ийн Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 4-р баг, Тусгал ХХК /2032325/ захирал Л.Эрдэнэбаатарт холбогдох,
Цахилгаан эрчим хүч хэргэлсэний төлбөр 1 524 315 /нэг сая таван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганцэцэг, хариуцагч Л.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТӨХК-ийн Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тусгал ХХК нь 2016 оны 04 сараас цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 1 740 133 төгрөг, алданги 66 645 төгрөг, нийт 1 806 778 төгрөгийг төлөөгүй, үүнээс 282 463 төгрөгийг залруулга хийж, нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаад үлдэх 1 524 315 төгрөгийг Тусгал ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Тусгал ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Тусгал ХХК-ийн хэрэглэсэн цахилгааны төлбөр 1 806 778 төгрөгөөс 282 462 төгрөгийн залруулга хийж, 1 524 315 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд байгуулсан гэрээний дагуу мөнгөө төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТӨХК-ийн Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Тусгал ХХК-аас Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 1 524 315 /нэг сая таван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван таван/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн шаардах эрхийг Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, 29.1.7-д хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасанхугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, гэж тус тус заасаар эрчим хүчээр хангахаастатгалзах,
хариуцагч буюу хэрэглэгчийн эрх үүргийг мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.2-д стандартыншаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах, эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх гэж зохигчдийн эрх үүргийг тус тус дээрх хуулиар зохицуулсан байна
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргааны талаар судалгаа хийж харилцан ойлголцожнэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ууганцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 1 806 778 төгрөгөөс 282 463 төгрөгийн залруулга хийн 1 524 315 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Тусгал ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатар хүлээн зөвшөөрч 1 524 315 /нэг сая таван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван таван/ төгрөгийг төлөхөөрграфик гаргаж 460 000 төгрөгийг 2017 оны 03 сарын 20-ны өдөр, 2017 оны 04 сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 сарын 15-ны өдрийн хүртэл сар бүр 178 000 төгрөг төлж барагдуулахаар талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Зохигчдийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтланхариуцагчийн зөвшөөрөл,зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 858 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 37 690 төгрөгийг, хариуцагч Б.Балжидмаагаас 37 690 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбаад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТӨХК-ийн Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжилсэн 1 524 315 /нэг сая таван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван таван/ төгрөгийг 2017 оны 03 сарын 20-нд 460 000 төгрөг, 2017 оны 04 сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 сарын 15-ны өдрийн хүртэл сар бүр 178 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 858 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 24 188.48 төгрөгийг, хариуцагч Тусгал ХХК-аас 19 669.52 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТӨХК-ийн Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ