Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00251

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00251

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хяналтын прокурор Д.Нэргүй/-ын нэхэмжлэлтэй,

 

Төв аймаг, Баянчандмань сумын Замт сүжийн 3-8 тоотод оршин суух Бумба овогт Жигмэдбалжирийн Энхтүвшин /НХ73031837, утас:95764989, 95764998 /-д холбогдох,

 

Зээлийн төлбөр 8 609 858 /найман сая зургаан зуун есөн мянга найман зуун тавин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж хяналтын прокурор Д.Нэргүйнэхэмжлэлдээ:

Ж.Энхтүвшин нь 2014 оны 11 сарын 17-нд "Сум хөгжүүлэх сан"-гаас 17,000,000 /арван долоон сая/ төгрөг зээлж аваад зээлээ хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж анхааруулахад хүлээн зөвшөөрдөг боловч өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 7,605,548 /долоон сая зургаан зуун таван мянга таван зуун дөчин найман / төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойшхи алданги 1,004,310/нэг сая дөрвөн мянга гурван зуун арван / төгрөг, нийт 8,609,858 төгрөг/ найман сая зургаан зуун есөн мянга найман зуун тавин найман / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Энхтүвшин шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014оны 11 сарын 17-нд "Сум хөгжүүлэх сан"-гаас 17,000,000 /арван долоон сая/ төгрөг зээлсэн. Зөгийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахзорилготой байсан. Зөгийн бүл өсөлт явагдаж чадаагүйгээс 2015 оны 10, 11, 12 сарын зээл төлөгдөөгүй ба 2016 онд зуншлага сайн байсан тул 100 кг зөгийн бал хурааж авсан. Мөн эхнэрийн эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж ажлаас гарсан. Охин оюутан, цалингийн зээлтэй байсан зэргээс шалтгаалж эргэн төлөлт хийж чадаагүй. Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 7,605,548 /долоон сая зургаан зуун таван мянга таван зуун дөчин найман / төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойшхи алданги 1,004,310/нэг сая дөрвөн мянга гурван зуун арван / төгрөг, нийт 8,609,858 төгрөг / найман сая зургаан зуун есөн мянга найман зуун тавин найм / төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 07 сарын 30-ны өдөр 4 304 929 төгрөгийг, 2017 оны 09 сарын 30-ны өдөр 4 304 292 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй иргэн Ж.Энхтүвшинээс Зээлийн төлбөр 8 609 858 /найман сая зургаан зуун есөн мянга найман зуун тавин найан/ төгрөг нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрыг болон Төрийг төлөөлж хяналтын прокурор Д.Нэргүйг, төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д заасны дагуу оролцсоныг хуульд нийцсэн байна гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 11 сарын 17-нд Зээлийн гэрээ бичгээр хийгдэж 17 000 000 төгрөгийг зээлсэн ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Талуудын хоорондхийсэн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 сарын 17 нд дуусах байсан боловч хариуцагч зээлийн гэрээний графикийн дагуутөлөлт хийгээгүйгээс нэхэмжлэгч тал хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар шаардсан байна.

 

Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан хэдий ч гэрээний 7.3-д заасанүүргээ ухамсарлаж гэрээ цуцлахыг зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл нийт 8 609 858 /найман сая зургаан зуун есөн мянга найман зуун тавин найан/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчид зээлийн төлбөрийг 2017 оны 07 сарын 30-ны өдөр 4 304 929 төгрөгийг, 2017 оны 09 сарын 30-ны өдөр 4 304 292 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Энхтүвшингээс 76353.865 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 8 609 858 /найман сая зургаан зуун есөн мянга найман зуун тавин найман/ төгрөгийг хариуцагч Ж.Энхтүвшин нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Энхтүвшингээс 76353.865 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                            Л.ОЮУНЦЭЦЭГ